iNet.mn дагах

ЯРУУ НАЙРАГ: БАТБААТАР БОЛ ЗАСААГҮЙ АЛМААЗ, Б.ОДГЭРЭЛ БОЛ ЗАССАН АЛМААЗ

Гуравдугаар сарын 22 бол Монгол хүн сансарт ниссэн өдөр, Жилд хоёр удаа өдөр, шөнө тэнцдэг тохиолдлын нэг нь. Мөн манай улсын цөөнх үндэстэн Казах түмний Цагаан сарын шинийн нэгэн.
Эдгээр гурван давхцалт баярын өмнөх өдөр Гуравдугаар сарын 21 нь Дэлхийн яруу найргийн өдөр. 1999 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн энэ өдрийг Дэлхийн яруу найргийн өдөр болгон тэмдэглэж байх тухай Тунхаг гаргасан. Энэ бол Дэлхий даяарх, тэр тусмаа Монголоор дүүрэн байгаа авьяас билигтэй, дээр нь онгод хөдөлмөр гэсэн хос морьтой яруу найрагчид, мөн тэдний уран бүтээлийг зургаа дахь мэдрэхүйгээрээ ойлгодог нийт уншигчдын хувьд чухал өдөр. Яруу найрагч нар миний туурвисан шүлэг, яруу найраг нь бусадтай харьцуулахад ямар түвшинд байна вэ гэдгээ тунгаадаг бол уншигч нар шүлэг, яруу найргийг ойлгох зургаа дахь мэдрэхүйгээ хэр ажиллаж байгааг чагнадаг өдөр.
Монголоор дүүрэн байгаа нийт уншигчдаас өөрсдийгөө Нэгдүгээр классын мэдрэхүйтэй гэж омогшдог хэсэг нөхөд шинэ Монголын шилдэг яруу найрагч гэж 14 уран бүтээлчийг нэрлээд таг зогсчихдог юм. Дэлхийн яруу найргийн яруу алдарт өдөр нь тэдний нэрлэсэн 14 найрагчийн дунд цагаан атаархлын мессеж хаяад яах вэ гэж үзээд 1-ээс 14 дүгээр байрлалаас нь бус, Цагаан толгойн дарааллаар нь жагсааж танилцуулъя
  1. АЮУРЗАНА, Гун-Аажавын
  2. БАТБААТАР, Цэвэгжавын, “бадарчин” хэмээх
  3. БҮРЭНТОГТОХ, Хайнжамцын
  4. ГАЛСАНСҮХ, Баатарын
  5. ЖУКЕЛЬ, Хамайн
  6. ЛХАГВАДУЛАМ, Ганбатын, хатагтай
  7. ОДГЭРЭЛ, Батжаргалын, Гандангийн хурлын лам
  8. ӨЛЗИЙТӨГС, Лувсандоржийн, хатагтай
  9. ПАГМА, Намсангийн, хатагтай
  10. ЦЭНДДОО, Бямбажавын, төрийн шагналт нийтлэлч
  11. ЧИМЭГБАЯР, Чимэдийн
  12. ЭЛБЭГТӨГС, Ороолонгийн
  13. ЭНХЖАРГАЛ, Балдансодномын, Хэнтийн
  14. ЭРДЭНЭСОЛОНГО, Батчулууны
Нэгэнтээ Сэтгүүлч Б.Ганчимэг хатагтайгаас үг авах гэж “Бадарчин Батбаатар, Батжаргалын Одгэрэл нарыг манай шинэ цагийн яруу найрагчдын хамаг сайн нь гэх юм. 1990-ээд оны эхээр шинээр гарч ирж байсан шүлэгч нар Бадарчин Батбаатарын шүлэг, яруу найргийг анхлан уншсаныхаа дараа өөрсдийгөө голсон уу, яасан бүгд л хэвлүүлэхээр зэхэж бэлэн болгосон, шүлгийнхээ нэг нэг номоо шатаасан юм билээ” яриа өдөхөд тэрбээр,
____Бадарчин Батбаатар бол засаагүй алмааз
____Батжаргалын Одгэрэл бол зассан алмааз хэмээн хариулсан. Зассан алмаазыг заримдаа бриллиант гэж нэрлэдэг байх шүү. Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Бадарчин хэмээх Батбаатарын шүлгээс уншигчдадаа хүргэе.
 
