Сонсголгүй иргэдийн олон улсын өдөр тохиож байна
Сонсголгүй иргэдийн дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Сонсголгүй иргэдийн Дэлхийн холбоо (WFD)-ны анхны Конгресс 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо чуулж байсан юм. Тиймээсжил бүрийн есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тэмдэглэдэг болсон түүхтэй.
Энэ өдрийг манай улс 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм.Олон улсын сонсголгүй иргэдийн өдрүүдийг тухайн жилд Дэлхийн дүлий иргэдийн нийгэмлэгээс зарласан сэдвийн дагуу тэмдэглэдэг. Өнгөрсөн хугацаанд “Сонсголгүй иргэдийн соёлын өдрүүд”, “Дохионы хэл-бидний харилцах эрх”, “Хүртээмжтэй боловсрол-Хос хэл”, “Эрх тэгш оролцоо”зэрэг сэдвээр тэмдэглэж байв.
Дээрх сэдвийн хүрээнд, энэ өдрүүдэд сонсголын бэрхшээлтэйхүүхдийн сурч боловсрох, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцож, баялаг бүтээгч иргэн байх эрх зүйг хөндөн хэлэлцдэг.Мөндохионы хэлийг сонсголгүй хүний харилцааны албан ёсны хэл болохыг хүлээн зөвшөөрөх, дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хуульчлах талаарулс бүрт болон олон улсын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэдэг.
Манай улсадҮндэсний статистикийнхороонысудалгаагаар, нийт 101.200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 8406 нь сонсголгүй иргэн юм. Тэдний791 нь 17 хүртэлх насныхүүхэд байна.
Олон улсын өдрөөр дэлхийн орнуудадсонсголгүй иргэдийн урлаг соёлынүйл ажиллагаа өрнөдөг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын наадам хүртэл болдог. Тус олимпын наадмыгdeafympicsгэж нэрлэдэг байна. Манай улсад энэ өдөр урлаг соёлынавьяаснуудын тоглолт, “Дифлимпын тамирчдын алдар” нөхөрсөг уулзалт, өдөрлөгийг зохион байгуулдаг юм.
Ташрамд өгүүлэхэд, хөгжлийн ийм бэрхшээлтэй олон суутан байлаа. "Францын яруу найргийн жонон” гэж нэрлэгдсэн Сэргэн мандлын үеийн яруу найрагч Пьер де Ронсар, "Парисын эх дагины сүм”-ийн зохиогч Виктор Хюго, агуу суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен, Италийн зураач Антонио Станьоли, Францын барималч Клод-Андре Десен ба Францын гүн ухаантан, зохиолч Жан Жак Руссо зэрэг суутан энэ бэрхшээлд нэрвэгдэж байжээ.