iNet.mn дагах

ШУТИС-ийн түүхт 60 жилийн ой ирэх сард болно

Улс орны хөгжлийн хэрэгцээ, шаардлагаар үндэсний дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин, түүний дотор инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхт 60 жилийн ой энэ оны 10 дугаар сард тохионо.
Монголын үндэсний инженер техник, технологийн дээд боловсролтой мэргэжилтэнг эх орондоо сургаж бэлтгэх ажлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны тогтоолоор эхлүүлж, барилгын инженер, аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжлийн сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүнд зохион байгуулснаар өнөөдрийнШУТИС-ийн хөгжлийн гараа эхэлсэн түүхтэй.
Өнөөдөр ШУТИС нь бүрэлдэхүүндээ 11 сургууль, Бизнесийн ба Инженерийн ахисан түвшний сургууль, ШУТИС-Коосен технологийн коллеж, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль, эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, сургалт судалгааны 46 төв, 18 судалгааны профессорын баг, 20 000 гаруй оюутан суралцагч, 2000 гаруй багш, ажилтантай Монгол Улсын инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх их сургууль, дээд боловсрол, шинжлэх ухаан технологи, соёлын нэг томоохон төв болоод байна.


“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т тус сургууль нь Монгол Улсын дээд боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг манлайлан сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, профессорын багийн зохион байгуулалт, нээлттэй их сургуулийн үндэс болох электрон сургалтын систем, инженерийн дээд боловсролын шинэчлэлийн олон улсын CDIO-гийн шинэ стандартыг сургалтад нэвтрүүлэх, байгууллагын болон хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх зэрэг олон шинэчлэл, өөрчлөлтийн анхдагч юм.
Эх орондоо инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх их үйл хэргийн 6 аравны түүхийг бүтээж яваа тус сургуулийн эрдмийн хамт олны дундаас олон зуун эрдэмтэн, ардын цолтон, улсын гавьяатан, төрийн шагналтан, төр, нийгмийн зүтгэлтэн тодорч, төгсөгчдөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдар гавьяатнууд, төр нийгэм, үйлдвэрлэл бизнесийн салбарын шилдэг удирдагч, менежерүүд, инженер, технологич, эдийнзасагч, хөдөлмөрийн сайчууд олноороо төрөн гарсан.
Нийт багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой бөгөөд шинийг санаачлагч, эрдэмтэн судлаачид нано, био, гео-мэдээллийн технологи зэрэг орчин үеийн шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, дэвшилтэт технологийг эзэмшин үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаагийн дотор чацаргана, цөцгийн тос боловсруулах төхөөрөмж, хүнсний олон нэрийн бүтээгдэхүүн болон хөвөн, ноосон даавуу, арьс шир боловсруулах, үйлдвэрлэх технологи, орон сууцны халаалт, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглах технологи, замын хөдөлгөөний гэрэл дохио зэрэг олон шилдэг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна


ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, өнөөдөр гадаадын 200 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг. Түүний дотор гадаадын 20 гаруй их сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.
ШУТИС өнгөрсөн хугацаанд нийт 140 гаруй мэргэжлээр инженер, технологийн дээд боловсролтой 80 мянга гаруй мэргэжилтнийг төгсгөн гаргажээ.
ШУТИС-ийн хамт олон түүхт 60 жилийн ойгоо тохиолдуулан “ШУТИС-ийн түүхэн замнал” нэртэй 6 боть бүтээлийг эмхэтгэн гаргаад байна. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн багш нар орчин үеийн агуулга, стандартад нийцүүлсэн 60 үндсэн сурах бичгийг шинэчлэн гаргаж байгаа нь түүхт 60 жилийнхээ ойг угтан хийж буй томоохон бүтээл төдийгүй, дээд боловсролын салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.
Тус их сургууль нь судалгаанд суурилсан их сургууль болон хөгжих зорилтын хүрээнд судалгаа, инновацын дэд бүтцээ бүрдүүлэх зорилгоор шинээр “Эрдэм шинжилгээ, технологи инновацын төв” 8-р байрыг барьж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна. Энэ байранд тус их сургуулийн судалгааны тэргүүлэх лаборатори, гарааны компаниуд, Нээлттэй боловсролын төв, ШУТИС-Коосэн технологийн коллеж, ШУТИС-ийн музей, Олон улсын Эрдэм шинжилгээний хурлын танхим зэрэг олон чухал нэгж ажиллах юм.


