iNet.mn дагах

А.Урнаа: Би гишгүүр алгасч алхаагүй

Энэ удаагийн "Сэтгүүлч"-ээрээ ССТВ буюу Хятадын төв телевизийн монгол хэлний сүлжээний дарга А.Урнааг урилаа.. Түүний хувийн амьдрал болоод ажил мэргэжлийн замнал хаанаас эхэлсэн болохын уншигч та шимтэн уншина уу. Тэрбээр Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байгаагүй гэдгийг онцолъё. “Үндэсний шуудан” сонины редакцын хүсэлтийг хүлээн авсан танд уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

-Таны өссөн төрсөн нутаг, хүүхэд насны дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн уугуул билээ?
-Би ӨМӨЗО-ны Баяннуурын Урдын хойд хошуунд төрсөн. Дээхнэ үед Сайн-Ус балгас гэдэг нэртэй байсан, хожмоо Өлзийт сум болсон. Тэр нутагт жаргалтай хүүхэд нас минь бусдын л адил гэгээ гэрэлтэй дурсамжаар дүүрэн өнгөрсөн дөө. Аав минь сумын сургуулийн монгол хэл, бичгийн багш байлаа. Зохиох, найруулахдаа их гарамгай, өөрөө өгүүллэг эссэ бичдэг, уран бүтээлч талын хүн. Хожмоо сургуулийн захирал, сумын захиргаанд Нарийн бичгийн дарга, дараа нь сумын даргын ажил алба хашиж байсан. Би таван нас гарантай, зургаан нас дөхөж байх үедээ сургуульд орсон. Тэр үе чинь ард нийтийг бичиг үсэгт тайлах, соёлжуулж гэгээрүүлэх кампанит ажил хөдөө орон нутагт ид өрнөж байсан цаг. Ангийнхаа хамгийн бага нь би, арван долоо найман настай ах эгч нар хүртэл надтай хамт нэгдүгээр ангид элссэн юм.
Аав засгийн ажил гээд зав чөлөөгүй, ээж минь бага сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг туслах ажилтан. Үнэн хэрэгтээ намайг гэрт харж харгалзах хүн байхгүй болохоор ээж хажуудаа байлгах гээд тийм эрт сургуульд оруулчихсан хэрэг. Намайг бага юм болохоор ангийнхан маань өхөөрдөөд юм юмны түрүүнд гаргана. Урлагийн үзлэг болоход дуулж бүжиглээд тайзан дээр гүйж явна. Ухуулга суртлын ажил гэхэд л өнөө томчуул чинь тоглож наадаад алга болно. Заримдаа би сумын төвийн өндөр шонд өлгөсөн цагаан хоолойгоор өдөржин хувьсгалын дуу хятадаар дуулж зогсох. Хятад хэл мэдэхгүй хар самбаагаар цээжилсэн болохоор ямар утга агуулгатайг нь ч мэдэхгүй. Би ер нь багадаа их дуулгавартай, даруухан хүүхэд байсан. Томчуулын үгнээс гарахгүй, ингэ тэг гэсэн болгоныг нь л чимээгүйхэн шуухитнаад хийж байдаг. (Инээв)

-Ёстой л дурсамж дүүрэн бага нас байна даа. Таны хээнцэр ганган дүрх төрхийг харахад хөдөө өссөн хүний шинж ёстой байхгүй шүү дээ.
-Хүний өнгө зүс яахав дээ. Биеэ арчилж тордоод явахад бүсгүй хүн бүхэн өөрийн гэсэн өнгө гэрэлтэй байдаг. Миний хувьд сэтгэлийн гоо сайхан хүнд хамгийн чухал гэж боддог. Би сайндаа биш, түмэн олны өмнөөс харж ярьдаг ажил төрлөө хүндэтгэж, үзэгчдээ дээдэлсэндээ аль болох хичээж ирсэн. Анх уулзаж танилцаж байгаа улс намайг жинхэнэ цагаан гартан, ажил хийхгүй зөвхөн хумс хуруугаа засаж, царай зүсээ тольдож суухаас өөр хийцгүй хүн гэж боддог шиг байгаа юм. Харин амьдрал дээр бол надад хийж чадахгүй ажил ховор доо. Эм хүний байтугай эр хүний хийдэг, мах шөлөө эвдэх, хоол ундаа хийх, орон гэрээ тордох хамаг л юмыг хийж чадна. Залуу байхад хувцас хунараа өөрөө оёод нэхээд л өмсч зүүчихдэг байсан. Миний хань харин намайг хайрлаад хөдөлгөхгүй өмнүүр орж гүйгээд нэлээн залхуу болгосон.

