2019 ОНЫ МОНГОЛЫН ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ АРВАН ГЭРЭЛ ЗУРАГ
Дотоодын аялагчдад зориулсан www.joinme.mn цахим платформ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран анх удаа нийгмийн сүлжээнд хамгийн өндөр хандалт авсан Монголын байгаль болон ан амьтан, ахуйн сэдэвт 10 гэрэл зургийг нэрлэж байна.
Эх орноороо бахархах, аялах сэдлийг төрүүлж, 2019 онд авсан хандалтаараа тэргүүлсэн зургуудтай танилцана уу.
“Омогшил” Г.Ган-Өлзий
Улсын баяр наадмын үеэр удаан үргэлжилсэн барилдааны дараа энэхүү зургийг авчээ. Зурагчны хувьд Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг зэрэг бөхчүүдийг ид барилдаж байх үеийн хүчирхэг биетэй зургийг анх харж байхдаа ингэж авахыг мөрөөдөж байсан мөрөөдөл нь энэ зургаар биеллээ олсон болохоор энэхүү бүтээлдээ тун хайртай аж.
Бөхөд хайртай ард түмний хувьд энэ зургийг маш олон газарт хуваалцаж, дурдагдсан нь хайлтанд илт мэдэгдэж байсан.
Г.Ган-Өлзий зурагчин нь 2010 оноос гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд гадаадын 5 оронд үзэсгэлэн гаргаж зургийн 5 альбом хэвлүүлсэн уран бүтээлч. https://www.instagram.com/ganulzii_photography/
“Цагаан голын хөндий, Алтай таван богд” Б.Эрдэнэбулган
Алтай таван богд уулын Хүйтэн, Малчин гээд олон сүрлэг оргилыг зорьж буй хүн бүр Цагаан гол хэмээх цагаанаар урсах голын зургийг буулгасан байдаг. Таван богдын мөсөн голуудаас эх аван урсах Цагаан гол ямар том хөндий үүсгэн урсдагийг дрон ашиглан өмнө ямар ч хүний авч байгаагүй өнцгөөр авсан нь маш олон хүмүүст Таван богд орчмын газар нутгийн гоо сайхныг дэлгэснээрээ онцлог болсон.
Хэд хэдэн удаагийн дрон нисгэлт, салхины хүч, гэрэл сүүдрийн тохироо нь бүрдэж энэхүү агшныг буулгажээ.
Энэ жагсаалтанд багтсан хүмүүсээс хамгийн залуу нь бөгөөд уулсын гэрэл зурагчин хэмээн түүнийг зарим хүмүүс онцолдог. Сүүлийн үед хамгийн идэвхитэй, бүтээлчээр ажиллаж байгаа зурагчин болно.
https://www.instagram.com/erdenebulgan_photographer/
“Нүүдэл” П.Баттулга
Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг алдарт Солонготын давааны ард байдаг. Газар нутаг давчуу, түүний ихэнхийг ой эзлэх учир олон малтай өвөлжих боломж бага болохоор намар оройшоод, цасны түрүү будраад эхлэхээр бог, бод гэлтгүй бүгд даваа өгсөөд отороо хүсээд эхэлдэг аж. Эндэхийн мал, малчид сүүлийн дөч, тавин жил өнжилгүй өвлийн оторт явжээ. Нутгаасаа гарсан оторчид Архангай аймгийн Цахир сумаар дамжин нүүсээр Баянхонгорын Гурванбулаг сумын нутаг хүртэл явж өвөлждөг байна.
Гэрэл зурагчин П.Баттулга нь Монгол угсаатны өв соёл, гэрэл зургийн "ЭГЭЛ" төслийг санаачлагч, монгол ахуй, нүүдэлчдийн сэдвээр голчлон зураг авдаг.
