iNet.mn дагах

“Оддын дайн” тоглоомд зориулсан "The Hu" хамтлагийн уран бүтээл

Монголын үндэсний метал рок хамтлаг болох “The HU” түүхэнд нэрээ мөнхөлсөн Чингис хаан шиг дэлхийг байлдан дагуулах зорилготой юм.

Энэ зорилгынхоо хүрээнд тус хамтлаг асар их хүчин чармайлт гаргаж, “Yuve Yuve Yu” (Юу вэ юу вэ юу), “Wolf Totem” (Чонон сүлд) зэрэг уран бүтээл туурвисан нь дэлхий дахинаа хит болж чаджээ. Мөн “The HU” хамтлаг илүү алсыг харж, олныг байлдан дагуулах болсны нэг илрэл нь өөрсдийн хэв маягийг “Хүннү рок” хэмээн тодорхойлсон явдал байв. 2019 оны сүүлчээр “Respawn” энтертаймэнтийн “Star Wars Jedi: Fallen Order” видео тоглоомын “Sugaan Essena” нэртэй дуунд хамтран ажиллах болжээ. “The HU” хамтлаг тоглоомын үндсэн аяыг зохиогоод зогсохгүй “Respawn” энтертаймэнт болон “Lucasfilm” компанийн зөвлөмжийн тусламжтайгаар “Оддын дайн”-ы зохиомол хэлээр дууны үгийг бичжээ.




“Respawn” энтертайнмэнтийн дууны найруулагч Ник Лавьерс: “Бид “Star Wars Jedi: Fallen Order”-ын гол дүр Кал Кестист тохирох хамтлаг олохын тулд янз бүрийн уран бүтээлчидтэй ажиллаж, эрэл хайгуулд гарлаа. “Lucasfilm” компани биднийг чиглүүлж, “Оддын дайн”-ы үйл явдал болж буй цаг хугацаанд аваачиж буй мэт мэдрэмж төрүүлэхүйц дуу байх хэрэгтэй гэж хэлж байлаа. Хамтлаг хайх үеэр бид “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дууг сонсож, гайхалтай санаа төрсөн юм. Уг дууны ая нь ер бусын, харь гаргийн гэж болмоор, мөн бидний мэдэхгүй нэгэн үндэстний хөгжмөөр бүтсэн уг дуу нь сонгодог рок урлагийн оргил мэт санагдсан. Бид хамтлагтай анх холбогдоход тэд бидний төслийг маш баяртай хүлээж авсан. Тэдэнтэй хамтран ажиллахад үнэхээр гайхалтай, тэдэнд чиглэл өгмөгц л бидний хайж байсан бүхнийг шингээсэн дууг хийх чадвартай нь харагдсан. Улмаар “The HU” хамтлаг нь “Star Wars”-ын мэдрэмжийг төрүүлэх харь хэл бүхий дууг хийж эхлэн, “Sugaan Essena” гэх дуу төрсөн юм.” хэмээн хэлжээ.

Эцэст нь уг дуу олон нийтэд хүрэхэд бэлэн болсон аж. Бид дуу бүтсэн түүхийн тухай илүү ихийг мэдэхийн тулд хамтлагийн гоцлол дуучин Цэндбаатарын Галбадрахтай ярилцлаа.

ТУС ТӨСӨЛД ХЭРХЭН ОРОЛЦОХ БОЛСОН БЭ?

“Electronic Arts”-ийн Стив Шнур манай хамтлагийн менежер Туга Намгур, Брэндон Фризен нартай холбогдож, бидний хөгжмийг сонирхож буйгаа илэрхийлээд зогсохгүй “Оддын дайн”-ы видео тоглоомд хамтран ажиллах санал тавьсан юм. Менежерүүд маань бидэнд “Оддын дайн”-ы видео тоглоомд зориулан уран бүтээл хийж магадгүй гэж хэлэхэд үнэхээр итгэмээргүй санагдсан шүү. Маш их догдолсон!

ТА БҮХЭН “ОДДЫН ДАЙН”-Ы ШҮТЭН БИШРЭГЧИД БАЙСАН УУ?

Бид бүгд “Оддын дайн”-ы шүтэн бишрэгчид. Бага байхаасаа л “Оддын дайн” киног үзэж, Люк Скайуокер шиг болохыг мөрөөддөг байлаа шүү дээ. Люкийн дүрийг хараад хүчирхэг, шударга эр хүн болохсон гэж хүсдэг байлаа.

“ОДДЫН ДАЙН” МОНГОЛ УЛСАД АЛДАРТАЙ ЮУ?

“Оддын дайн”-ы шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт байгаа байх.

“ОДДЫН ДАЙН”-Ы ХЭЛЭЭР ДУУ ЗОХИОХОД ХҮНДРЭЛТЭЙ БАЙСАН УУ? ДУУНЫ ҮГИЙГ ХЭРХЭН БИЧСЭН ТАЛААРАА ХУВААЛЦААЧ?


“Оддын дайн”-тай холбоотой бүх зүйл туйлын өвөрмөц шүү дээ. Дүрүүд, харь гаргийн олон янзын хэл гээд л. Тиймээс “Star Wars Jedi: Fallen Order”-ын дуунд зориулан өвөрмөц хэл зохиох шаардлагатай болсон. Дууны үгийг бичих үйл явц маш сонирхолтой өнгөрсөн шүү. Учир нь энэ дууг зөвхөн “Star Wars Jedi: Fallen Order”-т л зориулан зохиосон. Дууны утгыг өөрсдөө сайтар ойлгох үүднээс эхлээд Монгол хэлээр бичсэн. Дараа нь Европ, АНУ-д хийсэн аялал тоглолтдоо дуугаа амьдаар дуулсан юм. Тоглоомын зохион бүтээгчдийн тусламжтайгаар “Оддын дайн”-ы хэлээр үгээ бичсэн дээ.




