iNet.mn дагах

Б.Гантуяа: Насан туршийн боловсрол хөгжиж буй болон хөгжингүй орнуудын тулгын чулуу

Хүний амьдралыг илүү үнэ цэнэтэй байхад тусалдаг зүйлийн нэг нь боловсрол. Иймээс насан туршийн боловсролын талаар СЭЗИС-ийн

 Тасралтгүй боловсролын төвийн эрхлэгч Б.Гантуяатай ярилцсанаа хүргэе. - Сайн байна уу. Сүүлийн үед хүмүүс боловсролын асуудал дээр ихээхэн анхаарлаа хандуулдаг болсон цаг. Тэгвэл насан туршийн боловсрол гэж чухам юу болох, үүсэл хөгжлийн талаар яриагаа эхэлье.
- Боловсрол хэмээх ойлголтод бид мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор нь багтаадаг. Харин насан туршийн боловсрол нь дээрх ойлголтуудыг албан, албан бусаар буюу  амьдрах орчноос суралцах хэлбэрүүдээр хүн бүр насан туршдаа суралцах явдал хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл, насан туршдаа суралцах ойлголт нь цоо шинэ зүйл биш. Амьдралын бүхий л үед хүн суралцах хэрэгцээ бий. “Насан туршийн боловсрол”-ын үзэл санаа нь олон шатлалтайгаар хөгжиж ирсэн.
Сүүлд буюу 1970-аад оны эхэн үеэс ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагууд бүх боловсролыг насан туршийн боловсролын зарчмын дагуу зохион байгуулах ёстой хэмээсэн байдаг. Мөн нийгэм, эдийн засаг, соёл, хүрээлэн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсролын асуудлыг хамтад нь авч үзэх ёстой хэмээн анхааруулдаг.
Өнөөгийн нийгэмд онолд тулгуурласан уламжлалт боловсролын үзэл санаанаас илүүтэй технологийн хөгжил дэвшил ноёрхсон, таамаглахын аргагүй шинэ нийгэмд залуу хойч үеийг бэлтгэх боловсрол чухал
 
Тийм ч учраас энэ асуудлыг тасралтгүй, насан туршийн боловсролоор шийдэхэд анхаарч эхлээд байна.
- Технологийн хөгжил дэвшил ноёрхсон энэ цаг үед яагаад насан туршийн боловсролыг илүү чухал гэж үзэх болоод буйг нарийн тайлбарлаач?


