iNet.mn дагах

Өвгөдөө дээдэлж, нутгаа хайрладаг болгон сэртүгэй!

Өндөр Алтайн минь өврийг хоослох шуналын түймэр дэгдэх нь үү дээ!!!

Миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Бугат хэмээх баруун хилийн сум. Үзэсгэлэнт сайхан байгальтай, үүх түүх арвинтай, өвөг дээдэс минь амиа зольж, цусаа урсган байж хамгаалж үлдсэн нутаг. 1911-1947 оны хооронд хасаг, гоминдан, зүсэн зүйлийн дээрэмчдийн халдлагад үе үе өртөн эд мал, охид бүсгүйчүүдээ булаалгаж, айл хотлоороо сүйтгүүлж, халуун амиа алдаж байсан гашуун түүхтэй. Хотоо харлатал дээрэмдүүлж, голоо харлатал хагацлын зовлон үзсэн ч “Алтайн харуул” гэж олон зууны тэртээ монгол төрөөс оноосон үүргээ биелүүлж, нутгаа сахиж, манаж, хамгаалсаар ирсэн үнэнч дайчдын үр сад бол миний нутгийнхан. Тийм болохоор үнэмлэхүй олонхи нь хугаршгүй үнэнч, нугаршгүй шударга хүмүүс байдаг. “За” гэж амласан бүхнээ заавал биелүүлэх гэж хичээдэг нь манай нутгийнхны онцлог. Ийм л түүхт сайхан нутагтаа төсөрхөн очоод ирлээ. Дэлхийг тэр чигээр нь сандаргаж байгаа цар тахал суманд минь ид дэгдэж байсан болохоор настан буурлуудтай, анд нөхөдтэйгээ тэр бүр хөөрөлдөж чадаагүй ч зуны эхэн сар мэт шимтэй ногоон өнгөөр тунарах унаган байгальдаа хангалттай эрхлэв. Нутаг минь зунаараа байна. Малын зоо тэнийжээ. Энэ эрчээрээ өнтэй өвөлжиж, хавтай хаваржих болтугай!
Ай нутаг минь. Очих бүртээ урам, эрч тээж ирдэг сэн. Энэ удаад харин гуниг түгшүүр илүүтэй тээж ирэв. Хөвчийн нурууны минь алтыг хүний өөрийн нийлсэн самраачид ухсан л гэнэ. Нөхөн сэргээлт нэрээр нэрмэсэн л гэнэ. Алаг нуурын говь минь Цээл сумаас хил рүү тасралтгүй зөөж байгаа төмрийн хүдрийн тээврийн улмаас улаанаараа эргэж байгаа гэнэ. Зарим малчид намаржаа хаваржаанд халуун зунаар шахам буучихаад хамаг бэлчээр идүүлж байна л гэнэ. Бусад малчдаа бодооч гэсэн хууль ёсны шаардлагад “Зөрчлийн хуулийн 100 мянган төгрөгийг чинь төлчихье л дөө” гэж хариулдаг аж. Аминч үзэл газар авах нь ээ. Ахмад буурлуудаа сонсож, нутаг бэлчээрээ хуваарьтай, цаг улиралдаа зохицуулан ашиглаж, амь нэгтэй, дэм тустай  амьдарснаар байгалийн шалгуурыг давж ирсэн түүхэн уламжлалтай юм сан. Бэлчээр хувьчлах тухай хуулийн төсөл хэсэг “ухаантнууд” барьж гүйгээд байгаа дуулдсан. Тэр нь батлагдвал бүр хэцүүдэх нь тодорхой.
Тахийн талд очиж амжсангүй. Таагүй мэдээ л сонслоо. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлэхээр болжээ. Дархан цаазат газрыг минь харж хамгаалж, төртэй холбож байдаг жанжин штаб халуун цэгээсээ холдох нь. Төрийн бодлого хайшаа яваад байна вэ? Хэтийн зорилго нь юу вэ? Сүүлийн арваад жилд сонсож дуулж байсан бүхнээ нэгтгэн базаад үзтэл нэг л эвгүй дүр зураг гарч ирээд байх юм. Гуниг түгшүүр тээж ирлээ гэсний минь учир энэ. 
