ХАНАН ДУГУЙ буюу магад хамгийн сүүлчийн “МОНГОЛ НҮҮДЭЛЧИД” П.Баттулга
ХАНАН ДУГУЙ буюу магад хамгийн сүүлчийн “МОНГОЛ НҮҮДЭЛЧИД”
П.Баттулга
Намар оройшоод, цасны түрүү будраад эхлэхээр мал нь бог бод гэлтгүй Солонготын даваа өгсөөд цувчих гээд хэцүү. Жил бүр л ингээд л өгсдөг дөө гэсэн шиг. Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг голынхоо урд байх. Машинаар Солонготын давааг цаашаа давахад хамгийн түрүүн таарах суурин бол энэ багийн төв. Эндэхийн мал, малчид сүүлийн дөч тавин жил өнжилгүй өвлийн оторт явжээ. Учир нь нутаг давчуу, олон малтай, өвөлжих боломж үндсэндээ байхгүй, ой тайга голчилно. Өвөл өнтэй байсан ч л нүүнэ, оторлоно.
Энэ жил харин ч урт сайхан намар шүү. Отрын түрүүч аажуу хөдөлсөн гэнэ. Аравдугаар сарын сүүлч бараг хүргэжээ. “Эгэл” төслийн баг буюу санаачлагч миний бие, гэрэл зургийн зөвлөх, уулчин аялагч Р.Гоцбаяр, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар, Б.Батцоож бид дөрөв энэ сарын эхээр оторчдыг Архангайн Цахир сумын нутаг Ужигийн амны адаг, Тэрхийн голын гүүр гармын хавьд амдан уулзахаар хөдөлсөн юм.
Хотоос хэдий эртлэн хөдөлсөн ч гэлээ Цахир суманд харанхуйтай уралдан хүрлээ. Очих, уулзах учиртай оторчинтойгоо Жи-гийн утсаар нь холбогдвол “Сумынхнаас асууж байгаад Ужигийн амыг зөв олоод гараад ир. Би гэрэл бариад угтана. Гайгүй байхаа” гэх утгатай юм ярилаа. Тэгснээ дахин залгаж “Наанаас чинь наашаа машин гарах гэж байна. Хамт гараад ир” гээд утасны дугаарыг нь өглөө. Айлд цай уугаад түлээ дүүрэн ачиж, бүхээгтээ хүүхэд хүүхэн дүүрэн сулгасан портер дагаад хөдөллөө. Бараг хоёр цаг муруйж мушгирч, нэг голыг хоёронтоо гаталж зэргээр явсан ч очих айлдаа очоогүй л байв. Бид хоорондоо “Манай хөдөөнийхөн мөн ч цөлх шүү. 20 гаруй километрийн цаана, уулын аль нэг жалганд гэрэл бариад хүлээж байна, бид түүнийг нь олно гэж итгэж л байдаг” гэх зэргээр ярьж явлаа. Нээрэн л зуу гаруй метр дөхөөд ирэхэд гэрэл асааж байдаг шүү. Отрын түр гэр “ханан дугуй”-нхаа гадна зогчихсон гэрэл анивчуулан тосон авлаа. Цөлх, хэнэггүйдээ гэхээсээ тэд газар усаа бараг бут сөөгөө мэднэ, бид харанхуйд бүү хэл өдөр газрын баримжаагүйд учир байна. Мөн тосогч маань “Та нарт ашгүй наашаа явах унаа таарлаа тэгээгүй бол суманд хоносон нь дээр гэж хэлье гэж бодож байлаа” гэсэн нь ч үүнийг батална.
