iNet.mn дагах

Богд хаант Монгол Улсын үед Засаг ноёд, түшмэдүүд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөн, Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдсаныг тунхагласан. Мөн өдрөө Хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газрыг Дотоод, Гадаад, Сан, Цэрэг, Шүүх яамтайгаар байгуулж, энэхүү таван яам нь чиглэл бүрд тагнуул хийх эрх, үүрэгтэй ажиллажээ. Яам тус бүр өөр өөрийн салбар чиглэлд тагнуул, туршуулын үйл ажиллагаа явуулах ба Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч Яамны сайд Эрдэнэ дайчин ван М.Ханддорж гадаад тагнуулын ажиллагааг эрхэлж, маш яаралтай мэдээллийг элч томилон хүргүүлж байв. 

“Чингис хаан” музейн дэд захирал, Түүхийн ухааны доктор На.Батболд “Богд хаант Монгол Улсын тагнуул ба цахилгаан мэдээ” хэмээх номыг архивын баримт, судалгаанд үндэслэн бичиж, Төрийн соёрхолт Д.Өлзийбаатар редакторлан 2021 онд хэвлүүлжээ. Богд хаант Монгол Улсын тагнуулын үйл ажиллагааны талаар Түүхийн ухааны доктор Тод 1999 онд эхээр Богд хаант Монгол Улсын тагнуулын үйл ажиллагааны талаар судалгааны ажил бичиж, докторын зэрэг хамгаалснаас хойш Богдын тагнуулын чиглэлээр шинэлэг судалгааны ажил хараахан гараагүй аж. 

Түүхийн ухааны доктор На.БатболдТүүхийн ухааны доктор На.Батболд
Судлаач На.Батболд “Богд хаант Монгол Улсын үед тагнуулын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байсан нь тодорхой агаад тухайн үед тагнуулын мэдээлэл дамжуулах харилцаа ямар хэлбэрээр явагдаж байсныг тодруулан Үндэсний төв архив болон ТЕГ-ын Тусгай архивт хадгалагдаж буй баримтуудыг уншиж, судалсан. Мөн мэдээллийг шинэ эх сурвалжаар баяжуулан, судлаачдад энэ талаар үргэлжлүүлэн ажиллах судалгааны сэжүүрийг гаргаж ирэх зорилгоор ажилласан юм.  

Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас 1912 оны эхээр Төмөр утасны хороог өөрийн харьяанд авах санаачилга гарган хүслээр болгожээ. Харилцаа холбоог их гүрнүүдийн хараанаас өөрийн мэдэлд шилжүүлэн авах нь Монгол Улсын хувьд амаргүй байсан нь мэдээж. Төмөр утасны хороог өөрийн мэдэлд авснаар 1913 оноос улсын хэмжээнд явуулах мэдээний тоон тэмдэгт /шифр/ хэрэглэх болов. Уг тоон тэмдэгт нь 7000 үгээс бүрдэх ба шифр утасны үндэсний кодыг зохиож, хүмүүсээ сургаж улс орны хэмжээнд ажиллаж эхлэв. 

Тоон тэмдэгтийг зохиосны дараа тагнуулын мэдээллийг нууцлах зорилгоор нууц тоон тэмдэгтийн тоог үгээр, үсгээр орлуулан хэрэглэх болжээ. Тухайлбал, Богд  хааныг 2424 гэж тоон тэмдэгтэд оруулсан бол үгээр “Будков, Буянов” гэх үгээр төлөөлүүлэн кодолжээ. Богдын тагнуулын мэдээ, мэдээлэл дамжуулах гол бааз болох Төмөр утасны хороо буюу цахилгаан мэдээ дамжуулах байгууллага 1915 онд хаалгаа нээв. 