Говь-Алтай аймаг нутаг дэвсгэрийн хэмжээгээр улсдаа хоёрт ордог, газрын баялаг ихтэй нутаг. Уул уурхай хөгжүүлэх нэрээр замбараагүй ухаж төнхсөн нь харьцангуй бага. Гэхдээ газар нутгийн нэлээд хэсэг нь лицензтэй гэж дуулддаг. Тэгэхээр ухаж төнхөх аюул хаяанд байгаа гэсэн үг. Уул уурхайн цэгцтэй зөв бодлого хэрэгжүүлж, аль үүцээ хэзээ задлах вэ, хэрхэн ашиглавал орон нутаг, ард иргэдэд өгөөжтэй вэ гэдгийг ихэд бодолцмоор санагддаг. Түүнээс биш огт ашиглахгүй хав дараад суугаад бай гэсэн үг. Харамсалтай нь ашигт малтмалын лицензийг олон жилийн турш хяналтгүй олгосноос болоод үүнийг бодлогоор зохицуулахад хэцүү болчихсон. Дэд бүтэц сул хөгжсөн, усны нөөц бага, дээр нь Говийн их дархан газарт нэлээд нутаг хамрагддаг нь одоохондоо аврал болж байгаа гэж хэлж болно. Гэхдээ л онгон байгалийг минь олз ашгийн нүдээр харагсад дэндүү олон. Наран Сэвстэй буюу Талын мэлтэсийн алтны үндсэн ордыг ухахсан гэж байж яддаг нөхөд олон бий. Тусгай хамгаалалт, хилийн бүсээс гаргачих гэж байнга л оролддог. Түүгээр байнгын ажиллагаатай хилийн боомт нээх сонирхол ч үе үе яригддаг.
Ер нь олон жилийн өмнөөс төлөвлөгдөж, өрөгдөж яваа төрийн биш, харин улстөр-эдийн засгийн бүлэглэлийн далд бодлого байгаа нь анзаарагддаг. Аль нам, ямар улстөрч аймаг орныг удирдаж байгаагааас үл хамааран ямх ямхаар хэрэгжиж, чимх чимхээр урагшилж буй төлөвлөгөө гэж би хувьдаа анзаарсан. Шат шатны бодлогын баримт бичигт энэ бодлого тусгалаа олсоор байгаа. Тухайлбал 2008 онд баталсан “Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого (2008 – 2021 он)” нэртэй баримт бичиг бий. Түүний 4.2.1.2-т “Аймгийн хэмжээнд одоогоор ашигт малтмалын 40 орд, 375 илэрц тогтоогдоод байна. Аймаг нь нүүрс, алт, төмөр, зэс, хар тугалганы ордын илэрцүүдээр баялаг байгаа юм. Тухайлбал, 50 сая тн нөөцтэй Биндэръяагийн голын магнезитийн орд, 200-300 тн нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн орд, 80 гаруй сая тн нөөцтэй Зээгт, Хүрэн гол, Хөв булаг, Цахиурт, Мааньтын нүүрсний ордууд нээгдэн зарим нь ажиллаж байна. Цөөнгүй аж ахуйн нэгж хайгуулын лиценз эзэмшин, хэд хэдэн томоохон компани хайгуул хийж байна. Аймагт эхний ээлжинд хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж аймгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж байна” хэмээн тодорхой дурдсан нь буй.
Өнгөрөгч долдугаар сарын 1-нд УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр нэр бүхий 3 гишүүн Говь-Алтайн Наран Сэвстэй, Ховдын Байтаг зэрэг гурван боомтыг нээх асуудлыг оруулж ирсэн байдаг. Ковидтой холбоотойгоор улс орны эдийн засаг хүндэрсэн учраас БНХАУ руу гаргах ашигт малтмалын  экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай тул эдгээр боомтыг нээе гэсэн санал оруулж иржээ. Байтагийн боомтын 120 км хатуу хучилттай замыг Хятадын тал барьж өгөхөөр 2016 онд Хятадын Цонж аймгийн удирдлагатай гэрээ хийсэн, Ховдын Хөшөөтийн уурхайн нүүрс, тус уурхайн дагалдах ордуудын ашигт малтмал, Увсын Наранбулаг сумаас төмрийн хүдэр экспортлох тухай энд яригдсанаас гадна Наран Сэвстэйн боомтыг нээснээр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байгаа маш их хэмжээний ашигт малтмалыг экспортлох боломжтой гэдгийг онцолжээ.
Нэр бүхий 3 гишүүн хуулийн төсөл санаачлахдаа Засгийн газар, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах газар зэрэг зайлшгүй зөвшилцөх ёстой газруудаас санал аваагүй, судалгаа үндэслэл муутай асуудал оруулж ирлээ гэж Б.Энх-Амгалан, Н.Энхболд нарын УИХ-ын гишүүд шүүмжилснээр уг санал дэмжлэг аваагүй байна. Энэ бол асуудал цэглэгдсэн гэсэн үг биш учраас дараа ямар ч хэлбэр дүрээр эргэн хөндөгдөх магадлалтай.