Тосогч гэдэг маань Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн харъяат, Улсын аварга малчин Бат-Очирын Мөнхбат байлаа. Гуч дахь жилдээ отор хийж яваа нь энэ аж. Цэргийн алба хаасан нэг жилийг эс тооцвол өнжсөн удаа үгүй. Энэ хооронд хамгийн холдоо Булган аймгийн Тэшиг сум хүрч өвөлжин, хилийн цэргийнхэн сануулаагүй бол ОХУ руу орчих дөхөж явсан гэж байна. Газрын бартаа, уулын царам гээд тухайн орон нутгийнхан нутаглахгүй тэр хэцүү бэрх газар малаа онд оруулж улсын аварга болтлоо л зүтгэж. Цас ихтэй жил буюу 2000 оны зуднаар Бүдүүн Гичгэнэ, Дөрөө хангинахын даваа гэдгээр давж байж хүрэх Чулуут гэдэг газарт хэрхэн очих тухай тэр нутгийн хашир өвгөнөөс асууж сурч, гучин шахам жил мал ороогүй тэрхүү газар хүрнэ гээд зүтгэчихэж. Өвс нь тэрэгтэй чацуу. Давах нь л хүчир. Гэхдээ гэдрэг буцах арга үгүй. Зарим газар шар үхэртээ мориороо хүч нэмэн дөрөөвчлөн зүтгэнэ. Мөр оромгүй газар их цасанд шар цөмөрхөд хондлой дээгүүр нь цас хаягдаад, тэрэг нь чирэгдэж гарч байсан тухайгаа хуучилна. Тэр хатуу жил тэндээсээ буцаж яваад Хангайн Хөх даваа гэдгээр давах болоход хоёр үүдэн хоймор хэртэй газар хунгарлачихаад гаргадаггүй гэнэ. Энэ дайны хунгарыг ухаад гарчихна гэж эхэндээ бодож. Гэтэл хүрзнийх нь иш далд орчоод ухаж болдоггүй. Тэгсээр байтал өдөр өнгөрч, харанхуй залгах аюул нөмөрнө. Цасан хөр шар даахгүй. Тэгэхээр яах вэ. “Нуруугаараа шар, Нусаараа дөр хийгээд зүтгэе” хэмээн ярилцаад өөрсдөө тэргээ чирэх нь чирж, түрэх нь түрж гулдарч гарч байлаа. Биеэс их хүч гарахаар хоолыг мөн идэх юм билээ. Таван литрын битон дүүрэн хольсон тос идэж шалихгүй байсан тэгж зүтгэсний дараа хуу идчихэж билээ хэмээн ярих.
Шөнийн уртад энэ мэт хууч яриа дэлгэнэ. Хамт яваа Ганаа, Баянаа гэх хоёр залуу нь аваргатай ээлжлэн малаа манана. Өрх дэвсч, дээр нь гудас хаясан газар муу уутан хөнжилдөө орж, дээрээсээ сэгсүүргэн дээлээр хучуулсан ч зэвэргэн хонож байна. Арга ч үгүй биз. Цаг нь юм чинь. Өглөө гэгээ оруут хамтдаа босоцгоов. Гадаа дарайсан хяруу. Малын нуруу, буулгаагүй ачаатэй тэрэг, бор тагш шиг ханан дугуй бүгд хяруунд дарагджээ. Ачаатай ачаагүй таван тэргээ богийн хороо хот маягтай тойруулан тавьжээ. Гадаа тэргэн дээр байсан арьсан уутархуу савыг оруулж ирж, өмсөхгүй дээл хувцас, элдэв юмаа ууталж байна. Асуувал “барав” гэдэг бярууны бүтэн арьсыг элдэж хийдэг ширэн авдар гэлээ. Энэ нутгийнхан “баруу” гэдэг гэнэ. Бас л өв соёлын минь сэжүүр аж.
Гэгээ ороход тарж бэлчсэн бод малаа цуглуулж тоолно. Өглөө бүр ингэдэг гэнэ. Энэ нь манай үхэр дутаж уу гэдгийг хянахаас гадна нутгийн айлын малыг тууврынхаа хөлөөр аваад талийх вий гэдгээс сэрэмжилж байгаа хэрэг юм. Отрын ахлагч Б.Мөнхбат суран бугуйлыг гарамгай эзэмшжээ. Тэргэнд хөллөх таван шардаа ганц ганцхан хаяад л бариад авав. Бугуйл сайн шидэж байгаа тухай нь үг өдвөл “Отор нүүдэл гээд хээр гадаа ганцаараа ч хамаагүй их явах хүн бугуйлд муу байж болохгүй. Морио юүлэх, шараа барих гээд хэнийг дуудаж, хаана хашаа хороо байна гэж хайж явах вэ. Бага байхын бугуйлаар их оролддог хүүхэд байлаа. Ээж маань үнээ саахдаа “Тугал татах яах вэ. Наад хүүхдээ л хол байлгаад өг” гэдэг байлаа. Саалийн зэлийг нь бугуйл шидэж сандаагаад байдаг болохоор тэр” хэмээлээ.
Ханан дугуй хэмээх отрынхны түр сууцыг хаалга, гурван хана тойруулж, дээгүүр нь хөндөл тавьж эсвэл ганц тулгуур хийж байгаад нэг юм уу хоёр хань барин, аль болох хөнгөн туургаар бүрэхийг хэлнэ. Унь, тооно гээд эхлэвэл цаг их орно, илүү олон ачаа буулгаж сандаана. Зүүн хатавчиндаа янданд халахааргүй зай гарган зуухаа тавина. Ханан дугуйг хоёр хүн 15 орчим минутанд барьж, түүнээс ч хурдан буулгаж амжина. Ганцаараа ч барьж, буулгана, ачина.
Үргэлжлэл бий.
https://www.facebook.com/tulgaphoto/?modal=admin_todo_tour

76 сэтгэгдэл