iNet.mn дагах

С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулахыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт 50.7 хувийн ирцтэй эхлэн, "Түр хороо байгуулах" тогтоолын төслийг хэлэлцлээ.


Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд  байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Мөн тэрбээр, “Өнгөрсөн сарын 27-ны Засгийн газраас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийн эхний зургаан өдрийн 28 минутын хэсгийг албаны хүрээнд Улсын нууцаас гаргаж, ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд хаалттай горимоор үзүүлсэн. Мөн сарын 29-нд сэтгүүлчдэдхаалттайгаар буюуалбаны хүрээнд үзүүлсэн” хэмээв.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон маргаантай асуудал бий. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх шаардлагатай. С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн эсэхийг ч эцэслэн тогтоох ёстой” гэлээ. Мөн тэрбээр түр хороо байгуулснаар хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх ямар боломжтойг тодрууллаа.

Өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хорооноос хэргийг шалгах Ажлын баг байгуулж байжээ. Гэвч ажлын баг мөрдөн байцаах ажиллагааны нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжгүй юм. Харин Түр хороо нь байнгын хорооны статустай ажилладаг тул нууц материалуудтай танилцах боломж бий болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлав.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг нэг өрөөнд хорьсон үеэс эхлээд л хууль зөрчиж эхэлсэн. Үүнийг гүйцэтгэх ажиллагаанд 200-300 хүн оролцсон гэдгийг ТЕГ-аас мэдээлсэн. Энэ хэргийн гүйцэтгэл яг 1937 оны хэлмэгдлүүлэлтийн онцгой комиссын загвараар ажилласан байна” гэлээ. Мөн шүүх хурлын үеэр сэжигтнүүдийн эсрэг мэдүүлэг өгсөн гэрч нар мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон хүмүүстэй хамааралтай байсныг цохон тэмдэглэв.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримт, 70 минутын дүрст бичлэгийг Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд үзүүлсэн тухай мэдээлэл байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар дурдлаа. Мөн уг бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шаардлагатай гэв.

Засгийн газарт тагнуул, цагдаагийн байгууллага харьяалагддаг. Тиймээс Засгийн газраас энэ хэргийг шалгах ажлын баг байгуулах боломжтой эсэхийг О.Баасанхүү гишүүн тодрууллаа. Мөн УИХ-аас байгуулагдах түр хороо 1998 оноос хойш үйлдэгдсэн бүх томоохон хэргийн шийдвэрийг ил тод болгох боломж байгаа эсэхийг асуув.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Томоохон хэргүүдийг судлах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ер нь бол цаашдаа шүүх, хуулийн байгууллагыг ил тод, шударга ажилладаг болгохын тулд хууль, эрхзүйн орчныг тодорхой болгож, сайжруулах шаардлагатай. Эхний ээлжинд Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүний дараа бусад холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх болно. УИХ баталж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн хариул өглөө.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, “Энэ асуудлын хэрэг үйлдэгдсэнээс хойш 21 жилийн дараа анх удаа хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд Олон улсын парламентын холбоонд “хэргийг шалгаж байна” гэсэн ганц л тайлбар өгч ирсэн. Одоо асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, хариулт өгөх ёстой. Энэ бол хамгийн сүүлчийн боломж” гэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.скачать dle 12.0

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 36

Өнөөдөр, 16:20

Хиймэл бороо оруулах туршилтад дрон ашиглажээ

Өнөөдөр, 16:15

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

Өнөөдөр, 16:13

Ерөнхийлөгч Х.Баттулга найман баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов

Өнөөдөр, 16:09

Монгол цэрэг бусад орныхноос ямар ялгаатай вэ?

23/04/2019, 10:46

Өхөөрдөм гоёо 2019" хоёрдугаар их наадмын сургалт эхлэхэд бэлэн боллоо.

23/04/2019, 10:44

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

23/04/2019, 10:42

Тост, Тосон Бумбын нурууны төлөө нутгийн иргэд эцсээ хүртэл тэмцэнэ

23/04/2019, 10:41

Дэлхийд ховорхон машинаар гангарсан Алтан Дорнодын захирал Т.Ариунболд

23/04/2019, 10:39

Хотын дарга Сүхбаатарын талбайн газар эзэмшигчийн эрхийг цуцалж байна

23/04/2019, 10:37

Ш.Гомбодорж: “Шар халзан”-гаараа “Мастер кросс”-т 68 удаа түрүүлэхийг мөрөөддөг

22/04/2019, 18:15

Уул уурхайн салбарт ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгоно

22/04/2019, 18:11

Н.Нэмүн каратегийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

22/04/2019, 16:06

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

“70 АГШИН-70 ТҮҮХ” УРАЛДААН-35

22/04/2019, 15:49

2020 онд төр түшилцэх, ардын элч нарыг тодруулах үндэсний рейтинг тогтоох судалгаа эхэллээ

22/04/2019, 15:41

“Бүс ба Зам” чуулга уулзалтад 37 орны төр, засгийн тэргүүн нар оролцоно

22/04/2019, 14:40

БНАСАУ-д тусламж үзүүлэхэд зориулж 5.7 сая ам.долларыг олгожээ

22/04/2019, 14:39

“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв

22/04/2019, 14:38

Шри Ланкад гарсан халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдлаа

22/04/2019, 14:01

Украинд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж байна

21/04/2019, 15:13

Б.Чинзориг, Э.Цэндбаатар тэргүүтэй 5 боксчин эхний учраагаа ялав

21/04/2019, 15:11

Манай жүдочид тивийн АШТ-ээс нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна

21/04/2019, 15:10

Прокурорын орлогч нарыг томилж, тээврийн асуудлыг цогцоор нь шийдсэн долоо хоног

21/04/2019, 15:07

ИЗНН: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбоотой бүх материалыг ил болгохын төлөө тэмцэнэ

21/04/2019, 15:04

УИХ-ын байнгын хороодын ирэх 7 хоногийн хуралдааны тов

21/04/2019, 14:58

“70 АГШИН-70 ТҮҮХ” УРАЛДААН-34

21/04/2019, 14:51

“70 АГШИН-70 ТҮҮХ” УРАЛДААН-33

21/04/2019, 14:46

"Атомэкспо 2019" форум Сочи хотод болж байна

17/04/2019, 12:22

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

9/10/2018, 12:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

26/09/2018, 10:41

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

1/04/2019, 16:46

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Ц.Нямдорж: Наадмаар морьдын медальд 288 сая төгрөг зарцуулдаг

3/04/2019, 11:35

Сонирхолтой зургууд

11/04/2019, 13:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

4/04/2019, 15:23

Дугуйчид оны анхны аяллаа хийлээ

20/03/2019, 13:37

????????? ????, ???????? ??? ??????? ?????? ???????

19/09/2018, 11:40

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Орхон аймагт "Эдийн засгийн форум 2019" чуулган эхэллээ

9/04/2019, 13:16

Дэлхийн хамгийн сайхан номоор Хятад ном шалгарчээ

20/02/2019, 15:25

ХӨВСГӨЛ ДАЛАЙД “ЛЕКСУС-470” МАШИН ЖИВЖЭЭ

11/02/2019, 16:42

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37