Энэхүү зургаа сурвалжлага хэлбэрээр нийтлэл болгон хэвлүүлсэн нь олны анхааралд өртжээ.
https://www.facebook.com/tulgaphoto/?modal=admin_todo_tour
“Угалзан ууль” Л.Жаргалсайхан
Монгол орны суурин шувуу ба Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы нурууны шилмүүст ойд үүрлэж амьдардаг. Үүр засдаггүй ба гол төлөв махчин шувууны хуучин үүрийг ашигладаг. Хааяа хугархай том модны орой эсвэл хонгилд үүрлэдэг. Гол төлөв жижиг мэрэгч амьтдаар хооллох ба хааяа шувуу барьж иддэг. Сонсох чадвар маш сайн хөгжсөн ба 60 см хүртлэх цасан доор байгаа мэрэгч амьтны байршлыг тогтоож, барьж чаддаг.
Угалзан ууль нь чимээ аниргүй нисэхийн сацуу ууль өөрөө хосгүй сонор сайтай шувуу гэнэ. Хүнээс 50 дахин илүү анир авч чаддаг болохоор түүнд ойртож зураг авах нь өөрөө маш их тэсвэр, ур чадвар шаардсан зураг авалт болдог байна. Тиймээс энэ зураг нь мэргэжлийн судлаачдын дунд сүрхий шуугиан тарьсан байна.
Гэрэл зурагчин Л.Жаргалсайхан нь Манай улсад бүртгэлтэй 513 зүйлийн шувууны 370 орчмыг нь гэрэл зургийн хальснаа буулгасан Монгол орны шувууны гэрэл зургийн лавлах 2 ном гаргасан уран бүтээлч юм.
https://www.facebook.com/jargalsbirdphoto/
“Монгол адуу” Э.Батхүү
Монгол соёл, түүхийг бүтээлцсэн хамгийн гол хамтрагчийн нэг бол Монгол адуу гэдэгтэй маргахгүй биз.
Монголчууд хөгжмийн зэмсгээ мориороо нэрлэн, төрийн сүлдэндээ хүртэл тахин шүтэж, морины тухай олон олон үлгэр домог, бүтээл туурвисан байдаг ч тал нутагт түүний эзлэх орон зайг бас буурах болсон өнөө үед энэхүү азарганы зургаар бүү март гэсэн байдалтай авсан нь ялангуяа мэргэжлийн уран бүтээлчдийн дунд ихээхэн сонирхолтой өнцөг болсон.
Зурагчин Э.Батхүү нь Архангай аймагт ажиллаж амьдардаг байна.
https://www.facebook.com/batkhuu.erdenechuluun
“Чоно” У.Ганбаяр
Чононд 200 сая орчим үнэрлэх эс бий. Харин хүнд ийм эс тавхан сая байдаг. Чоно амьд амьтныг 1,6 км-ийн зайнаас мэдэрч чаддаг.
Тиймдээ ч чонын зураг авах нь маш хэцүү. Нарийн судалгаа, төлөвлөгөөны үндсэн дээр хэдэн арван удаагийн оролдлого хийж байж, аз таарвал сая нэг энэхүү боломж тохиодог. Харин энэхүү зургийг нуувчинд хэдэн өдөр хэвтэж гүйдэлтэй газар нь хүлээсний эцэст авсан нь амьтан судлаачид болон мэргэжлийн гэрэл зургийнхны дунд шат ахисан Монгол зурагчны ур чадвар, тэсвэр тэвчээрийн илэрхийлэл зураг аж.
У.Ганбаяр нь Хүрээлэн төслийн ахлагч бөгөөд тэдний баг өнгөрсөн 5 жилийн хугацаанд 150 гаруй мянган км уртын аялал хийж “Амьд ертөнцийн цуврал” 90 шахам дугаарыг Монгол орныхоо өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгаль төдийгүй Африк, Ази, Европ тивд хүрч бэлтгэжээ. https://www.facebook.com/ProjectHureelen/
Нийслэл хотыг олон янзаар буулгасан гэрэл зургийг өмнө нь та олон харсан байх.
Улаанбаатар хотын төв хэсгийн зургийг Соёмботой уулан дээрээс 7 сард гурван удаа гарч харагдах байдал, өнцөг, ямар дурангаар авах зэргээ тооцоолсны эцэст дөрөв дэх удаагийн оролдлогоор гэгээ тасрахтай зэрэгцэн айл, албан байгууллагуудын гэрэл яг асах тэр агшинд энэхүү зургийг буулгажээ.
