iNet.mn дагах

Британийг зорьсон Вьетнам залуусын эмгэнэлт хувь заяа

Сайхан амьдрал, сайхан ирээдүйн төлөө Британи руу цагаачлах гадны улсын иргэд маш их байдаг аж. Ялангуяа Хятад болон Вьетнамаас хэдэн мянган хууль бус цагаач ямар нэгэн аргаар тус улс руу нэвтрэхийг завддаг. Завддаг гэсний учир нь Британи руу нэвтрэх гэсэн тэдний оролдлого ихэнхдээ бүтэлгүйдтэг аж. Британийг зорьсон Вьетнам залуусын эмгэнэлт хувь заяаАзтай нэг нь Британи руу нэвтэрнэ. Азгүй зарим нь сайнаар бодоход хууль бусаар хил давуулж өгнө гэх зуучлагчдад мөнгөө залилуулаад, эх орон руугаа амьд мэнд харьдаг, муугаар бодоход хүний наймааны золиос болдог байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг /2019.10.23/-т яг дээрх шиг шалтгаанаар Британийг зорьсон 39 хүний цогцос Бельгиэс Британи руу орж ирсэн ачааны машины хөргүүртэй чингэлгээс олдсон харамсалтай хэрэг гарч, дэлхий нийтийг цочроогоод байна. Тус ачааны машиныг шалгах үед -25 хэмийн хүйтэн хөргүүртэй чингэлэгт зарим цогцсуудын нүцгэн, заримынх нь амнаас хөөс цахарсан, бүгд хаалга руу бөөгнөрөн гарахыг оролдож байгаад амьсгал хураасан байдалтай байсан аж.
Нийт найман эмэгтэй, 31 эрэгтэйн цогцос байсан ба хэргийн анхан шатны үзлэгээр эдгээр цогцсууд Хятад улсын иргэдийнх болохыг тогтоогоод байв. Гэтэл хэргийг нарийвчлан шалгах үеэр тэдгээр 39 цогцосны 25 нь Вьетнам улсын иргэдийнх болох нь тогтоогджээ. Амиа алдсан залуус бүгд Вьетнамын хамгийн ядуу буурай хот тосгодоос гаралтай аж. Гэхдээ одоогоор цогцос таниулах ажиллагаа бүрэн дуусаагүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. Энэ хэрэг нь Британийн түүхэн дэх хамгийн олон хүний амь настай холбоотой, хамгийн өргөн цар хүрээг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай хэрэг болон бүртгэгдэж байна.
Энэ хэрэгт ачааны машиныг жолоодож явсан 25 настай Ирланд залуу Мо Робинсон болон хууль бусаар бичиг баримт үйлдэж цагаачдыг хил давуулдаг байж болзошгүй өөр дөрвөн хүнийг баривчлан шалгаж байгаа ба тэднийг өнөөдөр /2019.10.28/ хүний наймаа, мөнгө угаах, санаатайгаар хүний амийг хөнөөсөн гэх зэрэг үндэслэлээр шүүх юм ажээ.
Харин хохирогчдын хувьд зарим нь хүйтэн чингэлэгт хоригдон, үхэл амьдралын зааг дээр амь тэмцэж байхдаа ар гэрийнхэнтэйгээ холбогдож амжсан байна.
ЧАДВАРЛАГ МАНИКЮРЧИН БОЛОХООР БРИТАНИЙГ ЗОРИХДОО БАРАГ 8800 ЕВРО ЗУУЧЛАГЧИД ТӨЛСӨН 19 НАСТАЙ ОХИН
Анна Буй Ти Нхун гэх 19 настай охин чадварлаг маникюрчин болж, их мөнгөтэй болж мөрөөдлөө биелүүлэхээр Британийг зорихдоо зуучлагч хүмүүст 8800 евро төлсөн тухай түүний ар гэрийнхэн хэвлэлд ярьжээ. Тахилын ширээн дээр охиныхоо зургийг тавиад уйлж суугаа ээж, эгч хоёр нь тэр их мөнгийг цуглуулж байхдаа охиноо үхэл рүү илгээж байна гэж хэрхэн мэдэх билээ.
Аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн холбоо тасарсан охин нь хамгийн сүүлд өөрийн фэйсбүүктээ “Өсөж том болно гэдэг бол бүх харанхуй уйтгар гунигаа нуугаад, нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг хэлдэг юм. Хамгийн их хүсэж мөрөөддөг байсан газартаа иртэл маш их ганцаардаад байх юм. Том хүн болно гэдэг миний бодож байсан шиг сайхан биш юм. Зүгээр л эргээд хүүхэд насандаа очихыг хүсч байна” хэмээн бичжээ. Эцэг нь хэдэн жилийн өмнө хорт хавдраар нас барж, ээж нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй тул түүнд гэр бүлээ тэжээхийн тулд өндөр хөгжилтэй орныг зорихоос арга байгаагүй аж.
