iNet.mn дагах

Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

1.
Цагтаа В.Путинд зөвлөж асан хоёр эрдэмтэн Монголд ирэв. Цувралаар олон хүнтэй уулзсаны нэг хэсэгт зарим улстөрч, бидний хэдэн нийтлэлчид багтав. Нэг нь, танай Монгол Улсад бодлогын улстөр алга гэв. Хэлсэн үгнийхээ баталгаа болгож, “Танай  сэтгүүлчид улстөрчдийнхөө хэрүүлийг борлуулж, улстөрчид нь баялгаа зарж амьдардаг юм байна. Улс орнууд газар нутгаа батлан хамгаалдаг, баялгаа мөнгө болгож улсаа хөгжүүлдэг. Харин танайх лиценз нэрээр гаднынханд бараг үнэгүй өгдөг юм байна” гэлээ. Ийм, эсвэл үнэн үг сонссон хүмүүст  тайлбар олдооггүй юм билээ. Тэнд байсан улстөрчид хүртэл юм хэлээгүй. Түүнээс бус, манай улстөчрид чинь баргийн мэдэхгүй юмгүй, бүх юманд бэлэн хариулттай явдаг хүмүүс. Ялангуяа, УИХ-ын гишүүд бол юу ярьж байгааг ойлгох гэж бус, хариу тайлбар хэлэхийн тулд нөгөө хүнээ сонссон дүр үзүүлдэг улс. Энэ байдлаас яаж гарах вэ гэсэн жижүүрийн асуулт гарлаа. Хариулт нь бүр супер! Чимээгүй, суусан нөгөө эрдэмтэн нь “Бид эх орноо хамгаалах, улсаа хөгжүүлэх гэж байгаа хүмүүст л бодлогын зөвөлгөө өгдөг” гэв. Энэ нь эх орноосоо урваж, улсаа хорлож байгаа хүмүүст юу гэж зөвөлөхөө мэдэхгүй гэсэнтэй утга ижил подтекст байлаа. Энэ бол хэдхэн жилийн өмнөх үйл явдал.
2.
Хэдэн өдрийн өмнө Венесуэлийн эрдэмтэн Монголд ирж лекц уншив. Популизм хэрхэн дарангуйлал болж хувирдгийг улсынхаа жишээн дээр тайлбарлав. Дарангуйлал тогтоох технологи энгийн ажээ. Товчхондоо, хэт популизмаар ард түмний хайрыг татах бол эхлэл. Дараа нь мөнгөтэй болохын тулд ашигтай бизнесүүдийг төрийн нэрээр хураах, тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг төвлөрүүлэх нь ардчиллыг хумих ерөнхий “гарын авлага” болдог бололтой юм. Тэр болтол, тийм хэмжээнд очтол хаа ч юм билээ гэж бодож болдоггүй гэнэ. Баян хоосны ялгаа хэт ихтэй,  эдийн засаг нь ганц зах зээлээс хамааралтай, ард түмний олонхи нь мөнгөтэй хүний өмчийг хурааж ядууст тараах үлгэрийн баатрыг хүлээх сэтгэхүйтэй улсад бол популизм нүд ирмэх зуур бүгдийг өөрчилдөг байна. Хууль, шүүхийн шийдвэргүйгээр бусдын бизнесийг зогсоож, хурааж эхэлбэл эрхзүйт төр нуран унаж буйн эхний шинж тэмдэг бөгөөд Венесуэл яг ингэж эхэлсэн гэлээ. Таны яриа өнөөдөр Монголд болж буй зарим үйл явдалтай төстэй байна, бидэнд юу зөвлөх вэ гэсэн асуулт бас гарав.
Венесуэл эрдэмтэн, танай дотоод улс төрийг би мэдэхгүй. Та нар эрх чөлөө, ардчилал хоёроо л хамгаалаарай. Тэгвэл эх оронтойгоо, бас эх орондоо үлдэнэ. Өнөөдөр Венесуэлээс өдөрт 2000 мянган дүрвэж байна. Хэрвээ намууд нь ялзраагүй, сэтгүүлзүй нь худалдагдаагүй, улстөрчид нь мэргэжлийн зөвлөгөө сонсдог бол ардчиллын арал тийм ч амархан цунамид өртөхгүй гэснээр түүний лекц өндөрлөв.
3.
