iNet.mn дагах

Ханги-Мандалын төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортолно

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт /2022.03.11/ боллоо. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Бүтээн байгуулалтын ажилд 90 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний дөрвөн анги оролцож байгаа аж. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орсноор экспортын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэх зай 388 км-ээр богино болж тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах юм байна. Ингэснээр Монгол Улсын төмөр замын шинэ гарц бий болж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 20 сая тонноор нэмэгдэж, жилд экспортолдог 60 сая тонн нүүрсний гуравны нэгийг Зүүнбаян-Хангийн төмөр замаар тээвэрлэх аж.Мөн төмрийн хүдэр, коксжих нүүрсний БНХАУ-ын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ашиглалт сайжирч дотоодод 1300 гаруй ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаас энэ сарын 9-нд гарсан шийдвэрээр зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх эрхийг “Монголиан транс Лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлд олгосон. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажлыг энэ сарын 11-нд эхлүүлж аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд дуусгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн юм.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд болон албаны хүмүүс юу хэлсэн талаар тоймлон хүргэе.  
 

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАМЫН-ҮҮДИЙГ АЛТАНБУЛАГТАЙ ХОЛБОЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ


-Манай уул уурхайн гол экспорт Гашуунсухайт, Тавантолгой, Оюу толгой байдаг. Энд төмөр зам холбогдоогүй учраас асуудал үүсэж байгаа. Сая бид хил холболтын цэгийг тохирсон. Тиймээс үүнийг төмөр замаар холбоно. Үүнийг долдугаар сардаа багтааж хийнэ. Ачиж, буулгах терминал бий болно. Өргөн, нарийн царигт холбогдоно гэж ойлгож болно. Замын-Үүд манай хүнсний буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг эзэлдэг гол боомт. Автомашинаар холбогддог учраас амаргүй. Ханги боомт Гашуунсухайт, Замын-Үүдийн голд байрлаж байгаа. Бидний хувьд зөвхөн Баяннуур аймгийн гангын компаниудтай нүүрс, зэстэй холбогддог. Гангын үйлдвэрлэгчдийн нэг Бугат хоттой шууд холбогдож байгаагаар олон жилийн хувьд манай төр, засаг төлөвлөж ирсэн стратегийн шинэ гарц гэж ойлгож болно.
Цаашид Бичигт гээд бүх боомтыг төмөр зам болон авто замаар холбож чадвал мөн Замын-Үүдийг Алтанбулагтай хурдны замаар холбож чадвал Монгол Улсын эдийн засаг тэлнэ. Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилгыг энгийнээр тайлбарлавал Монгол Улсын эдийн засгийн багтаамж жилд 40-50 их наяд төгрөг байдаг. Үүнийг 150-200 их наяд төгрөгт хүргэснээр эдийн засгийн суурь тэлж нийгмийн бусад том зорилтоо хийж чадна. Тиймээс миний 40-ийн битоныг 200-гийн пошиг болгоё гэж хэлээд байгаа нь тэр. Үүнд иргэн бүр, аж ахуйн нэгж бүхэн хамтдаа байж бид өмнөө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадснаар бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Ингэснээр бид боомтын боймыг тайлна. Яагаад гэвэл бид далайд гарцгүй улс. Тиймээс аль болох хоёр хөрштэйгөө бараа бүтээгдэхүүнийхээ эргэлтийг хурдасгах хэрэгтэй. Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор 20 орчим сая тонноор буюу 60-80 орчим хувиар нэмэгдэнэ гэж судалгаа гаргасан.
Энэ бүтээн байгуулалтад төрөөс мөнгө гарахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж байгаа. Цар тахлын амаргүй үе ч гэсэн том бүтээн байгуулалтаа цаг алдахгүй хийх боломжтой. 200 орчим км замыг зургаан сарын дотор хийх зорилт дэвшүүлж Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хувийн хэвшлүүд км км-ийг хувааж аваад зэрэг хийнэ. Хэрэв зургаан сарын дотор хийж чадвал Монгол Улс 200 гаруй км замыг нэг зуны дотор барьж чаддаг гэсэн мессэжийг олон улсад өгнө. Цаашид бүх төмөр замаа Монгол Улс өөрөө бие дааж шийдэх боломжтой юм гэдгийг харуулна. Нэг үгээр хэлбэл, Монголд бизнес хийх, уул уурхай олборлох, хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой болно. Өнөөдрийн Ханги-Мандалын бүтээн байгуулалт эхэлж байгаа нь Монгол Улсын ачаа тээвэр болон эдийн засгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх том хуудас болно гэдэгт эргэлзэхгүй байна.
 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: БИД ӨӨРСДИЙНХӨӨ ДУТАГДЛЫГ ХАРСАН

