iNet.mn дагах

Б.Ачбадрах: Олимпод багаараа 7 хүн л явж байна

"Бээжин-2022" өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Ачбадрахтай холбогдож ярилцлаа. Тэрбээр хоёр дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд өчигдөр /2022.02.08/ эрэгтэйчүүдийн 1.5 км-ын спринт зайд хурд сорьсон. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөж, Б.Ачбадрах 3:11.60 минутын амжилтаар 77 дугаар байрт бичигдээд байна.

-Олимпийн наадмын эхний уралдаанаа дуусгаад, кемп рүүгээ явж байна гэсэн үү?
-Тийм ээ. Монголын баг бүрэлдэхүүн олимпийн тосгонд хоёр тамирчин, нэг дасгалжуулагч, нэг эмч, МҮОХ-ны мэргэжилтэн, баг ахалж яваа хүний бүрэлдэхүүнтэй байрлаж байна.
-Б.Ачбадрахын хувьд хоёр дахь олимпдоо оролцож байна. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?
-Би өмнө нь Пёнчаны олимпод оролцож байсан. Хоёр дахь удаагаа Бээжингийн олимпод оролцож байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд шинэ төрөл болох спринтийн зайн уралдаанд гарч уралдлаа. Сайхан амжилт үзүүллээ гэж бодож байна. Дараагийн уралдаан маань хоёрдугаар сарын 11-нд болно. Одоо тэр уралдаандаа анхаарна.
Тамирчин хүний сэтгэл зүй маш чухал. Тийм учраас маш сайн бэлдэж байна. Бүх тамирчин дөрвөн жилийн турш бэлтгэл сургуулилалт хийж, олимпод оролцдог. Тиймээс бүгд форумдаа орчихсон, амжилт гаргахын төлөө өрсөлдөж байна.

-Цаг агаарын хувьд хэр байна вэ?
-Монголтой ойролцоо хүйтэн байна. Салхи, явган шуурга ихтэй. Эхний уралдааны үеэр цаг агаар тогтуун сайхан байлаа.
-Олимпод оролцох бэлтгэл сургуулилалтаа Швейцарь улсад хийсэн гэсэн үү?
-Тамирчид Монгол Улсад бэлтгэл сургуулилалт хийх боломж маш тааруу, цанын бааз, хэрэгсэл хангамж муу байдаг. Энэ жилийн хувьд Швейцарьт очиж бэлтгэл хийсний үр дүнд спринтийн зайн уралдаанд оролцох эрхтэй болсон. Ямар ч байсан өөрийгөө чамгүй сайхан амжилт үзүүллээ гэж бодож байна. Одоо бэлтгэлээ сайжруулж, дараагийн уралдаанд сайн уралдана. Би спринтийн төрөлд сайн амжилт үзүүлж байгаагүй. Ерөнхийдөө зайн уралдаануудад амжилт үзүүлж байсан болохоор одоо энэ төрлөөрөө амжилт гаргах байх гэж найдаж байна.
Төрөөс өвлийн спортыг түлхүү анхаарч, ажиллавал монгол хүн удахгүй олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа намируулахад тун ойрхон байна. Ингэхийн тулд цанын бааз, өвлийн спортын хэрэгсэл материалаар сайн хангаад өгвөл тэрийгээ дагаад хичээллэх тамирчдын тоо нэмэгдэж, улам сайн хөгжинө. Бусад орнууд халуун, хүйтэн орон гэлтгүй бүх тамирчин жигд сайхан өрсөлдөж байна. Хятад орны хувьд Норвеги болон ОХУ-ын дасгалжуулагчтай, цанын баазаар тамирчдаа хангасан байна. Нэг тамирчинтай нэг эмч, хоёр судалгааны ажилтан гээд 3-4 хүн ажиллаж байна.
-Монголчуудын хувьд олимпийн нээлтийг сэтгэл догдлон үзсэн. Үндэсний хувцсаа өмсөөд, төрийн далбаагаа намируулан алхсан баярт мөчөөсөө хуваалцахгүй юу?
-Өвлийн олимпийн нээлтэд оролцож, үндэсний монгол дээлээ өмсөөд алхахад сэтгэл догдолж огшсон. Төрийнхөө далбааг намируулж алхахад маш сайхан байсан. Гаднын тамирчид ч гэсэн сэтгэл хангалуун байсан.

Бээжин-2022 олимпод ямар зорилго тавьж байна вэ?
-Миний ар талд аав ээж, Монголын ард түмэн минь бий. Миний зүгээс амжилтаа ахиулж, сайн оролцоод ирнэ гээд эх орноосоо мордсон. Одоо дараагийн уралдаандаа сайн уралдана. Өвлийн спортыг дэмждэг маш цөөн хувь хүн, байгууллага байдаг. Жишээлбэл, МҮОХ, Хилийн цэрэг, "Алдар" спорт хороо,  Биеийн тамир, спортын үндэсний хороо болон сэтгэлээрээ дэмжсэн хүмүүс бий. Мөн биднийг Бээжинд ирэхэд “Хүннү эйр” компани тусалсан. Олон нийтийн сүлжээгээр хоёр тамирчныг дагаад 50 гаруй хүн явсан гэсэн мэдээлэл цацагдсан нь худлаа. Онгоцонд 17 хүн суусан. Багаараа долоон хүн л явж байна. Тэрнээс биш олон хүн хамт ирээгүй.
-Хэзээнээс эхлэн цанын спортоор хичээллэх болсон бэ?
-Хоёр гуравдугаар ангийн хүүхэд байхдаа л хажуу айлынхаа ахыг дагаад гулгана гээд уул руу явдаг байлаа. Ерөнхийдөө хөрш айлын ах цанаар гулгаж байхыг хараад, энэ спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Анхны багш маань Г.Баярдэлгэр гэж хүн бий. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цанаар хичээллэж эхэлснээс хойш тасралтгүй 15 жил болсон байна. Үүний үр дүнд хоёр дахь олимпдоо оролцож байна.
Олимпийн эрх авч, өрсөлдөнө гэдэг чамгүй амжилт юм. Тамирчин хүн их тэсвэр тэвчээр, байж болох бүхий л хүчин чармайлтаа гаргаж, эрх авдаг. Оноондоо хүрэхийн тулд маш их хичээдэг. Монголд өвлийн спортын төрлөөр ганцхан гүйлтийн цанаар сүүлийн хоёр жил залгамжлан, олимпод оролцож байна.

-Цанын спортын онцлог гэвэл?
-Цанын спорт тамирчин хүнээс маш их тэвчээр шаарддаг. Тэр тусмаа гүйлтийн цана. Зөвхөн ойрын зайн гэхэд 1500 км бол бусад нь 10, 15, 30, 50 гээд холын зайн төрлүүд ихтэй. Маш хүйтэнд уралддаг. Монголд -30 градуст бэлтгэл сургуулилалт хийнэ. Дөрвөн жилийн хугацаанд маш их тэвчээр гаргаж, зорьсон зүйлийнхээ төлөө тэмүүлж бэлтгэл хийдэг. Зун ролькоор бэлтгэл хийнэ. Бааз байхгүй учраас машин зам, цэцэрлэгт хүрээлэнг ашигладаг. Машин зам дээр бэлтгэл хийх эрсдэлтэй. Бэртэл авна. Их өвдөлтийг давж байж, амжилтад хүрэх учраас амжилтаа ахиулахын төлөө уралдана. Би олимпийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг. Тун удахгүй мөрөөдөл маань биелэх байх. Мөн олон улсын тэмцээнүүдэд төрийн дууллаа эгшиглүүлэх болно.скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19