iNet.mn дагах

Д.Батгэрэл: Монгол дайчин “UFC”-ийн дэвжээг байлдан дагуулахаар ирснийг дэлхий нийтэд харуулах болно

Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбоонд хүч үзэж байгаа Монголын анхны тамирчин Д.Батгэрэл ээлжит тулаанаа АНУ-ын тамирчин Крис Гутиерезын эсрэг гуравдугаар сарын 27-нд буюу энэ долоо хоногийн ням гаригт хийх билээ. Тэрээр “UFC” холбоонд нийт дөрвөн тоглолт хийж, үүний гуравт нь хүнд цохилтоор ялалт байгуулаад байгаа юм. Бид түүнтэй тулааны өмнөх сэтгэгдэл болон бэлтгэлийн явцын талаар товчхон ярилцлаа.
-“UFC”-д тун удахгүй тав дахь тулаанаа хийх гэж байна.  Бэлтгэл нь хэр сайн хангагдаж байна?
-Тулаан АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод 3 сарын 26-нд / АНУ-ын цагаар / болно. Би тулаандаа бэлдэхээр нэгдүгээр сард АНУ-д ирж өнөөдрийг хүртэл “Jackson Wink MMA Academy”-д бэлтгэлээ хангаад байж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд энд тогтмол бэлтгэл хийж байгаа бөгөөд урьд урьдынхаасаа улам бүр сайжирч байгаа гэж бодож байна. Бэлтгэл ч гэсэн сайхан хангагдаж, сэтгэл санаа маш өөдрөг байна.
-Та энэ удаагийн тулааны талаар ямар бодолтой байна. Өмнөх тулаануудаас юугаараа ялгаатай байна гэж бодож байна?
-Энэ удаагийн тулааны гол онцлог бол одоогийн байдлаар би “UFC”-д гурав дараалж хүнд цохилтоор ялаад байна. Энэ амжилт цааш яаж үргэлжлэх вэ гэдэг нь сонирхол татаж буй. Хэрэв дахин хүнд цохилтоор ялж чадвал мэргэжлийн холимог тулааны “UFC”-д дараалж хүнд цохилтоор ялснаараа топ хоёрдугаарт эрэмбэлэгдэх боломжтой болно. Одоогоор топ энэ амжилтаараа гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байгаа.
-Өрсөлдөгч тамирчин болох Крис Гутиерезын талаарх судалгаа хийгдсэн байх. Тухайн тамирчны онцлог, гол арга барилынх нь талаар танилцуулахгүй юу?
-Аливаа тэмцээний өмнө өрсөлдөгчөө багаараа судалж тактик боловсруулж, хамтдаа ярилцдаг. Крис Гутиерез  “UFC”-д ороод зургаа тулалдсанаас тав ялж, нэг тэнцсэн амжилттай. Босоо суурьтай, гар хөл жигд тамирчин, Гол төлөв хөлөөр довтолгоо хийж, хөл рүү анхаарал хандуулж байгаад толгой руу довтолдог арга барилтай гэж хэлж болно. Мэдээж бас барилдана, жюүжицугийн ягаан бүстэй юм билээ. Сонирхолтой тулаан болох байх гэж бодож байна.


