iNet.mn дагах

Д.Базарханд: Дайнд оролцсон Баяндунгийн охидын түүхийг 40 жил нууцалсан

Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 16 охин оролцсон түүхтэй. Тэднээс өдгөө цор ганц нь л энх тунх байгаа бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагын дараа манай агентлагт олон хүн хандсаны нэг нь Д.Базарханд гуай юм. Түүний хоёр эх нь буюу төрүүлсэн, өргөж авсан ээж нь Баяндунгийн баатарлаг охидын дунд дайнд морджээ. Д.Базарханд гуай ээж болон хүргэн ахынхаа 40 жил дарсан нууцыг бидэнд ийнхүү задалсан юм.



-Халх голын дайнд оролцсон Баяндунгийн 16 охидын дунд таны ээж байсан хэрэг үү?

-БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч даргын 1939 оны долдугаар сарын20-ны 80 дугаар тогтоолоор Баянтүмэнд 200-300 ортой цэргийн госпиталь байгуулсан юм билээ. Баянтүмэн гэдэг нь одоогийн Чойбалсан хотын төв хэсэг шүү дээ. Энэхүү дайнд явахаар Баяндун сумын 30 гаруй эмэгтэй хүсэлт гаргасан ч Намын төв хороо тэдний 16-г нь зөвшөөрч явуулсан юм билээ. Тэдний дунд намайг өргөж авсан ээж А.Дарийм, төрсөн ээж О.Балдармаа нар байсан.

эж тань дайнд явсан тухайгаа хэрхэн дурсдаг байв?
-Ээж маань тэрхүү госпитальд асрагч хийж байсан юм гэсэн. Тэдгээр охид тэнд угаагч, цэвэрлэгч, сувилагч гээд л эмч нарын гар хөлийн үзүүрт зарагдаж байсан юм билээ. Сүүлд сум нэгдэлдээ ирээд тодорхой хугацаанд ажиллаад, зарим нь  албан ёсоор сувилагч болсон юм байна. Ц.Чимэдцэрэн, Ж.Цэмпэлмаа хоёр эмч нарыг долоо хоног дагаад л тариа хийдэг болчихсон. Тэр хоёр л дайны үеэр сувилагч хийж байсан. Бусад нь хар бор л ажил хийж байсан юм гэсэн. Ж.Цэмпэлмаа нь сүүлд Багшийн техникум төгсөөд багш болсон гэсэн.

-Чухам яагаад 16 охиныг сонгож авсан талаар та сонирхож, судалж байв уу?
-Энэхүү түүхийг 1939 ондБаяндун сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга байсан Н.Аюуш гэж хүн надад Халх голын дайны 40 жилийн ой буюу 1979 оны зургаадугаар сард аминчлан ярьсан юм. Тэр хүн миний ээжийн төрсөн дүүтэй ханилсан, хүргэн ах маань юм.Ах хэлэхдээ, 1939 оны зун Баяндун сумын залуусыг цуглуулж, 14 хоногийн хугацаатай монгол бичгийн түр сургууль ажиллуулж байсан юм гэсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтэд Баяндунгийнхан хиаруулж, сумын төвд эрчүүд бараг байхгүй болсон байсан юм билээ. Түр сургуульд 30 гаруй эмэгтэй суралцаж байсан. Тэд дайнд оролцох санал гаргасан юм билээ. Н.Аюуш ах энэ тухай аймгийн Намын төв хороонд танилцуулж, сум нэгдлийн даргаас зөвшөөрөл хүссэн байна. Гэтэл тэднээс 16-г нь дайнд явуулахыг сум нэгдлээс зөвшөөрчээ. Ингэхдээ голдуу хэлмэгдсэн, ардаа татлаа түлхээгүй хүүхдийг сонгож авсан гэж ярьсан. Учир нь, охидын амь нас үрэгдвэл хойноос нь нэхэх хүн байхгүй гэж энэ шийдвэрийг гаргасан юм гэсэн. Харин сум нэгдлийн дарга н.Жамц өөрийн охин Ж.Цэмпэлмааг сувилагч болгоно гэж явуулсан юм билээ. Халх голын дайны 30 жилийн ой буюу 1969 онд энэ тухай анх яригдсан ч нам дарсан гэж байсан.