“ААВ АА, ЭЭЖ ЭЭ ОХИНЫГОО УУЧЛААРАЙ. БИ ЯГ ОДОО АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. БИ ҮХЭЖ БАЙХ ШИГ БАЙНА. БРИТАНИ РУУ ОРОХ ГЭСЭН ОРОЛДЛОГО МААНЬ БҮТЭЛГҮЙТЛЭЭ. ТА ХОЁРТОО ХАЙРТАЙ ШҮҮ”
Удаах хохирогч 26 настай Фам Ти Майгийн эцэг эх охиноо Британи руу явуулахын тулд амьдарч буй байшингаа барьцаалан байж 30 мянган евро төлжээ. Хууль бусаар хил давуулдаг этгээдүүд түүний эцэг, эхэд охиныг нь хамгийн аюулгүй замаар Британи руу оруулж өгнө гэж амлан мөнгийг нь авчээ. Хайртай охиноо алдаад дээр нь их хэмжээний өрөнд ороод үлдсэн эцэг эх нь “Ийм аюултай зүйл гэдгийг мэдсэн бол юу гэж охиноо явуулах билээ” хэмээн халаглан сууна. Цэл залуухан насандаа их мөнгө олохоор харийн орныг зорьсон охин нь амь тавин суухдаа дээрх зурвасыг эцэг эх рүүгээ явуулж амжжээ.
АМЬДРАЛАА САЙЖРУУЛАХААР БРИТАНИЙГ ЗОРЬСОН 20 НАСТАЙ ЗАЛУУ
Британи руу явж амьдрал ахуйгаа өөд нь татахыг хүссэн Вьетнамын тосгоноос гаралтай 20 настай залуу Нгуен Дин Лоунг мөн л дээрх хохирогчдын нэг. Түүний аав Нгуен Динх Жиа хүү нь 2018 оноос хойш Францад хууль бусаар амьдарч байгаад хэрэг илэрдэг өдрөөс хоёр долоо хоногийн өмнө Британи руу явах гэж байгаагаа ярьсан тухай ярив. Тэрээр Британи руу нэвтрэхийн тулд 14 мянган ам.доллар төлжээ. Ингээд хоёр долоо хоногийн дараа Британиас нэгэн Вьетнам эр залгаад “Хүүд тань таагүй зүйл тохиолдлоо” гэж хэлэхэд эцэг нь ухаан алдан газарт унажээ. Анх 2017 онд Оросыг зорьсон хүү нь хэсэг хугацааны дараа Украинд ажиллаж байгаад, 2018 оны дөрөвдүгээр сард Германд ирж, дараа нь Францад хууль бусаар ажиллаж амьдарч байгаад эцэст нь Британийг зориод ийнхүү амиа алджээ.
ЭХНЭР ХҮҮХДЭЭ 11 МЯНГАН ЕВРОГИЙН ӨРТЭЙ ҮЛДЭЭГЭЭД ЭРСДЭЛТЭЙ ЗАМЫГ СОНГОСОН ЗАЛУУ
Хохирогчдын нэг Нгуен Динх Ту хэдхэн сарын өмнө Британи руу явах гэсэн ч 11 мянган евро хэрэгтэй болоод байна гээд эхнэрээрээ зээл авхуулсан байна. Тэрээр тухайн үед Германд хууль бусаар амьдарч байжээ.
“Би түүнтэй хамгийн сүүлд аравдугаар сарын 21-нд холбоо барьсан. Одоо надад хэн ч байхгүй. Маш их өр л байна. Итгэл найдвар тасарлаа. Цаашид яах учраа ч олохгүй байна” хэмээн хүүхдээ тэврээд үлдсэн эхнэр нь нүд дүүрэн нулимстай ярив.
“МИНИЙ ТӨЛӨӨ ЗАЛБИРААД ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ” ГЭЖ ХЭЛЭЭД ХОЛБОО ТАСАРСАН ХОЁР ХҮҮХДИЙН ААВ
Ачааны машины чингэлэгт байсан 39 цогцосны нэг нь хоёр хүүхдийн эцэг, 28 настай Во Нгок Намынх. Түүний эхнэр Та Ти Оаны ярьснаар нөхөр нь хамгийн сүүлд хэрэг илрэхийн өмнөх өдөр гэр рүүгээ залгаад “Британи руу орох гээд ачааны машин дотор явж байна. Миний төлөө залбираад хүлээж байгаарай” гэж хэлээд холбоо тасарчээ. Намын аав Британи руу орж ирсэн ачааны машины чингэлгээс 39 цогцос олдсон тухай мэдээ сонсоод маш их цочирдсон тухайгаа ярьсан байна. Гэсэн ч найдлага тасралгүй албан ёсны хариу ирэхийг хүлээж суугаагаа ч хэлжээ.скачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. TorWiki