-Хань гэснээс та гэр бүлийнхээ хүнийг бидэнд танилцуулахгүй юу. Ямар ажил мэргэжилтэй хүн бэ?
-Нөхрийн маань монгол нэрийг Эрдэнэ-Уул гэдэг. Манж үндэстэн л дээ. Тун Баошан гэдэг нэртэй. Нэрээ монголчилчихсон, монголчуудтай танилцахдаа Эрдэнэ-Уул нэрээ хэлээд л гар барьж байдаг юм. Одоо Хятадын төв телевиз ССТВ-гийн удирдлагын багт ажилладаг. Манж монгол хоёр үндэстэн дэлхийд маш олон сайхан соёл, уламжлал, өв бүтээсэн. Манай хүн монгол соёлд их хайртай, намайг бүх л талаар дэмждэг. Би ганц охинтой. Охиныг минь Баяснаа гэдэг. Одоо Өвөр Монголын их сургуульд Аялал жуулчлал, бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байгаа.

-Таныг олон жил өвөр монголын “Одон” телевизийн нүүр царай болж явснаар чинь монголчууд мэддэг. Телевизийн урлагтай амьдралаа хэдийнээс холбосон бэ?
-Би чинь Өвөр Монголын их сургуулийг загвар зохион бүтээгч, дизайны мэргэжлээр төгссөн хүн. Төгсөнгүүтээ хошууныхаа телевизэд тайз засалчаар ажилд орсон. Телевизийн салбарынхан мэднэ дээ, тайз засалч гэдэг маань энэ салбарын хүмүүсийн өгсөх шатны эхний гишгүүр болдог ажил. Бүр тас өөр мэргэжил биш, бас ч гэж гарын дүйтэй байсан болохоор тайзны чимэглэл хийж зураг зурах тийм хэцүү байгаагүй ээ. Төрсөн нутгийнхаа жижиг сууринд ажил амьдралын гараагаа эхлээд жил болж байтал Хятадын олон улсын радиогоос хөтлөгч нэвтрүүлэгч бэлтгэх нэг жилийн курст хүн элсүүлэх урилга ирснээр би Бээжинд ирж энэхүү дамжаанд суралцсан. Одоо ХОУР-гийн Монгол хэлний редакцын даргаар ажиллаж байгаа энэ Гэрэлт, нөгөө “Чандмань эрдэнэ”-ийг дуулдаг Бүрэнбаяр агсан бид гурав нэг ангид сурч байсан юм.

Гэтэл одоо бид хоёр Бээжингийн төвийн хэвлэл мэдээллийн хоёр их байгууллагын монгол хэлний салбарыг төлөөлж хариуцаад сууж байна. Бас л дурсамжтай шүү. Энэ курст хамт сурахдаа бид сайхан найз нөхөд болцгоосон. Бүрэнбаяр маань надад нэг удаа учиргүй урт захиа бичсэн юм даг. Одоо ч би хадгалж явдаг. За тэгээд би гэдэг хүн төгсөж очоод удаа ч үгүй байтал Баяннуур аймгийн маань телевиз хөтлөгч нэвтрүүлэгч шалгаруулж авах зар тараадаг юм. Зарын дагуу очиж шалгуулж тэнцээд тэндээ ажилласан. Эндээ гурван жил шахуу ажиллаад 1997 оны хавар “Одон” телевизийн шалгаруулалтад оролцтол мөн тэнцчихсэн. Төвд ирж ажиллах боломж олдсон нь тэр. ӨМӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойгоор “Одон” телевизэд ажилд орж таарсандаа их бэлэгшээдэг юм. Энд би төв телевизээс өгдөг “Амьтны ертөнц” хэмээх гадаад контентын монгол орчуулгыг уншихын зэрэгцээ хөтөлж, “Урлагийн тавцан”-гийн нэвтрүүлэгч гэдгээрээ олон түмэндээ танигдаж билээ. Тэгээд 2011 онд Хятадын төв телевизид ирж Монгол хэлний сүлжээг үүсгэн байгуулж удирдлагаар нь ажиллаад өнөөдөртэй золгож байна. Гал цогтой чадварлаг залуу хамт олноо удирдан монгол хэл соёлоо түгээмэлжүүлэх ажилд зүтгэж байгаадаа баяртай байдаг.