- Шинжлэх ухаан, технологийн хөгжил, мэдээллийн эринд амьдарч буй иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн зэргийн сургалтаар эзэмших нь хангалтгүй.
Харин хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигддаг болоод байна. Мэдлэг өөрөө маш хурдацтай хуучирч байгаа энэ цаг үед тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, системтэй, зөв мэдлэгийг богино хугацаанд эзэмшин, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, ур чадвараараа гологдохгүй байхад тасралтгүйгээр өөрийгөө боловсруулах эрэлт ихээр бий болж байна.
Нөгөө талаас ажил олгогчдын зүгээс мэргэжилтэнд тавих шаардлага нь улам өндөр болж, шинээр гарч ирэх мэргэжил, түүнд шаардагдах ур чадварыг урьдчилан таамаглахад хэцүү болж байна. Тухайлбал, компаниудын үйл ажиллагаанд өндөр хурдны мобайл интернет, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн технологи зэрэг нь хамгийн ихээр нөлөөлж байгаатай холбоотойгоор ирээдүйн мэргэжлийн чиг хандлагад өөрчлөлт орж байна.
Үүнтэй нийцүүлж аль хэдийн эзэмшсэн мэргэжилд хэрхэн богино хугацаанд өөрийгөө хөгжүүлж, нийцүүлэх вэ гэдэг асуудал үүсч буй учир энэ тасралтгүйгээр, насан туршдаа боловсрол эзэмших асуудал улам чухал гэдгийг дахин хэлмээр байна.
2022 он гэхэд Big data analyst – scientist, программ, аппликшн хөгжүүлэгч, цахим худалдаа, social media мэргэжилтнүүд, мэдээллийн аюулгүй байдлын шинжээч, блокчейнийн мэргэжилтэн гэх мэт мэргэжлүүд эрэлттэй болно гэсэн судалгаа байна.
Бас бидний хэлж заншсанаар шинэ мянганыхан амьдралынхаа туршид 17 удаа ажил мэргэжлээ солино гэж үздэг учир шинэ орчинд дасан зохицож чаддаг, технологийг ойлгодог, тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлдэг чадварууд чухалчлагдана гэсэн үг.
- Ер нь олон улсын түвшинд насан туршийн боловсролын чиг хандлага ямар байдалтай байна вэ?
- 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөртөө дэлхий дахины боловсролын гол зорилтуудад чанартай боловсрол ба хувь хүний бүх насаараа сурахыг дэмжих чиглэлүүдийг тусгаж өгсөн байдаг. Үүнд, тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих гэж бий. Ингэснээрээ нас, хүйсийн хувьд  хүмүүс амьдралын бүх орчин нөхцөлд олон хэлбэрийн сургалтаар ялгаварлалгүй суралцах тухай юм.
Мөн 1992 онд баталсан Рио-Де-Жанейрын дэлхий дахиныг хамарсан хүн төрөлхтний шинэ зуунд мөрдөх хөгжлийн гол чиг баримжаа болох “Хөгжлийн хөтөлбөр-21”-д тогтвортой хөгжлийн гурван баганад эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэм ордог.  Үүн дотор хэрэглээ, үнэ цэнэтэй мэдлэг, аж төрөх шинэ ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай гэсэн байна.
Мөн ЮНЕСКО- ийн 21 дүгээр зууны боловсролын олон улсын комиссын тайланд насан туршдаа суралцах тухай ойлголтыг санал болгосон нь шинэ зууны боловсролын түлхүүр үзэл санаа болсон. Тухайлбал, шинэ зууны боловсрол оролт (Input)-д бус гаралт (Output)-д суурилна. Харин  гаралтыг дөрвөн тулгуур багана болох мэдэхийн төлөө сурах, бүтээхийн төлөө сурах, оршин байхын төлөө сурах, хамтдаа нийгэмшин амьдрахын төлөө сурах зарчмууд байх ёстой гэж үзсэн.  
Энэ бүгдээс үзэхэд олон улсын бүх шатны боловсролын үндсэн зорилго, зорилт нь хувь хүнд шинэ зуунд сурч амьдрахад шаардлагатай бүх нийтийн насан туршийн боловсролын компетенцийг төлөвшүүлэхэд чиглэж байна.
- Үүнтэй харьцуулахад манай улсад насан туршийн боловсролыг олгох асуудал ямар түвшинд явж байгаа бол?
- ЮНЕСКО-оос гаргасан тайланд технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлт хурдассанаар хүний олж авсан анхны боловсрол түүний амьдралынх нь туршид хангалттай гэж хүлээн зөвшөөрч болохгүйг бичсэн байдаг. Тиймээс насан туршийн боловсролыг хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын боловсролын бодлогын тулгын чулуу байна хэмээн тодорхойлсон.
Манай улсын хувьд анх 1991 оны Боловсролын тухай хуулинд иргэн боловсролыг албан бус замаар эзэмшиж болох тухай заасан нь насан туршийн боловсролын үндэс суурийг тавьж дээрх хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж болохыг тодорхойлсон. Мөн Монгол Улсын Засгийн газар "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1997 онд батлан 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд уг тогтолцоог насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжүүлэн хөгжүүлэх алхамуудыг хийсэн байдаг.
Гэхдээ өнөөдөр олон улсын түвшинд хүрсэн гэж үзэхэд хангалттай бус буюу бодитоор хэрэгжиж байгаа ажлууд үнэхээр дутмаг байна. Нөгөө талаар боловсролын асуудал нь нийгмийн харилцан адилгүй, ялгаатай байдлыг бий болгож байна.
- СЭЗИС-иас насан туршийн боловсролтой холбоотойгоор дуу хоолойгоо хүргэж буй явдал нь сонирхол татаж байна. Ямар шалтгааны улмаас ийнхүү дуу хоолойгоо хүргэхээр болсон бэ?
- СЭЗИС-ийн хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг эрэлхийлж, үнэ цэнийг бүтээдэг, энтрепренер хандлагыг сургуулийн бүх түвшинд төлөвшүүлэн, сургалт болон судалгааны энтрепренер их сургууль болох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү шинээр дэвшүүлсэн алсын хараа, стратеги зорилтод нийцүүлэн тасралтгүй боловсролыг түгээхэд нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг хийж эхлээд байгаа.
Ирээдүйд биднийг ямар сорилт хүлээж байна вэ гэдгийг судлах, тооцож энэ салбарт оролцогч талууд бүгд бодлогоо гаргах хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл бидний ирээдүй бидний өнөөдрийн гаргаж буй шийдвэрээс ихээхэн хамааралтай тул олон талаас харж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих бодлого, зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа уялдуулж энэ салбарт түүчээлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай зөв монгол иргэнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна хэмээн харж тасралтгүй боловсролыг чухалчилж байна.
Дээр дурдсанчлан шинжлэх ухаан, технологийн үсрэлтүүд бидний амьдралыг төсөөлж ч байгаагүйгээр өөрчлөн, шинэ шинэ боломжуудыг бий болгон, салбар бүрт нөлөөлж байна. Иймд СЭЗИС нь үе үеийн төгсөгчдөө, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй боловсруулах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийгнасан туршид нь хөгжүүлэх зорилгоор “Тасралтгүй боловсролын төв” –ийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Бас нэг чухалчлах шалтгаан нь манай орны энтерпренерууд, бизнес эрхлэгчид дэлхийн худалдааны гинжин хэлхээнд оролцохын тулд хамтарч ажиллах, мэдлэгээ байнга шинэчлэх, сорилт бэрхшээлүүдээ даван гарах туршлагаасаа хуваалцах хэрэгтэй байдаг боловч үүнийг нэгтгэж өгөх экосистем, талбар бидэнд алга.
Иймд СЭЗИС нь 95 жилийн түүхэн уламжлал, үнэт зүйлдээ тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дижитал шилжилтэд манлайлах “UFE EXECUTIVE PLATFORM” буюу бизнес, эдийн засгийн салбарын манлайлагчдын платформыг үүсгэн, холбоосыг бий болгохоор ажиллажбайна. Гол зорилго нь судалгаанд суурилсан системтэй мэдлэгийг олгодог сүүлийн үеийн бизнесийн чиг хандлага руу чиглүүлэгч нь болж, олон улсын шилдэг туршлагуудыг монголынхоо зах зээлд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарахад туслах, бизнесийн салбарыг удирдаж буй манлайлагчдаа холбоход оршиж байна.
Тодруулбал, “Платформд суурилсан бизнес модель” сэдэвт анхны форум энэ сарын 28-ны 16:00 цагт Corporate Convention Center event hall-д зохион байгуулагдана. Ингэхдээ платформд суурилсан бизнес моделийг бүтээж буй менежментийн зарчмуудыг танилцуулах, өөрт буй нөөц бололцоог хөшүүрэгдэн өөрчлөлт рүү шилжих стратегийг хэрхэн боловсруулах тухай академик онол, судалгаанд суурилсан мэдлэг мэдээллийг дэлхийд танигдсан томоохон судлаачдаас сонсож мэдэхийн сацуу,  практикт нэвтрүүлсэн туршлага, алдаа онооны талаар үндэсний амжилттай энтерпренёруудаас суралцан, санал солилцох, арга хэмжээний төгсгөлд бизнесийн удирдлагууд хоорондоо танилцах, ярилцах зорилгоор нетворкинг арга хэмжээгээр үргэлжилнэ. 
- Боловсрол өөрөө насан туршийн хэрэгцээ, дадал зуршил бол өнөөдрийн аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын эрин үед цахим орчин, мэдээллийн технологийн салбар хэрхэн ашиглагдах шаардлагатай бол?
- Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед дээд боловсрол хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдэд оролцоно гэж үзэж байна.
Тухайлбал, аж үйлдвэрийн шинэ түрлэгээс үр ашиг хүртэхийн тулд улс орнууд мэдлэгт суурилсан чадварлаг хүний нөөц бэлтгэхээс зайлсхийж, бүтээлч сэтгэхүй, авьяас, тэр дундаа өндөр түвшний шинжлэх ухааны судлаачид, технологийн ажилтнуудыг бэлтгэхэд илүү чиглэх нь сургах, суралцах үйл явцыг бүхэлд нь өөрчилнө. Мөн мэдээлэл дамжуулах үйл явц, интерактив харилцаа, суралцагч заавал байлцах шаардлагагүй зэрэг виртуаль сургалтын давуу талыг уламжлалт, танхимын сургалттай хослуулан нийгэмд тулгарсан асуудлыг шийдвэрлэх холимог сургалтын хэлбэрт шилжинэ гэдгийг хэлмээр байна.
- Ярилцсанд баярлалаа.скачать dle 12.0