 
-2010 онд УИХ-аас баталсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт бол тухайн үедээ явж байсан төмөр замын талаарх маргаанд цэг тавьсан. Ингээд есөн жилийн дараа буюу 2019 онд энэ галт тэрэг зогсож байгаа Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эхлээд өнгөрсөн долоо хоногт зэсийн баяжмалыг туршилтаар тээвэрлэх ажил эхлээд явж байна. Дараагийн ажил нь Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орох талаар олон удаа ярьсан. Бид гурван жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа ашиглалтад авах ажил эхэлж байна. Яагаад ийм давчуу зургаан сарын дотор гэж хэлж байна вэ гэхээр бид трансын хувьд нэлээдгүй судалсан. Говийн бүсэд замын хэвгий аятайхан. Төмөр замын трансын хувьд өмнөх төмөр замтай харьцуулахад ажиллагаа багатай. Ханги чиглэл рүүгээ газрын хэвгий учраас цаашид хүнд жинтэй галт тэрэг явахад зардлын хувьд харьцангуй бага байх давуу нөхцөл байна. Бид цар тахлын үед нэг зүйлийг сайн ойлголоо. Хил хаагдаад ирэхээр бид ямар боомтоор, яаж анхаарч, ямар хүчин чадалтай байсан юм бэ гэдгийг эргэж харах цаг болсон. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг харсан. Тухайлбал, Замын-Үүд боомтод анхаарал тавиагүй олон жил явсан. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Ерөнхий сайд очихдоо ариутгалын амбаар маягтай юмыг бүгд шүүмжиллээ.
Цаашид төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлье гэвэл өнөөдөр байгаа зургаан зөрлөгийг найм, 10, 12 болгоход өнөөдрийн ярьж байгаа 20 сая гэдэг тоо 30-35 сая хүртэл нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойгоос ирээдүйд явах коксжсон нүүрс ганцхан боомтын хараат байгааг нуух аргагүй. Хангийн төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахь боомт нээгдэж байна. Магадгүй ОХУ-аас транзит тээвэр энэ замаар явахыг үгүйсгэхгүй. Тийм том ирээдүй энэ Хангийн зам дээр хүлээж байгаа юм. Тиймээс өнөөдрийн төмөр замын бүтээн байгуулалт явж байгаа төслүүд дотроос хамгийн өндөр ашигтай зам байгаа учраас бид хамгийн богино хугацаанд баръя гэж байна. Биднийг ирэхэд компанийн удирдлагууд 200 гаруй км газар дээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн бага нь дөрвөн, дээд тал нь 10 км авсан. Хамгийн ажил ихтэй газар бол доод суурь буюу далангийн ажил. Энэ ажлыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгана. Техник, хүчин чадал сайтай байгаад ажил саатахгүй, өдөр уртсаж байгаа үед бололцоотой. Үүний дараа шууд үеэ угсраад явахад зургаан сар буюу энэ оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1 гэхэд галт тэрэг зогсож байгаа шиг зам болно гэж танилцуулсан. 
 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ШИНЭЭР ХОЁР БООМТ ХОЛБОГДСОН НЬ МАНАЙ ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ


-Монгол Улсын шинэ сэргэлтийн зургаан бодлого тэр дундаа боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хийж байгаа стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажил буюу Зүүнбаян, Хангийн 226.9 км төмөр замын ажил ийн эхэлж байна. Энэ нь бидний хувьд эдийн засгийн том стратегийн ач холбогдолтой юм. Түрүүн Ерөнхий сайд яриандаа дурдлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Эрээнцав, Сүхбаатар, Замын-Үүд гэсэн гурван боомт дээр төмөр замаар холбогдсон байдаг. Тэгвэл удахгүй долдугаар сард Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам хил дээр очиж дуусна. Мөн энэ жилийн дөрөвдүгээр улирал гэхэд өнөөдөр эхэлж байгаа Зүүнбаян-Хангийн төмөр зам хил дээр ирснээр таван боомт төмөр замаар холбогдож байна гэсэн үг. Шинээр хоёр боомт холбогдсон нь манай үндэсний төмөр замын сүлжээ. Эрээнцав, Замын-Үүд Сүхбаатар төмөр замын боомт нь Улаанбаатар төмөр замын ийм сүлжээ. Үндэсний төмөр замтай болно гэдэг нь стратегийн том чухал ач холбогдолтой юм.
 

“МОНГОЛИАН ТРАНС ЛАЙН” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.БАЯРЖАРГАЛ: МАНАЙХ ӨМНӨ НЬ 130 КМ ТӨМӨР ЗАМ ТАВЬСАН ТУРШЛАГАТАЙ КОМПАНИ

 
-Бид өмнө нь 130 орчим км төмөр зам тавьсан туршлагатай. Үүний дагуу бүх инженер техникийн ажил хяналт дээр байгаа. Туслан гүйцэтгэгчээр 90 орчим Монголын аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажил дээр явж байна. Зэвсэгт хүчний дөрвөн анги хилийн орчим ажиллаж байгаа. Өмнө нь Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам дээр ажилласан аж ахуйн нэгжүүд байгаа учраас хуваарьт төлөвлөгөөгөөр хугацаанд нь дуусгах боломжтой. Чанарын хувьд гуравдугаар зэрэглэлийн төмөр зам. Энэ нь стандарттай, 20 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар төмөр замаас бид одоогийн байдлаар эхний ээлжинд дотоод тээврийнхээ галт тэрэгнүүдийг авч байна. Суурь бүс барьсны дараа далангийн ажлыг Улаанбаатар төмөр замын ангиар гүйцэтгүүлэхээр ярьж байна. Одоогийн байдлаар эхлэл цэгээс хил хүртэл уул уурхайн дөрвөн аж ахуйн нэгж бидэнтэй холбогдож байна. Лиценз авсан 10-аад аж ахуйн нэгж бий. Төмөр замын МСҮТ-д орон нутгаас 18-35 насны хүмүүсийг сургах бүртгэл ажил эхэлсэн байгаа. Эхний ээлжинд 500, бүрэн ашиглалтад орсны дараа 1300 ажлын байр бий болгоно. Тавантолгой, Гашуунсухайт, Зүүнбаян төмөр зам дээр ажиллах жишгийг барьж ажиллана.
 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ЭРДЭНЭБОЛД: ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫН ЛОЖИСТИКИЙН ТӨВ ХӨГЖИЖ БАЙГААТАЙ ЗЭРЭГЦЭЭД ОЛОН АЖЛЫН БАЙР ГАРЧ БАЙНА