-Сумын телевизийн тайз засалчаас өөртөө засах орны том телевизийн нэвтрүүлэгч болж, түүгээр ч зогссонгүй улсын төв телевизэд алба удирдсан дарга болтлоо дэвшин ажиллана гэдэг их хятад үндэстний цөөнх болон амьдардаг монгол хүнд амаргүй даваа байх?
-Би ажил амьдралын гараагаа залуу хүний хувьд туулах ёстой шат гишгүүрээсээ эхэлсэн. Тэгээд хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч, хамт олныхоо хайр дэмжлэгээр өнөө хүртэл явахдаа уруудаж биш өгсөж иржээ. Энэ бол миний сайных биш, надтай тааралдаж тохиолдож байсан их багш нар, хамт олон минь ямагт сайн сайхан хүмүүс байсных гэж би боддог. Ер нь тэгээд санаа зөв бол заяа зөв гэдэг дээ. Би хүнд муу санаж чаддаггүй цайлган цагаавар хүн. Бас хариуцсан ажлаа хичээж хийхийг оролддог, ажил албаа сайн муу гэж ялгаварлаж үзээгүй. Үүнийг тэнгэр бурхан харж үзсэн юм байлгүй дээ.

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
-Миний аав Алтанбулаг нутаг орондоо нэр хүндтэй, зон олондоо найртай эелдэг хүн байсан. Би аавын эрх охин байлаа. Аав минь Баянговийн сум нэгдлийн дарга байхдаа нутаг орондоо телевизийн анхны шанг татаж, худгийн устай түмнээ крантны устай болгож, энэ нутгийн нэр тэмдэг болсон цагаан тэмээ хоёрхон үлдсэнийг 200 болтол өсгөж, заган шугуйгаа хашаалан цөлжилттэй тэмцэж явсан, үр хүүхэддээ үлдэх мөртэй амьдарсан хүн л дээ. Аавыг минь засаг төрөөс олон том шагналаар урамшуулан шагнаж байсны хамгийн сүртэй нь ӨМӨЗО-ны үлгэр жишээч хүн гэх өргөмж юм. Манайхны төрийн шагнал л даа. Би эцэг, эхээс гурвуул. Миний эрэгтэй дүү тамирчин. Түүний уртын харайлтын улсын рек ордыг одоо болтол эвдэх хүн гараагүй л байна.

Охин дүү бас нэртэй дасгалжуулагч, нутагтаа амьдарч байгаа. Баяннуурын биеийн тамирын их сургуульд багш дасгалжуулагчаар ажилладаг. Шавь нар нь улс орондоо нэр хүндээ дуурсгаж яваад баяртай байдаг. Ижий минь бүр хөдөө нутагтаа, хэдэн гахай тэжээж тэдэнтэйгээ найзлаад сууж байдаг. Таны сая хэлсэн “Хээнцэр хүүхэн” чинь сар бүхэн Баяннуурынхаа буйд гацаанд ижийтэйгээ борог дөлгөөхөн ярьж хөөрсөн шиг амарч суудаг даа. Бид гурав ээжийгээ төв сууринд амьдруулах гэж ятгаад чадаагүй ээ.
Хөгшин их нутаг амьтай хүн. Нутаг усныхаа төрөл садан, танилуудын ажил төрөлд хамжилцаад тэдэнтэйгээ гангар гунгар гэж суух дуртай. Зүгээр байж чаддаггүй. Айл амьтны ажилд хуруу хошуу оролцоод гүйж явдаг хөнгөн шингэн хүн байгаа юм. Тийм болохоор ажил амьдралынхаа чөлөөгөөр ээлжлээд ойр ойрхон эжийдээ очиж ажил төрөлд нь хамжин сэтгэл санааг нь илбэн тохинуулаад ирдэг юм. Муу аав минь намайг дөнгөж “Одон” телевизэд ажилд орж байх тэр үед өөд болсон. 20 гаруй жил өнгөрч байна даа. Аавыгаа бурхан болоход л би сая том хүн болж хатуужиж хэрсүүжиж байсан. Түүнээс өмнө эцгийнхээ гэрт эрх багын аалиа гээж чадаагүй нялх балчир охин хэвээрээ байлаа. За ер нь тэгээд таны асуусан асуултад нэг үгээр хариулахад аав минь л миний хамгийн том, амьд үлгэр жишээ байсан юм даа.

