iNet.mn дагах

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ экспортлох боломжтойг онцлов

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” VI хурал өнөөдөр хаалаа. Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлаар, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудлыг бүс нутгийн улс орны Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид дэмжсэн байна.

Энэ удаагийн хуралд олон орны Засгийн газрын төлөөлөл оролцсоноороо онцлог байгааг ГХЯ-ны зөвлөх доктор Ц.Батбаяр онцолж байсан юм. Хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 14 улсын Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын 200 гаруй төлөөлөгч оролцсон. Түүнчлэн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл санал бодлоо солилцлоо.



Найман дэд салбарт хуралдсан бөгөөд Засгийн газрын төлөөлөгчдийн дугуй ширээний хурлаар, Зүүн хойд Азийн бүс нутгийн Эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв голлох сэдэв байв. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал хэлэлцээрийн анхаарлын төвд байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хурлын нээлтэд илгээлт хүргүүлсэн. Тус илгээлтэд, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарсан судалгаагаар, Монгол Улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүч үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон. Үндэсний эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэж тооцоолсон байна” гэжээ. 



Энэ талаар БНХАУ-ын Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн Дэлхийн эрчим хүч судлалын сектор, доктор Ван Юнжун хэлэхдээ, “Энэхүү олон улсын хурал нь энэ жил маш ач холбогдолтой болсон. Тодруулбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна эрчим хүчний асуудлыг хөндсөн нь цаг үеэ олсон явдал байлаа. Монгол Улс болон ОХУ нь эрчим хүчний арвин нөөцтэй. Нөгөө талдаа Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон эрчим хүчний ихээхэн хэрэглээтэй орон. Энэ нь эрчим хүчний салбарт бүс нутгийн орнууд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг харуулж байна. Монгол Улсын санаачилсан Говийн бүс нутагт эрчим хүчний “Азийн супер сүлжээ” байгуулах ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг төлөөллүүд онцолсон. Хятадын хувьд, сэргээгдэх эрчим хүчийг дамжуулах, хэрэглэх технологийн бүхий л туршлагаа хуваалцахад бэлэн” хэмээв. 



Хурлын талаар Монгол Улсын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд О.Энхцэцэг, “Талууд хүмүүнлэгийн чиглэлд хамтран ажиллахад идэвхийлэн саналаа хэлсэн. Энэхүү хурлаас баримт бичиг гардаггүй бөгөөд улс орнууд байр сууриа илэн далангүй илэрхийлж, санал бодлоо солилцоход гол зорилго оршино. Эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Европын орнууд туршлагаасаа хуваалцаж, техникийн уулзалт хийсэн. Монгол Улсын санаачилсан эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг урагшлуулах чиглэлд талууд тохиролцоонд хүрсэн” гэлээ. 



Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Энхбайгаль, “Энэхүү хэлэлцээрийн түүхэнд анх удаа Засгийн газрын төлөөлөл өргөнөөр оролцлоо. Үүнээс гадна хэлэлцээрт Зүүн Хойд Азийн энхтайвныг бий болгох, тогтвортой байдлыг хангах арга замыг олон талаас хэлэлцсэн. Энд гамшгийн үеэр хамтран ажиллах асуудал, энхтайвныг бэхжүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа эрчим хүчний чиглэлд өргөн хүрээтэй ярилцлаа” гэв.

Хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан.

Дашрамд дурдахад, Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Азийн супер сүлжээ”  төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм. Уг төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой.скачать dle 12.0

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гадны хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилнэ

12/08/2019, 14:37

У.Хүрэлсүх: Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг

12/08/2019, 14:32

Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй

12/08/2019, 14:29

Битлзийн фэнүүд “Abbey Road” гэрэл зургийн 50 жилийн ойг тэмдэглэжээ

9/08/2019, 11:46

Мексикийн хар тамхины картель 19 хүний цогцсыг нийтэд үзүүлжээ

9/08/2019, 11:43

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж байна

9/08/2019, 11:40

"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ

9/08/2019, 11:38

“Оюу толгой” эхний хагас жилд 107 сая ам.долларын татвар төлжээ

9/08/2019, 11:35

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдын айлчлал эхэллээ

8/08/2019, 16:38

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа эхэллээ

8/08/2019, 16:35

АНУ-ын Батлах хамгаалахын сайд Марк Т.Эспэр манай улсад айлчилж байна

8/08/2019, 16:21

Халх гол шинэ сумын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

8/08/2019, 16:18

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Төгрөгийн ханш чангарах хүлээлттэй байна

6/08/2019, 11:24

Галын улмаас 12 хүн гэмтэж, нэг хүүхэд амиа алджээ

6/08/2019, 11:22

Польшийн нээлттэй тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн баг гуравдугаар байр эзлэв

6/08/2019, 11:20

Говь ХК Америкийн зах зээлд хөл тавилаа

6/08/2019, 11:19

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ

5/08/2019, 10:29

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

20/07/2019, 16:46

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58