iNet.mn дагах

Д.Төмөрбаатар: Гадаадын үзэгчид “Монгол кино гоё” гэдэг болоосой

“Өнөөдрийн зочин”-оор залуу жүжигчин, найруулагч Д.Төмөрбаатарыг урилаа. Тэрбээр КУДС-ийг төгссөнөөсөө хойш “Шинэ ертөнц” уран бүтээлийн нэгдэл байгуулан дэлгэцийн бүтээл үзэгчдэд хүргэж буй. Түүнчлэн кинонд тоглохын зэрэгцээ зургийн дарга, туслах найруулагчийн ажилд давхар шамдаж байгаа юм.

-Та хэн багшийн шавь юм бэ?
-Би КУДС-ийг Гавьяат жүжигчин Ш.Цэцэгээ багшийн удирдлагад 2008 онд төгссөн. Жүжигчнээс гадна мундаг найруулагч хүний шавь болсондоо баяртай явдаг.
-Анх дэлгэцийн ямар уран бүтээлд ажиллав?
-Төгсөх ангийн сурагч байхдаа Ш.Цэцэгээ багшийн найруулсан “Зуслангийн чөтгөр” хүүхдийн кинонд тоглосон юм. Тэгж багштайгаа анх танилцаж байлаа. КУДС-д элссэн шалтгаан минь ч эл уран бүтээлтэй холбоотой.
-Оюутан байхаасаа л кино урлагт дагнан ажиллана гэж бодсон уу?
-Үгүй ээ, оюутан байхдаа театрт татагдаж, УДЭТ-ын уран бүтээлүүдийн олны хэсэгт тоглодог байлаа. Төгсөх дамжаанаас кино урлагийг илүү сонирхож, энэ чиглэлд ажиллахыг зорьсон юм.
-Тэгээд л сургууль төгсөнгүүтээ “Шинэ ертөнц” нэгдэл байгуулсан юм уу?
-КУДС-ийн нэг үеийн найзуудтайгаа нийлэн “Шинэ ертөнц” нэгдэл байгуулан, “650” киног анх бүтээж байлаа. Түүний дараа “3.30”, “Ерөнхийлөгчийн туслах”, “Аав”, “Хоёр гүүрний цаана”, “Бид гурвын болзоо” зэрэг киног нэгдлээрээ болон бусад студи, уран бүтээлчтэй хамтран бүтээсэн.
-Сүүлийн жилүүдэд арын албанд, тэр тусмаа зургийн даргаар олон кинонд ажиллажээ. Анх ямар кинонд зургийн дараар ажилласан юм бэ?
-“650”. Сургууль дөнгөж төгссөн, туршлагагүй хэдэн нөхөр кино хийнэ гээд зориглож байгаа юм. Тэгээд үүрэгт ажлаа хуваариллаа. “Зургийн даргаар хэн ажиллах вэ” гэхээр нь би чадна л гэчихсэн. Дарга гэсэн сэтэрт нь дурласан юм уу, хаашаа юм.
Гэтэл киноны уран бүтээлчдийг цуглуулах, зураг авах нөхцөлийг бүрдүүлэх гээд хамаг л хүнд ажлыг үүрдэг чухал үүрэг ногдсон. Түүнээс хойш 20 гаруй киноны арын албанд ажиллаад байна. Зөвхөн зургийн дарга гэлтгүй тухайн кинонд миний чадах юу байна тэр бүхнийг хийж туслахыг хичээдэг. Жүжигчин мэргэжилтэй ч арын албанд давхар ажилладаг уран бүтээлч олон шүү дээ.
-Нэгдлээ байгуулаад багагүй хугацаа өнгөрүүлжээ. Та ч нэлээд олон кинонд ажиллалаа. Үеийн уран бүтээлчдээ хараад “Ганц сайн кино бүтээчих юм сан” гэсэн бодол төрдөг л биз дээ?
-Үе тэнгийн уран бүтээлчдийн киног алгасалгүй үзэхийг хичээдэг. Чадахаараа туслахыг ч хүсдэг. Атаархаж суухаас илүү нэгнээсээ суралцаж, хамтран ажиллаж, дэм болох хэрэгтэй шүү дээ. “Fantastic” продакшны найруулагч Б.Тамир, “Mogul” фильмийн Б.Чингүүн, “Twins” фильмийн Г.Дарханбат, Г.Дарханбаяр нарын уран бүтээлээ тууштай хийж буй залуусаар бахархдаг. 
