iNet.mn дагах

Б.Хаш-Эрдэнэ: Түрүү жилийн сүүлийн хоёрхон сарын хугацааны популизмын зардал гэхэд л 1.1 их наяд төгрөг болчихсон

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Популизм эдийн засагт яг яаж нөлөөлөөд байна гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Таны асуултад хариулахын тулд эхлээд популизм гэж яг юуг хэлээд байгааг тайлбарлах хэрэгтэй л дээ. Нэг талд иргэд, нөгөө талд элитүүд гэсэн бүлэг бий. Энэ хоёр бүлгийн эрх ашиг, сонирхол өөр. Яг тэр онцлог дээр нь дөрөөлж, энэ хоёр бүлгийг сөргөлдүүлэхийг популизм гээд байгаа юм.
-Чухам хэн элит, иргэд гэсэн хоёр хэсгийг сөргөлдүүлээд байна вэ?
-Цөөн хүн иргэд гэх бүлгийг төлөөлж гарч ирдэг. Өнөө нөхөр “Иргэдийн эрх ашгийн төлөө” гээд элит гэгдэх бүлгийн эсрэг тэмцдэг, ингэнгүүт элит болон иргэд сөргөлдөөд эхэлдэг.
-Тэгвэл өнөөгийн Монголд элит, иргэд гэсэн хоёр бүл-гийг сөргөлдүүлж яваа нь улстөрчид гэж харж болох уу?
-Бас шууд тэгж хэлж болохгүй. Тохиолдол бүр дээр өөр. Сая хууль нь гарч баталгаажсан тэтгэврийн зээлийн тэглэлт дээр гэхэд элит, иргэд хоёрыг сөргөлдүүлэгч нь ҮАБЗ-ийн гурван гишүүн. Өөрөөр хэлбэл, иргэд гэсэн хэсгийг төлөөлж байгаа, нь эд нар. Энэ тохиолдолд иргэд гэдэг нь зээлээ тэглүүлэх тэтгэврийнхэн.
Элит гэх бүлэг нь татвар төлөгчид. Тэтгэврийн зээлийг татварын орлогоор улсын төсвөөс төлнө гэдэг утгаараа. Дээхэн үед иргэний хөдөлгөөнийхөн нэг хэсэг мандсан даа.
-О.Магнай, Ж.Батзандан нарын жагсаж эхэлсэн үеийг хэлж байна уу?
-Яг тийм. Тэр тохиолдолд иргэд гэдэг нь ард түмэн. Ард түмнийг төлөөлсөн нь таны саяын онцолдог хүмүүс. О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга нар. Харин элит бүлэг нь улстөрчид болчихож байгаа юм. Ингээд харахаар популист тохиолдол болгон дээр бүлгүүд нь өөрчлөгдөж байгаа биз.
-Тийм байна. Ер нь популист тохиол бүрийн дараагийн үр дүн ямар байдаг бол, хэн нь хожиж хэн нь хохирдог вэ?
-Популист тохиолдол бүрийн төлөөлөгчид эрх ашиг, орлогынхоо төлөө тийм алхам хийдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашгийн төлөө гэж дуугарсан төлөөлөгчид л хожиж үлддэг. Иргэний хөдөлгөөн идэвхэжсэн тэр үеэс хожсон нь О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга нар. Өөрөөр хэлбэл, иргэдийг төлөөлж дуугарч тэмцсэн гуравхан хүн хожсон.
Тэд бүгд эрх мэдэлд хүрснийг Монгол даяараа мэднэ. Эдийн засаг талаас харвал ямар ч үйл ажиллагаа тодорхой зардалтай, хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчилсэн чигтэй байдаг. Ашиг олохгүй бол хэн ч ажил хийхгүй. Ашиг олохын тулд зардал гарах нь ойлгомжтой. Эндээс “Ямар зардал гарав, тухайн зардлыг хэн гаргав” гэсэн асуулт гарч ирнэ.
Тэтгэврийн зээл тэглэлт дээр гэхэд ойролцоогоор 800 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн багцаа тоо гарсан харагдсан. Тэр мөнгийг төсвөөс гаргаж таарна.
Төсөв гэдэг зүйл тэтгэвэр авагчтай яг адилхан. Төсвийн орлого нь компани, иргэдийн өгдөг татвар. Өөрөөр хэлбэл, биднээс татвар нэрээр хурааж авсан орлогоо дахин хуваарилж халамж, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалин, сургууль цэцэрлэг барих зардал гэх мэтэд зарцуулдаг зүйлийг л төсөв гээд байгаа юм. Энэ жилийн төсөв өндөр алдагдалтай батлагдсан.
2020 оны улсын төсөв 2.3 орчим их наяд төгрөгийн алдагдалтай. 2019 онтой харьцуулахад 202.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
Сонгуулийн жил учраас хөрөнгө оруулалтын зардлыг огцом өсгөөд баталчихсан. Хөрөнгө оруулалтын зардлаар зам барина, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлнэ.
Дэд бүтцийн төслийн хувьд шууд өртгөө нөхөж, ашгаа өгдөггүй онцлогтой. Хэрэгжүүлсэн төсөл ашгаа өгтлөө хугацаа их авдаг. Уг нь төсөв ашигтай бол ахмадаа харж үзэх, нийгмийн халамж шаардлагатай хэсэгтээ тусгайлж анхаарсан бодлого хэрэгжүүлэхэд асуудалгүй л дээ.
-Төсвийн орлогыг татвар, хөрөнгө оруулалтыг нэмэх гэх мэтээр өсгөнө гээд төлөвлөчихсөн. Оны эхнээс нийгмийн даатгал нэмэх байснаа больсон, хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхойгүй гээд олон эрсдэл бий шүү.
-Хамгийн их болгоомжлох ёстой асуудал л даа, таны сая онцолсон өнцөг. Татварын орлогыг маш өндөр хэмжээгээр нэмж байж л төсвийн алдагдлаа арайхийн нөхөх боломж харагдаж байгаа. Гэхдээ татварын орлого шийдвэр гаргагчдын төсөөлж байгаачлан нэмэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Ийм хэцүү төсөвтэй байж ахиад 800 тэрбум төгрөгийн өр тавих гэж байна.
Төсвийн алдагдлыг гаднаас өр зээл тавьж байж л нөхнө. Төсөв жил бүр алдагдалтай гардгаас гадна Монгол Улс жил бүр өрөө нэмж байгаа. Сангийн яамны сайтаас харахад манай улсын нийт өр хорь гаруй их наядаар хэмжигдэж байна.
Өнөөдөр дөнгөж төрж буй нялх гэхэд л 7.4 гаруй сая төгрөгийн өртэй төрж байгаа гэсэн үг. Дахиад хэлэхэд тэтгэврийн зээл тэглэх 800 тэрбумыг гэхэд л бид ер тавьж шийднэ. Бонд гэдэг бол өр. Зургаан хувийн хүүтэйгээр бонд гаргахаар нэмж тавьсан өр маань тэр хэрээр өснө.
Сангийн яамны сайтаас харахад манай улсын нийт өр хорь гаруй их наядаар хэмжигдэж байна.
 
