iNet.mn дагах

Г.МӨНХ-АМЬДРАЛ: Морьтой 10 гаруй хоног явж, хариуцсан газраа хамгаалдаг

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Г.Мөнх-Амьдралтай ярилцлаа. Тэрбээр 33 настай, байгаль хамгаалагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж буй юм.
-Байгаль хамгаалагч болсон үеэс тань ярилцлагаа эхэлье. Ямар шалгуур давж, байгаль хамгаалагч болов?
-Нөмрөгийн дархан цаазат газарт байгаль хамгаалагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Анх гэрээт байгаль хамгаалагчаар ажилд орсон. Үндэсний биеийн тамирын сургуульд гурван жил суралцсан ч ар гэрийн шалтгаанаас болж төгсөж чадаагүй. Танил ахынхаа тусламжаар ОХУ-ын Барнаул хотод экологи, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцсан оюутнаас гадна эх дэлхийгээ хайрлах чин хүсэлтэй хэн бүхэн байгаль хамгаалагчаар ажиллах боломжтой. Гэвч манай зүүн хязгаарт зорьж ирэх хүн цөөн. Шантрах тохиолдол их гардаг.
-Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хэдэн онд байгуулсан юм бэ. Хэр хэмжээтэй газар нутгийг та бүхэн хамгаалдаг бол?
-Нөмрөгийн дархан цаазат газрын байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, хамгаалах, зүй зохистой ашиглах үүрэгтэйгээр 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд энэ захиргааг байгуулсан түүхтэй. Манай хамгаалалтын захиргаа Дэгээ, Нөмрөгийн голыг багтаасан Хянганы салбар уулсын ойт хээрийн бүсэд хамрах 570 орчим мянган га газар нутгийг хариуцдаг юм. Уг газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд дархан цаазат болгосон. Монголын “Улаан ном”-д бичигдсэн молцог хандгай, буган хандгай, буга зэрэг олон ховор амьтан энд бий. Монгол Улсад цөөхөн бүртгэгдсэн молцог хандгай Соёлз ууланд олонтоо таардаг.
-Дархан цаазат газрыг хамгаалахад байгаль хамгаалагч илүү хариуцлагатай байх хэрэгтэй болов уу. Газар нутгийн онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Тал, хээрийн бүсэд багтдаг. Намаг, шавар ихтэй. Газар нутгаа мэдэхгүй хүн төөрөх эрсдэлтэй. Онгон төрхөө хадгалсан, хүн бараг очдоггүй. Байгаль хамгаалагчид л хилийн цэргийнхэнтэй очихоос өөрөөр гаднын хүн хөл тавих нь ховор. Дархан цаазат газрын төв хэсэг рүү машин, мотоциклтой явах боломжгүй, мориор туулдаг.
-Анх байгаль хамгаалагч болоод төөрч, будилж байв уу?
-Хаврын тэнгэр халтай гэдэг дээ. Гуравдугаар сарын эхээр цас, бороо холилдож орсон өдөр ан, амьтдаа эргэж тойрч яваад цаг гаруй хугацаанд төөрч байлаа. Хашир туршлагатай байгаль хамгаалагчтай хамт явсан ч хоёр жимээр салаад уулзвар дээр таарахаар тохиролцсон юм. Гэтэл манан татаад зам харагдахаа больчихов. Тэгэхээр нь төөрсөн газраа майхнаа бариад суучихсан. Мэдэхгүй газар хол явах хэрэггүй гэж бодсон юм. Удалгүй тэнгэр цэлмэж, нөгөө хамгаалагч маань намайг олоод ирлээ. Явсан газраа сайн тэмдэглэж, харж, тогтоож явахгүй бол төөрөх магадлалтай. Өвөл цас их унадаг учраас 3-4-үүлээ эргүүлд явдаг.
-Байгаль хамгаалагч нарын техник хэрэгсэл шинэчлэгдсэн байх. Төөрсөн тохиолдолд нэгэндээ мэдээ дамжуулахаас эхлээд орчин үеийн багаж хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй шүү дээ.
-Станц, дохионы буу, галт зэвсэг бий. Манай дархан цаазтай газарт гар утасны сүлжээ байхгүй. Тиймээс дотуур сүлжээгээр нэгэндээ мэдээ дамжуулна. Гар утсандаа байршил тогтоогч суурилуулсан учир төөрөхөөс сэргийлэх боломжтой. Халхгол сумаас 30 км яваад Нөмрөгийн дархан цаазат газрын орчны бүс эхэлдэг. Түүнээс цааш 50 орчим км-ээс эхлэн мориор явахаас өөр аргагүйд хүрдэг. Нөмрөгийн заставаас унаагаа сэлгэн, хилийн цэргүүдтэй хамт явдаг.
-Байгаль хамгаалагчид ихэнхдээ хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг улс. Хяналт, шалгалтаар нэг гарахдаа хээр хэд хонодог бол?
-10 гаруй хоног морьтой эргүүлд явдаг. Нэг хүн ойролцоогоор 155 мянган га газар хариуцдаг. Би Ар сүм, Мэлхийт нуур, Авдрант, Задгайтын заставын газар нутгийг хариуцаж байна. Дуран, гэрэл зургийн аппарат, дрон зэргийг ашиглан амьтдын тоо толгой, үржил, хорогдлыг мэддэг. Байгаль хамгаалагчид эх дэлхийгээ хайрлах сэтгэл л хэрэгтэй.
-Эргүүлээр явж байхад араатан амьтан дайрах, гэмтэх тохиолдол гарч байв уу?
