iNet.mn дагах

Х.Баттулга: Хоёр орны харилцаа нэг шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлд хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. 
Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна.  
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм. 
Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно. 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, сая гарын үсэг зуран баталгаажууллаа. 
Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлийг бататгасан, ажлын ажиллагааг харилцааны шинэ үед хүргэснээрээ улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. 
Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлчийг сунгах тухай хоёр орны Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. 
Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ. 
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагүлуулах хүрээнд Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх  боломжийн талаар мөн хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. 
ОХУ-ын өөрийн алс Дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна. 
Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ. 
Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  
Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр орны эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж бодож байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ. 
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд рубль, төргөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, мөн санамж бичиг байгууллаа. 
Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асууддлын эхний үе шат болон Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх түвшинд хүрснийг энэ үеэр мэдэгдлээ.
 
13:53 2019/09/03

Хоёр улсын тэргүүн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож байна 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээг нээлттэй хийх байсан юм. Гэвч хэлэлцээгээр ярих байсан бүх сэдвээ хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтаар ярьсан тул шууд баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хоёр улсын тэргүүн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож байна.
ШУУД ҮЗЭХ:

 скачать dle 12.0

Санхүү эдийн засгийн их сургууль дээр бакалаврын төгсөгчид блокчэйнээр дипломоо гардаж авлаа

Өчигдөр, 15:53

Сарын 1,200,000 төгрөгийн цалинтай сайжруулсан шахмал түлш савлах ажилд 500 иргэнийг бүртгэж эхэллээ

Өчигдөр, 15:47

С.Тулга: Бид дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж чадна

Өчигдөр, 14:48

СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

Өчигдөр, 14:10

Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав

Өчигдөр, 14:07

“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай

Өчигдөр, 13:56

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

Өчигдөр, 13:54

Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

Өчигдөр, 12:34

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов

Өчигдөр, 12:31

Гашуунсухайтын уртын тээвэр зогсонги байдалд оржээ

Өчигдөр, 12:29

Цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

Өчигдөр, 12:25

"Бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй"

Өчигдөр, 12:23

Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаас буусан ч гишүүнээр үлдэх боломжтой

Өчигдөр, 12:21

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо

21/11/2019, 09:16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

21/11/2019, 09:10

Монгол, ОХУ-ын мөөгний аж ахуйнхан хамтран ажиллахаар боллоо

21/11/2019, 09:08

Угийн бичиг удмын санд учирч болзошгүй аюулаас сэргийлнэ

21/11/2019, 09:07

Дуучин Бейонсегийн охин анхны хөгжмийн шагналаа авжээ

20/11/2019, 14:29

О.Эгшиглэнт-Од: “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо өөрөө бичдэг сайн найруулагч болно

20/11/2019, 14:26

Тейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болно

20/11/2019, 14:20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

20/11/2019, 14:18

“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

20/11/2019, 14:16

Иргэдийг 4000 ажлын байранд бүртгэж байна

20/11/2019, 14:15

Ц.Нямдорж: ҮАБЗ-өөр Оюутолгойг хэлэлцсэн. Гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

20/11/2019, 14:12

С.Долоолой: Иргэн Ц.Пүрэвдоржийг үндэслэлгүй гүтгэсэн гэдэг нь худлаа. Бүх зүйл баримттай байгаа

20/11/2019, 14:09

Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн боллоо

20/11/2019, 14:06

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн 7н долоо хоногийн турш хэрэгжүүлсэн ба хаалтын үйл ажиллагаа боллоо

15/11/2019, 15:34

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

15/11/2019, 15:28

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.

15/11/2019, 13:53

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

15/11/2019, 13:06

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29