Энэ шийдвэрээс хэн ашиг олох вэ гэсэн асуулт тавиад харахаар тэтгэврийн зээлтэй ахмадуудад ашиггүй. Учир нь хөгшдийн гар дээр ямар ч мөнгө ирэхгүй. Ашиг хүртэх хэсэг нь арилжааны банкууд, энэ асуудлыг дэвэргэж яваа улстөрчид.
Зээл тэглэх хууль батлагдах өдөр Ж.Батзандан, Лу.Болд хоёр баахан ахмадыг цуглуулж жагсаал хийлээ. Асуудлыг дэвэргэж рейтингээ өсгөх арга хэрэглэсэн гэсэн үг. Мөнгөнөөс том сөрөг үр дагавар нь монголчуудыг талцуулчихлаа. Боломжтой бүх бүлэг өөр зуураа маргацгаалаа. Зүй нь нэгдэж нэг зүг рүү харж байж бид урагшилна.
Товчхондоо энэ удаагийн популист арга хэмжээний хохирогч нь нийт иргэд болон улсын эдийн засаг.
-Өнөө жилийн төсөв популист арга хэмжээний нэгд багтах уу?
-Шууд утгаараа багтана. 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хоёрхон сарын хугацааны популизмын зардал нийтдээ 1.1 их наяд төгрөг буюу 410.5 сая ам.доллар болчихсон. Энэ зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө төлнө. 1.1 их наяд төгрөгөөр юу хийж болох вэ гэсэн асуулт тавиад хариу хайя.
Компаниудад найман хувийн хүүтэй зээл олгосон бол 90 орчим тэрбумын хүүний орлого олохоос гадна ажлын байр нэмэгдэж, Монгол Улсын ер нэмэгдэхгүй гэх мэт давуу тал үүсэх байсан. Энэ хэмжээний мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол ойролцоогоор 1,000 гаруй сургууль, цэцэрлэгтэй болох байсан.
Ингээд харахаар популизм бидний ерийг өсгөж, биднээс авах татварын хэмжээг нэмэгдүүлж, ард түмэнд ирээдүйд олдох байсан боломжийг л хааж байна. Өндөр алдагдалтай байж хөрөнгө оруулалтын зардлыг огцом өсгөсөн гэж түрүүн ярьсан даа.
Сонгуулийн жил хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг. Бизнес эрхлэгчид сонгууль дөхөөд ирэхээр бүх зүйл дээр эрсдлээ нэмж тооцож эхэлдэг.
Жишээ нь, сонгуулийн жил төсөл хэрэгжүүлэх бизнес эрхлэгч өөрөө мөнгөө гаргадаг. Зээл аваад төслөө хэрэгжүүлчихээр зарцуулсан мөнгө нь орж ирэхгүй гацдаг зовлон бий. Сонгууль гэж нэг хэсэг цалгардана. Сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ засаг мөнгийг нь өгөхгүй хойшлуулж бас цаг авдаг. Энэ бүхний наад захын том эрсдэл нь өндөр хүүтэй зээл.
Цаг хугацаа алдах тусам бизнес эрхлэгчид зээлийн өндөр хүү төлж эрсдэл хүлээдэг. Тэр утгаараа сонгуулийн жил хэрэгжүүлэх төслүүд үр ашиг муутай байдаг юм.
-Өр гэснээс асуух нэг зүйл байна. Ирэх жилүүдэд Монгол Улс өрөө төлж эхэлнэ. Төлөх мөнгөгүй учраас хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар явах байх. Мэдээж олон удаа ингэх боломжгүй. Их хэмжээний өр тавих тусам бидэнд ирэх холын эрсдэл нь юу вэ?
-Өрөө төлөөд эхлэхээр сая таны хэлсэнчлэн дахин санхүүжилтийн арга хэрэглэх байх. Илүү өндөр хүүтэй бондууд гаргана. Хүү нь өндөрсөх хэрээр эрсдэл нэмэгдэнэ. Эсвэл зарим өрөө өөр хүнд, өөр улсад зарна.