Төмөр утасны хорооны байшинТөмөр утасны хорооны байшин

Тус хороо байгуулагдсанаар Монголын уудам нутагт мэдээ, мэдээлэл дамжуулах ажиллагааг хялбарчилсан төдийгүй цахилгаан мэдээний анхны шифр, улмаар Богдын тагнуулчдын харьцаж байсан шифрийг дахин кодолж нууцлалыг сайжруулж, түүгээрээ мэдээлэл солилцдог байсан. Богд хаант Монгол Улсын үед тагнуулын мэдээлэл дамжуулах хоёр сувагтай байсны нэг нь  Цахилгаан мэдээ төмөр утасны хороо. Нөгөөх нь цахилгаан утас хүрээгүй бүс нутагт “хэлэх үг элчийн аманд” гэх итгэлтэй хүнээр мэдээлэл дамжуулдаг уламжлалт хэлбэр байв.   
МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД БОЛ ЗАСАГ НОЁД БАЙВ
Богд хаант Монгол Улсын үед тухайн цаг үеийн хошуу ноёд болон энэ албан тушаалыг төлөөлөх эрх мэдэлтэй хүмүүс тагнуулын үүрэг гүйцэтгэж байжээ. Богд хаант Монгол Улсын үед тагнуулын институцгүй, энэ чиглэлийн үйл ажиллагаа сул байсан гэж дүгнэх судлаач мэр сэр байдаг аж. Анхны таван яам тагнуулын үйл ажиллагаа явуулах үүрэг чиглэлтэй ажиллаж асныг дээр өгүүлсэн билээ. Үүн дээр нь төлөөний түшмэдүүдийн үүрэг чиглэлд “Тагнуулын хүн 1-2-ыг хэрэглэж болно” гэж тодорхой заасан нь тагнуулч ажиллах орон тоог гаргаж өгсөн хэрэг юм. 
Судлаач На.Батболд “Архивт хадгалагдаж буй мэдээллийг шүүж үзэхэд хил орчмын бүс нутгийн засаг ноёд болон хошуу ноёд хилээс цааш тагнуулын хүн явуулсан, цэргийн байр байдлын талаар мэдээлэл өгсөн, тагнуулын мэдээ илгээсэн тухай баримтууд гарч ирж байна. Тухайн үеийн Засаг ноёд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө ажилласан жинхэнэ эх орончид байсан.  

Дотоодыг хамгаалах газрын дарга Н.ХаянхярвааДотоодыг хамгаалах газрын дарга Н.ХаянхярвааБогдын дэргэд Баатар гэж захирагч байсан гэх ба тэр нь Тагнуулын дарга нь байж. Энэ хүний нэрийг хожим Дотоодын хамгаалах газрын даргаар томилогдон ажилласан тагнуулч Намжилын Хаянхярваагийн 1934 онд хэлмэгдэхдээ өгсөн мэдүүлгээс гаргаж авсан ба Богдын тагнуулд ажиллаж байсан хүн юм. Тэрбээр энэ талаар “Богд хаант Монгол Улсын үед тагнуулын бүх мэдээ мэдээллийг Баатар захирагч авдаг байсан” гэж ярьсан байдаг. Баатар захирагч нь хэн байв? гэж судалгаа хийхэд: 
-“Баатар бол лам байсан гэсэн бол тагнуул судлалын чиглэлээр ажилладаг судлаач С.Баттогтох “Баатар захирагч бол лам биш, мэргэжлийн хүн байх ёстой. Ийм нэрээр Хатанбаатар С.Магсаржав ажилласан байж магадгүй” гэсэн таамаг дэвшүүлж, хэд хэдэн үндэслэлийг гарган нотлохыг хичээсэн. Гэвч яг энэ хүн гэх баримт нотолгоо одоогоор үгүй юм хэмээв.
ТАГНУУЛЫН МЭДЭЭ 

Баримт1: 
Богд хаант Монгол Улсын Засгийн газар улс орны аюулгүй байдлыг хангах, Хятадын тагнуулын бааз суурийг хянах үүднээс суурин хятадууд руу хандсан арга хэмжээ явуулдаг байжээ. 1913 онд “Хятадын иргэдийн тоо, хөдөлгөөнд тавих дүрэм” гаргаж, Хүрээнд ирсэн хятад хүн гурав хоногийн дотор нэр үндсэн захиргаа, Монголд нөхөр холбоо бий эсэх, ямар хэргээр ирснээ мэдүүлж, зөрчвөл хатуу арга хэмжээ авахаар тогтоон хэрэгжүүлжээ. 