    2019/10/28 22:10:57

    Are you curious to know what the dark web is? What is hidden in the deep Internet? Go! Download TOR browser and visit TOR sites directory TOR browser - https://www.torproject.org/download/ TOR sites directory - http://torwiki.biz/

    Are you curious to know what the dark web is? What is hidden in the deep Internet? Go! Download TOR browser and visit TOR sites directory TOR browser - https://www.torproject.org/download/ TOR sites directory - http://torwiki.biz/

    Are you curious to know what the dark web is? What is hidden in the deep Internet? Go! Download TOR browser and visit TOR sites directory TOR browser - https://www.torproject.org/download/ TOR sites directory - http://torwiki.biz/

    Are you curious to know what the dark web is? What is hidden in the deep Internet? Go! Download TOR browser and visit TOR sites directory TOR browser - https://www.torproject.org/download/ TOR sites directory - http://torwiki.biz/

    Are you curious to know what the dark web is? What is hidden in the deep Internet? Go! Download TOR browser and visit TOR sites directory TOR browser - https://www.torproject.org/download/ TOR sites directory - http://torwiki.biz/

    Are you curious to know what the dark web is? What is hidden in the deep Internet? Go! Download TOR browser and visit TOR sites directory TOR browser - https://www.torproject.org/download/ TOR sites directory - http://torwiki.biz/

  2. Rickie

    2019/11/15 11:11:31

    Definitely believe that which you said. Your favorite justification appeared to be on the net the simplest thing to be aware of. I say to you, I definitely get annoyed while people consider worries that they just do not know about. You managed to hit the nail upon the top and also defined out the whole thing without having side-effects , people could take a signal. Will likely be back to get more. Thanks Belgien Trøje GuyBernst ��ҳ IvoryBaug SeanAaron Borussia Dortmund nya tröja JessikaSm

Сэтгэгдэл үлдээх

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

10/12/2019, 13:11

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

10/12/2019, 13:08

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

10/12/2019, 13:05

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

10/12/2019, 13:00

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09