iNet.mn дагах

"Омикрон хувилбар бүртгэгдсэн ч танхимын сургалтыг таслахгүй"

-Улсын Онцгой комиссоос “Цар тахлын омикрон хувилбар дотоодод бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал. Мөн хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэн. Боловсролын салбарын үйл ажиллагаа энэ хэвээр цааш үргэлжилбэл “цар тахлын үеийнхэн” гэх сургууль завсардсан нэгэн үе гарч ирж мэдэхээр байна. Салбар яамнаас омикрон хувилбар дотоодод бүртгэгдвэл ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
Covid-19 нь нийгэм дэх тэгш бус ялгаатай байдлыг улам нэмэгдүүлж байна. Зайнаас суралцах боломжгүй 180 мянга гаруй сурагч нийслэл, сум болон аймгийн төвд амьдарч байна. Тэдэнд хүрэлцээтэй дэд бүтэц, теле хичээлээ нөхөж үзэх боломж алга. Тиймээс зайны сургалт суралцагчдын оршин суугаа байршил, амьжиргааны түвшин зэрэг ялгаатай байдлыг улам нэмэгдүүлэх суурийг тавьж байна. Салбар яамнаас цар тахлын нөхцөл байдалд тохирсон арга хувилбаруудыг санал болгож, хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, дельта хувилбарын үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000-3000-д хүрсэн ч танхимын сургалтыг тасалдуулахгүйн тулд таван хоног танхим, есөн хоног цахимаар хичээлэх хувилбарыг хэрэгжүүлсэн. Цаашид дотоодод омикрон хувилбар бүртгэгдлээ гэхэд танхимын сургалтыг тасалдуулахгүй хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг судалж байна.
-Тухайлбал, ямар хувилбарууд яригдаж байна вэ?
Мэдээж танхимын сургалтыг тасалдуулахгүй байхыг хичээнэ. Танхимын сургалт нь одоогийнх шиг 5 /9, 4/ 10 байх уу гэдгийг ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, омикрон хувилбарын онцлогт тохируулах ёстой. Альфа хувилбарын нууц үе, хүнд тархаах хугацаа  зэргийг үндэслэн 5/9 хувилбарыг хэрэгжүүлсэн. Хэрэв дельта хувилбар илүүтэй давамгайлсан бол 4/10 хувилбарыг хэрэгжүүлэх байсан. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдвэл танхимын сургалтыг нэг өдөр ч болтугай тасалдуулахгүй байх бодлогыг салбар яам баримталж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургагчид хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн. Үнэндээ теле хичээлд хүүхэд бүр хамрагдаж чадаагүй. Амьд харилцаа байхгүйн улмаас хоцрогдол бий болсон шүү дээ. Өнгөрсөн есдүгээр сард БШУЯ-наас үндэсний хэмжээнд хоцрогдлын үнэлгээ хийхэд сурагчид нийтлэг байдлаар ямар агуулга дээр хоцрогдсон байна вэ?
Үндэсний хэмжээнд сурагчдын хоцрогдлыг судлах оношлогоо хийсэн. Судалгааны үр дүнгээ гаргаад, зөвлөмж заавруудыг сургуулиудад хүргээд ажиллаж байна. 1-12 ангийн суралцагчид эзэмшсэн байх ёстой мэдлэг чадварыг 3690 суралцахуйн зорилтоор дамжуулж авдаг. Гэхдээ гарааны оношлогоо хийхдээ 2200 орчим суралцахуйн зорилт буюу шинэ агуулгаар даалгавраа бэлтгэсэн. Нийт сурагчдын 15-20 хувийг хамруулж, бүх хичээлээр гарааны оношлогоо хийхэд 515 агуулга дээр суралцагчид хоцрогдолтой гарсан. Тухайлбал, улсын хэмжээнд хоёрдугаар ангийн сурагчдаас унших чадварын шалгалт авахад нийт хүүхдүүдийн 70 орчим хувь нь унших чадвараа эзэмшсэн байна. Харин үлдсэн 30 хувь нь үсгээ цээжилсэн хэрнээ холбож унших чадвар муу. Уг нь бол 100 хувь эзэмших ёстой шүү дээ. Гуравдугаар ангийн хүүхэд уншиж чадаж байгаа мөртлөө ойлгох чадвар муу байх жишээний.
-Covid19-өөс үүссэн боловсролын салбар дахь хоцрогдлыг нөхөхөд гурван жил шаардлагатайг та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ хугацаанд сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх боломжтой гэж үү? 
Танхимын сургалтыг юугаар ч орлуулж, нөхөх боломжгүйг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сургуулийн өмнөх, бага боловсролын түвшинд. Хэдий зайн сургалтын боломжит олон хувилбар нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа ч дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд олон зүйлд бид бэлэн биш байлаа.
Хуучин арга барилаараа давтлага өгсөөр байвал хоцрогдол арилахгүй. Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил ч багадаж магадгүй.
БШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх гурван жилийн буюу  2021-2023 оны төлөвлөгөө гаргасан. Энэ нь цаашлаад боловсролын реформ болох суурь нь болно. Тиймээс бид хуучин шигээ их давтлага өгч, хичээллэх цагаа нэмээд, хүүхдийг шахаж, хүчээр мэдлэг эзэмшүүлэх арга барилаасаа татгалзах ёстой. Ямар хугацаанд мэдлэг эзэмшүүлэх вэ гэдгийг тодорхойлоод, багш нараа сургаад, хосолсон сургалтын орчин бүрдүүлэн, цар тахал, байгалийн гамшгийн үед ч тогтвортой боловсролын үйл ажиллагаа үргэлжилдэг байх.