Нийслэл хүрээ, Маймаа хотын иргэдийн хэргийг захиран шийтгэгч түшмэл Лувсанцэрэн 1912 оны 3-р сарын 5-ны өдөр Гадаад яаманд явуулсан бичигт “...Шавийн харьяат хар Доржсүрэн хэмээн Түмэнбаяр урьд Бээжинд очоод хэдэн жил болсон. Энэ жил 2-р сард гэзгээ хярган буцаж ирснийг асуувал орос, жибэн хэл сураад Хиагтыг дайрч ирэв хэмээн хэлж явснаа 3-р сарын 12-нд гэнэт үгүй болоод шинийн 4-ний орой Маймаа хотын газар Ювэн жүн Тунгийн яамны тэмдэгт бичигтэй нэг иргэнийг дагуулан ирээд байна. Энэ хүний ирэх, явах тогтворгүйн дээр энэ мэт гадаад хүнтэй сэлгүүцэн явах нь учир сэжигтэй байна” хэмээгээд бичгийг Дотоод яаманд хүргүүллээ гэжээ. 

Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Г.ЦэрэнчимэдДотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Г.Цэрэнчимэд

Баримт 2: 
Богд хаант Монгол Улсын нөлөө бүхий ноёд нууц тагнуулын эх сурвалжийн тусламжтайгаар 1916-1917 онд “Монголын баруун хязгаарын зарим ноёд, бэйлүүд Нацагдоржийн удирдлага дор хуйвалдан Хятадын пүүсээр дамжуулан Өрөмч дэх Шинжаан мужийн захирагчтай холбоо тогтоон, бэлэг сэлт, цалин пүнлүүгээр шагнуулаад баруун хязгаарыг Монгол Улсаас салгаж Шинжаанд нийлүүлэх гэсэн салан тусгаарлах үзэлтэн урвагчдын хэргийг сурвалжлан байцаажээ. Бэйл Нацагдорж бусад ван гүн нарыг ятган ухуулж, чуулган дарга хошуу чин ван Түгээмэл, туслах жанжин Саруул, гүн Түмэнбаяр нарын хамт Хятадад дагаар орох бичиг зохион үйлдэж, энэ бичигтээ бэйл Паньджунай, Бат ерөөлт Далай хан Түмэндэлгэржав нарын гарын үсэг хуурамчаар зураад Өрөмчийн захирагчаар дамжуулан Хятадын нөлөө бүхий хүмүүст хүргүүлснийг тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.  
Баримт3: 
Баруун хязгаарын тулгаралтын мэдээг Чин ван Гончигдамба тагнан мэдээлж байжээ. Жа лам хэмээх Дамбийжанцан нь Ховдын хязгаарт сууж, Амарсанаагийн хойд дүр хэмээн өөрийгөө тодруулж, баруун хязгаарын ард иргэдийг өөртөө татаж, баруун Монголд бяцхан боловч хаант улс байгуулж өөрөө эзэн суух гэсэн санаархалтай. Үүнийхээ төлөө бие даасан бодлого явуулж байсан тухай түүхэнд тодоор тэмдэглэн үлдээжээ. Жа ламын үйл ажиллагаа, байр байдлыг судалсан тухай, “Энэ байдлаараа баруун хязгаар Хятадын мэдэлд шилжиж болзошгүй байна” гэсэн тагнуулын мэдээ баруун хязгаараас олноор ирсээр. Уг мэдээллийн үр дүнд Дамбийжанцанг устгах төлөвлөгөөг Дотоодыг хамгаалах газрын дарга Д.Балдандоржтой хамтран боловсруулж, ёсоор болгосон болой.  
 