Ингэснээр өнгөлөг, их хотын агуулгыг харуулсан нь олны таашаал хүртэж олон газар дурьдагдаж, хэвлэгдсэн байна.
Гэрэл зурагчин Д.Октяабрь нь 44 дэх жилдээ зураг авч буй бөгөөд Монгол орноо сурталчилсан гэрэл зургийн 10 гаран цомог худалдаанд гаргаж 95 мянган хувь борлуулсан гэрэл зурагчин юм.
https://www.facebook.com/oktyabri.photography/
“Бүргэдчин” Ч.Батзаяа
Дэлхийн томоохон авиа компаниудын нэг болох Германы LUFTHANSA-гийн (in-flight magazine) сэтгүүлийн энэ оны сүүлийн дугаарт Герман сэтгүүлчтэй хамтарсан Бүргэдийн соёлын талаарх томхон хэмжээний ФОТО нийтлэл гарсаныг нэрлэж байна. Энэ зургууд нь 12 сард Lufthansa-гийн вэб хуудсаны нүүр болон бүргэдийн соёл уламжлалын тухай нийтлэгдсэн нь гадаад улсад монгол орны онцлог ахуй, гадаад сурталчилгаа болсон. Улмаар бусад олон сэтгүүлүүдэд гарах гэрээ нь хийгдсэн бөгөөд хэр чансаатай зургууд болох нь тод харагдана.
Аяллын гэрэл зурагчин Ч.Батзаяагийн хувьд 2015 оноос Daily News, Guardian, Telegraph зэрэг дэлхийн хэмжээний сонин сэтгүүлүүдэд тогтмол зургууд нь хэвлэгдэж 2016 онд дэлхийн шилдэг амьтны зургийн нэгт Талын Түмэн адуу эвентийн үеэр авсан Шарга азарганы зураг нь багтаж байсан нь түүний олон улсад өрсөлдөх чансаатай авдгийг батална.
https://www.facebook.com/PhotosMongolia
“Хөлийн хад, Ээж Хайрхан уул” Б.Баяр
Ээж хайрхан уулыг хүн бүр зорьж очоогүй л байх. Гэхдээ түүнийг интернет орчинд хайхад тэнд олон сонирхолтой хадны тогтоц, Монгол орны хамгийн том гүрвэл замба байдаг гэдгийг хүн бүр хараад мэдчих байх. Тэгвэл тэр бүр хүний харж бас зургийг нь буулгаж байгаагүй Хөлийн хадыг гэрэл зурагчин маань тэмээн сүргийн хамт дурандаа буулгаж Ээж хайрханыг өөр талаас харуулсан нь олны хараа булаасан байна.
Аялал, байгалийн гэрэл зурагчин Б.Баяр нь гадаадын 9 оронд эх орноо сурталчилсан үзэсгэлэн гаргасан ба 2020 оны 4 сард БНСУ-д дараагийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа аж.
“Цэнхэр тэнгэрийн орон, Хяргас нуур” Д.Баттулга
Сүүлийн жилүүдэд Хяргас нуурын усны түвшин багасч бас орой хөлдөх болсон нь энэ зургийг авах сэдэл болжээ. Нуур хөлдөх үеийн гоё агшинг авах гэж хоёр удаа зорьж очжээ. Сүүлийн буюу энэ сарын 20-ний үеэр очих үед цас орсны дараах цас, мөс, үүлс гэх мэт сэтгэл татам байгалийн үзэсгэлэнт агшинг ингэж буулгасан нь олны сэтгэлд хүрчээ.
Энэ зургийг Хяргас нуурын эрэгт байрлах Хар тэрмэсийн рашааны хажууд байрлах амрагчдын байрыг оролцуулж авсан нь байгалийн үзэгдлийг илүү тодотгож өгсөн байна.
Тус зургийг авсан Д.Баттулга нь Увс аймагт ажиллаж амьдардаг бөгөөд гэрэл зураг авахаас гадна өндөр ууланд авирдаг хоббитой аж.

“Улаанбаатар” Д.Октябрь

179 сэтгэгдэл