Наран Сэвстэйн боомтын тухайд БНХАУ-ын Ганьсу мужтай Говь-Алтай аймгийн Засаг дарга мөн л Ховдтой төстэй нөхцлөөр хатуу хучилттай зам тавиулах тохироо хийсэн бололтой. Энэ бол шинэ асуудал биш. Өмнө нь тэрээр тус аймгийн Засаг дарга байхдаа 2016 БНХАУ-ын Ганьсу мужтай 500 км зам тавиулах тохиролцоонд хүрч байсан удаатай. Саяхан болж өнгөрсөн Сутай хайрханы тахилгын үеэр Говь-Алтай аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар ярихдаа Хил орчмын бүсийг хөгжүүлнэ гэж онцлоод байсан нь учиртай болж таарч байна. Хятадын мөнгөөр Монголын хилийн зурвас дагуу Наран Сэвстэйгээс Эрдэнэ, Цогт, Алтай, Бугат сумдын нутгаар хатуу хучилттай зам тавьчихаад зарим улстөрчийн “асар их” гэж тодотгоод байгаа ашигт малтмалыг эдгээр сумд болон, хил залгаа сумдын нутгаас бага зардлаар бартаа саадгүй зөөх сонирхол байгаа юм биш биз? Түүнээс биш Алтайн өвөр говийн хилийн бүс дагуух газар нутгийн дийлэнх нь хүн амьдрах нь бүү хэл, шувуу ч бараг нисдэггүй цөлөрхөг нутаг.  Дахиад жаахан ахиулчихвал Ховдын хилийн замтай холбочихно. Ийм л дүр зураг харагдаж эхэллээ. Хил дагуу хатуу хучилттай зам тавибал Эрдэнэ хайрхан, Идрэнгийн нуруу, Ээж хайрхан, Аж богдын нуруу, Хөвчийн нуруу, Алаг хайрхан  гээд ариун дагшин уул хайрхадаа ухаж төнхөөд эхэлнэ. Ээж хайрханыхаа өврийг л айхгүй сандааччихаж байгаа хүмүүст хайрлах дээдлэх юм байхгүй дээ гэхээс гуниг төрнө.
Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Бижийн ам буюу Тахийн талаас Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж байгаа, Тахийн талын сууринг хөгжлийн гадна орхиод олон жил болж байгаагийн цаана ч урт гарын бодлого байх магадлалтай. Говийн их дархан цаазат газрын “Б” бүсийг хамгаалалтаас гаргах тухай асуудлыг нэг өдөр хэн нь гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Тандалт, хайгуул судалгаа хийгээд л байгаа сурагтай. Хүнгүй, хамгаалалтгүй болгож байгаад баялгийг нь ухан зөөвөл яана?
Өвөг дээдэс минь өвлүүлж үлдээсэн байгалийн баялагтаа гар бүү хүр гэсэнгүй. Төлөвлөгөө төлөвлөлттэй, нутаг орны хөгжлийн бодлоготой уялдуулан эдийн засгийн үр өгөөж ихтэйгээр ашиглана уу гэхээс, уралдан ухаж, өрсөлдөн зөөх хэрэггүй гэсэн санаа л энэхүү нуршуу бичвэрийн минь гол утга юм. Ялангуяа өвөг дээдэс минь шинжиж таниад ариун дагшин хэмээн онголж дархалсан уул хайрхадаа ухаж төнхмөөргүй байна. Барилгын материалын үйлдвэрлэл зэрэг аймаг болоод баруун бүсдээ хэрэгтэй үйлдвэрлэл хөгжүүлж яагаад болохгүй гэж? Аялал жуулчлал, газар тариалан, жимс ногооны аж ахуй хөгжүүлж яагаад болохгүй гэж? Говь-Алтай чацарганаараа гайхуулж байхад сураггүй байсан Увсчууд өнөөдөр экспортод гаргаад валют олж, иргэд нь амьжиргаагаа дээшлүүлж чадаж байгаа бэлэн жишээнээс суралцаж яагаад болохгүй гэж? Алтайн говьд өчнөөн газар зэрлэгээр ургадаг хармаг жимсийг Өмнийн говийн жирийн нэгэн бүсгүй гадаадад гаргаж чадаад байхад бүхэл бүтэн аймаг чадахгүй суух нь гутамшиг биш гэж үү? Үрж биш олж наадамлая, тархины баялгаа ашиглан хөгжье, Хөрсний баялгаа зөв ашиглан хөгжье, Тарж биш цуглаж хөгжье, Хил хязгааргүй алтайг бий болгоё гэж арав гаруй жил үглэж дуулахыг минь анхаарч сонссон хүн алга байгаад харамсдаг. Газрын баялаг дуусдаг, тархины баялаг дүүрдэг сэн. 
Эцэст нь хэлэхэд “Хүн болж төрснийх Хөвчийн нуруунд гурав хоно” гэж эртний сайхан үг бий. Тийм л сайхан нутаг минь Өндөр Алтайн минь өврийг хоослох шуналын түймэрт хуйхлагдах вий гэх эмзэглэл нутгаараа аялсан цөөн хоногт сэтгэлийн мухарт хургав. Өлгий минь болсон нутагаа ухуулчихаад өвгөдийнхөө сүнсэнд юу гэж өчихсөн билээ? Тийм болохоор нутгийн иргэд минь сэрэмжтэй байж, аль газрын хэн гээч хаана ямар лицензтэйг анхаарч, төрөлх нутагаа хамгаалахын төлөө сэтгэл зүрхээ нэгтгэе. Өвгөдөө дээдлэж, нутагаа хайрладаг хүн болгон сэртүгэй!
 
Урианхан Б.Галаарид
2021.09.03скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19