iNet.mn дагах

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталла-
Чуулганы нэгдсэн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулав
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.13) нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад цахимаар эхэлсэн юм. Нэгдсэн хуралдааны ирцэд 68 гишүүн цахимаар бүртгүүлээд байгааг хуралдаан даргалагч гишүүдэд мэдээлэв.
Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан.
Энэ үндсэн дээр чуулганы хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан.
Иймээс коронавирус /КОВИД-19/-ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “ИХ хуралдай” танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэнгишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.
Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлж, асуулт асуухаар зохицуулсан.
Ингээд чуулганы цахим хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүү, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм.
Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхэд эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 42.2 тэрбум төгрөгөөр нзмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 хувь болж, 0.1 хувиар нэмэгдэхээр, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 26.5 тэрбум төгрөгөөр буурч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 хувь болж, 0.1 хувиар буурахаар байгааг Байнгын хорооны танилцуулгад дурджээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, харин хэрэглээний үнийн өсөлтийн төвшинг 2021 онд 7.0 хувь, 20122, 2023 онуудад тус бүр 6.0 хувь байхаар тусгасан байна.   
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж тодруулан цаг үеийн нөхцөл байдал, шаардлагын үүднээс ажлаа шуурхайлахын тулд асуултаа таслаад төсвийн тухай хуулийн төслүүдийг шуурхай батлах нь зүйтэй гэж үзэж байна, шаардлага гарвал яваандаа төсөвт тодотгол хийх замаар зохицуулж болох юм гэсэн горимын санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдааныг хялбаршуулсан дэгээр явуулах тухай горимын саналаа бичгээр ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулсан юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нарын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь буюу 70.8 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хялбаршуулсан дэгээр явуулахаар тогтов.
Цахим хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан даргалж, хуралдааны хялбаршуулсан дэгийн дагуу гишүүдийн асуулт асуух, мөн асуултад хариулт тайлбар өгөх хугацаа нэг минут байхыг сануулсан юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, О.Цогтгэрэл,  Г.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж тодруулсан гишүүд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдалд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг анх удаа бүрэн цахимжуулан явуулж байгааг онцолж байв.  
Ингээд санал хураалт явуулахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 69 гишүүний 85.5 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.  
Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан цахим хуралдаанд хийсэн юм. Төсвийн байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах, малын тоо толгойн албан татварын орлогыг мал хамгаалах сан, малын бэлчээр хамгаалахад зарцуулах эрх зүйн бусад зохицуулалтгай уялдуулах талаар хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн.
Энэ үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2.8 дахь заалтад “Малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмтхалдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлаа шуурхайлж төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь яаралтай батлах шаардлагын үүднээс асуулт, хариултаа таслаад төслүүдийг шууд батлах горимын санал гаргасныг цахим хуралдаанд оролцсон 70 гишүүний 52 нь буюу 74.3 хувь нь дэмжсэн юм.
Иймээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 60.2.8 дахь заалтыг “60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Энэ орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.” гэж өөрчлөн найруулахаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжив.  
Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх нь дэмжиж, төслүүд эцэслэн батлагдав.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан цахим хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Төсвийн байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Ингэхдээ нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсвийн төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлээгүй. Төсвийн тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах замаар эх үүсвэр гарган нэн шаардлагатай санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр болон зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгасан. Эдгээр өөрчлөлтүүд нь холбогдох хуульд заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх, мөн Төсвийн тухай хуулийн 6.2.6, 29.3, 29.4-т заасан шаардлагыг хангасан байхаар тусгасан шаардлагуудад нийцсэн өөрчлөлт болсон гэдгийг Байнгын хорооны танилцуулгад дурдсан байна.
Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 153,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.
2021 оны төсвийн жилд Ирээдүйн өв санд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцсон байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд санхүүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар нийт 1100 төсөл, арга хэмжээг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн “Барих- шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлөхөөр тусгасан байна.
Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардал, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс өгөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын зөрүүтэй саналтай уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлтийг хийх эрх авсны дагуу олонхын дэмжпэг авсан саналуудыг бүрэн тусгах болон хуулийн төслийн зүйл, заалтын дугаар, төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, эдийн засгийн ангилал, сайдын багц дахь өөрчлөлтүүдийг хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төвшинд барих зарчимд тулгуурлан тооцоолол хийж, холбогдох өөрчлөлтүүдийг тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Мөн Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг үндэслэн залруулга хийж, төсөлд тусгасан байна.
Ингээд төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийг даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа
        Улсын Их Хурлын чуулганы цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дөх хэлэлцүүлгийг хийж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншин сонсгож, төслийн зүйл, заалт бүрээр санал хурааалт явуулав.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл нь нийт 4 бүлэг, 22 зүйлтэй. Төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуулийн зорилтыг тодорхойлсон байна.
Төслийн  4 дүгээр зүйлд тусгасны дагуу Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батлав. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байхаар батлагдлаа.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжуулэх” концессын төрлөөр хэрэгжуулсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэв.
Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,880,299.4 сая төгрөг, Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2021 оны төсвийн жилд 2,815,030.5 сая төгрөг байхаар батлагдав.
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг 163.020.2 сая  төгрөг байх, харин төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 533.868.4 сая төгрөг байхаар тогтлоо. Мөн төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага 220,701.8 сая төгрөгийн хэмжээтэй байхаар батлагдав.
Хуулийн төслийн Дөрөвдүгээр бүлэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт”-ыг 3 дугаар хавсралтаар, “Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2021 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг”-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталлаа.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 68 гишүүний 59 нь буюу 86.8 хувь дэмжив. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2021 оны төсвийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгадын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншин танилцуулан нэгбүрчлэн санал хураалгаж батлуулав.
Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх нийт орлого 2,398,687.8 сая төгрөг, зарцуулах төсвийн нийт хэмжээ 2,594,280.5 сая төгрөг байх, түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчаас  эргэн төлөх төлбөрийн хэмжээг 103,736.0 сая төгрөг байхаар эцэслэн батлагдав. Уг хуулийн төслийг цахим хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Харин Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл, ажиллагчдаас төлөх шимтгэл, төсөвт байгууллагаас төлөх шимтгэл, улсын төсвөөс олгох шилжүүлэг, бусад даатгуулагчаас төлөх шимтгэл, бусад орлого зэргээр төсвийн ерөнхийлөн захирагчдаас төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 951,266.5 сая төгрөг, төсвийн жилийн зарлагын нийт хэмжээ 1,210,703.3 сая төгрөг байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч 136,400.0 сая төгрөгийн хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлөхөөр баталлаа. Хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 68 гишүүн оролцож, 60 нь буюу 88.2 хувь нь дэмжсэн юм.
Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хуулийн хугацаанд нь эцэслэн баталж, баталсан хуулийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы цахим хуралдаан өндөрлөв.
Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хуралдааны ирцийг сайн хангаж оролцсон Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга, гишүүд болон хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, мөн цахим хуралдааны бэлтгэлийг сайн хангаж амжилттай явуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, хамт олонд талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  скачать dle 12.0