Маданногийн тоглосон “Эвита” гэж кино бий. Манайхан үзсэн байх. Гол дүр Эва бодит хүний түүх. Ер нь кино бүхэлдээ бодит үйл явдлын түүх. Эва бол дэлхийн улс төрийн түүхэнд “Перонизм” хэмээх муу жишээ үлдээсэн, дэлхийн II дайнаас хамгийн их ашиг олж цагтаа нийслэл нь Өмнөд Америкийн “Нью-Йорк” гэгдэж байсан Аргентинийн эдийн засгийг дампууруулсан цэргийн генерал Хуан Пероны эхнэр юм.  Хуан Перон эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуульд ялахын тулд ердөө хоёр ажлыг гаргууд сайн хийдэг байж. Нэг нь популизм, нөгөө нь хөрөнгө хураах. Хурааснаа халамж болгож тараана. Бүх иргэндээ 13 дахь сарын цалин, цалинтай нэг сарын амралт олгож, эцэстээ халамжлах мөнгөгүй болж зам тавьдаг компанийг хүртэл төрд хураасан түүхийг олон хүн уншсан байх.
4.
Цагтаа Аргентин, өнөөдөр Венесуэл дампуурч байхад мэдээж хэлж сануулдаг эрдэмтэн мэргэд, сөрөг хүчин, улстөрчид, сэтгүүлзүй тэнд байсан уу, байсан. Хамгийн гол нь тэдний үг хүрэх ёстой хүндээ хүрдэггүй байж. Замын дунд өнгө нь хувираад ихэнхдээ хов болж очно. Эзэн ховонд илүү итгэнэ, үнэнийг өгүүлэгчийг нухчин дарна, айлгана. Айдсаас жишээ авсан бусад нь амиа бодож чимээгүй явах замыг сонгоно. Ингээд хэлэх ёстой нь хойш сууна, үгээ өөртөө залгиж сурна. “Тойрон хүрээлэгч” бүлгийн нийгэмдээ тарьж буй балаг, эзэндээ таалагдах ганц арга нь ийм буюу. Гэтэл бодит байдал дээр эцэстээ хов зөөсөн хэл бус, хор сонссон чих буруудаж, улсаа нураасан, улсаа хорлосон гэж түүхэнд бараанаар үлджээ. Хувь хүмүүс, найз нөхдийн харилцаанд ч хов болж ирсэн хор сонссон чих л арчаагүй нэгэн болж харагддаг. Жишээ нь, олон ч эрдэмтэн, олон ч хүн  дэлхийн II дайныг өдөөсөн буруутан нь Гитлер бус, түүнийг зогсоож чадаагүй Германы тухайн үеийн нийгэм, сэхээтнүүд нь гэж хэлдэг.
5.
Тэгвэл Монгол өнөөдөр үнэхээр Венесуэлийн араас явж байгаа юм бол түүнийг зогсоох, хэрвээ яваагүй юм бол учрыг тайлбарлах сэхээтнүүд хаана байна вэ. Тэд гэртээ бухимдаж сууна уу, сошиалд нэр, нүүрээ нууцлан тэмцэж байна уу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дэргэд яг мэргэжлийн зөвлөхүүд байна уу? Бодлогын сэтгүүлзүй хаана байна вэ?
Хариулт нь хүн бүрт бий. Бодит байдал  дээр хатуу хэлэхэд, сэхээтнүүдийн олонхи нь амиа бодож арагш суусан, зөвлөх хэмжээний мэргэжлийн хүмүүс нь намын харьяаллаар болон ховлох зөвлөхийг хослуулах чадвар дутаж шахагдсан, бодлогын сэтгүүлзүй нь салбарынхаа “шар” төрөлд ялагдсан учраас Монголын нийгэм өнөөдөр эгээ л сэхээтэнгүй, салбарын мэргэжилтэнгүй, мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт, ер нь л залуургүй хөвөх маягтай. Нийгмийнхээ уураг тархи, оюун санаа байх үүрэгтэй манай сэхээтнүүдийн олонхи нь “улс төр бохир, амьдралаа бодоё” гэх аминч үзэл дор нуугджээ. Тэдний эзгүйрсэн орон зайд люмпэнгүүд тодорч, улс төрд попууд нь өөрийгөө топ гэж итгэтлээ тоглож явна. Монголын улс төрд лидер төрөхгүй, лидер тодрохгүй байгаагийн бас нэгэн шалтгаан ердөө л энэ. Манай улс төр өнөөдөр үзэгдлээс үзэгдлийн хооронд амь аргацааж, чөмөг нь илт дундарсан, чөмөг нь дундарч буйгаа эрт мэдсэн, ер нь өөрөө л байхгүй бол Монгол байхгүй, шударга ёс бүр байхгүй гэдэгт бат итгэсэн “би чадна хийгээд бүхнийг мэдэгч”-дийн нэгдэл болов. Үүнийг зогсоох, улс төрийн лидер төрүүлэх ёстой сэхээтнүүд нь улс төрд орох гэхээр мөнгөгүйн зовлонтой. Уг нь сэхээтнүүд улс төрийг толгойгоороо хийдэг ч, үүнийг хүлээн авах нийгмийн дэвсгэр Монголд өнөөдөртөө бүрдээгүй, “ходооны улстөр” хэт хүчтэй буй нь бас зовлон л юм. Энэ бол Монголын нийгэм сэхээтэнгүй мэт болсны таних тэмдэг юм. 
