iNet.mn дагах

Таны тэтгэвэр зээл авахад биш өдрийн хоолоо залгуулахад л хүрэх юм байна гэдэг

Үр хүүхдийнхээ төлөө идэх хоол, унтах нойроо хугаслан борив бохисхийлгүй хөдөлмөрлөж чаддаг эх хүний тэсвэр тэвчээр, зориг хатуужил агуу юм. Үрийнхээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэж өгчихөөд тэднээсээ хариу нэхэхгүй сүүн сэтгэлтнүүд. Ийм л ээжүүдийн нэгэн төлөөллийг “Эгэл амьдрал” буландаа онцоллоо. Т.Чулуунчимэг гуай өдгөө 65 настай ч гэрт зүгээр сууж, үр хүүхдүүддээ дараа болохыг хүссэнгүй. Иймдээ ч бичил бизнес эрхэлдэг. Тэрбээр МУБИС-ийн нүхэн гарцны дэргэд таван жилийн турш жижиглэн худалдааны ТҮЦ ажиллуулж байна. Түүнтэй ийн ярилцлаа.  

-Юуны түрүүнд ярилцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. Уншигчдад өөрийгөө танилцуулаач? 
-Намайг Тогтвайн Чулуунчимэг гэдэг. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат. Миний аав Баян-Өлгий аймагт төрсөн казах хүн. Төв аймагт шохойн үйлдвэрт ажилладаг байлаа. Харин ээж минь Хэнтий аймгийн уугуул. Эхээс наймуулаа ч одоо дөрвүүлээ үлджээ. Хоёр эгч минь 70 нас хэдийнээ гарч, дүү минь 60 хүрсэн байна. Миний хувьд зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн. Одоо бүгд тусдаа гарч бие даан амьдарч байгаа. Ач, зээ нийлээд 30 гарчээ. Ихэнх хүүхдүүд маань Эрдэнэт, Хөвсгөлд амьдарч байна. Би бээр 1973 онд Барилгын техникумыг барилгын техникч мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа хэсэг хугацаанд дэлгүүрт худалдагч хийж байгаад Налайхын уурхайд ажиллаа. Үндсэн малталт хийж өгдөг байсан юм. Гэтэл эмэгтэйчүүдийг уурхайд ажиллуулахгүй гэсэн шийдвэр тэр үед гарч 56 эмэгтэйг албадан тэтгэвэрт гаргасан. Тухайн үед хамгийн залуу нь 29 настайдаа тэтгэвэрт гарч байсан шүү. Харин би уурхайд нярав хийж байгаад хоёр жилийн дараа буюу 36 настайдаа 1991 онд тэтгэвэрт гарав. Анх тэтгэвэрт гарна гэдгийг дуулаад баярлаад л, азтай юм аа гэсэн байдлаар хүлээж авч байсан. Гэтэл гэртээ хийх зүйлгүй сууна гэдэг чинь үнэхээр бэрх юм. Тухайн үедээ тэтгэврийн мөнгийг 500 төгрөгөөр тооцож байсан хэдий ч зах зээл 10 дахин өссөн энэ үед хамгийн доод хэмжээ буюу 200 гаруй мянган төгрөг болсон. Жижиглэн худалдаа эрхлэхээс өмнө 10 жил Эрдэнэтэд үр хүүхдээ бараадан онц хийх зүйлгүй амьдарлаа. Ингээд 2013 онд хотод орж ирэхэд хүүхдүүд минь надад жижиг хашаа байшин, барьж өгсөн. Түүндээ тэтгэврийн мөнгө болон ТҮЦ-нээс олсон орлогоороо амьдарч байна.    
-Та яг хэзээнээс ТҮЦ ажиллуулж эхэлсэн бэ? 
-Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 онд энд ажиллаж эхэлсэн юм. Эхлээд газар хайрцаг тавьж байгаад худалдаа хийдэг байлаа. Нийт 500 мянган төгрөгийн үнэ бүхий  бараатай худалдаа хийж эхлэх үед бас л хүнд байсан шүү. Дараа нь багшийн дээдийн нүхэн гарцны замын урд талд жимсний төмөр лангууг өөрийнхөө боломжоор засаж тавиад жимс, хүнс зарав. Ингэж байтал Сүхбаатар дүүргээс түц ажиллуулах эрхийг хориод хүнд өгсөн. Хорин хүнтэй бүлэг гэж байгуулаад зөвшөөрөл  авч ажиллуулсан юм. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө байх. Лангуутай болсноос хойш нэг сая төгрөгийн бараатай болчихлоо. Хөл дээрээ тогтчихлоо л гэсэн үг.
-Дүүргийн шийдвэрээр иргэдээ дэмжих зорилгоор газар хуваарилж, зөвшөөрөл олгосон  юм байна. Тэгвэл ямар цагийн хуваариар, хэрхэн ажиллах  зэрэг чиглэл өгсөн үү. Ер нь худалдаа эрхлэгчдийг дүүргээс хэр анхаарч байна?
-Тодорхой чиглэл өгсөн зүйл байхгүй ээ. Хэдэн жилийн өмнөөс нэгдсэн төмөр лангуу барьж ажиллахыг шаардсан. Түүнээс өөрөөр хандсан зүйл одоохондоо байхгүй л байна даа. Ер нь өөрсдөө мөнгө олох гэж ийм нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс учраас хэзээ нээж, хаах нь бидний дур.   
-Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ. Өдөр тутамдаа яаж амьдарч байна?  
-Өглөө долоон цагт босоод таван буудлын зайтай газраас ажилдаа буюу ТҮЦ-ндээ ирнэ. Ажлын цагийн хувьд 07:20-21:00 цаг. Өглөө эрт, орой орой буусны хэрээр өдрийн орлого өснө. Заримдаа хүүхдүүд минь “Одоо буу, удаан зогсож яах юм” гээд зэмлэнэ. 