Бие даасан анхны уран бүтээлээ ирэх зун хийх төлөвлөгөөтэй. Яах вэ, үзээд алдъя. Хийж үзэлгүй суухаар, зориглож хийгээд, алдаанаасаа суралцаад урагш ахих нь дээр гэж боддог юм.
-КУДС-ийн олон төгсөгч ангиараа, эсвэл найзуудаараа нийлэн уран бүтээлийн нэгдэл, студи байгуулсан. Бүгд л дэлгэцийн уран бүтээл туурвиж байна. Энэ нь КУДС-ийн багш нарын олонх нь кино найруулагч байдагтай холбоотой юу?
-Магадгүй. Кино зохиолч, найруулагч Л.Таванбаярын “Жаалхүү фильм”, тэдний ангийнхны “Логик” фильм, “Улаанбаатар фильм” студи, манай доод төгсөлтийнхний “Событ” фильм, “Этик” продакшн гээд нэрлэвэл олон. Бүгд л уран бүтээлээ ид туурвиж байна. Би үүнийг буруушаадаггүй. Харин ч залуус нэгдэж, хамтран ажиллаж байгааг дэмждэг. 
Урлагийн сургууль төгссөн хүмүүс мэднэ дээ. Олонх залуу бүтээлч сургууль төгсөнгүүтээ юу хийх, хаана хандахаа мэдэхгүй, аргаа олохгүй хэсэг “лааз өшиглөдөг”. Тэгэхгүйгээр хийе гэснээ зориглоод эхлээсэй гэж боддог юм.
-Танд тэгж “лааз өшиглөсөн” үе бий юү?
-Байсан. Юу хийхээ мэдэхгүй явахдаа найзуудтайгаа нийлэн, “650” киног бүтээхээр зориглосон юм. Хоосон ганц өрөө түрээслээд, тэндээ кино зохиолоо бичээд л эхэлж байлаа. Идэх хоолоо хасаж, бүсээ чангалаад зүтгэсэн үе ч зөндөө бий. Тэр үед хүмүүсээс сайн, муу үг олныг сонссон. Гэхдээ бид алдаанаасаа суралцаад л явж байна.
-Одоо найруулагч нар танд ихэвчлэн ямар дүр оноож байна вэ?
-Янз бүр. Гэхдээ ихэнх нь инээдмийн дүр. Бидэнд дүр голох эрх байхгүй шүү дээ. Тухайн дүрд тохирно гэж найруулагч харсан болоод л санал болгож таарна. Найруулагчийн хүссэн дүр болгонд хувирч чаддаг байх нь жүжигчний үүрэг шүү дээ.
-Өөртэйгөө хамгийн их зөрчилдөж тоглосон дүр тань аль вэ?
-“3.30” киноны дүр. Их шуналтай, атгаг санаатай, хүн алахаас ч сийхгүй хүний дүр шүү дээ. Бас ганц нэг удаа гудамжны хүн, архичны дүр тоглосон. Өөрт жаахан эвгүй санагддаг юм. 1990-ээд онд бараг айл болгон л балгачихдаг нэг нөхөртэй байлаа. Хэчнээн олон хүн архинд “живлээ” дээ. Тийм амьдралыг харж өссөн болохоор ч тэр үү, архийг жигшдэг юм.
-Тоглохыг хүсдэг, шунадаг дүр бий биз?
-Триллер төрлийн кинонд тоглохыг хүсэж байна. Энэ төрлийн кинонд тоглож үзээгүй. Бас сүүлийн үед сэтгэхүйн төрлийн кинонд их дуртай болсон. Сонирхолтой, “амттай” мэт санагддаг.
-Дүрийн сонгон шалгаруулалтад хэр оролцдог вэ?
