iNet.mn дагах

​Харвардад сурах мөнгөөрөө байшин худалдан авч, хашаандаа сайхан амьдарч байгаа А.Даваажаргалынд зочиллоо

А.Даваажаргалынх зургаан настай нэг хүү, гурван настай хоёр ихэр охинтой. Том хүүг Д.Аргабилэг гэдэг бөгөөд зургаан настай ч 200 суниаж чаддаг гэдгээр сошиал орчинд “од” болсон учраас уншигч та андахгүй байх аа.  
Биднийг очиход тэд шинэ ургацын огурцыгөө хураагаад ихэд баяртай угтах нь тэр. Тэд хашааныхаа урд хэсэгт монос тарьсан байх ба урд талын дэлгүүрийн нүхэн жорлонгийн үнэрийг дарахаар шийдсэн нь энэ. Харин хашааныхаа зүүн талд хашаанаас өндөр улиас мод тарьсан байсан нь голд цугласан хүмүүсийн дууг тусгаарлах үүднээс ийн шийдсэн хэмээн гэрийн эзэн А.Даваажаргал өгүүлсэн юм. Тэд хашаандаа тарьж ургуулж болох бүхнийг эмх цэгцтэй хийсэн байв. Хүлэмждээ эрдэнэ шиш, помидорь, огурцы зэрэг нарийн ногоо тарьжээ. Харин лууван, манжин, улаан сонгино, сармис, төмс зэрэг хүнсний ногоо хүлэмжийн дэргэд болон хоёр дахь байшингийн араар тарьжээ. Тэд байшингийнхаа арын хэсэгт бяцхан төгөлтэй. Үүнийгээ тэд диваажингийн орон хэмээн нэрлэдэг. Мөн тэр хэсэгт усан сан, сагсны талбай, шорлог хийж идэх хэсэг байрлана. Ойн зах эсвэл амралтын газар очсон мэт нам гүм, тайван орчныг хашаандаа бие болгохыг хүсэж энэ бүх зүйлийг олон жил бага багаар хийж цогцоор нь шийдэж чаджээ.
А.Даваажаргал: Харвардад сурах мөнгөөрөө гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн зөв байсан




Гэрийн эзэн А.Даваажаргал, гэргий А.Авъяас нарын хэрхэн танилцсан түүхээс яриагаа эхэлсэн юм. А.Даваажаргал “Би Англид 10 жил амьдарсан. Тэгээд Монголд ирээд нэг компанид ажиллаж байхад манай компаниас нэгэн арга хэмжээг ивээн тэтгэхээр болсон юм. Тэр үйл ажиллагаанд гэргийтэйгээ танилцаад үеэрхэж явсаар 2014 онд гэрлэлтээ баталгаажуулж, хүүтэй болсон. Тухайн үед би Харвард их сургуулийн MBA-д сурахаар цуглуулж байсан юм. Хүү маань төрж, амьдралаа зохиох шаардлага үүссэн учраас Харвардад сурах мөнгөөрөө энэ байшинг авсан. Тухайн үед өөртөө хөрөнгө оруулалт хийх үү, гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх үү гэсэн сонголттой нүүр тулсан. Одоо би ээр бүлээ сонгосон нь маш оносон шийдвэр байлаа гэж боддог. Байшингаа авсныхаа дараа машинаа зарж, гэрээ тохижуулж, байшингаа бохирын устай холбож, мод тарьсан. Өнөөдрийн байдлаар энэхүү байшин маань анх авсан үнэнээсээ хоёр дахин их илүү үнэтэй борлогдох хэмжээний арчилгаа, засвар шинэчлэл хийсэн байгаа” гэв.   
Д.Аргабилэг: Би улстөрч болж хүмүүст тусална