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

Өчигдөр, 16:46

Аполло 11 хөлгийн програмыг зохиосон эмэгтэйн аварга хөргийг 100,000 толь ашиглан бүтээжээ

Өчигдөр, 12:20

"Их хурд-8" хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Өчигдөр, 12:16

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 69

19/07/2019, 20:45

Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно

19/07/2019, 10:07

Молдир Мекенбаева: Би жюү жицүгээс өөр спортоор хичээллэхгүй, энэ бол миний цор ганц сонголт байх болно

19/07/2019, 10:04

ЖДҮХС-гийн зээлийн эхний шатанд 47 иргэн, ААН тэнцжээ

19/07/2019, 10:02

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглоно

19/07/2019, 10:00

Японы анимэ студид гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болжээ

19/07/2019, 09:59

“IT PARK”-ЫН ЗАХИРЛЫГ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОХ ЁСТОЙ

18/07/2019, 15:10

Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

18/07/2019, 11:11

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

18/07/2019, 11:10

А.Туяабаатар: Налайх дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолбор арваннэгдүгээр дүгээр сард ашиглалтад орно

18/07/2019, 11:09

Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

18/07/2019, 11:05

Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

18/07/2019, 11:03

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

18/07/2019, 11:01

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 68

17/07/2019, 15:40

Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

17/07/2019, 15:36

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв

17/07/2019, 14:53

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

17/07/2019, 14:50

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

17/07/2019, 14:47

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

17/07/2019, 14:42

З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

17/07/2019, 14:41

Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

17/07/2019, 14:40

Олон нийтээс ирсэн саналуудыг багцалсан Ерөнхийлөгчийн төслийг ОЛОН НИЙТ нь дэмжихгүй байна

17/07/2019, 14:38

Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна

17/07/2019, 14:01

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

16/07/2019, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

16/07/2019, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

16/07/2019, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

16/07/2019, 12:37

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55