iNet.mn дагах

Д.Гарди: Монгол Улсад гадаад багш ажиллахаар ирэхдээ 4-5 шалгуурыг давах шаардлагатай

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2019 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад нийт 10,357 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Гэхдээ салбар бүрд ажиллаж буй ажиллагсдын тоо өөр гэдгийг сануулах нь зүйтэй.

2019 оны байдлаар Монгол Улсад багшаар ажиллаж байсан гадаадын иргэн хар тамхи хэрэглэсэн хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Тиймээс бид Монголд ажиллаж буй гаднын багш нар ямар зөвшөөрлөөр ажилладаг болохыг БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гардиас тодрууллаа.
- Монгол Улсад гаднаас хэчнээн багш ажиллаж байна вэ?
- Гадаад багш гэдэг ойлголтод цэцэрлэг, ерөнхий боловсрол, дээд боловсролын сургуульд хичээл зааж буй багш нараар хязгаарлах нь зүйтэй.
Учир нь тухайн салбарын яам бүр чиглэл, чиглэлээрээ тухайн ажиллах хүчийг тодорхой квотын хүрээнд л ажиллуулдаг.
Хуулиараа ч салбар хариуцсан байгууллагаас тэнцсэн бичиг авсан байх ёстой.
Тухайлбал, МСҮТ-д хичээл заахаар гадаадаас ирсэн багш нарын тухайд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам мэднэ гэсэн үг.
Харин дээр дурдсанчлан цэцэрлэг, ерөнхий болон их, дээд сургуулиудад Монгол Улсын хэмжээнд нийт 900 гаруй гадаад багш ажиллаж байна. БСШУСЯамны бодлогын хүрээнд энэ тоог бид 1,000-аас дээш гаргадаггүй.
Учир нь бид дотоодын ажиллах хүч буюу өөрийн багш нараа сайн цалинтай ажилтай байлгах  бодлого барьж ажилладаг.
-Яг аль улсын хэчнээн иргэн багшилж байгаа тухай тоо баримт хэлэхгүй юу?
-Сургууль бүр аль ч улсаас өөрсдийнхөө чиглэлийн дагуу авч болдог. Гэхдээ Орос, Хятад, Америк, Англи, Солонгос, Япон гэх улсуудаас нийтлэг байна.
-Гадаад багш нарын хэрэгцээ шаардлагын тухайд та юу хэлэх вэ?
-Даяаршиж байгаа энэ үед сургуулиуд шинэ чадвар туршлага судалж, хөгжих хэрэгцээ шаардлага бол бий.
Тиймээс хэрэгтэй гэж үзвэл тухайн сургууль гаднаас багш ажиллуулах эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, салбар яамны хүрээнд бодлого нь гарч сургуулиуд хэрэгжүүлдэг.
Түүнээс биш аль улсаас ямар багш авах тухай бид санал болгодоггүй.
-Тэгвэл манай улс гадаад иргэнийг багшаар ажиллуулахдаа ямар шалгуур тавьдаг вэ?
-Монгол Улсад гадаад багш ажиллахаар ирэхдээ албан ёсны гурав, албан бусаар 4-5 шалгуурыг давах шаардлагатай.
Тодруулбал, дээр дурдсанчлан аль чиглэлээр хичээл заах, ямар багш хэрэгтэй байгааг сургууль өөрсдөө тодорхойлж, тухайн улсын байгууллагатай харьцдаг гэдгийг сануулах нь зүйтэй байх.
Хамгийн түрүүнд яагаад гадаад багш хэрэгтэй болохоо сургууль тодорхойлсон байх шаардлагатай бөгөөд цаанаа сайн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ хийсэн тохиолдолд яамны зүгээс дэмжлэг үзүүлдэг.
Ингээд зохих шаардлагын дагуу материалаа бүрэн бүрдүүлсэн байвал Гадаадын иргэн харьяатын газар цааш урилгыг нь явуулснаар тухайн багш Элчин сайдын яамаар дамжин Монголд зорчиж виз авах эрхтэй болдог.
Мэдээж тооны багш хэл заах боломжгүй учир ерөнхий мэргэжлийг нь аль салбартай уялдаж болохыг нь судалдаг.
Хүмүүнлэгийн чиглэлээр мэргэшсэн хүн хэл заах эрхтэй. Дараа нь гадаад байгууллагын тодорхойлолт шаарддаг. Эдгээр шалгуурыг давсны дараа багш нар Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвөөс ажиллах зөвшөөрлөө авдаг юм.
Ийнхүү гадаад иргэн Монголд багшаар ажиллахын тулд дөрвөн байгууллагаар дамжин тодорхой хэмжээний материал бүрдүүлсний үндсэн дээр тухайн байгууллагуудынхаа хяналт дор Монгол Улсад ажиллахаар ирдэг.