Фэйсбүүкийн “од” Даваажаргалын Аргабилэг хүүтэй түр ярилцав.
-Чи ямар мэргэжилтэй болох вэ?
-Би улстөрч болж, хүмүүст тусална гэж боддог. Мөнгө төгрөгөөр дутаж байгаа бус бүдүүлэг, соёлгүй байгаад байгаа хүмүүсийг өөрчлөхөд тусалдаг улстөрч болно.
-Улстөрч болохын тулд өөрийгөө хэрхэн өөрчилж, юу хийх вэ?
-Эхлээд тэсвэр хатуужилтай болно.
-Зуны амралтын өдрийг юу хийж өнгөрөөж байна?  
-Би нэг өдөр өнжөөд суниаж хэвшсэн. Аавдаа тахианы байр хийхэд тусалсан. Бас сагсан бөмбөг тоглож сурч байгаа.
Д.Аргабилэг гурван настайгаасаа суниаж эхэлсэн
А.Даваажаргалаас Д.Аргабилэгийг хэрхэн 200 суниалгаж сургасан тухай асуухад “Хүмүүс хүүхдээ сатааруулах гээд утсаа өгчихдөг. Тэгснээ санахаараа одоо болно гээд булаагаад авчихдаг. Гэвч хүүхэд өдөрт дөрвөөс илүү цаг утас ширтчихсэн. Утсаар үзэж, сонсож, сонирхож болох бүхий л зүйл байгаа учраас хүүхэд битгий хэл том хүн ч оролдож, донтдог. Тиймээс хүүхдэдээ зүгээр л утсыг нь өгч байхаар өөрийнх нь дуртай юман дээр тулгуурлаж шагналын системээр үзүүлж байя гэж бодсон юм.  Тэгээд анх таван удаа суниачих гэхэд гурав суниагаад ооччихсон. Тэгэхээр нь би чи яасан мундаг юм гээд таван минут утсаар тоглох эрх өгөхөд хүү тоглож дуусаад дахиад утас үзэж болох уу гэсэн. Болно, гэхдээ арав суниавал өгнө шүү гэхэд шагналтай болгочихсон чинь маш хурдан 10 суниачихсан. Түүнээс хойш хүү маань илүү олон суниадаг болсон чинь утас үзэх цагаа нэмүүлэхийг хүссэн. Тэгэхээр нь 10 суниавал нэг, 20 суниавал хоёр минут тоглох эрхтэй болох бөгөөд суниахдаа нэг дор биш, олон тасалж болно гэсэн тохиролцоо хийсэн юм. Хүү маань бараг гурван настайгаасаа суниаж эхэлсэн байх шүү. Ийнхүү сунайх тусам хүүгийн маань бие илүү өсгөлөн болсон. Одоо 230 суниадаг болчихсон” гэв.

Мөн тэд өдөрт плейстейшн 20 минут тоглох, 15 минут үзэх, телевиз өдөрт хоёр цагаас их үзэж болохгүй гэсэн дүрэмтэй. Эдгээр цагаас илүү их үзэж, тогломоор байвал хөдөлмөрлөх ёстой. Тиймээс том хүү аав, ээждээ туслах, суниах зэрэг үйлдлээрээ тоглох эрх авдаг юм байна. Харин энэ дүрмийг А.Даваажаргал, А.Авъяас нар охидууддаа үлгэрлэж, зурагт номоор уншиж, тайлбарлаж өгөх байдлаар сургадаг гэнэ.
“Охидоо төрсний дараа нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулахыг хичээх болсон”


