iNet.mn дагах

Японы шинэ удирдагч Ёшихидэ Суга бол тариачны хүү юм

Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ бол улс төрийн чадварлаг тоглогч юм. Тэрбээр олон жилийн туршид Засгийн газрын гурав юмуу хоёр дахь нөлөө бүхий хүн байхыг илүүд үзэж байсан хэдий ч ерөнхий сайдын суудалд хүрэх замаа өөрөө засаж чаджээ.  


Улс төрийн угшилгүй улстөрч гэдгээрээ Сүга Либерал-Ардчилсан намын бусад зүтгэлтнээс ялгаатай. Тухайлбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч буй Абэ Шинзогоос угсаа гарлаараа ялгаатай юм. Абэ Шинзо бол дээд зиндааны улс төрч бөгөөд түүний эцэг Гадаад хэргийн сайд байсан бол өвөө нь Засгийн газрын тэргүүн байжээ.   

Цаасан хайрцагны үйлдвэрийн ажилтан
Сүгагийн эцэг эзлэгдсэн Манжуурт нэгэн жижиг төмөр замын ажилтан байжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдахад тэрбээр Хятадаас зугтаж, Японы хойд нутгийн сайн хөгжөөгүй нэгэн хөдөө аж ахуйн газарт тариачин болсон байна. Тэнд одоогийн шинэ ерөнхий сайд Сүга 1948 онд буюу дайны дараах өлсгөлөнгийн үед мэндэлжээ. Хожим нь түүний гэр бүл хоёр охин, нэг хүүгээр бүл нэмсэн байна. 

Сүгагийн эцэг шаргуу, хөдөлмөрч хүн байжээ. Тэрбээр гүзээлзгэнэ тарьж, шинэ брэндээ гаргаж, өөрийн гэсэн байнгын худалдан авагчидтай болж, хоршооны дарга болж байсан төдийгүй орон нутгийн хурлын депутат болж байсан нэгэн аж. Гэсэн ч Сүгагийн хүүхэд нас тийм ч амар байсангүй. Сурагч байхдаа тэрбээр өдөрт 20 км замыг туулан байж сургуульдаа хүрдэг байжээ.  

Сүгагийн ээж багш мэргэжилтэй байсан бөгөөд хүүгээ мужийн боловсролын их сургуульд орохыг санал болгож байсан бол эцэг нь орон нутгийн хөдөө аж ахуйн их сургуульд оруулах санаатай байжээ. Гэсэн ч залуу Сүга тариалангийн нутгаасаа салж, Токио хотыг зорихыг мөрөөдөж байсан аж. Тэрбээр хотын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэгийг сонгон орсон тухайгаа хожим нь дурсахдаа төлбөр нь хамгийн бага гэсэн шалтгаанаар элсэн орж байснаа ярьсан байна. Сүга цаасан хайрцагны үйлдвэр, хоолны газар ажиллаж, сонин тараах зэргээр шаргуу хөдөлмөрлөн байж олсон мөнгөөрөө их сургуулийн төлбөрөө төлдөг байжээ.

Хувийн нарийн бичгийн дарга юу хийдэг вэ?
Тэрбээр их сургуулиа улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэжээ. Үүнийхээ дараа хувийн нэгэн компанид ажилд орсон ч эрх баригч намын амьдралд харьцангуй эрт оржээ. Сүга нөлөө бүхийн улс төрчийн нарийн бичигч болж тус албан тушаалаа 11 жил хашжээ. Хувийн нарийн бичгийн дарга гэдэг нь нарийн ширийн даалгаврыг гүйцэтгэж, нууц яриа хэлэлцээ хийж, зарим үед даргынхаа хэргийг нуун далдалж шүүх хуралд оролцдог хүнийг хэлдэг. Ямартай ч Сүга иймэрхүү үеийг ардаа орхиж, үнэтэй хэлхээ холбоог олж авсан бөгөөд 1987 онд хүн амын тоогоороо хоёрдугаарт орох Иокохама хотын хууль тогтоох хуралд сонгогдсоноор, улс төрийн карьераа эхлүүлж байсан аж. Тэнд Сүга нөлөөгөө маш хурдан бэхжүүлж чаджээ.  

1996 онд Сүга үндэсний парламентад эрх баригч Либерал-Ардчилсан намаас анх удаа сонгогджээ. Тэрбээр бараг л сонгогч бүртэйгээ биечлэн уулзаж, гуталнуудынхаа өсгийг элэгдтэл явдаг байжээ. Түүнчлэн метроны буудлын ойролцоо өдөр бүр сонгуулийн кампанит ажлаа явуулдаг байсан аж. 

Эрх баригч намд Сүга нэгээс нөгөө рүү шижлсэний эцэст ерөнхий сайдын албыг хашиж байсан, дээд зиндааны улс төрч Абэ Шинзод найдвар тавьжээ. Тухайн үед Абэ Шинзо Ерөнхий сайдын албан тушаалыг хашаад нэг жил болж байсан үе бөгөөд шархлаат колит өвчнийхөө улмаас анх удаа эмнэлэгт хандаж байсан үе аж. Гэсэн ч даргынхаа өөртөө итгэх итгэлийг нь сэргээж, 2012 онд сонгуульд ялахад хүргэсэн хүмүүсийн нэг нь Сүга юм. Тэрбээр Абэг Засгийн газрыг дахин тэргүүлэх үед буюу 2012 оны сүүлчээс сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Ташрамд дурдахад, тэрбээр энэ албан тушаалыг түүхэндээ хамгийн удаан хашсан хүн аж. Абэ Шинзо сайд нарыг шинээр томилж байсан хэдий ч Сүга Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа тууштай үлдсэн юм. Ерөнхий сайд түүнд маш их итгэдэг байжээ.