 
-Ханги Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт 70 хувь нь явж байгаа. Монгол Улсын том боомтуудын хэмжээнд Ханги хилийн боомт сүүлийн хоёр жилд нэг ч удаа хаагаагүй. Экспортын бүтээгдэхүүнийг тасралтгүй тээвэрлэж байсан. Манай сумын хувьд энэ жил онцлох том бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд сум маань бүтээн байгуулалтыг дагаад хөгжиж байна. Ханги-Мандал, Тавантолгой чиглэлийн концессын олон улсын зам мөн явж байгаа. Энэ жил Тавантолгойн зам дуусна. Хатанбулаг сум төмөр зам, авто замын ложистикийн төв хөгжиж байгаатай зэрэгцээд олон ажлын байр гарч байна. Үүнд бэлдэж төмөр замд ажиллах боловсон хүчний бүртгэл явагдаж байгаа. Манай сумын залуучууд гурван сарын хугацаанд урьдчилсан бэлтгэлийг хангаад наадмын дараа төмөр замын бүтээн байгуулалтад оролцоно.
Ханги-Мандалын хилийн боомт Хятадаас импортоор цахилгаанаа авдаг. Цаашид гаднаас цахилгаанаа авахгүй дотоодоос эх үүсвэрээ хангах нь стратегийн том ач холбогдолтой. Мэдээж хүн амьдрах нөхцөл боломжийг хангахад эхлээд дэд бүтцийг шийдэх ёстой. Бид Ханги хилийн боомтыг цаашид өргөтгөн тэлэхэд одоогийн байгаа суурьшил дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл боловсрол гээд бүх газрыг төлөвлөөд явж байна. Ханги, Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдуулаад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж байгаа компанитай нягт хамтарч байгаа. Манай сум их онцлогтой. Монгол Улсын хулан адууны нийт нутагладаг 70 гаруй хувь нь манай суманд оршдог. Төмөр замтай холбогдуулаад зэрлэг ан амьтны нүүдлийн асуудал мөн олон булаг шанд, рашаан, олон айлын бууц, бэлчээрийг төмөр зам маань дайрч байгаа. Монгол Улсын бүтээн байгуулалтын ажил учраас бид аль болох зохицуулах, гаргалгааг нь гаргаад үнэхээр дайрч байгаа айлуудад нь тодорхой хэмжээний нөхөн олговор олгож бууц, хороог нь сэлгэн нүүлгэх. Үнэхээр малын гарц гаргалгаа хийх, булаг шанд руу ирж байгаа зэрлэг ан амьтдыг орох урсгал дээр нь гарам, гүүр, далан, хоолойг гүйцэтгэгч компанитай хамтраад санал хүсэлтээ өгч хоёр удаа уулзсан. Бидний тавьсан саналыг нааштай хүлээж авсан. Цаашид аль болох орон нутаг, байгальд ээлтэйгээр төмөр замыг явуулах шийдлийг хэлэлцэж байна.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН: НӨХӨН СЭРГЭЭЛТЭЭ Ч ХИЙЛГЭНЭ, ОЛБОРЛОСОН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОХЫГ ДЭМЖИНЭ

 
-Зүүнбаян, Ханги-Мандалын төмөр замын нээлт боллоо. Энэ төмөр зам ашиглалтад орсноор нэгдүгээрт, Тавантолгойн нүүрсний ачаа эргэлт нэмэгдэх боломжтой. Ханги-Мандалын цаана БНХАУ-ын Бугат гээд төмөрлөгийн том хот байдаг. Тиймээс Тавантолгойн коксжсон нүүрсийг Баяннуур аймгаар биш шууд Бугат хот руу дамжуулах гарц нээгдэж байна. Хоёрдугаарт, төмөр замыг дагасан олон компани лиценз эзэмшиж байгаа. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байна. Өнөөдөр харж байхад Оюу толгойн зэс, Тавантолгойн нүүрс, Дорноговь аймагт жонш, төмрийн хүдэр байна. Монголчууд түүхий эдийг аль болох түүхийгээр нь өгөөд авах биш баяжуулж боловсруулаад төмөр замаараа тээвэрлэлт хийх нь илүү үнэд орно. Цар тахлын үед хамгийн ашигтай тээвэр бол төмөр зам болж таарлаа.
Яагаад гэвэл төмөр замын нэг цуваа буюу 50 галт тэргийг хоёр хүн чирээд явдаг. Тэгвэл энэ нь 50 машин ачаа явж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор нүүрс, төмрийн хүдэр гэсэн уул уурхайн бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Тээврийн ачаа 2-3 дахин буурах боломжтой. Төмөр замыг дагасан олон ажлын байр бий болно. Дорноговь аймаг олон лицензтэй. Дэд бүтэц сайн хөгжиж байна гэдэг тухайн уурхай эдийн засгийн эргэлтэд ороход боломж бий болж байна. Төмөр зам тавина гэдэг нэгдүгээрт, тээврийн зардал буурна. Хоёрдугаарт, байгаль орчинд ямар нэгэн хохирол байхгүй. Түргэн хугацаанд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэж байна. Цар тахал дуусаагүй, дэлхий нийтээр эдийн засгийн хямралтай байгаа ч Монгол Улсын Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж зарим төлөвлөсөн ажлаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байгаа нь чухал ажил болж байна. Төр, хувийн хэвшил түншлээд энэ замыг барьж байна. Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Тиймээс аль болох дараагийн том бүтээн байгуулалт дээрээ хувийн хэвшлийг оролцуулж, тэднийг төрөөс дэмжиж том бүтээн байгуулалтаа хийлгэвэл олон хүн ажилтай, орлоготой. Олон компанийн ашиг орлого нэмэгдэх боломжтой.
 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ: ХАНГИ-МАНДАЛЫН БООМТООР МОНГОЛ УЛС РУУ ИМПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭХ АСУУДАЛ ЯРИГДАНА

