iNet.mn дагах

Чөлөөт бөхийн УАШТ-ий 7 жингийн аварга тодорлоо

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулахтэмцээний хоёр дахь өдрийн /2019.01.04/ орой эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 59 кг гэсэн 7 жин тус бүрийн медалийн төлөөх барилдаан болж шилдгүүдээ тодрууллаа.

Спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэнурьдчилсан болон хагас шигшээ барилдаанд гал гарсан олон сонирхолтой барилдаан үзэгч олныг догдлуулсан юм. 

Эрэгтэйчүүдийн 57 кг-д /32 бөх/: 1. Түмэнбилэгийн Түвшинтулга /Эрч клуб/ 2. Батжаргалын Төгс /Төгс/3. Мөнх-Эрдэнийн Даваабанди /Алдар/, Пүрвээгийн Дашцэрэн /Хасу-Мегастарс/

“Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга шигшээ барилдаанд нэг багшийн шавь спортын мастер Б.Төгсийг ялснаар гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Шиань хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд хүч үзэхээр болов. Т.Түвшинтулга хагас шигшээд гол өрсөлдөгч ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаярыг 4:4-өөр ялж аваргалах замаа зассан юм. Манай улсаас насанд хүрэгчдийн ДАШТ-ээс сонгомол бөхийн төрлөөр анхны түүхэн ялалтыг авсан “Алдар”-ын М.Даваабанди, “Хасу-Мегастарс”-ын залуу тамирчин П.Дашцэрэн нар улсын аваргаас анхны хүрэл медалиа зүүв. Бэхээ гавьяат эмчийн магадлалгаагаар медалийн төлөөх барилдаанд барилдаагүй. Энэ удаа чөлөөт бөхийн хүрээнд “Алтайн барс”-ын Чука хэмээгддэг спортын мастер Паламын Чулуунбаатарын унаган гурван шавь нь алт, мөнгө, хүрэл медаль хүртэж багшийгаа баярлууллаа.
Хөнгөн жингийн шилдгүүдийн нэг 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ З.Занабазар 1/4 шигшээд М.Даваабандид 5:5-аар хожигдсон бол залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Насанбуян эхний даваанд З.Занабазарт оноогоор цэвэр ялагдсан юм.

65 кг-д /27 бөх/: 1. Ганзоригийн Мандахнаран 2. Сармандахын Билгүүн 3. Батчулууны Батмагнай /бүгд Алдар/, Баттулгын Нямдорж /Төгс/

ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээд С.Билгүүнийг 13:4-өөр ялж Монгол Улсын аваргаас ес дэх түрүүгээ хүртэв. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн нөхөр спортын мастер С.Билгүүн насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа зүүсэн бол хашир туршлагатай ОУХМ Б.Нямдорж ОУХМ Т.Тулгыг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай “Хангарьд”-ын Ц.Цогхүүг тус бүр 5:3-аар ялж хүрэл медалийн тавцанд зогслоо. Энэ жинд цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа 1/8 шигшээд бэлтгэл сургуулилтаа хамт базаадаг Б.Батмагнайд 2:2-оор, Азийн АШТ-ий хүрэл медальт хашир туршлагатай ОУХМ Б.Нэмэхбаяр 1/8 шигшээд ОУХМ Б.Нямдоржид цэвэр ялагдсан.
“Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир нарын энэ жингийн шилдгүүд энэ жилийн УАШТ-ийг өнжив.

70 кг-д /29 бөх/: 1. Энхтуяагийн Тэмүүлэн /Хасу-Мегастарс/ 2. Гансүхийн Бэгзжав /Эрч/ 3. Ганхуягийн Ханбүргэд /Алдар/, Зүүнбаянгийн Мөнхтулга /Женко/

Гавьяат тамирчин Г.Мандахнаран доод жиндээ зодоглосон тул 70 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэнг түрүүлнэ хэмээн олон хүн үзэж байв. Энэ ч ёсоор болж сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг /2018 онд хүрэл, 2019 онд мөнгө, 2020 онд алт/ хувиргаж анх удаа улсын аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд 2017 оны УАШТ-ий хүрэл медальт Г.Бэгзжавыг оноогоор цэвэр яллаа. Хүрэл медалийг “Алдар” спорт хорооны Г.Ханбүргэд, 1990-ээд онд Монголын чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг бөхчүүдийн нэг ОУХМ Т.Зүүнбаянгийн хүү “Женко”-гийн З.Мөнхтулга нар хүртсэн. Сонгомол бөхийн 23 хүртэлх насны Азийн аваргын мөнгөн медальт Г.Ханбүргэд гурав дахь медалиа хүртсэн бол З.Мөнхтулга аавынхаа төрсөн ах, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор улсын аваргаас анхны медалиа зүүлээ.