-Виз нь хэр хугацаагаар олгогддог вэ?
-Багш нарт нэг жилийн хугацаагаар л виз олгогддог.
-900 гаруй багш гэхээр нэг сургуульд хэдэн гадаад багш ажиллаж байгаа гэсэн үг вэ. Тэд ихэвчлэн гадаадын хөтөлбөртэй сургуулиудад багшилдаг байх тийм үү?
-Ихэнх сургуульд гадаад багш авч ажиллуулах боломж нь байдаггүй.
Манайд гадаад хөтөлбөртэй 20 гаруй сургууль бий. Тэдгээр сургуульд дийлэнх гадаад багш ажиллаж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ гадаад хөтөлбөртэй эсэхээс үл шалтгаалан хамгийн ихдээ нэг сургуульд 4-8 гадаад багш ажиллаж байгаа.
-Ажиллаж байх хугацаанд нь ямар байгууллага, хэрхэн хяналт тавьдаг бол?
-Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, Гадаадын иргэн харьяатын газраас жил бүр гадаадын ажиллах хүчин дээр шалгалтууд хийдэг.
Шалгалт хийх бүрдээ бидэнд мэдээлэл өгдөг. Шалгалтаар тухайн багш ямар нэг асуудал гаргасан тохиолдолд бид визийг нь хязгаарлаж эхэлдэг.
Тухайлбал, 2017 онд зарим сургуулийн багш нар сурагчдын амралтын үеэр давхар ажил хийж байж болзошгүй тухай мэдээлсэн. Тухайн үед тэдгээр багш нарын визийн хугацааг гурван сар хүртэл багасгаж байсан тохиолдол бий.
- Монгол Улсаас гадаадад багшлахаар явж буй хэчнээн хүн байгаа вэ?
-Tэр тоог шууд хэлэх боломжгүй байгаа ч Хятад, Япон, Америк зэрэг улсын зарим сургуульд монгол багш нар ажилладаг.
Гэхдээ хувиараа л гэрээ хэлэлцээрийн хүрээнд ажиллуулдаг учраас яг хэдэн багш, аль улсад багшилж талаар би мэдэхгүй.
Хувийн шугамаар явж байгаа тохиолдолд бүртгэл хийлгэхгүй явчихдаг. Тиймээс энэ тоог хэлэхэд хэцүү.
- Өнгөрсөн есдүгээр сард Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Монголд багшилж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн тохиолдол гарсан. Монгол Улсад багшаар ажиллаж байгаа гадаад иргэд сурагчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц муу зуршилтай эсэхийг онцгойлон судалдаг уу?
-Гаднын ямар нэг улс руу явахдаа виз мэдүүлэх шаардлагатай. Виз мэдүүлэхэд төрөл бүрийн шаардлага тавьдаг. Түүнтэй адил багш нар хуулийн дагуу л холбогдох байгууллагууд хяналт, шалгалт хийж шаардлага хангасан байж ажиллахаар ирж байгаа.
Харин түүнийгээ яаж нуусан тухай би мэдэхгүй ч манай хуулийн байгууллагууд хяналт, шалгалтаа сайн хийж байгаа учраас илрүүлсэн.
-Ер нь Монголд багшаар ажиллаж буй гадаад иргэд манай хууль, дүрэм журмыг зөрчсөн тохиолдол хэр олон байдаг юм бэ?
-Яг үнэнийг хэлэхэд энэ жил л тийм зөрчил гарлаа.
Тэрнээс гадаад багш нар асуудал гаргах нь бага. Учир нь гадаад багш манайд, эсвэл манай багш гадаадад очоод ямар нэг асуудалд холбогдоход хоёр улсын харилцааны асуудал байнга хөндөгдөж байдаг.
Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааны нэг түвшин учраас аль ч улсын иргэн нь асуудал гаргасан бид Элчин сайдын яамдад нь мэдэгдэж улмаар тэр хүний визийг харлуулаад буцаана.
- Цаашид ийм хэрэг гарахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл багшлахаар ирж буй гадаад иргэдэд тавих хяналтыг сайжруулахад салбар яам ямар арга хэмжээ авч ажиллах бол?
- БСШУСЯам үүнд анхаарч, хариуцлагыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Мэдээж бид багш нартаа анхаарлаа хандуулж ажилладаг.
Дахиад ийм хэрэг гарахыг үгүйсгэхгүй гэж та хэллээ. Бид харин үгүйсгэнэ. Учир нь энэ бол нэг л тохиолдол юм.
Олон жил Монголд гадаад багш нарыг ажиллуулахад ийм асуудал гарч байгаагүй. Анхны тохиолдол учраас цаашид хяналтаа сайжруулна.скачать dle 12.0