___________ ЧАМДАА-1
Тэртээд солонго татуулна
Тэнгэрийн зүүдний үүлс бороо тээсээр ирж яваа
Тэгэхэд чи минь бороон доогуур нүцгэн гарч нэг үзээрэй
Тэвчээр апдсан тэр нулимсан дуслууд
Тэврээгүй биеийг чинь үл мэдэгхэн сэрвэгнүүлээд
Тэсэлгүй дагаж хамтдаа уйпмаар санагдвап
Нүглээс ангид миний сэтгэлийн ариухан хайр
Нүдний чинь өмнө ийнхүү бороо бопсон гэж санаарай
Cap жилүүд юутай хурдан өнгөрсний дараа гуниг минь
Сайхан хар гэзгэнд чинь аяндаа л зүүсгэл болж задарнаа
Сарнайн илтэс мэт зөөлөн элгэндаа нуусан аз жаргалыг
Салхин дунд чи минь дэлгэж сэмээрхэн цацаарай…
Үнэхээр санаагүй зүүдийг чинь тэгэхэд би эсгэчихээд
Үдшийн намуухан тэнгэрээр чам руу зөөлхөн нисгэнээ.  (1992 он. Өвөл цаг)
 
___________ БОДИСАДЬВА
Дурантай бууны цуст загалмайн голд
Туранхай согоо тугалаа долоон эрхлүүлнэ
Аав нь удахгүй олзтой ирнээ
Анчны эхнэр хүүхдээ хуурайлж саатуулна
Өнчирч төөрөх зурагтай гөрөөсний бяцхан төл
Өлбөрч зовох тавилантай хүний халуун бүлээс
Өрөвдөж хэнийг нь аварвал ээж минь хүүгээ өршөөх вэ?  (1984 он. Зун цаг)
 
___________ НАМАР ЦАГ-1
Оюутны майхнаас анхилах савангийн ягаан үнэр
Олон тракторын жолоочийг сансрын нисэгч шиг жингүйдүүлнэ
Хөл хүзүү нь ялгарахгүй хөөрхөн охидын галбир
Хөдөөний мангарын халимагийг нүд рүү нь оруулж самнуулна
Хайрлаач намайг гэсэн өрөвдмөөр уянгын дуу
Хайнагийн шар шиг эрчүүдийг хаадын тайган мэт туялзуулна
Тэдний дуун дотор миний дуу л байхгүй
Тээр уулын бэлд хонины араас … чаая …
Тэгж гуугалсаар яваад баян болох байх даа.
Баян боллоо ч гэсэн хөөрхөн охинтой л суухгүй бол
Баахан мөнгө тоолсон ч жаргал үзэхгүй л байх даа
Манай эцэг тоохгүй ээ, майжгий ч гэсэн яадгийм
Малтай хүнтэй суувал ч гэдэс өлсөхгүй ээ гэдэг юм
Гэдэс өлсөхгүй ч гэсэн сайхан охинтой л суухгүй бол
Гэртээ орсон ч дуугардаггүй өвчтэй болох байх даа.
Аавын сургасан үгээр хөрөнгөтэй хүүхэн бугуйлдвал ч
Амаараа буцаад гартал хангалуун явах нь үнэн, гэвч
Өег цатгалан тусмаа л хөөрхөн охинтой суухгүй бол
Өөхтэй мах огтлоод залгиж чадахгүй л хахна даа
Өвгөд хөгшид нуухгүй ээ, сургууль соёлгүй ч гэсэн
Өнөө хэний охин ч нямбай юмаа л гэлцэнэ
Хөгшидийн үгнээс гажилгүй ажилсаг хүнтэй ханилвал ч
Хөлдүү шавхай үүрч биеэ эовоохгүй нь лав л даа.
Хэдий тийм ч гэсэн сайхан охинтой л суухгүй бол
Хичнээн жаргах тусмаа хөөрхөн эхнэртэй л байхгүй боп
Хэрзийж өтөлсөн хойноо буруу зөнөх бэйх даа …
Оюутны майханд нудралцах охидын жоготой шивнээ
Ойрд ер салаагүй гоёлын бүрх шамшийлгана
Олны ярианд жуумалзах нөхдийн тохуутай ирмээ
Орой ахиад л тослох хороомны түрий үрчийлгэнэ.  (1996 он. Намар цаг)
 
