iNet.mn дагах

Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ. Учир нь маргаашаас хатуу хөл хорио тогтоох буюу 4 дүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

“Оюу толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.

Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн 6 улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.

Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:

-Оюу толгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
-Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах
-Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах

Эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.

Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюу толгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.

Оюу толгойн орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.

Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.

Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа.

Энэ нь Монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү. Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн анхаарч, дэмжиж ажиллаарай гэж хүсье” гэлээ.скачать dle 12.0

Үндэсний спортын VII их наадамд таван төрөл нэмэгджээ

11/08/2022, 19:10

Цэцэрлэггүй үлддэг 24620 хүүхдийг СӨБ-д хамруулах боломж бүрдүүллээ

11/08/2022, 19:08

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөв

11/08/2022, 19:06

Дэлхийн аваргын шатрын тэмцээнээс Монголын анхны алтан медалийн эзэн

10/08/2022, 12:07

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

10/08/2022, 12:02

Цөлжилттэй тэмцэхээр “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшаав

9/08/2022, 18:47

Монгол-Япон бизнес форум зохион зохион байгуулна

9/08/2022, 18:45

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

9/08/2022, 18:43

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

9/08/2022, 18:42

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг гардуулав

9/08/2022, 18:40

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

9/08/2022, 10:20

Н.Мөнхзул: Нүүдэлчдийн соёл дэлхий рүү тэмүүлж байна

8/08/2022, 21:31

Өмнөговь аймагт "Элсний баяр" болно

8/08/2022, 21:28

Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах төв байгуулах боломжтой гэв

8/08/2022, 21:27

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

8/08/2022, 21:25

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нүүдлийн соёлын боловсрол олгов

8/08/2022, 21:24

Т.Мөнхзул 20 насандаа шатрын долоо дахь эмэгтэй их мастер цолтон боллоо

8/08/2022, 21:22

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад хүрэлцэн ирлээ

8/08/2022, 20:49

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгатайг нотлов

8/08/2022, 20:48

Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

5/08/2022, 20:07

Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулахаар судалж байна

5/08/2022, 20:00

Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

5/08/2022, 19:58

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

5/08/2022, 19:56

Б.Жавхлан: Монгол Улс дефолтод орох ямар ч нөхцөл үүсээгүй

5/08/2022, 19:56

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна

5/08/2022, 19:53

Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга боллоо

5/08/2022, 19:51

“Тамгагүй төр”-ийг жуулчдад зориулж дөрвөн хэлээр тоглож байна

28/07/2022, 13:39

Яагаад заавал Эш хөрөг гэж?

28/07/2022, 13:36

ФАТФ: Монгол Улсын үнэлгээг ахиулав

28/07/2022, 13:35

ЭМЯ:10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай

28/07/2022, 13:34

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19