“Манай Улаан мөчир” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээс
БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Мөн Дундад улс Монгол улстай гадаад харилцааны хамтын ажиллагааны 70 жилийн ой мөн энэ жил тохиож байна. Монгол Улсын засгийн газрын харьяа Роёл урлагийн газрын урилгаар Өвөр монголын өөртөө засах орны шилийн гол аймгийн Утга урлагийн холбооны төлөөлөл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Манай Улаан мөчир” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн болон соёл урлагийн хамтын ажиллагааны хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж байна. 1957 онд Дундад улсын анхны Улаан мөчир чуулга нь Шилийн гол аймгийн “Рүнэд” баруун хошуунд байгуулагдаж байсан бөгөөд одоогоор 75 салбарын 3000 гаруй гишүүнтэй болсон байна.
Олон олон жилийн турш Улаан мөчирийн ахмад үеийнхэн салхи бороотой өдөр хоногуудыг туулж говь хангай тал хээрийн бартаат замаар явж малчин тариачдад урлагийн тоглолт, соёл сурталын гайхамшгийг хүргэсээр иржээ. Мөн Өвөрмонголд соёл урлагын үнэ цэнийг бүтээж Дундадын урлаг соёлын тайзнаа түүхэн ул мөрийг үлдээжээ. Энэ удаа тус үзэсгэлэнгээр дамжуулж Улаан мөчрийн түүхэн үе, ард түмний нөхөрсөг харилцаа, соёл урлагын үйлчилгээ зэрэг олон талт үйл ажиллагааг харуулахыг зорьжээ. Хоёр орны цаашдын соёл урлагын хамтын ажиллагааг улам шинэ шатанд ахиж дэвшин, илүү их амжилт олохыг хүсэн ерөөж Дундад, Монгол хоёр улсын гадаад харилцааны 70 жилийн ойн мэнд дэвшүүлье.
214 сэтгэгдэл