ТИКА орон нутгийн иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх сонирхлоо илэрхийлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр (2019.03.20) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав.
ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд талархал илэрхийлээд үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.
Ноён Эмрах Устаомер ТИКА-д 15 жил ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатарт зохицуулагчаар томилогдоод найман сар болж байгаа юм. Тус байгууллагаас 2004-2019 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад нийт 620 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. ТИКА-аас хөдөө орон нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд аялал жуулчлал, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжилттай хийж чадсан туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тус байгууллагын ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

72 сэтгэгдэл