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

ОХУ анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 20 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж олгоно

16/01/2020, 09:23

“Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

15/01/2020, 15:26

Б.Пүрэвдорж: Хятад компанийг дэмжсэн Ч.Улаан сайд огцрох нь зөв

15/01/2020, 12:49

Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна

15/01/2020, 12:46

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана

15/01/2020, 12:45

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав

15/01/2020, 12:44

МАН-ЫН МӨНГӨЛӨГ ГИШҮҮД УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХЭЭСЭЭ САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

14/01/2020, 17:03

“ШИЛДЭГ-99” БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ТОДРУУЛАХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

14/01/2020, 11:24

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

14/01/2020, 11:22

Говь-Алтай аймгийн 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна

14/01/2020, 09:54

Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

14/01/2020, 09:53

Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

14/01/2020, 09:51

Г.Саран: Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

14/01/2020, 09:49

Гэр хорооллын айл, өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулж эхэллээ

14/01/2020, 09:48

Б.Хаш-Эрдэнэ: Түрүү жилийн сүүлийн хоёрхон сарын хугацааны популизмын зардал гэхэд л 1.1 их наяд төгрөг болчихсон

13/01/2020, 11:29

Шинэ үеийн банкны үйлчилгээ-100 киоскийг ХААН Банк орон даяар суурилууллаа

13/01/2020, 11:27

Гал түймэртэй тэмцэх байгууллагыг үүсгэн байгуулсны 98 жилийн ой тохиож байна

13/01/2020, 11:22

Японы тэрбумтан сарыг хамт тойрон аялах найз бүсгүй хайж байна

13/01/2020, 11:21

Монгол, АНУ, Япон эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй байна

13/01/2020, 11:19

ДЭМБ: Хятадад гарсан шинэ вирусний халдвар нэмж тархаагүй

13/01/2020, 11:18

Ардчилсан Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна

13/01/2020, 11:17

Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

13/01/2020, 11:16

К.Гоны эхнэрийг баривчлах зөвшөөрөл гарчээ

8/01/2020, 09:34

Ноолуурын үйлдвэрүүдийг үнэлэв

8/01/2020, 09:33

"Монголын сайхан бичигтэн" 23 дахь уралдааны шилдгүүд шагналаа гардав

8/01/2020, 09:32

Австралийн муж ундны усаа хэмнэх зорилгоор 10,000 тэмээг нядлахаар болжээ

8/01/2020, 09:29

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37