Аж үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ эринд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг оролцоог илүү өргөн хүрээнд авч үзэх болсонтой холбогдуулан ШУТИС-д инженер технологийн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 60 жилийн ойн нэрэмжит “Тогтвортой хөгжилд дээд боловсрол-дэвшилтэт технологийн үүрэг, ач холбогдол”сэдэвт олонулсын форумыг 2019 оны 10 дугаар сарын 15-16-нд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Тус форумд ШУТИС-тай идэвхтэй хамтран ажилладаг, гадаадын 24 их сургуулийн захирлууд оролцохоор мэдэгдээд байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт
Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн түүхт 60 жилийн ойн
хүндэтгэлийн ёслолын хөтөлбөр
2019.9.23-27
“ШУТИС-ийн оны шилдэг багш”шалгаруулалт”
ШУТИС-ийн ШУТТНС-гийн 505 тоот
2019.9.16-30
ШУТИС-ийн профессор, багш нарын шилдэг бүтээлийн уралдаан2IP
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөө 203 тоот
2019.09.30
12:00 цагт
ШУТИС-ийн ахмад багш, ажилчдад хүндэтгэл шүзүүлэх арга хэмжээ
ШУТИС-ийн Урлаг заал
2019.09.30
11:00 цагт
ШУТИС-ийн 60 шилдэгоюутанг урамшуулах ёслолын ажиллагаа
ШУТИС-ийн Урлаг заал
2019.10.02
10:00 цагт
ШУТИС-ийн “Түүхэн замнал” 6 боть бүтээл, 60 үндсэн сурах бичиг, “Профессор багш нарын бүтээлийн ном зүй” 2 боть бүтээл ном залах ёслолын арга хэмжээ
ШУТИС-ийн Урлаг заал
2019.10.3
11.00 цагт
ШУТИС-ийн Хүндэт профессор цол гардуулах ёслолын ажиллагаа
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөө 203 тоот
2019.10.3
14.00 цагт
ШУТИС-ийн профессор, багш нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ШУТИС-ийн Урлаг заал
2019.10.4
11:00 цагт
Шинжлэх ухаан, технологи инновацын төв байрны нээлт
Шинжлэх ухаан, технологи инновацын төв байр (VIIIбайр)
2019.10.4
12:00 цагт
“Шинжлэх ухаан, технологийн музейн нээлтийн ёслолын ажиллагаа”
Шинжлэх ухаан, технологи инновацын төв байр (VIIIбайр)
2019.10.4
12:00 цагт
“ШУТИС-ийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн”
Шинжлэх ухаан, технологи инновацын төв байр (VIIIбайр)
2019.10.4
14:00 цагт
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн Баярын хурал, хүндэтгэлийн концерт,
Соёлын төв өргөө
2019.10.15-16
10:00 цагт
“Тогтвортой хөгжилд дээд боловсрол-дэвшилтэт технологийн үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын их, дээд сургуулийн захирлуудын форум
Туушин зочид буудлын хурлын танхим
                                                                                                                              Бэлтгэсэн: Х.Отгон-Эрдэнэ
скачать dle 12.0

ДЭЛХИЙН МЭДЭЭВладимир Путин “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

28/06/2022, 20:15

С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүл

28/06/2022, 16:06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцав

28/06/2022, 12:49

Монгол жүдочид эх орондоо багаараа 3 дугаар байр эзэллээ

28/06/2022, 12:45

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР

28/06/2022, 12:42

Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

28/06/2022, 12:38

Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

28/06/2022, 12:33

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

28/06/2022, 12:29

24/06/2022, 12:22

Б.БАТЦЭЦЭГ: ЮНЕСКО ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРДАГ

22/06/2022, 10:59

Чингис хаан музейн нүүрэн талд монголын эзэнт гүрний таван их хааны тамга заллаа

22/06/2022, 10:54

Б.Ган-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ

22/06/2022, 10:53

Жолооч нар "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд нэгдлээ

22/06/2022, 10:52

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА

22/06/2022, 10:47

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 38 хувиар өсжээ

22/06/2022, 10:44

“Е-mongolia” системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ

22/06/2022, 10:44

Монголын анхны байгалийн ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

22/06/2022, 10:35

М.Маргад Дэлхийн шатрын холбооны дэд мастер болжээ.

20/06/2022, 14:26

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

20/06/2022, 14:25

БИТКОИНЫ ээлжит НУРАЛТ, түүний үндсэн шалтгаанууд

20/06/2022, 14:12

ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлэв

20/06/2022, 14:10

МОНГОЛ АВДАР

20/06/2022, 14:09

Зургаан аймаг ойгоо хамт тэмдэглэх хүсэлт гаргажээ

20/06/2022, 14:04

Таваас олон хүнээс бүрдсэн бүлэг жуулчин Солонгос руу 15 хоног визгүй зорчино

20/06/2022, 14:02

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

20/06/2022, 14:01

Э.Баттулга: “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгдсэн төлөвлөлттэй болно

20/06/2022, 14:00

Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ

20/06/2022, 13:59

Польшын Элчин сайдын яам визийн мэдүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

7/06/2022, 17:51

“НордАрт 2022” үзэсгэлэнд Монгол Улсын 18 уран бүтээлч оролцож байна

7/06/2022, 17:49

Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо

7/06/2022, 17:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19