Багш зайнаас ч бай, танхимаар ч бай хүүхдүүдээ удирдаад явах арга зүйд сурах, нөгөө талаас иргэд, эцэг эхчүүд хүүхдээ бие даан суралцах арга барилд шилжих шаардлагатай.Үүний тулд үндэсний хэмжээнд гарааны оношлогоо хийсэн. Гэхдээ зөвхөн агуулгын хувьд ярьж байна шүү. Цаана нь нийгэм сэтгэлзүйн олон  асуудал бий. Цар тахлын үеийн тодорхойгүй байдал, өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцах, уулзах боломжгүй болох, хэвийн үеийн дэглэм өөрчлөгдөх зэрэг нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гэх зэргээр олон асуудал, сөрөг үр дагавар бий болсон. Олон хүүхэд хоол, шим тэжээлийн дутагдалд орж, шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүйд хүрсэн. Тэгэхээр сургуулийн хоол ямар чухал болох нь харагдаж байна. Мэдээж, хүүхдүүдэд сэтгэлийн түгшүүр, хямралын түвшин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Омикрон хувилбараас шалтгаалж 2021-2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу?
2021-2023 оны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх төлөвлөгөөг гаргахдаа танхимын сургалтад суурилан, багш сурагчтай нүүр тулсан харилцааны үндсэн дээр хийгдэнэ гэж төлөвлөж байсан. Дотоодод омикрон хувилбар бүртгэгдээд, танхимаар хичээллэх боломж нь хязгаарлагдвал зайны сургалтыг илүү хүртээмжтэй болгох, хүүхэд бүрт интернэтийг хүргэх зэрэг эдийн засгийн үр дагавартай маш олон асуудлыг богино хугацаанд шийдэх хэрэгцээ шаардлага үүснэ. Тэгш хамруулсан, тэгш боломжийг хангасан, чанартай боловсрол олгох зорилт нь дан ганц БШУЯ-ны шийдэх асуудал биш. 
Сүүлийн жилүүдэд сургуулийн орчин дахь хүчирхийлэл хэрээс хэтэрчээ. Салбар яамны сайдын хувьд хүчирхийлэл үйлдсэн сурагчдад хариуцлага тооцох талаар цахим хуудаснаа илэрхийлсэн байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
2022 оныг хүүхдийн суралцах үйл ажиллагааны бэрхшээлийг арилгах, суралцах үйл явцыг хүүхдэд ээлтэй болгох чиглэл рүү бүрэн хандуулна. Мэдээж сургуулийн орчин дахь хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлтийг багаас нь засч залруулах шаардлагатай.  Тиймээс хууль эрхзүйн орчныг  сайжруулах  шаардлага үүснэ.  Хоёр жилийн зайн сургалтын үед нийгмийн сэтгэлзүйн байдал тэс өөр боллоо. Энэ цаг үед хуучин аргаараа хичээл сургалтыг удирдана гэдэг нь давагдашгүй хүчин зүйл болсон. Тиймээс шинэ нөхцөл байдалд дасан зохицох, ялангуяа суралцах сайн сайхан байдлыг сургуулийн орчинд хангаж байж бид цаашаа явна. Үүнд салбар бүрийн уялдаа холбоог хангах нь чухал. Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч, хоол зүйч гэх мэтчилэн сургууль бүхэлдээ тухайн хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж байж сургалтын үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Өмнө нь тухайн хүүхдийн ар гэрт ямар асуудал болж байгааг мэдэхгүй, ходоод нь хоосон байгаа эсэхийг мэдэхгүй байж хичээл заах гээд оролддог байсан. скачать dle 12.0

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

Өчигдөр, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

Өчигдөр, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

Өчигдөр, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

Өчигдөр, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Өчигдөр, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Өчигдөр, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Өчигдөр, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

Өчигдөр, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

Өчигдөр, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

Өчигдөр, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

“Эпл” тэргүүлэгчийн байр сууриа “Самсунг”-т алджээ

15/04/2024, 13:58

ДАРХАН-УУЛ: Залуучууд театр явуулын тайзтай боллоо

15/04/2024, 13:56

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

15/04/2024, 13:53

Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав

12/04/2024, 15:57

ААШТ: 65 кг-д Т.Тулга, 79 кг-д Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртсэн.

12/04/2024, 15:53

БАЯНХОНГОР: "Хонгор нутгийн гайхамшгууд"-ыг гэрэл зургийн цомогт багтаажээ

8/04/2024, 13:33

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19