86 кг-д /14 бөх/: 1. Оргодолын Үйтүмэн /Алдар/ 2. Нармандахын Шинэтөр /МУБИС/ 3. Ганбаатарын Ганхуяг /МУБИС/, Дагвадоржийн Оргилох /Хасу-Мегастарс/

“Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн долоо дахь удаагаа Монгол Улсын аварга болсноор гурав дахь олимпийн дайралтаа хийхээр боллоо. Энэ жинд залуу тамирчин МУБИС-ийн Шинэтөр, хүрэл медалийг ОУХМ Г.Ганхуяг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох нар хүртэв. Н.Шинэтөр, Д.Оргилох нар улсын аваргаас анхны медаль хүртэв. Үйтээ өчигдөр хагас шигшээд гол өрсөлдөгч 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуягийг 6:1-ээр ялсан.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д /19/: 1. Цогт-Очирын Намуунцэцэг /Хасу-Мегастарс/2. Бямбасүрэнгийн Мөнхнар /Алдар/ 3. Нандинцэцэгийн Анударь /Хилчин/, Долгоржавын Отгонжаргал /Женко/

23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг сүүлийн жилийн хугацаанд дотооддоо “босоо” гэдгээ харуулж бүх өрсөлдөгчөө онооны илт давуугаар ялж гурав дахь удаагаа /өмнө нь 2016, 2019 онд түрүүлсэн/ улсын аварга боллоо. Тэрбээр “Алдар”-ын Б.Мөнхнарыг 8:1-ээр ялсан. Хүрэл медалийг 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн дэд аварга “Хилчин”-гийн Н.Анударь, 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт “Женко”-гийн Д.Отгонжаргал нар хүртсэн. Энэ жинд улсын аваргаар дөрвөнтээ тодорсон ОУХМ Э.Нарангэрэл ээж болоод удаагүй бөгөөд дэвжээндээ гарч 1/4 шигшээд Н.Анударьт оноогоор цэвэр ялагдав.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д /14 бөх/: 1. Мөнхболдын Дөлгөөн /Налайх/ 2. Бүүвэйбаатарын Хатантуул /Хүч/ 3. Батхуягийн Хулан /Аврагч/, Баянмөнхийн Отгонтуяа /Алдар/

“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа доод жиндээ хүч үзэх болсноор энэ жинд шинэ аварга төрөх нь тодорхой болсон. Энэхүү боломжийг өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Дөлгөөн ашиглаж анх удаагаа улсын аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Хүч” спорт хорооны тамирчин Б.Хатантуулыг 5:3-аар ялсан. Хүрэл медалийг “Аврагч”-ийн Б.Хулан, “Алдар”-ын Б.Отгонтуяа нар зүүлээ. Өнгөрсөн жилийн 53 кг-ын жингийн улсын аварга Баянхонгор аймгийн тамирчин М.Пүрэвтунгалаг эхний даваанд Б.Хуланд цэвэр ялагдсан.

59 кг-д /13 бөх/: 1. Эрхэмбаярын Даваачимэг /Хилчин/ 2. Наранцацралын Энхтуяа /Аврагч/ 3. Дашнямын Энхжаргал /Алдартан/, Тогтохбаатарын Цэнд-Аюуш /Эрч/

Энэ жинг сүүлийн хэдэн жил өмчлөөд байсан, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор “Токио-2020” олимпын эрхийн төлөө жин өгсч 62 кг-д барилдахаар болсон. Энэ жинд үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа ОУХМ Э.Даваачимэг дүү нартаа туршлага заасаар улсын аваргаар тав дахь удаагаа тодров. “Аврагч” спорт хорооны тамирчин спортын мастер Н.Энхтуяа хоёр жил дараалан үзүүрлэсэн бол хүрэл медалийг “Эрч”-ийн Т.Цэнд-Аюуш, “Алдартан”-ы Д.Энхжаргал нар хүртэв. 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ П.Отгонбаяр хагас шигшээд Э.Даваачимэгт 2:8-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Д.Энхжаргалд 5:8-аар ялагдснаар медальгүй хоцорсон.











скачать dle 12.0

Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

Өнөөдөр, 10:09

Дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Өчигдөр, 16:05

Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглалтын шинэ тээрэм ашиглалтад орууллаа

Өчигдөр, 15:48

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 80086829 дугаарын утсаар өгч байна

Өчигдөр, 13:15

5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Өчигдөр, 13:13

Манай компаниуд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт авах боломжтой

Өчигдөр, 13:11

Хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

Өчигдөр, 13:10

"Булган уулын түмэн зулын баяр- Тамирын жавар" мөсний баяр боллоо

Өчигдөр, 13:09

Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна

24/01/2020, 14:52

Дорнодоос Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

24/01/2020, 13:26

Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

24/01/2020, 13:25

Алдартнуудын хүүхэд насны ховор зургууд

24/01/2020, 13:24

Н.Номтойбаяр: Би гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй 7 Tweet

24/01/2020, 13:18

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Л.НИНЖЖАМЦ УЛИРАН СОНГОГДЛОО

24/01/2020, 12:40

ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙГААД ЦАГДААД "БАРИГДЖЭЭ"

24/01/2020, 12:37

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

23/01/2020, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

23/01/2020, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

23/01/2020, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

23/01/2020, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

23/01/2020, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

23/01/2020, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

23/01/2020, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

23/01/2020, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

23/01/2020, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

22/01/2020, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

22/01/2020, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

22/01/2020, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09