iNet.mn дагах

Их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн Хаан Богдын ар, хатан Туулын хөвөөнөө заларлаа

Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн, гүүш Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг нээх ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Орон даяар тэмдэглэж буй, бичиг үсгийн өдрүүдийн хүрээнд, мэндэлсний нь 111 жилийн ойг тохиолдуулан Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг нийслэлд анх удаа босгож буй нь энэ юм. Хөшөөг нээх ёслолд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, Нийслэлийн Засан дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ШУА-ын дэд ерөнхийлөгч, ШУГА, академич Чулуунбаатар, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэнджав, Ц.Дамдинсүрэнгийн гарын шавь, гэр музейн эрхлэгч, доктор Р.Отгонбаатар нарын нийгэм, соёл, утга зохиолын зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, иргэдийн төлөөлөл оролцов. 
Ц.Дамдинсүрэн Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг, ШУА-ийг санаачлан байгуулагчдын нэг, Монголын өв соёлын дээж "Монголын нууц товчоо"-г шинэ бичиг үсэгт буулган хөрвүүлсэн гүүш, шинэ бичиг үсэг буюу кирилл үсгийн цагаан толгойн, зөв бичих дүрмийг зохиогч, Монголын төрийн дууллын үгийг зохиосон гээд үнэлж баршгүй олон гавьяатай, соён гэгээрүүлэгч, бичгийн их эрдэмтэн билээ. Түүний шавь Р.Отгонбаатарын хэлснээр, "Монгол орны хаана ч хөшөө нь олноор сүндэрлэн босох, өнө хожид дуурсах алдартай хүн юм". Мөн Улаанбаатар хот дахь Матад сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Хаянхярваа "Ноднин Ц.Дамдинсүрэнгийн 110 жилийн ойгоор Матад суманд зогсоо байдлаар дүрсэлсэн хөшөөг босгосон бол энэ жил нийслэлд судар бариад суусан төрхтэй хөшөөг нээж байна. Хөшөөг босгох саналыг нутгийн зөвлөл санаачлан, харин нийслэлийн удирдлагууд шуурхай хандаж хөшөөг байрлуулах газрыг шийдэж өгсөнд Дорнод аймаг болон Матад сумын  иргэдийн өмнөөс баярлаж байна" гэв. 

2007 онд анх Ц.Дамдинсүрэнгийн охин монгол судлаач, доктор, Анна Цэндийна аавынхаа хөшөөг нийслэлд босгох саналтай захидлыг нийслэлийн дарга болоод ШУА-д уламжилж байжээ. Түүнээс хойш янз бүрийн түвшинд ярьсаар өнөөг хүрч, Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газар олдсон байна. Ийнхүү их зохиолч, нэрт эрдэмтэн, анхны Ардын уран зохиолч цолтон Цэндийн Дамдинсүрэн судар ном, үзгээ барьсан суудалтайгаар хаан Богд уулын ар, хатан Туулын хөвөөнд заларлаа.



Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний өлмийд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, МУСГЗ, яруу найрагч Д.Цоодол, МУСГЗ, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, МУГБ, шүүмжлэгч, доктор Д.Галбаатар, МУСГЗ, зохиолч, яруу найрагч С.Оюун, МУСГЗ, Ж.Саруулбуян, Данзангийн Нямаа, МУСГЗ, орчуулагч Ж.Нэргүй, МУСГЗ, яруу найрагч Ай. Төмөр-Очир гээд монголынгурван үеийн  яруу найрагч, зохиолч, эрдэмтэд ёслон хүндэтгэл үзүүллээ. Их зохиолчийн хөшөө тийш зорих олны хөл тасрахгүй. Шинэ ногооны үнэр сэнхийж, моддын мөчир дээр шувууд жиргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаацах иргэд их зохиолчийн хөшөөнд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлэн байна. XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн  нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төрсөн билээ. Тэрбээр Монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож, орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрэм зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна.


Түүний туурвисан “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гэх мэт алдарт бүтээл одоо болтол үе дамжин цээжлэгдсээр буй. Их эрдэмтэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгссөн бөгөөд анхны Ардын уран зохиолч цолыг хүртсэн юм. Хөшөөг Монголын Урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урлажээ. Түүний хувьд өмнө нь "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас нийслэлийн төв рүү явах замд буюу морин тойруулгын гадаа сүндэрлэх аварга том азарганы "Улаан хуй" хөшөө, мөн Чингис хаан, Чингүнжав, Мандухай цэцэн хатан бүтээлүүдийг урлаж байсан юм.скачать dle 12.0

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 46

Өчигдөр, 13:32

НӨМӨР ТҮШИГ

Өчигдөр, 11:56

Л.Энх-Амгалан: Монгол инженерийг “экспортлох” цаг ойрхон байгаа

Өчигдөр, 11:05

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Өчигдөр, 11:03

Гэрэл зурагчдын "төв хороо"

23/05/2019, 17:54

УРАЛДААНЫ ХОЁР ДАХЬ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

23/05/2019, 17:52

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг уриалав

23/05/2019, 17:47

“Huawei”-н бүтээгдэхүүнээс татгалзахыг БНСУ-д уриалж байна

23/05/2019, 17:46

Монголд хог хаягдал боловсруулж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулж байна

23/05/2019, 17:44

“Улаанбаатар номын баяр-2019” төв талбайд эхэллээ

23/05/2019, 17:32

Цагдаагийнхан “Рапид Архитектур Констракшн”-ийн барилгад гарсан ослыг яагаад нууцлана вэ!!!

23/05/2019, 12:04

Төмөр замын сэдэвтэй гэрэл зургийн уралдаан зарлажээ

23/05/2019, 12:02

БАРИЛГЫН САЛБАР БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙХ УУ

23/05/2019, 11:48

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 45

23/05/2019, 11:01

ЗӨВ ТУСГАЛ: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

23/05/2019, 10:58

“Инвескор ББСБ” ХК -ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

23/05/2019, 10:26

МУГЖ Т.Баясгалан Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

23/05/2019, 10:21

Европын нээлттэй өдөрлөг энэ сарын 26-нд болно

23/05/2019, 10:15

Бүх шатны сургуулийн сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулгыг тусгах хөтөлбөр батлагдав

23/05/2019, 10:14

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Эрдэнэтийн асуудлаар яллагдагчаар татжээ

22/05/2019, 15:34

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Яармагийн гүүрийг нээлээ

22/05/2019, 12:29

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх газрууд

22/05/2019, 12:03

Монгол залуу Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга боллоо

22/05/2019, 12:00

"Өнөр бүл" төвийн багачууд тайлан тоглолтоо хийнэ

22/05/2019, 11:58

Монгол залуу ARNOlD klassik тэмцээний аварга боллоо

22/05/2019, 11:50

"ЗӨВ ТУСГАЛ" аянд дуучин Ука, Thunder нар нэгдэн шинэ дуу бүтээжээ

22/05/2019, 11:48

Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно

22/05/2019, 11:34

М.Ананд аварга тэргүүтэй 3 бөх башёг тэргүүлж байна

22/05/2019, 11:27

АНУ-ын Ерөнхийлөгч Ирланд улсад айлчилна

22/05/2019, 11:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр Цэрэндоржийн Батбаатар сонгогдлоо

13/05/2019, 17:14

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

1/04/2019, 16:46

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

Хан-Уул дүүргийн 39 багш хуримлав

11/05/2019, 11:11

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

26/09/2018, 10:41

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25