iNet.mn дагах

Монгол, АНУ тунхаглал гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалтын үр дүнд гаргасан тунхаглалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тунхаглалд, "Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;

Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;

Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;

Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;

Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:

-Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
-Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
-Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
-Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
-Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
-Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
-Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
-Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ" гэжээ.

Тунхаглалын англи хэл дээрх хувилбарыг энд дарж уншина уу.скачать dle 12.0

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

Өнөөдөр, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

Өнөөдөр, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

Өнөөдөр, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

Өнөөдөр, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

Өнөөдөр, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

Өнөөдөр, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гадны хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилнэ

12/08/2019, 14:37

У.Хүрэлсүх: Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг

12/08/2019, 14:32

Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй

12/08/2019, 14:29

Битлзийн фэнүүд “Abbey Road” гэрэл зургийн 50 жилийн ойг тэмдэглэжээ

9/08/2019, 11:46

Мексикийн хар тамхины картель 19 хүний цогцсыг нийтэд үзүүлжээ

9/08/2019, 11:43

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж байна

9/08/2019, 11:40

"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ

9/08/2019, 11:38

“Оюу толгой” эхний хагас жилд 107 сая ам.долларын татвар төлжээ

9/08/2019, 11:35

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдын айлчлал эхэллээ

8/08/2019, 16:38

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа эхэллээ

8/08/2019, 16:35

АНУ-ын Батлах хамгаалахын сайд Марк Т.Эспэр манай улсад айлчилж байна

8/08/2019, 16:21

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ

5/08/2019, 10:29

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

20/07/2019, 16:46

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58