“Танай улс манай өрнөөс энэ хэсгийг нь худалдаад авчих” гэх маягийн тохироо хийгдэнэ гэсэн үг. Уул уурхайн том төслүүдээ барьцаалж өр тавьсан шигээ өөр улсад өрөө зараад эхлэхийг үгүйсгэх аргагүй. Манай өрийг худалдаж авсан улс тодорхой хугацааны дараа ерөө нэхнэ ээ дээ. Тэр үед яах вэ гэдэг бол маш том асуулт. Өрөө авах ёстой хүмүүс тэр цагт “Мөнгийг минь өгч чадахгүй бол тэр уурхайгаа өг, газар нутгаа түрээслүүл” гэх мэт нөхцөлүүд тавьж эхэлнэ. Хамгийн хэцүү хувилбар нь дампуурлаа зарлах.
“Уучлаарай, бид өрөө төлж чадахаа болилоо" гээд дэлхийн зах зээл дээр дампуурлаа зарлах эрсдэл бий.
-Та түрүүн газар нутгийн аюулгүй байдал алдагдсан гэсэн утгатай үг унагасан. Өрөө төлж дийлэхгүй бол газар нутгаа түрээслүүл гэсэн шаардлага тавивал хэцүү байдалд орох байх шүү...?
-Та нэг зүйлийг анзаараарай, Улаанбаатарт Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь суурьшчихсан. Гэтэл Улаанбаатар хотын хувьд улсын нийт газар нутгийн нэг хувь ч хүрэхгүй талбайг хамардаг. Тэгэхээр хүн амын тал нь буюу 1.5 сая хүн үлдсэн 99 гаруй хувийг эзлэх өргөн уудам газар нутагт тархаж амьдардаг гэсэн үг.
Хэн ч амьдардаггүй эзгүй хээр газар маш олон бий. Ингээд харахаар хэн нэгэнд ямар нэг газрыг мэдэгдэхгүйгээр түрээслүүлж, ашиглуулж байхыг ч үгүйсгэх аргагүй.
Би газар нутгийн аюулгүй байдал алдагдсан гэдгийг ийм утгаар хэлсэн юм. Тэгэхээр ирээдүйд бидэнд тийм шаардлага тавина гэж ярихаас илүү ийм эрсдэлд орчихсон байх магадлалтай гэсэн өнцгөөс хандах хэрэгтэй.
Ганц газар нутаг ч биш, өөр ч хэд хэдэн эрсдэл бидэнд бий. Жишээ нь, Монголд орж ирж буй хөрөнгө оруулалтын 90 хувь нь зөвхөн нэг улсынх, манай зээлийн ихэнх хувь урд хөршөөс авсан мөнгө. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аюулгүй байдал аль хэдийнээ алдагдсан гэсэн үг.
Эндээс Монгол бие даасан улс мөн үү гэсэн асуулт ургаж гарч ирж таарна аа даа. Товчхондоо эдийн засаг, газар нутгийн аюулгүй байдал Монголд аль хэдийнээ алдагдсан.
-Энэ асуудлуудаа шийдэхийн тулд бид яах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд эдийн засгийн аюулгүй байдлаа эргэж олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд төсвөө танах ёстой. Төрийн албан хаагчдыг чадварлаг, цомхон болгох шаардлага бий.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадны хөрөнгө оруулалтын тэдээс дээш хувийг нэг улсаас хамааралтай байлгаж болохгүй гэсэн утгатай заалт байгаа. Тэр хувь хэмжээ рүүгээ шахаж эхлэх цаг болсон.
Халамж хэлбэрээр их хэмжээний мөнгө тараахаар тодорхой хугацааны дараа эдийн засгаа дэгээдээд унагадаг.
 