“ОДДЫН ДАЙН”-ТАЙ ХОЛБООТОЙ БУСАД ЗҮЙЛ УГ ДУУГ ЗОХИОХОД НӨЛӨӨЛСӨН ҮҮ? ДУУГАА ЗОХИОХЫН ТУЛД КИНО ҮЗЭХ ЭСВЭЛ ВИДЕО ТОГЛООМЫГ НЬ ТОГЛОЖ БАЙСАН УУ?

Бид бүгд “Оддын дайн”-ы шүтэн бишрэгч учраас мэдээж кино нь маш ихээр нөлөөлсөн. Энэ дуун дээр ажиллаж байхад бидэнд “энэ гаргийн” хэлийг хэрэглэж болохгүй гэдэг заавар өгсөн. Тиймээс бид “Тэнгэр” түүний хүчний тухай, мөн энэ хүч “Оддын дайн”-ы хүчтэй хэрхэн холбогдож буйн талаар сайтар бодолцож үгээ бичсэн дээ.

“SUGAAN ESSENA” ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ЭНЭ ДУУ ЮУНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЖ БАЙГАА ВЭ?

“Sugaan Essena” гэдэг нь “Хар аянга” гэсэн утгатай. Дуунд аянга адил хүчтэй дайчны зүрх сэтгэл, оюун санааны тухай өгүүлдэг. Энэ нь тоглоомын гол дүр Кэл Кестисийн эзэмшсэн хүч юм.

“SUGAAN ESSENA” ДУУГ АМЬДААР ДУУЛАХАД ХЭЦҮҮ БАЙХ УУ?

Амархан гэж хэлэхгүй ч бид энэ уран бүтээлийг амьдаар тоглох маш дуртай. Хамтлагт аялан тоглолтын 4 гишүүнийг оролцуулаад нийт 8 хөгжимчин бий. Бид бүгд хөөмийлж чаддаг, хөөмий ч мөн хөгжмийн зэмсэгт тооцогддог шүү дээ. Тиймээс амьдаар тоглохдоо ч бичлэг шиг чанга сонсогдох боломжтой байдаг.

ЦААШДЫН ТОГЛОЛТУУДДАА ЭНЭ УРАН БҮТЭЭЛИЙГ ТОГЛОХ БОДОЛТОЙ БАЙНА УУ?

Мэдээж! Бид Европ, АНУ болон Монголд хийсэн тоглолтууддаа энэ дууг дуулсан. Энэ уран бүтээлдээ маш хайртай. Өөрсдийн зохиосон “Оддын дайн”-ы хэлээр дуулахыг хүсэж байгаа ч маш хэцүү шүү дээ.

СОНСОГЧДЫГ ЭНЭ УРАН БҮТЭЭЛЭЭС ЮУГ МЭДРЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

Сонсогчдыг аянгын хүч, дайчны эр зоригийг мэдрээсэй гэж хүсэж байна. “Sugaan Essena” дуугаар дамжуулж бид хүн бүрийн дотор нуугдаж буй дайчдыг сэрээж, айдастайгаа нүүр тулж, түүнийгээ даван туулах хүч өгөхийг хүссэн юм.скачать dle 12.0

"Давхар автобус нь баазтайгаа холбогдсон 12 камертай"

Өнөөдөр, 17:21

Бид XXI зуунд бурхны шашинтан байх ёстой

Өнөөдөр, 17:18

С.ЭРДЭНЭ: ҮНДСЭН ДҮРМИЙН БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Өнөөдөр, 17:11

Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов

Өнөөдөр, 16:41

Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо

Өнөөдөр, 16:38

Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов

Өнөөдөр, 12:49

Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Өнөөдөр, 10:52

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

Өнөөдөр, 10:51

Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Өнөөдөр, 10:50

2020 оны II улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

Өнөөдөр, 10:47

Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Өнөөдөр, 10:45

ХАРХОРУМЫН ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

Өнөөдөр, 10:44

Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрч ажиглалтад шилжив

Өнөөдөр, 10:40

БАЯР НААДМЫН ТАЛБАЙД ХУУШУУР ХИЙХ,ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Өчигдөр, 17:59

П.ЦАГААН:АЛТАНХУЯГ АА,БИ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЭЭ,ЧИ ЖУУЛЧНЫ БААЗ, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЭЭ НЭГЭН ЗЭРЭГ ШАЛГУУЛЬЯ

Өчигдөр, 17:58

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН НИЙСЛЭЛИЙН МЭДЛИЙН 49 ХУВИЙГ 20 ТЭРБУМААР ЗАРНА

Өчигдөр, 17:56

С.Одбаяр: Сайншанд хот бусад аймаг, сумаас эртэч, соёлтой үйлчилгээгээр эрс ялгарах ёстой

Өчигдөр, 16:29

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

Өчигдөр, 16:27

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

2/07/2020, 16:02

Энэ сард таван тусгай нислэг үйлдэнэ

1/07/2020, 11:05

Лодонгийн Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

30/06/2020, 19:30

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан Монголд 2 дахь удаагаа болно

30/06/2020, 19:29

Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

30/06/2020, 19:26

Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

30/06/2020, 19:24

Төмөр замчид төрийн дээд одон медаль хүртэв

29/06/2020, 14:05

Нийслэлд нэг стандартын 800 такси үйлчилгээнд гарлаа

29/06/2020, 14:04

УИХ-ын гишүүний үнэмлэхийг СЕХ-ноос өнөөдөр гардууллаа

29/06/2020, 14:02

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫН ДАГУУ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

22/06/2020, 19:21

Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

22/06/2020, 15:48

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

22/06/2020, 15:46

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19