Тэдний гэр бүлдээ баримталдаг зарчим, хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барилын талаар гэрийн эзэн А.Даваажаргал, гэргий А.Авъяас нартай ярилцсан юм.
-Таны гэр бүлийн эрхэмлэдэг гол зарчим юу вэ?
А.Д: Бие биеэнтэйгээ хүндэтгэлтэй хандах нь гэр бүлийн алтан зарчим. Хүүхэд нь аавыгаа, аав нь ээжийг нь гэх жишгээр явдаг. Нэг нэгнээ хүндэлдэг л бол маргаан гарах нь ховор. Бид хоёр үерхсэнээсээ хойш 10 жил болж байна. Маргалдах зүйл гарч байсан ч бидний дунд хүндлэл оршиж байгаа учир аливаа зүйлийг маргаанаар шийддэг. Мөн хэлэх зүйл байвал гол зүйлээ эвээр яриад ойлголцдог зарчимтай. 
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн гол зүйл юу гэж боддог вэ?
А.Д: Би хүүгээ төрөхөд мод тарьж, байгальд ээлтэй зүйл хийж эхэлсэн. Харин охидуудаа төрөхөд нийгмийн ажил хийж эхэлсэн. Бидний охидууддаа өгч чадах хамгийн том бэлэг бол нийгмийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулахаар зоригтой хөдөлж эхэлсэн. Тиймээс  “Нар төв” хэмээх төслийг эхлүүлэхээр болсон юм. Тэрхүү төвийг 21 аймаг, есөн дүүргийн гэр хороололд барих бөгөөд дотроо номын сан, кино театр, спорт заал, цэцэрлэг зэрэг байх юм. Үүнийг хийхийн тулд би өөрийнхөө олсон орлогыг “Нар төв”-д зарцуулахыг хүсдэг.
-Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?
-А.А: Хүнсний бүтээгдэхүүнийг аль болох өөрсдөө тарьж хэрэглэхийг хичээдэг. Харин ахуйн хэрэглээний зүйлийг “Amway” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Би СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөөд иогоор багшлаад зургаан жил болж байна. Коронавирусийн халдвар дэгдэж, иогийн сургалт нь гурван сар карантилагдаж, нөхрийн ажил ч зогсох үед сүлжээний бизнес эрхэлдэг ажил маань их тус болсон шүү. “Amway” гоо сайхан, витамин, гэр ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнд ажилладаг байсан учраас орлогоо таслахгүй байж чадсан.
-Хүмүүс хүүхдүүдийнхээ боловсролд л хамгийн их анхаарна гэдэг. Та хоёр хүүхдүүддээ одооноос гадаад хэл зааж байгаа юу?
-А.Д: Монгол хэлнийхээ үсгийг ч сурч эхлээгүй байгаа учраас будлачих байх гэж бодоод  гадаад хэл заахад яарахгүй байгаа. Ер нь тэгээд ёс зүй, шударга байдал бол  EQ. Харин боловсролыг IQ гэдэг шүү дээ. Тиймээс энэ хоёр тэнцүү байж байж л хүн болно. Хүнийг хайрлах сэтгэлгүй боловсролтой хүн байж болохгүй. Мөн хүмүүс хүүхдэдээ ирээдүйд эд хогшил байр машины төлөө бус, улс үндэстнийхээ төлөө амьдардаг болгох хэрэгтэй.


-Таныг харахад эхлээд боловсрол эзэмшээд дараа нь хөдөлмөрлөөд тэгээд гэр бүлтэй болжээ. Шат дараалалтай амьдарчээ?
-Тийн. Би 34 настайдаа гэрлэсэн. Одоо 40 настай шүү дээ. Гэр бүлтэй болохоос өмнө өөрийгөө эхлээд засч, өөрийгөө олохыг хичээсэн. Тэгэхгүй бол хоёр өөр орчинд төрж өссөн хүмүүс нийлэхээрээ өөрийнхөөрөө зүтгэж, бүдүүлэг, харгис хэрцгий зан гаргана. Тэгэхээр өөрийгөө мэдэрч, засахад нэлээд олон жил болно. Ийнхүү боловсрол эзэмшиж өөрийгөө “дархлаатай” болгох хэрэгтэй. Дархлаатай гэдэг нь өөрийгөө үнэлж, хүндэлж, итгэлтэй болж эхэлдэг. Тэгээд гэр бүл зохиовол бат бөх харилцаатай байх юм шиг санагддаг.
-Гэр бүлийнхээ цаашдын зорилгоос хуваалцана уу?
-Хэтийн зорилго бол “Нар төв”-ийг бүтээн байгуулахад бүх зүйлээ зориулна. Ойрын зорилго бол өнөөдрөөрөө аз жаргалтай байхыг эрхэмлэдэг. Харин дундын зорилго бол бид хоёр Эх үрсийн амралтын газар байгуулахыг хүсч байгаа. Ээжүүд хүүхэдтэйгээ хамт ирж, иог хийж, бариа засал, массаж хийдэг газар байгуулна. 










-Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: Itoim.mnскачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19