-Ажил хийгээд авсан анхны цалингаараа юу худалдаж авснаа санадаг уу?
-Саналгүй яах вэ. Ийм юмыг хүн ер нь мартдаггүй байх. Анхны цалин маань 100 хүрэхгүй шахуу юань ирсэн юм даг. Цалингийнхаа хагасаар Мөөм (ээжийгээ ингэж авгайлдаг)-дөө том том хөх цэцэгтэй цагаан хантааз, үлдсэнээр нь өөртөө оо энгэсэг авч байж билээ. Учиргүй их цалин мөнгөтэй том хүн болчихлоо гэж хөөрч байснаа мартдаггүй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Ярилцлагын санал тавьсан танай хамт олонд баярлалаа. Би ер нь дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ ч яриа өгөхөөс татгалзчихдаг юм. Үг яриагаар биш үйлдэл амжилтаараа хийснээ харуулахыг хичээдэг. Харин Монголын талын найз нөхөд ингэж гуйж шавдуулаад байхаар ярилцлага өгөхөөс өөр аргагүйд хүрлээ. Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ой тохиож байна.
Манай төв телевизийн Монгол хэлний сүлжээг Монгол Улсын өргөн олон нийт сонирхон уншиж, мэдээ мэдээллийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаад бид их баяртай байдаг. Ингээд Монголын анд нөхөддөө Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын мэнд хүргэж Ардын хувьсгалын түүхт ойгоороо сайхан баярлаж наадахын ерөөл өргөе. Баярлалаа.
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. hermes birkin

    2019/07/20 17:07:56

    Needed to send you that bit of remark to finally say thanks a lot as before just for the pleasant things you've featured on this page. This has been particularly open-handed of you giving without restraint what exactly a lot of people could possibly have marketed as an electronic book to earn some dough on their own, particularly since you could have done it if you wanted. These concepts also served as the fantastic way to know that most people have a similar keenness like mine to figure out very much more with respect to this matter. I am sure there are millions of more pleasant periods in the future for people who see your blog post. hermes birkin hermes birkin

Сэтгэгдэл үлдээх

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

Өчигдөр, 16:46

Аполло 11 хөлгийн програмыг зохиосон эмэгтэйн аварга хөргийг 100,000 толь ашиглан бүтээжээ

Өчигдөр, 12:20

"Их хурд-8" хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Өчигдөр, 12:16

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 69

19/07/2019, 20:45

Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно

19/07/2019, 10:07

Молдир Мекенбаева: Би жюү жицүгээс өөр спортоор хичээллэхгүй, энэ бол миний цор ганц сонголт байх болно

19/07/2019, 10:04

ЖДҮХС-гийн зээлийн эхний шатанд 47 иргэн, ААН тэнцжээ

19/07/2019, 10:02

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглоно

19/07/2019, 10:00

Японы анимэ студид гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болжээ

19/07/2019, 09:59

“IT PARK”-ЫН ЗАХИРЛЫГ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОХ ЁСТОЙ

18/07/2019, 15:10

Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

18/07/2019, 11:11

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

18/07/2019, 11:10

А.Туяабаатар: Налайх дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолбор арваннэгдүгээр дүгээр сард ашиглалтад орно

18/07/2019, 11:09

Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

18/07/2019, 11:05

Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

18/07/2019, 11:03

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

18/07/2019, 11:01

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 68

17/07/2019, 15:40

Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

17/07/2019, 15:36

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв

17/07/2019, 14:53

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

17/07/2019, 14:50

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

17/07/2019, 14:47

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

17/07/2019, 14:42

З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

17/07/2019, 14:41

Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

17/07/2019, 14:40

Олон нийтээс ирсэн саналуудыг багцалсан Ерөнхийлөгчийн төслийг ОЛОН НИЙТ нь дэмжихгүй байна

17/07/2019, 14:38

Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна

17/07/2019, 14:01

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

16/07/2019, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

16/07/2019, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

16/07/2019, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

16/07/2019, 12:37

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55