-Одоогийн байгаа нөхцөлдөө өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд олон жил ажиллахад эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарч байх юм уу? 
-Амьдралын шаардлагаар зогсож байгаа учраас тэр болгоныг юман чинээ тоохоо больсон. Олон нийтийн газар ажиллаж байгаа учир наад зах нь ханиад хүрэх нь элбэг. Саяхан би ханиад  хүрээд тариа хийлгэж байж л зүгээр болох шив дээ.  
-ТҮЦ-нийхээ бараа бүтээг­дэхүүнийг хаанаас, яаж авдаг вэ? 
-Долоо хоног болгон захиалгаар авчихдаг. Том дэлгүүрүүдийг бодоход худалдан авалт тааруу тул бага зүйл захиалах тохиолдол байна. Тиймээс бараагаа сайн зарж байж л лангуун дахь бүтээгдэхүүнүүд нэмэгдэнэ гэсэн үг. Улирлын чанартай худалдан авалт учраас захиалга тогтворгүй байдгаас болоод бараа захиалахгүй өнжиж түгээлтээс хасагдах вий гэж  айна.  
-Хулгайч нар юм шүүрэх тохиолдол гарч байв уу?   
-Байна, байна. Урд хэсгээр ил өрсөн сирок зэргийг гараараа дүүрэн атгаж аваад явчих жишээтэй. Одоо харьцангуй гайгүй. Гэхдээ хааяа мэр сэр тохиолдоно. Би ямар хөөгөөд гүйцэх биш дээ. Орхихоос өөр аргагүй. 
-Ажил, амралтаа хэрхэн зохицуулж байна? 
-Улсын баяр, цагаан сарын үед өөртөө амралт гаргадаг юм. Зун болгон тогтмол рашаан сувилалд явдаг болохоор хүссэн үедээ амарчихдаг. Гэхдээ амралт ихэдвэл орлого хумигдах учир бодлоготой байх хэрэгтэй л дээ.
-Багшийн дээдийн энэ хавиар явах бүрт та хүүтэйгээ хамт харагддаг байсан. Харин одоо хүү тань тусдаа лангуу нээгээд ажилладаг болжээ.
-Миний тав дахь хүүхэд л дээ. Хотод ирээд жил болж байгаа юм. Эрдэнэтэд амьдарч байгаад хотод орж ирснээр тогтвортой ажил, орлоготой болж байгаа нь энэ ТҮЦ. Тусдаа ТҮЦ ажиллуулж эхлээд гурван сар болж байна. Амьдралд дэм болж л байна.
-ТҮЦ-нүүдийг нэг хэсэг хотын өнгө үзэмжид харшилж байна гэсэн шалтгаанаар нурааж байсан. Танайд нөлөөлсөн үү? 
-Одоогоос хоёр жилийн өмнө зөвшөөрөлгүйгээр ТҮЦ ажиллуулдаг иргэд их байсан. Тэр үед хураана, солино гээд л нэлээд юм болсон. Манайх зөвшөөрөлтэй гэдэг шалтгаанаар холуур өнгөрсөн шүү. Сүхбаатар дүүргээс ТҮЦ-ээ хаана байрлуулж ажиллуулах вэ гээд газар зааж өгсөн нь бидэнд их тус болсон.  
-Та худалдаагаа өргөжүүлэх зорилгоор банкнаас зээл авч байв уу. Жижиглэн худалдаа эрхлэгчдэд зээл олгохгүй байгаад байдаг? 
-Наад захын нэг электрон барааны дэлгүүрээс хөргөгч авах гэхээр “Таны тэтгэвэр өдрийн хоолыг чинь л залгуулахаас зээлээ эргэн төлөх чадварыг тань нотлохгүй байна” гэдэг. Хүнээс сонсох нь Монголбанкинд орлого, зарлагын дэвтрээ үзүүлээд зээл авч болох боломжтой болж байгаа гэж байсан. Тэр талаар асууж, лавлах бодолтой л яваа. Уг нь зээл аваад ахиухан бараатай болчихвол үйлчлүүлэгчдэд сонголт арвинтай болж тэр хэрээр орлого нэмэгдэнэ л дээ.
-Цахилгаан халаагуур ажиллуулдаг юм байна. Хаанаас тог авч, хэдэн төгрөгийг тогны мөнгөнд зарцуулдаг вэ? 
-Цахилгаанаа нүхэн гарцнаас авдаг. Өвлийн цагт бараагаа, өөрийгөө хөлдөөчихгүйн тулд цахилгаан халаагуур ажиллуулахад төлбөр нь сардаа 100 мянган төгрөг хол давдаг. Хамгийн гол нь шөнө нэг халаагуурыг асаагаад явчихдаг болохоор тэгж байгаа юм. Гэхдээ удахгүй дулаарахаар гайгүй болно биз дээ. 
-Нууц биш бол таны өдрийн орлого хэд вэ? 
-Өдөрт 100 мянга орчим төгрөг. Үүнээс барааныхаа зардлыг хасахаар цэвэр ашиг нь 20-30 мянган төгрөг. 
-Та болон танай хүүгийн худалдан авагчтайгаа харилцах харилцааны соёл их таалагддаг. Таны хувьд өдөр тутамдаа олон хүнтэй харилцана. Үйлчлүүлэгчдийн зан, харилцаа хэр байдаг вэ?
-Одоогийн оюутан залуучууд их соёлтой. “Баярлалаа” гэхэд өөдөөс найрсгаар инээмсэглээд “Баярлалаа эгчээ” гэж хэлнэ. Эндээс л эрч хүч авах шиг болдог. Харин надаас арай дүү болон миний үеийнхний  харилцааны соёл жаахан доголдолтой байгаа нь анзаарагддаг. 
-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Залуучууддаа хандаж хэлэхэд,  хийхийг хүссэн зүйлдээ тууштай байж, өөрийгөө болоод гэр бүлээ элэг бүтэн дутагдах гачигдах зүйлгүй сайхан ач яваарай гэж захимаар байна.

скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:35

    Del mismo modo, el estrés y las inquietudes relacionadas con la salud mental pueden provocar disfunción eréctil o empeorarla. Ir al terapeuta con su pareja también puede ayudarlo a resolver cualquier problema de relación que haya estado afectando su vida sexual para que ambos estén más satisfechos. Se puede comprar viagra generico en farmacias sin receta

Сэтгэгдэл үлдээх

Хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байна

2/06/2020, 18:14

Б.Нямтайшир: Би эцэг хүний хувиар хүүгийнхээ дуу хоолой болж, сонгуулийн кампанит ажилд нь идэвхийлэн оролцох болно

2/06/2020, 18:12

АНУ-д 1 сая ам.долларын тусламж олгоно

2/06/2020, 18:10

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

2/06/2020, 18:08

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 тохиолдол бүртгэгдлээ

29/05/2020, 14:02

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМАА ҮЗЭГЧДИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙГЭЭР ЁСЛОН ТЭМДЭГЛЭНЭ

29/05/2020, 13:58

ӨВӨР МОНГОЛД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСЫН БҮХ ТОХИОЛДОЛ ЭДГЭРЧЭЭ

29/05/2020, 13:53

Ч.ХҮРЭЛБААТАР:МОНГОЛ ЗУРГААН ДААЛГАВРАА БИЕЛҮҮЛЖ, СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ НАХЦӨЛИЙГ ХАНГАЛАА

29/05/2020, 13:50

Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна Нийтлэсэн 2020-05-27 0

28/05/2020, 15:55

Дугуйчид мод тарих аялал хийв

28/05/2020, 15:54

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдныхаа цалинг ирэх сараас нэмнэ

28/05/2020, 15:52

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнав

28/05/2020, 15:51

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цахим үйл ажиллагаануудыг зохион байгуулна

28/05/2020, 15:50

Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

28/05/2020, 15:49

Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ

27/05/2020, 12:02

Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ

27/05/2020, 12:01

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгав

27/05/2020, 12:00

Монгол Улс иргэдээ татан авсан үзүүлэлтээр ХБНГУ-ын ард хоёрт эрэмбэлэгдэж байна

27/05/2020, 11:59

Э.ЦЭЛМЭГ: Эмгэн хумсны өндөг хуурай хөрсөнд амилдаггүй

26/05/2020, 15:32

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

26/05/2020, 15:29

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 20 боллоо

26/05/2020, 15:25

ОХУ-аас 594 иргэнээ төмөр замаар татан авна

26/05/2020, 15:23

БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

26/05/2020, 15:21

Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

26/05/2020, 15:19

Г.ЦЭЦГЭЭ: Органик бүтээгдэхүүн тариалахад бага хэмжээтэй талбай тохиромжтой

25/05/2020, 13:38

Үндсэн хуулийн өөрчлөлтүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

25/05/2020, 13:37

Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

25/05/2020, 13:23

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

25/05/2020, 13:20

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

25/05/2020, 13:18

Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ

25/05/2020, 13:14

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19