Монголчууд өнөөдөр нийтээрээ хов, хэрүүлээр амьдарч байна. Хэрүүлээ нэгээс нөгөөд зөөж, ховоо нэгээс нөгөөд зарж амьдарч байна. Үүнийг сэтгүүлзүйгээс, сошиалаас төвөггүй харж болно. Нийгмээ чирдэг сэтгүүлзүй бодлого ярьдаг, бичдэг. Харин нийгмээ чангааж буй сэтгүүлзүй яг өнөөдрийнх шиг хэрүүл зөөж, хов зарж амьдардаг. Удаахь буюу мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт болсны таних тэмдэг нь энэ.
 Ерөнхийдөө манай улстөрчдийн хувьд улс төрийн эрх ашиг, албан тушаал нь энгэрийн тэмдэг, улсын эдийн засаг бол өмднийх нь арын халаас төдий бололтой. Тэд ард түмэн яг өөртэй нь адил талх иддэгийг сайн мэддэг хэрнээ тоогоор хуурах, PR-аар асуудал шийдсэн мэт дүр үзүүлэхийг илүүд үздэг. Нэг өнцөг гэхэд, өнөөдөр Монголын улс төрийн дээд лиг гэж болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 75 гишүүний олон зөвлөхүүд дунд эдийн засгийн зөвлөхүүд яг хэд байгаа бол. Тоолохгүйгээр, Төрийн ордонд буй нийт зөвлөхийн 10 хувь ч хүрэхгүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Эсрэгээрээ, зарим дарга, УИХ-ын гишүүн дэргэдээ улс төрийн 2-3, хэвлэл PR хариуцсан мөн тооны зөвлөхтэй байх жишээтэй. Засгийн газарт, Ерөнхий сайдад бол эдийн засаг гадарладаг нь гологдож, эдийн засаг доторлодог, тоо бүрийг имэрч мэдэрдэг топ эдийн засагч зөвлөх ёстой. Гэтэл Монголын эдийн засгийн гол судсыг атгаж буй улсын Ерөнхий сайд өнөөдөр эдийн засгийн албан ёсны зөвлөхгүй, энэ албыг хүний их эмчийн мэргэжилтэй нэгэн давхар хашиж буй гэх. Энэ нь эмч хүн мэргэжлийн сувилагчтай бус, улстөрч нэгэнтэй хамт өвчтөндөө мэс засал хийхтэй адил л юм даа. Монголын нийгэм салбарын сайн мэргэжилтэнгүй болсон мэт, байсан ч улс төрийнхөн тэднийг сонсохгүй болсны илтгэх ээлжит таних тэмдэг нь энэ болой.
6.
Эцэст нь, хор сонссон чих бурууддаг, чихэндээ хэт итгэсний гор болсон сүүлийн нэгэн жишээг өгүүлье. Саяхан өөрөө нутгаа ухдаг нэгэн нөхөр Төрийн ордны төлбөрт арга хэмжээн дээр ирж уйлахад л түүний салхин дор 12 мянган орчим бичил уурхайчин ажилгүй, орлогогүй болсныг мэргэжлийн холбоодоос нь мэдээлжээ. Захилагат нөхдийн хов, сэтгэл хөдлөл дээр популизм хийх улс төрийн сонирхол хоёрын нийлбэр нь 12 мянган иргэнийхээ орлоготой, амьдралтай тэнцсэн хэрэг. Мэдээж, хууль бустай тэмцэхийг дэмжинэ. Харин хууль бус нэрийн дор бүтээснээ нураах, бизнесийг нь  булаахыг үл тэвчих нийгмийг бид байгуулж байгаа. Гэтэл харамсалтай нь, нийгэмд өнөөдөр бүтээснийг өмгөөлөх, нураахыг дэмжих хоёрын харьцааг харахаар тэнцүү шахуу яваад байх шиг. Сошиалд бол нураах, булаахыг дэмжих нь илүү маягтай. Энэ эрчийг зогсоох, би л биш бол бусад нь ч биш гэх нийтлэг сэтгэхүйгээс нийгмээ салгах, маньд ашиггүй бол Монголд ч ашигүй байх нь хамаагүй гэх улстөрчид хийгээд хор сонссон чих болгоныг хазаарлах нь сэхээтнүүд хийгээд сэтгүүлзүйн үүрэг. Эс чадваас эцэстээ Монгол Улс хувийн хэвшилгүй болж ч мэднэ!скачать dle 12.0
890 Сэтгэгдэл

