iNet.mn дагах

Яагаад заавал Эш хөрөг гэж?

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр дээдлэн залах тухай зарлиг гаргасан нь олны анхаарлын төв дэх сэдэв хэвээр байна. Олон нийтийн дунд энэхүү зарлигийн агуулга санааг дэмжин сайшаах хандлага түлхүү байгаа ч чухам юуны учир заавал эш хөргийг, заавал зарлиг гарган барин  дээдлэх ёстой гэж гэсэн асуултууд мөн зэрэгцэн гарсаар байгаа юм.

Зарлигт тодруулан дурдсан эш хөрөг гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр бол1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг. Хубилай хааны зарлиг ёсоор бүтээгдсэн эш хөрөг нь хоёр хувь байх агаад алинаас алийг нь хуулсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Одоо нэг нь Тайваний Үндэсний ордон музейд, нөгөө нь БНХАУ-ын Түүхийн музейд бий бөгөөд эдгээр музейнхэн өөр өөрийн хөргийг жинхэнэ эх хэмээн маргадаг. Ямартаа ч эрдэмтэд энэ хоёр маш адилхан хөрөг зургийг хоёул 13-р зууны үеийн бүтээл гэдгийг бүх талаас нь судлан хөдлөшгүй нотолсон.Тахилгад зориулж нэгийг нь, нөгөөг үр хойчид нь үлдээхээр зурсан байх магадтай ч гэж үзэх нь бий.

Дэлхийн түүхэнд тодоос тод бичигдсэн, дэлхийн газрын зургийг шинээр зурахад хүргэж явсан Хаан Чингисийн эш хөргийг тахин дээдлэх нь ердөө зарлиг захиас төдий зүйл бас биш юм. Бодит түүх, эх сурвалжууд бүдгэрэх, магад ирээдүйд устаж үгүй болох, баримжаалах зүйлгүй болох аюул ч нүүрлэж мэднэ. Тэр цагт хойч үе юугаар өнгөрсөн үеэ төсөөлж үлдэх. Одоо л бид урд хөршид байх эш хөргийг дээдлэн залах тухай ярьж эхэлж байгаагаас биш үнэндээ таамаг төдий дүрсэлсэн олон янз зурагаар Чингис хааныг төлөөлүүлж төсөөлж ирсэн нь үнэн.
Өнгөрсөн хугацаанд буруу зургийг хааны хөрөг гэж эндүүрч явсан тохиолдол ч бий. Эзэн богд Чингисийн байлдан дагуулалтын олон олон түүх сурвалж бичиг, мөн янз бүрээр дүрсэлсэн олон хөрөг зургууд дэлхийн өнцөг булан бүрээс гарч ирсээр байдаг. Олон газар орон, улсад өөр өөрийнхөөрөө царай төрх зохион, янз бүрийн төрх байдалтайгаар харуулдаг.


Ингэж ямар нэгэн тогтсон дүр төрхгүй шахам шүтэн тахих нь явцын дунд үнэн түүх арилан балрах, аль ч үгүй хоцрох уршигт ч хүргэж мэдэх тул энэхүү зарлигийг олон нийтээр өндөр ач холбогдол өгөн дагах нь чухал юм. Мөн дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд бахархан дээдлэх, шүтээн нэгтэй байна гэдэг оюун санааны хувьд ч нэгдмэл байхын зэрэгцээ оюуны нэгэн дархлаа нь болж байх юм. Тиймээс ч тэр зураг нүдэнд дулаан юм гэх мэтээр эргэлзээтэй байдлаар аль нэгэн хөрөг дүрд дур зоргоор Их хааны нэр оноох нь оновчтой биш.

Олон сурвалж бичиг, түүхэн тэмдэглэлийг нийцүүлэн шүүж үзсэнээр Их Эзэн Чингис хааны жинхэнэ гэгдсэн хоёр хөрөг хоёул Хятадад байна. Монголын өв болсон эдгээр бүтээлүүд хэдийгээр хилийн цаана, гаднын улсын музейд буй ч эрхбиш хөрөг хуулбарыг нь хүндлэн залах эрх нь бидэнд нээлттэй.