ДЭЛХИЙН МЭДЭЭВладимир Путин “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

28/06/2022, 20:15

С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүл

28/06/2022, 16:06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцав

28/06/2022, 12:49

Монгол жүдочид эх орондоо багаараа 3 дугаар байр эзэллээ

28/06/2022, 12:45

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР

28/06/2022, 12:42

Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

28/06/2022, 12:38

Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

28/06/2022, 12:33

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

28/06/2022, 12:29

24/06/2022, 12:22

Б.БАТЦЭЦЭГ: ЮНЕСКО ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРДАГ

22/06/2022, 10:59

Чингис хаан музейн нүүрэн талд монголын эзэнт гүрний таван их хааны тамга заллаа

22/06/2022, 10:54

Б.Ган-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ

22/06/2022, 10:53

Жолооч нар "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд нэгдлээ

22/06/2022, 10:52

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА

22/06/2022, 10:47

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 38 хувиар өсжээ

22/06/2022, 10:44

“Е-mongolia” системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ

22/06/2022, 10:44

Монголын анхны байгалийн ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

22/06/2022, 10:35

М.Маргад Дэлхийн шатрын холбооны дэд мастер болжээ.

20/06/2022, 14:26

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

20/06/2022, 14:25

БИТКОИНЫ ээлжит НУРАЛТ, түүний үндсэн шалтгаанууд

20/06/2022, 14:12

ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлэв

20/06/2022, 14:10

МОНГОЛ АВДАР

20/06/2022, 14:09

Зургаан аймаг ойгоо хамт тэмдэглэх хүсэлт гаргажээ

20/06/2022, 14:04

Таваас олон хүнээс бүрдсэн бүлэг жуулчин Солонгос руу 15 хоног визгүй зорчино

20/06/2022, 14:02

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

20/06/2022, 14:01

Э.Баттулга: “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгдсэн төлөвлөлттэй болно

20/06/2022, 14:00

Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ

20/06/2022, 13:59

Польшын Элчин сайдын яам визийн мэдүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

7/06/2022, 17:51

“НордАрт 2022” үзэсгэлэнд Монгол Улсын 18 уран бүтээлч оролцож байна

7/06/2022, 17:49

Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо

7/06/2022, 17:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19