-Орно оо. Ялангуяа чөлөөт уран бүтээлчид дотоод, гадаадын уран бүтээлчдийн хийх киноны шалгаруулалтад оролцож, өөрийгөө харуулж, таниулах хэрэгтэй гэж боддог. Сүүлд МҮОНТ-ийн олон ангит кинонд ч шалгуулж тэнцээд тоглосон. Удахгүй олны хүртээл болгох байх.
-Хамгийн сүүлд хэзээ хөдөө явж киноны зураг авхуулсан бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард “Art moon” студийн бүтээж буй киноны зургийг Хөвсгөл аймагт авхуулсан. Ажлын нэр нь “Цаасан шувуу”. Артхаус маягийн кино. Түүнээс хойш хөдөө явсангүй.
-Шинэ уран бүтээлд ажиллахгүй жаахан удахаар кино багийнхантайгаа хөдөө явах, зураг авхуулмаар санагддаг уу?
-Тэгдэг шүү. Жилд ажилладаг уран бүтээлийн тоо харилцан адилгүй. Зарим жил 6-7 кинонд ажиллана. 2-3 кинонд ажиллах үе ч бий. Тийм үед зургийн ажил ихтэй байж, завгүй гүймээр санагддаг шүү.
-Зөвхөн кино урлагт ажиллаад амьдрах боломж манайд хэр вэ. Ажих нь ээ, уран бүтээлийнхээ хажуугаар хувийн бизнес эрхэлдэг уран бүтээлч олон байдаг юм билээ.
-Энэ нь сая хэлсэнчлэн жилд ажилладаг уран бүтээлийн тоо харилцан адилгүй байдагтай холбоотой. Тогтмол орлогогүй учраас давхар ажил эрхэлдэг уран бүтээлчдийг буруутгах аргагүй. Би ч хувийн бизнес эрхэлдэг.
-Кино зохиол бичдэг үү?
-Бичнэ гэдэг маш том авьяас. Хүмүүст амархан санагддаг байж магад. Үнэндээ юм бичдэг хүн ондоо байдаг юм билээ. Одоохондоо синопсис буюу кино зохиолын төлөвлөгөө л бичиж байна. Түүнийгээ дэлгэрүүлж зохиол болгон бичих тал дээр маруухан.
-Зургийн дарга нар тухайн киноны найруулагчаас гадна зураач, зураглаачтай маш сайн ойлголцох шаардлагатай болдог. Гар хамгийн нийлдэг уран бүтээлч тань хэн бэ?
-Найруулагч бүр өөр өөрийн онцлогтой. Азтай нь, би “олон цоожны ганц түлхүүр” шиг аливаа зүйлийн аргыг олж чаддаг, бусад уран бүтээлчид юу хүсэж байгаагаа ойлгуулж, түүнийгээ гүйцэтгүүлж чаддаг найруулагч нартай хамтран ажилласан. “Go” студийн найруулагч Д.Галбаяр ахтай “Шуугиан таригч”, “ТҮЦ-ийн охид” кинонд хамтран ажилласан. 
Мөн “Шинэ ертөнц” нэгдлийн М.Энхдалай, “Herub” энтертайнментын найруулагч С.Баттулга ахтай маш сайн ойлголцдог. Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий ахын “Маш нууц: Байтаг Богд” киноны зургийн даргаар ажилласан. Ямар түшигтэй хүн гэж санана. Түүнээс сурах зүйл маш их. Сонирхолтой нь, миний дотнын найзуудын олонх нь зураач, зураглаач.
-Нэгэнт энэ салбарт ажиллаж байгаа хойно бусад уран бүтээлчийн киног мэдээж үздэг байж таарна. Хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч бий юү?