890 сэтгэгдэл

  1. fredbear plush

    2019/12/06 16:12:41

    Rainbow Tower Spring Circle Educational Toy Spider Smiley Face fredbear plush http://www.brunoemariotrezzi.com/mobula7/fredbear-plush-3986868.html

  2. wholesale stuffed animals bulk

    2019/12/11 02:12:40

    Pull back toy car Real pull back bus 4 4 color wholesale stuffed animals bulk http://www.amicidelmusical.it/shop/wholesale-stuffed-animals-bulk-70348.html

  3. best quality basketball shoes footwear

    2020/01/14 04:01:47

  4. reversible floral skirt

    2020/01/16 01:01:31

Сэтгэгдэл үлдээх

БАЯР НААДМЫН ТАЛБАЙД ХУУШУУР ХИЙХ,ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Өчигдөр, 17:59

П.ЦАГААН:АЛТАНХУЯГ АА,БИ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЭЭ,ЧИ ЖУУЛЧНЫ БААЗ, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЭЭ НЭГЭН ЗЭРЭГ ШАЛГУУЛЬЯ

Өчигдөр, 17:58

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН НИЙСЛЭЛИЙН МЭДЛИЙН 49 ХУВИЙГ 20 ТЭРБУМААР ЗАРНА

Өчигдөр, 17:56

С.Одбаяр: Сайншанд хот бусад аймаг, сумаас эртэч, соёлтой үйлчилгээгээр эрс ялгарах ёстой

Өчигдөр, 16:29

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

Өчигдөр, 16:27

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

2/07/2020, 16:02

Энэ сард таван тусгай нислэг үйлдэнэ

1/07/2020, 11:05

Лодонгийн Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

30/06/2020, 19:30

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан Монголд 2 дахь удаагаа болно

30/06/2020, 19:29

Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

30/06/2020, 19:26

Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

30/06/2020, 19:24

Төмөр замчид төрийн дээд одон медаль хүртэв

29/06/2020, 14:05

Нийслэлд нэг стандартын 800 такси үйлчилгээнд гарлаа

29/06/2020, 14:04

УИХ-ын гишүүний үнэмлэхийг СЕХ-ноос өнөөдөр гардууллаа

29/06/2020, 14:02

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫН ДАГУУ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

22/06/2020, 19:21

Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

22/06/2020, 15:48

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

22/06/2020, 15:46

С.Эрдэнэ, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууц уулзалт хийж, тохиролцсон бичлэг задарлаа

22/06/2020, 15:43

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ХОРИХ шийдвэр гаргалаа

22/06/2020, 11:54

НӨАТ-ын баримтаас таван сая төгрөгийн 5 азтан тодорлоо

22/06/2020, 07:43

Зүүн өмнөд Азийн найман улсаас иргэдээ татлаа

22/06/2020, 07:40

Халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн эдгэрчээ

22/06/2020, 07:40

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хүнд цэргийн дээд цол олголоо

22/06/2020, 07:38

Монголын тусламжийг хүргэх МИАТ-ын онгоц АНУ-ыг зорилоо

22/06/2020, 07:37

Б.Отгонсүх: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай

20/06/2020, 14:09

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

20/06/2020, 13:41

Франкфуртаас 256 иргэн эх орондоо ирлээ

20/06/2020, 13:40

Халдвартай хүмүүсийн 68 хувь нь эдгэрчээ

20/06/2020, 13:39

Г.Отгонцэцэг: Цахим хаягаа байнга шалгах нь бодит амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл

19/06/2020, 11:54

"22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн цагийн хуваарийг 00:00 болгох, зарим үйлчилгээний газрыг нээх талаар албаныхан ажиллаж байна"

19/06/2020, 11:43

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19