Ер нь зарим нэг шүүмжлэлт хандлага буюу заавал зарлиг тушаалаар зураг хөрөг тахин шүтэх онц шаардлага чухам юунд байгааг асуух явдалд эсрэгцүүлэн тавих учир шалтгаан олон. Үүний нэгдүгээрт одоогоор баттай ноттой болгож авсан түүхийн үнэт өв, үнэт зүйлээ үнэн мөнөөр нь түүх тэмдэглэл болгон үлдээх явдал нэн чухал. Мөн Чингис хааны дүр царайг нэг янзаар тогтоон авч үр хойчид үнэнээр үлдээн түүхлэх нь бидний үүрэг мөн юм.Түүхчид, эрдэмтэн судлаачид ч энэ зарлиг шийдвэрийг онцгойлон талархаж хүлээж авч байгаагаа илэрхийлсээр байгаа.


Тайваний Үндэсний музейнхэн өөрт хадгалагдаж байгаа хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилж ирсэн учраас жинхэнэ эх нь мөн гэдэг. Харин Хятадын түүхийн музейнхэн “бидэнд буй хөрөг бол Монголын ван хэргэмт язгууртны гэрээс олдсон, үе удам дамжин хадгалж шүтэж ирсэн учир эххөрөг мөн" хэмээн тайлбарладаг.


Юань улсын судар болон бусад түүх сурвалжид тэмдэглэн үлдээснийг үзвэл: Тавдугаар жарны шар Барс жил буюу аргын он тооллын 1278 онд Хубилай хаан өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач, монгол үндэстэн Хорихасунд зарлиглан тушаасан. Чингээд өөрөө, өвөөгийнхөө дүр төрхийг зураачид хэлж зөвлөн, Их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй Хорихасун зураач түүний ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсныг “Чингис хааны гэгээн дүр мөн” хэмээн таалж ордондоо хүндэтгэн залсан байдаг. Энэ мэтээс үзэхэд, эрдэмтэн судлаачдын олж тогтоосноос харахад дээрх хөргийг эш хөрөг хэмээн үзэх бүрэн боломжтой ажээ. Харин өмнөдийн болон бусад улсын жуулчлан явагч, элч тушаалтнуудын тэмдэглэл зэрэгт Монголын Их хааныг ихэвчлэн “хүдэр том биетэй, өргөн дух магнайтай, сүрлэг, хүчирхэг” гэх зэргээр дүрсэлсэн байдаг.

Эш хөрөг гэж үзэх баримт аль алинд нь олон байдаг энэ хоёр хөргийг олон шалгуураар шалгаж нягталсны үндсэн дээр Юань улсын үеийн зураг гэдгийг батлан нотолсон. Харин хаан амьд сэрүүн байх үед бүтээгээгүй гэж үзсэн байдаг. Ийнхүү тэртэй тэргүй маш нарийн үндэслэл, шинжлэх ухааны тайлбар сэлттэйгээр одоогоос 700 гаруй жилийн өмнө зурж бүтээсэн хөрөг мөн гэж баталсныг өмнөдөд ихэд олзуурхан хадгалж байна. Үүнийг бид үл тоон, түүнээс өөр дүртэй байх ёстой гэж зөрж мэлзэх нь яг үнэндээ зүйтэй биш юм. Өөрөөр хэлбэл Хятадад ч нэг өөр, Монголд ч өөр нэгэн Чингисийн хөрөг байх нь утгагүйн дээр тэр нь мөн, энэ нь худал гэх маргаан үргэлжлүүлэх огт шаардлагагүй. Тиймийн учир цаашид монгол туургатан цөм бүгдээр Их эзнийхээ хөрөг дүрийг нэг янзад тогтоон авч ойлголтоо нэг мөр цэгцлэхэд Ерөнхийлөгчийн энэ зарлиг ихээхэн чухал болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч: Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс ийнхүү зарлиг болгожээ. Зарлигт:


Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.
Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19