-Яагаад нам дарсан юм бол, нууцлах ямар нэг шалтгаан байв уу?
-Охид дайн дууссаны дараа, 12 дугаар сар хүртэл эмнэлэгтээ өвчтөнүүдээ асарсан. Ингээд 12 дугаар сарын сүүлээр нутаг буцахаар болоход нь аймгийн Намын төв хорооноос настайвтар, бүдүүн хар хүн ирж яриа хийсэн гэсэн. Тэрээр, дайнд оролцсон тухай хэнд ч ярьж болохгүй гээд, охидоос ам тангараг авсан юм гэсэн. Ихэнх нь эсэргүүний хүүхдүүд байсан болохоор их айсан байх л даа. Үүнээс хойш 40 жилийн турш энэ тухай нэг ч үг дуугараагүй хүмүүс дээ. Энэ тухай өмнө нь би хүнд ярьж байгаагүй ээ. Н.Аюуш ах тэр зун надад хэлэхдээ, “За миний дүү, чи их сургууль төгслөө, чамд одоо нэг зүйл хэлэх ёстой. Гэхдээ үүнийг зөвхөн дотроо хадгалж яв. Хамаагүй ярьж явбал, хожим намын гишүүн болоход чинь саад болно” гэж анхааруулаад ярьсан юм.

-Дайнд тэдгээр бүсгүйчүүд нэг нь ч эндэлгүй эсэн мэнд ирцгээсэн үү?
-1939 оны долоодугаар сарын сүүлээр тэдгээр охидыг Баянтүмэнгийн госпитальд хүргэхээр үхэр тэргээр авч явсан. Зарим нь морьтой явцгаасан юм байна. Н.Аюуш ах сумаас 30 км газарт Яргын даваа хүртэл гаргаж өгсөн гэсэн. Тэд аймгийн төв орохын өмнөхөн дээгүүр нь онгоц нисэж, морьд үргэсэн. Энэ үед М.Цэгмид гэх охин мориндоо чирэгдэж бэртсэн. Ингээд эмнэлэгт хүргэгдээд 40 хоногийн дараа нас барсан гэж ярьсан. Тэгэхээр 16 эмэгтэй дайнд явахаар бүртгүүлсэн ч яг 15 нь оролцоод эсэн мэнд буцсан.

-Энэ түүхийг таны ах Н.Аюуш яагаад 40 жилийн дараа хэлэх болсон юм бол?
-Халх голын 40 жилийн ойн үеэр дайнд оролцсон бүсгүйчүүдийг аймгийн Намын төв хорооноос Оросын нэгэн генерал хүн асууж ирсэн. Тэр хүн дайнд сайн дураараа ирсэн охидтой хамт цэргийн госпитальд ажиллаж байсан юм гэсэн. Энэ үеэр аймгийн намын төв хорооныхон сандралдаж, “Үнэн” сонины сурвалжлагч н.Цэнднасааг энэ хүмүүсийг эрж сурах ажилд томилсон юм билээ. Ингээд “Үнэн” сонины сурвалжлагч н.Цэнднасаа ээжтэй чинь уулзаж, дайнд оролцсон хүмүүсийн нэр, усыг тодруулна гэсэн. Ах хэлэхдээ, ээж чинь чих хатуу болохоор ярилцахад нь чи туслах хэрэгтэй гэсэн. Ингээд маргааш нь үнэхээр аймгийн сонины сурвалжлагч н.Цэнднасаа ирж, ээжтэй нэлээд удаан ярилцсан. Ингээд “Дайнд оролцогчид” гээд нэр тэмдэглэж авсан. Үүнд, Арилдийн Дарийм 20 настай, Мөнхийн Дарийм 18 настай, Очирын Балдармаа 20 настай, Жамцын Цэмпэлмаа 16 настай, Самбуугийн Балжинням 14 настай, Дэлэгийн Цэгмэд 17 настай, Буджавын Жаргал 20 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн 15 настай, Цэдэнгийн Ханд 17 настай, Дагвын Балдалмаа 18 настай, Гэлэгбалсангийн Хандсүрэн 14 настай, Гончигийн Хандам, Дондогийн Ханджав, Магсарын Цэгмэд зэрэг нэр байсан. Тэр моринд чирэгдэж нас барсан нь Магсарын Цэгмэд, харин одоо энх тунх амьдарч байгаа нь Ц.Чимэдцэрэн гуай юм.