-Мэдээж үздэг. Тэдний ажилласан байдал, онцлогийг ажиглаж, суралцдаг. Хамтрахыг хүсдэг найруулагч нар бий. Харин сүүлд МҮОНТ-ийн олон ангит кинонд анх удаа эмэгтэй найруулагчтай хамтран ажиллалаа. Эмэгтэй найруулагч их торгон мэдрэмжтэй, өвөрмөц онцлогтой байдаг юм байна.
-Уран бүтээлч хүнд ид нас гэж байдаг болов уу?
-Байдаг. Ялангуяа эрэгтэй жүжигчний хувьд 35-45 нас ид үе нь гэж боддог юм. Ажил мэргэжилдээ туршлагажсан, хувь хүнийхээ хувьд төлөвшчихсөн үе. Нөгөө талаас арван насаар хөгшин, залуу хүний дүрд ч хувирахад тохиромжтой. Эмэгтэйчүүдийн хувьд арай өөр байх.
-Таны хамгийн том зорилго юу вэ?
-Уран бүтээлээ гадаадын зах зээлд гаргах бүх гарц монголчуудад нээгдчихлээ. Дэлхийн гэхээс илүү Азийн киноны зах зээлд Монголынхоо киног таниулах юм сан гэж хүсдэг. Ингэхийн тулд уран бүтээлчид хамтарч, нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Гадаадын үзэгчид “Монгол кино гоё” гэдэг болоосой. Манай уран бүтээлчдэд оюуны чадамж, авьяас чадвар бий.
-Таны тоглосон “Цуурхал” киног өнөөдрөөс олны хүртээл болгоно. Эл кино тухай асуултаар ярилцлагаа дуусгая. Ямар дүрд тоглов?
-Залуу уран бүтээлч А.Энхжин, Г.Даваазул нар хамтран “Этик” продакшн байгуулж, анхны уран бүтээлээ “Хүний цаана” нэртэйгээр өнгөрсөн намар үзэгчдэд хүргэсэн. Намайг тус уран бүтээлд тоглуулах санал тавьсан боловч өөр кинонд ажиллаж байсан учраас чадаагүй. 
Харин хоёр дахь кинондоо тоглуулахаар дахин санал тавихад нь татгалзаагүй. Энэ удаа мөрдөгчийн дүрд тоглосон. Киноны үйл явдлын гол зангилааг тайлах сонирхолтой дүр байлаа. Тоглож үзэхийг хүсэж явсан дүрүүдийн минь нэг.
-“Цуурхал” киногоор үзэгчдэд юу “хэлэх”-ийг хүссэн бол?
-Яг одоо манай нийгэмд өдөр тутамд болж буй үзэгдлийн талаар өгүүлнэ. Киноны нэрээс ч хүмүүс шууд ойлгох байх. Цуурхал, хов жив, сошиал ертөнцийн замбараагүй хэрэглээнээс үүдэн гарч буй зөрчил, үүнээс болж хүмүүс хэрхэн хохирч, яаж өөрчлөгдөж буй талаар кинонд ёгтлон харуулна.скачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. ард

    2019/08/22 17:08:18

    ГОЁ КИНО ХИЙЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. СУРДАГ БОЛООСОЙ. АВЬЯАС ХЭРЭГТЭЙ

  2. Matthewemavy

    2020/02/12 05:02:25

    Generalmente, la función sexual masculina normal comienza con el deseo sexual o libido que ocurre por la estimulación del cerebro, el sistema nervioso, los vasos sanguíneos y las hormonas, lo que conlleva a la erección del pene, la liberación de semen (eyaculación) y termina finalmente con tener un orgasmo. Quero comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19