Богдын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой энэ мэт баримт олон бөгөөд эдгээр нь 100 жилийн тэртээх Монгол орны цаг төрийн байдлын гэрч болон Архивт хадгалагдаж буй юм.  
НОЁДЫН ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД БОГД ХААНТ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАН
Богд хаант Монгол Улс байгуулагдсан 1911 оноос 1921 оны Ардын хувьсгал ялах хүртэл цаг хугацаанд Богдын тагнуулын үйл ажиллагаа хамаарах бөгөөд үүнээс өмнө ч тагнуулын аппарат тасралтгүй ажиллаж үүргээ гүйцэтгэсээр аж. Ноёдын тагнуулын үйл ажиллагаа маш сайн явагдаж байсны үр дүнд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тагнан туршиж, мэдээллийг чадмаг олзолж, бодлого ажиллагаандаа ашиглан хэрэгжүүлсний үр дүнд 1921 онд Ардын хувьсгалын ялалтад хүргэсэн. Тагнуулын үүргийг алтан ургийн Засаг ноёд өөртөө тээж, үүрэг гүйцэтгэж явсан. 1922 онд Дотоодыг хамгаалах газар буюу орчин үеийн тагнуулын алба байгуулагдсан ч мэдээллийг Засаг ноёдоос үргэлжлүүлэн авсаар асан нь тухай баримтууд Архивт хадгалагдаг үлдсэн хэмээн судлаач На.Батболд онцлов. 

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд М.ХанддоржГадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд М.ХанддоржНийслэл хүрээнд лам нарыг Чин ван Дашдэндэв хариуцаж тагнуулын үйл ажиллагаа явуулдаг. Харчууд болон энгийн иргэдийг Магсархурц Дугаржав хариуцаж байжээ. Богд хаант Монгол Улсын үед гадагшаа явж үүрэг гүйцэтгэсэн тагнуулууд байдаг. Гадаад тагнуулын чиглэлээр хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэгээр,  Намжилын Хаянхярваа Орос, Халимаг, Туркээр, Б.Буянчуулган Оросоор, А.Данзан Япон, Хятадаар, Ц.Лувсанням Хятад, Төвөдөөр, “цагаан” хочтой лам Данзан Ил Тарвагатай болон Шинжааны нутгаар хэд хэдэн жилээр тагнуулын мэдээ цуглуулахаар явж байжээ. 
skip-shareХятадын тагнуулын талаар “Галт бөмбөг шидэхдээ гавшгай хэдэн туршуулыг Богд хаан болон түүний ойрын сайд, ноёдыг хороох зорилгоор хүрээ рүү явуулсан. Хамгаалалтыг сайжруул, тэднийг таслан зогсоо” гэж Хөлөнбуйрын төвөөс Монголын тагнуулч мэдээлсэн тухай тэмдэглэгдэн үлджээ.Эдгээр тагнуулчид гадаадад явахдаа голдуу бадарчлах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух зэргээр үнэн дүрээ халхавчилж байжээ. Үүнээс гадна Дайчин вангийн хүрээнд тусгай сургууль байсан. Уг сургуульд М.Ханддорж, Япон хэмээх А.Данзан, Хатанбаатар С.Магсаржав нар суралцсан гэх таамаг бий. 
Богдын төдийгүй Манжийн үед ч тагнуулын үйл ажиллагаа явагдаж байсан. Манжийн дарлалын үед Засаг ноёд тагнуулын үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тэр суурин дээр Богд хаант Монгол Улсын үед Цахилгаан төмөр утасны хороо байгуулагдаж, мэдээ мэдээлэл нь Богд Хаанд төвлөрөх болсон аж. 
Хятадын тагнуулын талаар “Галт бөмбөг шидэхдээ гавшгай хэдэн туршуулыг Богд хаан болон түүний ойрын сайд, ноёдыг хороох зорилгоор хүрээ рүү явуулсан. Хамгаалалтыг сайжруул, тэднийг таслан зогсоо” гэж Хөлөнбуйрын төвөөс Монголын тагнуулч мэдээлсэн тухай тэмдэглэгдэн үлджээ. Богдын тагнуулын үйл ажиллагаа ийм хурдтай, маш чадварлаг явагдаж байсныг архивын баримтууд нотолно. Богд хаант Монгол Улсын үед сөрөх, гадаад тагнуулын үүргийг чадварлаг гүйцэтгэж байсан хүмүүсээс Эрдэнэ Жонон, Чин ван Ц.Ширнэндамдин, гүн Л.Гомбо-Идшин, Хатанбаатар С.Магсаржав нарыг дурьдаж болох ажээ. 
Түүхэн зургуудыг “Богд хаант Монгол Улсын тагнуул ба цахилгаан мэдээ” номноос скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19