-Та эхээс хэдүүлээ вэ?
-Дайны дараа А.Дарийм ээжээс хүүхэд төрөөгүй. Тиймээс  гэж миний төрсөн ээжээс намайг өргөж авсан юм билээ. Аав намайг авахаар ирэхэд, миний төрсөн ах намайг харамлаад байсан гэсэн. Тэгээд аав сумын төвөөс чихэр авч ирээд ахыг хуурч, намайг авч явсан гэнэ билээ. О.Балдармаа ээж сайн найзаа гээд хүүгээ өргүүлсэн. Миний ээж зургаан хүүхэд төрүүлсэн мундаг хүн бий. Дайны дараахан хүмүүс ах дүү нарынхаа хүүхдийг өргөж авдаг байсан. Миний ээж хамгийн бага дүүг үлдээгээд, бусад ах нарыг маань айлд өргүүлсэн юм билээ. Одоо ах дүү нар маань бүгд өөр овогтой. Миний өргүүлсэн аав ээж 50-60 насандаа өөд болсон юм. Түүний дараахан би төрсөн ээжтэйгээ цагаан сараар золгодог болсон доо.

-Таны хоёр өвөө ямар хүмүүс байсан бэ?
-Өвөө маань н.Маря гэдэг хөгшин байсан гэсэн. Аав маань хүнд өргүүлсэн юм билээ. Тэгээд хөгшин аавын талаар сайн мэддэггүй юм. Хэлмэгдсэн л юм гэсэн. Жаахан байхад энэ тухай сонирхож асуудаггүй тэнэг байжээ. Н.Аюуш ах 40 жил нууцалж байж надад ярьсан зүйлийг, би бас 40 жилийн дараа та нарт ярилаа шүү. 
скачать dle 12.0

Улаан шороон дээр босгосон Улаанцав хот

19/09/2019, 13:30

Зочид буудлын 90 хувь нь шаардлага хангахгүй байна

19/09/2019, 13:19

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно

19/09/2019, 13:04

НӨАТ: Есдүгээр сарын 21-ний 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээрэй

19/09/2019, 13:02

Японоор аялсан жуулчдын тоо буурчээ

19/09/2019, 12:48

Амралтын өдрүүдээр Долоон буудлын замыг бүрэн хаана

19/09/2019, 12:44

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ыг зорилоо

19/09/2019, 12:41

Барак Обама: Ерөнхийлөгч хүн сошиал медиа, зурагтнаас хол байх хэрэгтэй

19/09/2019, 12:30

Төв талбай дээр иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэх болон жолооны үнэмлэх олгох, солих үйлчилгээ үзүүлж байна

19/09/2019, 12:25

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав

19/09/2019, 12:21

Өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдгийг танилцууллаа

18/09/2019, 13:25

Д.Содном: Ю.Цэдэнбал даргын ажилч зан бидэнд их сургамж болж байсан

18/09/2019, 13:24

Х.Мандахбаяр: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдээ, редакцуудаа хамгаална

18/09/2019, 13:22

"5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хааснаар ирэх онд Чингэлтэй, Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангах болно"

18/09/2019, 13:21

Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

17/09/2019, 21:25

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

17/09/2019, 21:21

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд тусалцгаая

17/09/2019, 11:40

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

17/09/2019, 11:36

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

17/09/2019, 11:35

Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна

17/09/2019, 11:33

"70 түүх 70 агшин" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

17/09/2019, 11:30

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

13/09/2019, 15:45

Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

12/09/2019, 11:38

Ерөнхийлөгч өө, ард түмнээ хоёр хуваахаа боль

12/09/2019, 11:35

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54