 
-Өнөөдөр Зүүнбаян-Ханги хилийн боомтод чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн болон холбогдох албаныхан, хөрөнгө оруулагч компани, ажил гүйцэтгэгч нар маань ажлаа эхлүүлж байна. Энэ зам баригдсанаар Дорноговь аймаг тээвэр логистикийн хувьд том бүс нутаг болж хөгжих, Ханги хилийн боомтын нэвтрэх чадвар, ачаа тээврийн эргэлт одоо байгаагаас 3-4 дахин өсөх боломж бүрдэнэ. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд чамгүй олон орд бий. Энэ төмөр замын транс дагуу тухайлбал, Цагаан суварга мөн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр том нүүрсний орд бий. Даланжаргалангийн төмөрлөгийн орд гээд төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсон уул уурхайн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргах том боломж бүрдэж байгаагаараа давуу талыг авчирч байна. Нөгөө талаар Ерөнхий сайд Ханги боомт Гашуунсухайт, Замын-Үүд хоёрын яг дунд нь байгаа учраас энэ хоёр боомттой дүйцэхүйц болно гэж хэллээ. Тэгэхээр хоёр дахь санааг бид юу гэж ойлгох вэ гэхээр Ханги-Мандалын боомтоор Монгол Улс руу импортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх асуудал яригдана. Энэ зам баригдсанаараа импортын ачаа таваар нэмэгдэх боломжтой. Мөн 1500 ажлын байр, төмөр замыг дагасан суурингууд, ачиж буулгах, шилжүүлэн ачих ангиуд бий болно. Энэ чинээгээр бид улсын эдийн засагт төдийгүй орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог юм.
Ханги хилийн боомт дэд бүтцийн хувьд шинээр хөгжих гэж байгаа боомт. Бид үүнд төлөвлөж байгаа зүйл олон байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөгжлийн хөтөч гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд боомтын дахин төлөвлөлт хийж байна. Энэ онд багтаагаад зураг төсөл, ТЭЗҮ-г нь боловсруулна. Дотоодын эрчим хүчний нөөцөөр хангах ажлаа эхлүүлнэ. Ирэх онд эрчим хүчээ холбох ажлаа буюу хоёр талаасаа эрчим хүчний эх үүсвэртэй болгоно. Цаашлаад авто замаар холбох асуудлыг хөндөж байгаа. Өнөөдрийн төмөр замын төсөл хэрэгжүүлж байгаа компани маань үнэхээрийн том ачаа эргэлтийн логистикийн төв байгуулна гэж байна. Үүнийг дагасан суурьшлын бүсүүд, дэд бүтцийн  асуудлыг давхар хөгжүүлэх шаардлага бий гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 52 (6784)скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19