-Манай газарт олон жил ажиллаж байгаа хоёр байгаль хамгаалагчид тийм явдал тохиолдож байсан. Тэд уулын оройгоор морьтой явж байхдаа бэлд цөөнгүй зээр харжээ. Тэдний явж байсан газарт зээр байдаггүй учир ямар учиртай юм бол гээд буугаад очиж. Тэгсэн арваад чоно байсан гэнэ. Тэд уулынхаа энгэрээр явж, нөгөөдүүл нь хоёр хэсэг хуваагдаад хярлаад дагаад байжээ. Нөгөө хоёр морио ташуурдан, хилийн заставт хар эрчээрээ ирсэн гэдэг.
-Та бүхэн араатан амьтан, хулгайн анчдаас биеэ хамгаалах арга техникт хэрхэн суралцдаг вэ?
-Олон жил ажилласан туршлагатай байгаль хамгаалагчид газар нутгийн онцлог, хаана намаг, шавар, амьтан байдгийг зааж өгдөг. Тухайн амьтны үр төл, идэш тэжээлийг хүртэл хэлж захидаг юм. 2-3 жилд нэг удаа ан амьтан, ургамлын тоо толгойн судалгааг гаргана. Ан амьтан маань үржиж байна. Хээрийн боохой олон учир хөгшин буга, хандгай зооглох тохиолдол цөөнгүй. Гэхдээ буга энд тэнд цөөн таардаг байсан бол өдгөө 40-50-иараа, хандгай арваараа сүрэглэж харагддаг болсон. Одоо орооных нь үе учраас олноороо явж байна. Хандгай ойроос харах үнэхээр сүрдэм, сайхан шүү.
-Хулгайн анчид таны хамгаалж буй газарт нэвтрэх тохиолдол гарсан уу?
-Тийм тохиолдол бараг үгүй. Нөмрөгийн дархан цаазтай газрын онцлог болон хилийн цэргийнхэн давхар хамгаалдаг учир зөрчил гарах нь цөөн. Бид байгалийн жамаараа үхсэн амьтныг устгаж, сэг зэмээс нь сорьц авч, шинжилгээнд явуулдаг. Зургийг нь авч баталгаажуулдаг юм. Зэрлэг амьтад төлөө хүнээс нуудаг учир хөлд орсон хойно л зургийг нь авч чаддаг. Саяхнаас зарим газарт хяналтын камер байршуулсан.
-Олон хоног гэрээсээ хол явахаар гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг бол?
-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр минь банканд ажилладаг. Ажлыг минь сайн ойлгож, тусалж дэмждэг юм. Жилд нэг удаа ар гэрийнхэнд маань ажлын нөхцөл, онцлогийг танилцуулдаг учир сайн ойлгодог болсон. Хээрийн эргүүлд явсан үед манай хамгаалалтын захиргааныхан гэр бүлийнхэнд минь санаа тавьж, тусалдаг. Халхгол сумаас 60 орчим км газар яваад гар утас сүлжээгүй болдог учир гэрийнхэнтэйгээ холбогдох боломж хязгаарлагдмал. Борц, мах, гурил будаа, тос, гал түлэх зуухаа хүртэл хөтөлгөө мориндоо ачаад явдаг юм. Нэг явахдаа 2-3 хөтөлгөө морьтой явдаг даа. Өвөл, зунгүй хээрийн эргүүлд гарна. Сарын ихэнх хугацаанд гэртээ байж чаддаггүй.
-Залуучууд хотод амьдрах хүсэлтэй. Хөдөө амьдрахад ямар байна?
-Хөдөө амьдрах сайхан шүү дээ. Замд түгжрэхгүй, мөнгө бодож бухимдахгүй. Дэлгүүр, сургууль, цэцэрлэг, ажлын байр гээд бүгд нэг дороо, ойрхон учраас илүү зардал гаргахгүй. Өмнө нь би уурхайд ажиллаж, өндөр цалин авч үзсэн. Хүн авсныхаа хэрээр үрдэг юм билээ. Би энд ирээд анх 300 000 төгрөгийн цалин авч байв. Одоо ч байгаль хамгаалагчийн цалинг дорвитой нэмээгүй. Онцгой байдал, хилийн цэргийн нэмэгдэл урамшуулал олгох ёстой гэж боддог. Түймэр гарсан ч байгаль хамгаалагчид тэргүүн эгнээнд явдаг. Газар нутгаа мэддэг учир бүлэг ахалдаг юм.
-Нууц биш бол та сард хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
-Сард 400 гаруй мянган төгрөгийн цалинтай. Залуу хүн ажилтай байхад бусад нь болно гэж боддог.
-Байгаль хамгаалахад тулгамдсан асуудал юу байна вэ?
-Албаны хувцсыг 2-3 жил өмс гэж олгодог ч шаардлага хангадаггүй. Нэг жил болоод л элэгдэж, урагдчихдаг юм. Тиймээс ажлын хувцас, гутал, борооны цув зэргийг цалингаасаа худалдан авч байна. Бид ихэнхдээ хөдөө хээр явдаг учир чанартай, дулаан хувцас хэрэгтэй.
-Таныг анх ажилд ороход ахмадууд юу сургаж байв. Та одоогийн байгаль хамгаалагчдад юу захидаг вэ?
-“Газар орон нутгаа сайн таньж, уул, усны нэр цээжилж тогтоох хэрэгтэй шүү. Хаана, ямар чиглэлд явж буйгаа тогтоо, эргэн тойрноо сайн ажигла” гэж зааж зөвлөж байлаа. Уулын оройд гараад ганц мод дурандахдаа ч цаана, наана нь юу байгааг нэг бүрчлэн хардаг болсон. Ажилд орж буй залууст эхлээд газар оронтойгоо сайн танилц гэдэг юм. скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өнөөдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өнөөдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өнөөдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өнөөдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өнөөдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19