Энэ албан тушаалдаа найм орчим жилийг өнгөрүүлэхдээ Сүга намын аппаратыг бүрэн хяналтадаа авч, Засгийн газрын үйл ажиллагааны гол зохицуулагч нь болжээ. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар тэрбээр өдөрт хоёр удаа Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгч, шинэ мэдээ мэдээллийн нүүр царай болж байсан юм.

Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр Японы шинэ эзэн хааны эринийг Рэйва гэж нэрлэхээр болсныг зарласан юм. Ингэж зарласнаас нь хойш түүнээс “Рейва ах” гэдэг хоч салахгүй дагах болжээ. Иймэрхүү байдлаар Сүга олонд танигджээ. Гэсэн ч Сүгаг нэг ангийхан болон курсыхан нь барагтаа санадаггүй аж. Хэн хүний анхааралд өртөөд байдаггүй, хэвлэлийнхнээс зугтдаг түүнд мөн уран илтгэгчийн авъяас билэг заяагаагүй бололтой юм. 

Өглөө бүр 100 суулт
Засгийн газрын шинэ тэргүүний хувиар Сүга Абэгийн гадаад болон дотоод бодлогыг үргэлжлүүлнэ. “COVID-19”-н цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад түүнийг гол анхаарлаа хандуулна гэж үзэж байна. Олон нийтийн санал асуулгаар энэ асуудал иргэдийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байгаа учир  шинэ ерөнхий сайд үүнийг зохицуулах тал дээр тодорхой хэмжээнд амжилт гаргах хэрэгтэй юм. Учир юу вэ гэвэл, эрх баригч намын удирдагч бөгөөд ерөнхий сайдын албан тушаалыг Сүга зөвхөн нэг жилийн хугацаатайгаар хаших бөгөөд ирэх 9 дүгээр дахин сонгууль болох юм. Тэр үед 71 настай Сүгад хүчтэй өрсөлдөгчид гарч ирэх магадлалтай.

Ташрамд дурдахад, Сүга өдгөө 71 настай ч өглөө бүр 5 цагт босож, 100 суулт, хэвлийн дасгал хийснийхээ дараа гэрээсээ ерөнхий сайдын ордны дэргэдэх зочид буудал руу 40 минут алхдаг байна. Тэндээ тэрбээр ногоо, жимс, тараг идэж өглөөний цайгаа уусныхаа дараа ажлын уулзалтуудаа хийдэг байна. скачать dle 12.0

Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчээ

Өчигдөр, 17:42

Кофешоп, бялдаржуулах төв, бассейн, сургалтын төвийг маргааш нээнэ

Өчигдөр, 17:40

Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр, 17:37

Автобусны буудлын самбарт "Мөнх тэнгэрийн бичиг"-ийг байршуулжээ

13/05/2021, 16:12

Ц.Оюунгэрэл Иргэний оролцооны нэгдэл нам байгуулжээ

13/05/2021, 16:10

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

13/05/2021, 16:09

Ахмад гэрэл зурагчин, МУСГЗ Ж.Даваасамбуу тэнгэрт дэвшлээ

13/05/2021, 16:08

АН: Засгийн газар муу ажилласан

10/05/2021, 15:11

Д.ПҮРЭВБАЯР: ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙГЭЭР МУХАРДАЛД ОРЧИХЛОО

10/05/2021, 14:55

БОЛОВСРОЛБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 100 ХОНОГТ…

10/05/2021, 14:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим анги, байгууллага болон энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

10/05/2021, 14:50

Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төсөл нээлттэй зарлана

10/05/2021, 14:46

Энхтайваны гүүрний замыг нээлээ

8/05/2021, 23:38

Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ

8/05/2021, 23:37

Улсын хэмжээнд 1,4 сая хүн дархлаажуулалтад хамрагджээ

8/05/2021, 23:32

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

8/05/2021, 23:31

Явуулын лаборатори Говь-Алтай аймагт ажиллаж эхэллээ

4/05/2021, 16:10

Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

30/04/2021, 18:43

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1356 тохиолдол бүртгэгджээ

30/04/2021, 18:40

Гэртээ хүүхдээ асарч байгаа 20 мянган эцэг байна

30/04/2021, 18:38

“Вероселл” вакцины 334 400 тунг тээвэрлэн авчирлаа

30/04/2021, 18:38

Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна

30/04/2021, 18:37

Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна

30/04/2021, 18:35

"Хигашикава фото фестиваль"-ийн монгол дахь шалгаруулалтын дүн гарлаа

28/04/2021, 19:51

85 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье

28/04/2021, 19:50

Халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг монгол цэргүүд хамгаалж байна

28/04/2021, 19:46

Дөрөвдүгээр сарын 30-нд 40 мянган тун “Спутник V” вакцин Монголд ирнэ

28/04/2021, 19:45

М.Баяржавхланг “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ

28/04/2021, 19:43

Мутацид орсон вируст вакцин хэрхэн нөлөөлөх вэ?

28/04/2021, 19:41

Морингийн даваа орчимд барих "Залуус-1” орон сууцны төслийг танилцуулав

28/04/2021, 19:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19