___________ 25 HAC
Шатаж дүрэлзэх гал шиг романтик насны араншин
Шархтай чонын бэлтрэг барсын урдаас ч архирна
Уран зохиолоор хэнхэглэсэн рыцарь шүлгийн тавилан
Уйтгар гунигаар гангарсан цыган цусны дурлал
Шагайж буудсан сум руу шалдалж ярсан хэнхдэг
Шажигнаж ассан гал руу шаралхаж шидсэн шүлэг
Шазруундаа сөрсөн амьдралаа заамдаж түлхсэн омог
Шархандаа догширсон араатнаас булааж өсгөсөн зулзага минь
Үүрнээсээ жийгдсэн дэгдээхэй бүргэдийн жигүүр дэлгэж
Үймээнт амьдралын туг толгой дээр чинь задарлаа
Үргэлжийн яншаа сургаалаас залуу нас минь ч залхаж
Үгийг нь ч гүйцэд сонсолгүй илдээ сугалан шаачлаа.  (1996 он. Намар цаг)
 
___________ НАМАР ЦАГ-2
Бороон дотуур буцаж байгаа шувуудын дуу
Болзоонд очоод ирж яваа бүсгүйн цээжнээс ганганав уу?
Бүүр түүрхэн ганганах шувуудын дуутай холилдоод
Бүсгүйн биен дотуур бороо шаагихыг мэдрэнэ үү…
Шувууд уйлан нисэлдэж бороо шаагисаар байхад
Шуудангийн намхан байшингаас санаа алдан гарлаа
Цэн тогорууд минь, цэн тогорууд минь
Та нар буцаж л байна уу даа
Цэцэрлэгийн жим нүцгэрч одсоноор
Би ч бас төөрөлдөн будилж
Мөнгөн хавчаартын үнэрт мунхран үлдлээ
Мунхарсны улмаас муу шаахайгаа зүлгэж
Биеэ тольдох нь
Ухаан бодлоос одоо ч гардаггүй нэг л бүсгүйгээс
Уулзсан ч танихааргүй бүрмөсөн хагацсаны дохио биз ээ
Угтаалын үдшээр хөтлөлцөж дассан тэр л бүсгүйтэй
Урьдын адил хайгаад явсан ч таарахгүй гэж үү
Энхрий дотноор тэврэлдэж салсан амраг хосууд
Эргэж уулзсан ч бие биенээ танихгүй гэж үү
Хийлийн аялгуу
Хээрийн сарнаас гэлдрэн бууж
Хэлэхийн аргагүй залуу сайхан бүсгүй нь
Хуучин булшны дэргэд уйтгарлан суух шиг санагдлаа
Хун тогорууд минь, хун тогорууд минь
Та нар буцаж л байна уу даа
Хурмастыг өөртөө дасгачихаад зүгээр л ингээд явчихдаг юм уу. (1997 он. Намар цаг)
 
 
___________ МАГАДГҮИ-3
Алс ирээдүйдээ бид өнгөрсөн үе рүү
Анх удаа сүүлчийн замд гарцгаана…
Агаар, ус. өвс ургамап байсны ул мөрийг
Ангараг, Санчир, Сугарын хөрснөөс илрүүлэн судалж
Нэгэн цагт бидэн шиг оюун ухаантай амьтад
Нисдэг тавгаараа дэпхийд маань ийнхүү газардаж
Нянгийн давхраанд нь халдвар оруулснаас сүүлд нь хүн үүссэнийг
Няпх хүүхдийн ой гүйцэх мэт хагас дутуу ойлгоцгооно
Адилхан л өөрсөд шигээ сээр нуруутныг хайсаар
Амьдрал байхгүй есөн гаригийн дунд ганцаардан тэнэж
Аль эрт сүйрч там болсон диваажингуудын хоосон үүдийг мөргөсөөр
Аанай л дэлхийнхээ зүг эргэн нисэх хүлгийн ахмад
Алс ирээдүйн цаанаас өнгөрсөн үеийг оллоо гэж эх газар луу мэдээлмэгц
Ахиад мөрөөдөх шинэ ертөнц тэгээд алга уу гэж өөдөөс нь уцаарлан хопбоогоо таславч
Ардаа үлдээсэн түүхийг дахиад эхнээс нь давталтай биш
Аргагүй мухардсан зам нэгэнт тийшээ очих тул хаачихаа ч мэдэхгүй
Амар хялбарыг хайсандаа л мэдлэг оюун хуулагдан давтагдаж, төөрөлдөн мунгинасаар
Агуйд орогнож байсан хүй нэгдлийн балар сүрэгтээ эргэж нийлэх
Алс ирээдүйн цаана өнгөрсөн үе биднийг тэсч ядан хүлээж байгаа.  (2004.III.20)скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өнөөдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өнөөдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өнөөдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өнөөдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өнөөдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19