Өөр улсуудаас хөрөнгө оруулалтууд татаж, өөр бүс нутагтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх. хэрэгтэй. Тэгж байж бид эрсдэлээ сарниулна. Америк, Хятадын дунд худалдааны дайн эхлэхэд бид Америкийн хөрөнгө оруулалтуудыг татах боломжтой байсан ч боломжоо ашиглаж чадаагүй. Нийслэлийн төвлөрлөө багасгахын тулд хөдөө орон нутгийн хөгжилд анхаарах хэрэгтэй.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх цаг ирсэн. Зах зээлээ өргөжүүлье гэвэл Орос, Хятадтай харилцдаг худалдааны замуудаа чөлөөтэй болгомоор байгаа юм. Наад зах нь Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсээр дамжуулаад олон улсын худалдааны коридор нээх гарц бий.
Хийн хоолойг Монголоор дайруулахаас илүүтэй, өнөө маргаашдаа цаг алдалгүй хийж чадах төсөл байна. Хийн хоолойтой адил ашиг өгч чадах худалдааны коридортой болчихвол эдийн засагт өгөөжтэй. АН-3 олон улсын хурдны замаа цаг алдалгүй баривал худалдааны маш том коридортой болчихно. Ингэж чадвал үйлчилгээний орлого олоод эхэлнэ.
Тэр замаар явах машинуудад шатахууныг нь хийж өгч мөнгө олох боломж бий. Тэр том урсгалаас өөрсдөдөө хэрэгтэй барааг авч үлдээд, өөрсдийнхөө барааг тээвэрлэж болно. Энэ коридор бий болбол зах зээл тэлэх асуудалгүй. Зам дагаад аймгуудын хөгжил ч өсөөд ирнэ.
Хөдөө орон нутагт энэ мэт боломжуудыг бий болгоод өгчихвөл нийслэлийн төвлөрөл саарч, газар нутгийн аюулгүй байдлын асуудал шийдэгдэх сайн талтай.
-Популизмын зардал ярьсных хамгийн өндөр өртөг зардалтай популист шийдвэрийн эхэнд “Чапко”-той гэрээ хийж авсан мөнгөө иргэддээ cap бүр 21 мянган төгрөг болгож тараасан явдал орох байх, тийм үү?
-Тэгнэ. Тухайн хүндээ нэг их мөнгө биш ч эдийн засагт нийлүүлэгдэж буй бэлэн мөнгөний хэмжээ талаас нь харвал асар өндөр тоо гарна. Сард 63 тэрбум төгрөг тараана гэдэг бол маш том тоо. Засгийн газар зээл авахдаа “Чалко”-той гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулахдаа цаад талд өгөх бүтээгдэхүүнээ тэдэн доллараар арилжаална гээд ханш тогтоочихсон. Үүний цаана алдагдсан боломж гэж бий. Нүүрс нийлүүлж эхлэх үед олон улсын зах зээл дээр нүүрсний ханш өссөн ч түүнээс доогуур үнээр “Чалко”-д өгөхөөр тогтсон учраас боломжоо алдчихаж байгаа юм. Алдагдсан боломжийн өртөг гэсний цаад шалтгаан энэ л дээ.
Энэ тохиолдолд ашиг ологч бүлэг нь “Чалко" компани, популизм хийж сонгогчдын саналыг авсан улстөрчид болчихож байгаа юм. Харин боломжоо алдсан нь Монгол Улс. Монгол Улс өчнөөн жилийн хугацаанд нүүрсээ хямд ханшаар өгч байж өрөө дарсан.
Эдийн засгийн хувьд эхний эрсдэл нь нүүрсээ хямд өгч боломжоо алдсан явдал байсан бол хоёр дахь нь их хэмжээний мөнгө зах зээлд гарснаас үүдсэн эрсдэл байсан. Инфляц өссөн, төгрөг суларсан, худалдан авах чадвар буурсан, зээлийн зардал нэмэгдсэн.
Халамж хэлбэрээр их хэмжээний мөнгө тараахаар тодорхой хугацааны дараа эдийн засгаа дэгээдээд унагадаг. Үүнтэй төстэй жишээ олон бий. Бизнесийн зардлыг бизнес эрхлэгч өөрийн орлогоороо, эсвэл зээлээр, санхүүжилт босгох замаар өөрөө л төлдөг учраас орлогоо өөрөө авдаг. Энэ бол хэн төлсөн нь ашиг, орлогоо өөрөө авах шударга зарчим.
Гэтэл популизмын зардлыг хэн төлж, ашгийг нь хэн хүртэж байна вэ гэдэг огт өөр асуудал болчихож байгаа юм.
скачать dle 12.0

Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

Өнөөдөр, 10:09

Дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Өчигдөр, 16:05

Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглалтын шинэ тээрэм ашиглалтад орууллаа

Өчигдөр, 15:48

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 80086829 дугаарын утсаар өгч байна

Өчигдөр, 13:15

5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Өчигдөр, 13:13

Манай компаниуд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт авах боломжтой

Өчигдөр, 13:11

Хоногт 40 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

Өчигдөр, 13:10

"Булган уулын түмэн зулын баяр- Тамирын жавар" мөсний баяр боллоо

Өчигдөр, 13:09

Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна

24/01/2020, 14:52

Дорнодоос Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

24/01/2020, 13:26

Х.Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

24/01/2020, 13:25

Алдартнуудын хүүхэд насны ховор зургууд

24/01/2020, 13:24

Н.Номтойбаяр: Би гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй 7 Tweet

24/01/2020, 13:18

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Л.НИНЖЖАМЦ УЛИРАН СОНГОГДЛОО

24/01/2020, 12:40

ТАГНУУЛЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙГААД ЦАГДААД "БАРИГДЖЭЭ"

24/01/2020, 12:37

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

23/01/2020, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

23/01/2020, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

23/01/2020, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

23/01/2020, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

23/01/2020, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

23/01/2020, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

23/01/2020, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

23/01/2020, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

23/01/2020, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

22/01/2020, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

22/01/2020, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

22/01/2020, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09