iNet.mn дагах

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн аян эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхлүүлж буй талаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Өнгөрсөн 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монголын төр засаг, олон нийтийн байгууллага, ААН, хувь хүмүүс тус тусын шугамаар БНХАУ-д тусламж үзүүлсээр байна. Тэгвэл энэ үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад тус аяны зорилго оршиж байгаа юм.



Хүмүүнлэгийн аяны ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Манай хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварт өвчин гарч нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл үүсээд байна. Энэ хүнд хэцүү үеийн даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэлийн дэм үзүүлэхээр өнөөдрөөс хүмүүнлэгийн аян эхлүүллээ. Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манайд ирсэн гадаадын жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийг энэхүү хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Манай олон иргэн, байгууллага, ААН БНХАУ-д тусламж үзүүлэх санаачилга гаргаж байна. Хандивыг нэг сувгаар илүү зохион байгуулалттай, үр ашигтай байлгах үүднээс нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зөв гэж үзсэн. Хүмүүс тус тусдаа бус Төрийн банкны нэгдсэн дансанд хандиваа байршуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, МҮХАҮТ, БНХАУ-д төгсөгчдийн холбоо, АН зэрэг байгууллага тодорхой хэмжээгээр хандив өргөсөн байна. Саяхан Мюнхений аюулгүй байдлыг бага хурлын үеэр ДЭМБ-ын удирдлагатай уулзахад улс орон бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулалттайгаар авч чадвал хүндрэлийг даван туулах боломжтойг онцолсон. Тэр дундаа хөгжиж буй орнууд дор бүрнээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, зохион байгуулалтаа сайжруулахад анхаарах хэрэгтэйг хэлсэн. Манай улс Цагаан сарын баярыг тодорхой хязгаартай тэмдэглэх шийдвэр гаргасан нь ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, шаардлагатай арга хэмжээг авч буйн нэг жишээ юм” гэв.



Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ”Манай улс БНХАУ-тай 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан боловсрол, дэд бүтцийн салбарт нэн шаардлагатай бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам зэрэг ашиглалтад орж, иргэдээс сайшаагдаж буй томоохон төслүүдийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ манайд 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн тоо бий. Хөрш оронд маань үүсээд буй хүнд нөхцөлд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” хэмээв. 

БНХАУ-д дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН Төрийн банкны 341303432597 тоот Хүмүүнлэгийн аян нэртэй дансанд хандиваа хийх боломжтой. Цугларсан хандивыг дэлгэрэнгүй мэдээллийн хамт 7 хоног бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгч,  хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэх юм.

скачать dle 12.0

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

Өчигдөр, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

Өчигдөр, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

Өчигдөр, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

Өчигдөр, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Өчигдөр, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Өчигдөр, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Өчигдөр, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

Өчигдөр, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

Өчигдөр, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

Өчигдөр, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

“Эпл” тэргүүлэгчийн байр сууриа “Самсунг”-т алджээ

15/04/2024, 13:58

ДАРХАН-УУЛ: Залуучууд театр явуулын тайзтай боллоо

15/04/2024, 13:56

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

15/04/2024, 13:53

Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав

12/04/2024, 15:57

ААШТ: 65 кг-д Т.Тулга, 79 кг-д Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртсэн.

12/04/2024, 15:53

БАЯНХОНГОР: "Хонгор нутгийн гайхамшгууд"-ыг гэрэл зургийн цомогт багтаажээ

8/04/2024, 13:33

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19