-Таны хувьд тулааны өмнө хийдэг тогтсон зүйл бий юу. Хэрэв тийм бол тухайн үйлдлийг яагаад хийдэг вэ?
-Монгол хүн, Монголын агуу түүхээрээ бахархаж омогшиж явдаг. Тал нутгийг минь санагдуулсан сайхан уртын дуунууд сонсож, эрч хүч авч бахархах сэтгэл төрдөг. Харин “UFC”-гийн октагонд ороод “монгол” гэж улсаа дуудуулж, өөрийн болон аавынхаа нэрийг сүр жавхлантайгаар зарлуулахад ихээр омогшиж, дайнд орж буй дайчин мэт сэлмээ сугалан урагшаа довтолдог.
Мөн миний тулааны дуу болох “The HU” хамтлагийн “Sugaan Essena буюу Хар аянга” дуу надад маш их эрч хүч өгдөг. Энэ дууг “The HU”-ийн продюсер Б.Дашдондог ах албан ёсны эрхтэй тулааны өмнө эгшиглүүлэх зөвшөөрөл өгсөн. Энэ дуу нь тэнгэрийн хэлээр буюу ХIII зууны хэлээр дуулсан онцлогтой алдарт “Star Wars” киноны дуу юм.
-Тулаан бүр мэдээж маш амаргүй болдог байх. Гэсэн хэдий ч таны хувьд өмнөх гурван тулаандаа өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан. Таны тулааны гол онцлог юу вэ. Мөн энэ удаагийн тулаанд Монголчууд болон дэлхий нийтэд юуг харуулахыг хүсч, зорьж байна?
-Монголын дайчин түүх бол агуу. Үүнийг дэлхий нийт мэднэ. Өнөө үед ч гэсэн монгол дайчин, баатруудын удам залгаа дэлхийн энэ дэвжээн дээр хүртэл байлдан дагуулахаар ирснийг дэлхий нийтэд харуулахыг зорьдог.
-Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг “UFC”-ийн дэвжээнд тулалдаж буй нь танд хэр хариуцлагатай байхыг сануулдаг вэ. Олон гаднын орны тамирчид, үзэгчид таныг Монголоор төлөөлж харах болно. Таны хувьд энэ бүгдэд баримталдаг зарчим юу вэ?
-Холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох “UFC”-д Монгол Улсынхаа далбааг мандуулж байгаадаа маш их бахархаж, баярлаж явдаг. Үүний зэрэгцээ томоохон хариуцлага дагаж ирдэг гэж боддог. Амжилт гаргаснаар цаашид Монголын олон тамирчдын хувьд дараа дараагийн үүд хаалгыг нээх болов уу гэж итгэдэг дээ.
Монголд зөвхөн холимог тулаан бус, ер нь л мэргэжлийн спортууд өндөр хөгжөөсэй гэж хүсч байна. Үүнтэй холбогдуулаад бас та бүхэнд шинэхэн мэдээ дуулгахад “UFC GYM”-ийг Монгол Улсдаа албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх эрхээ саяхан авлаа. Монгол хүн бүр эрүүл байж, спортоор хичээллэж, мөн цаашлаад олон тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлдэх болно!
-Таныг дэмжиж буй маш их хүмүүс бий. Тэрхүү хүмүүстээ хандаж та юуг хэлэх вэ?
-Тулаан сонирхогч фенүүд улам их болж байгаад баяртай байна. Өөрийн зүгээс хамгийн дээдээр хичээж, хийж болох бүхий л зүйлсээ хийх болно. Багш дасгалжуулагч хамт олон болон гэр бүл найз нөхөд, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа!
-Ярилцсанд баярлалаа. Таны тулаанд амжилт хүсье.
Бидний яриа ийнхүү дууссан юм. Тэрээр тулааны дараахан Монголдоо ирэхээр төлөвлөсөн бөгөөд бид “Дэлхийн Монгол” буландаа дахин дэлгэрэнгүй ярилцахаар болсон юм. Тун удахгүй түүний дэлгэрэнгүй ярилцлагаар дахин уулзацгаая!
скачать dle 12.0

Өчигдөр, 12:22

Б.БАТЦЭЦЭГ: ЮНЕСКО ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРДАГ

22/06/2022, 10:59

Чингис хаан музейн нүүрэн талд монголын эзэнт гүрний таван их хааны тамга заллаа

22/06/2022, 10:54

Б.Ган-Эрдэнэ Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ

22/06/2022, 10:53

Жолооч нар "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд нэгдлээ

22/06/2022, 10:52

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА

22/06/2022, 10:47

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 38 хувиар өсжээ

22/06/2022, 10:44

“Е-mongolia” системээс мянга гаруй хүн үйлчилгээ авчээ

22/06/2022, 10:44

Монголын анхны байгалийн ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

22/06/2022, 10:35

М.Маргад Дэлхийн шатрын холбооны дэд мастер болжээ.

20/06/2022, 14:26

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

20/06/2022, 14:25

БИТКОИНЫ ээлжит НУРАЛТ, түүний үндсэн шалтгаанууд

20/06/2022, 14:12

ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлэв

20/06/2022, 14:10

МОНГОЛ АВДАР

20/06/2022, 14:09

Зургаан аймаг ойгоо хамт тэмдэглэх хүсэлт гаргажээ

20/06/2022, 14:04

Таваас олон хүнээс бүрдсэн бүлэг жуулчин Солонгос руу 15 хоног визгүй зорчино

20/06/2022, 14:02

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

20/06/2022, 14:01

Э.Баттулга: “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр нэгдсэн төлөвлөлттэй болно

20/06/2022, 14:00

Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ

20/06/2022, 13:59

Польшын Элчин сайдын яам визийн мэдүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

7/06/2022, 17:51

“НордАрт 2022” үзэсгэлэнд Монгол Улсын 18 уран бүтээлч оролцож байна

7/06/2022, 17:49

Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо

7/06/2022, 17:37

Д.Дэмбэрэл: “Херо” машин 1000 километрт 20 мянган төгрөгийн цахилгаан зарцуулна

7/06/2022, 17:36

Д.Болд: Эрээний хатуу хөл хорио энэ сарын сүүл хүртэл үргэлжлэх магадлалтай

7/06/2022, 17:32

Үндэсний их баяр наадмаар ЕС хоног амарна

7/06/2022, 17:29

Монгол бүсгүй орон орны шилдгүүдтэй өрсөлдөж ТАВАН цомын эзэн болжээ

7/06/2022, 17:27

Европын орнуудад “Нүүдэлчдийн хот байгуулалтын уламжлал” үзэсгэлэн гаргана

6/06/2022, 20:19

“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль эхэллээ

6/06/2022, 18:37

Хэнтий аймаг 700 га талбайг усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлнэ

6/06/2022, 18:36

“Царцсан” Богд Зонхов бурхны хөшөөний газрыг ногоон байгууламжтай, цэцэрлэгт хүрээлэн болгоё

5/06/2022, 18:39

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19