iNet.mn дагах

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байн

 Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, 

"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийн талуудын бага хурлыг угтан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах талаар Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа бодлого, санал, санаачилга, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, зөвлөлдөхөөр хуран цугласан Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг нь дэлхий нийтээр цар тахлын давлагаа үргэлжилсэн, түүнээс шалтгаалсан хил, гааль, тээвэр, логистикийн хүндрэл, эрчим хүч, хүнсний хангамж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, геостратеги, геополитикийн хурцадмал нөхцөл байдал үүссэн зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүнд үед болж байна.

Олон хүндрэл, бэрхшээл байгаа хэдий ч хүн төрөлхтөн байгаль орчноо хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцлээ хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам эрчимжүүлэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнтэй хэрхэн тэмцэх арга зам, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэж байгаа нь нэн сайшаалтай.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ.

Энэ бол чамлахааргүй амжилт, үр дүн. Цаашид тарьц, суулгацын жилийн нөөцийг 100 саяд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна.


Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна.

Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг.

Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлжээ.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбаруудын үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, засаглалыг сайжруулан, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцлийн хувьд 2600 гегаваттаар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутаг юм.


Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлэх, улмаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг харуулж байна.

Тиймээс усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах, өндөр багтаамжтай нөөцлүүрийн төслүүдийг эхлүүлж, цаашид эрх зүйн болон бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгойлон анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна.

Иймээс Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Манай улс байгаль хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, засгаас гадна хувийн хэвшил, нутгийн иргэдийн оролцоо, санаачилга, санхүүжилтийг дэмжих замаар хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, сайжруулах нь чухал гэж үзэж байна.

Цаашид бид дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ биологийн олон янз байдлын нэгдмэл чанарыг алдагдуулахгүй байхад онцгой анхаарах ёстой.

Энэ хүрээнд олон улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар богино хугацаанд үр дүнд хүрэх нь зүйтэй юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд төсөв, санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож бүрдүүлэх, гадаад зээл, тусламж, хувийн салбарын санхүүжилтийг оновчтой ашиглах, бүс нутгийн болон олон улсын хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаль орчны төслүүдийн санал боловсруулж, хөрш болон бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад тулгарч буй байгаль орчны эрсдэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд Та бидний хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал туйлын чухал гэдгийг хэлье.

Ирэх саруудад зохион байгуулагдах НҮБ-ын Суурь конвенцын талуудын бага хурлуудыг угтан зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээлээ.скачать dle 12.0

НУТАГТАА ОЧИХООРОО МОНГОЛ НАЙЗУУДАА ИХ САНАДАГ

Өчигдөр, 20:37

МАН: Ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн

Өчигдөр, 18:59

Мэдэгдэл

Өчигдөр, 18:43

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд танилцуулж байна

Өчигдөр, 18:41

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Өчигдөр, 18:37

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Өчигдөр, 18:32

"Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

Өчигдөр, 18:30

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх даваа гарагт эхэлнэ

Өчигдөр, 18:28

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

Өчигдөр, 18:26

Улаанбаатар хот бондоо олон нийтэд танилцуулж байна

Өчигдөр, 18:24

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Өчигдөр, 18:23

Монголын жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль авлаа

27/09/2023, 21:20

“Байгальд ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг “Өргөсгүй тор” уриан дор дэлгэлээ

27/09/2023, 21:15

Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

27/09/2023, 17:04

М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасав

27/09/2023, 17:03

"Эргэж ирэхгүй намар" кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

27/09/2023, 17:02

УИХ, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна

22/09/2023, 13:22

Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдлээ

22/09/2023, 13:20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

22/09/2023, 13:18

ӨМНӨГОВЬ: “Мастер ралли-2023” анхдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

22/09/2023, 13:08

БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг эхлүүлнэ

22/09/2023, 13:06

Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих журмыг боловсруулжээ

22/09/2023, 13:02

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

22/09/2023, 12:58

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн анхны үзэсгэлэн болно

21/09/2023, 17:40

Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

21/09/2023, 16:21

WADA зургаан шаардлагынхаа хэрэгжилтийг хангалтгүй гэж үзвэл ирэх оны олимпод Монгол Улс “Цагаан туг”-тай оролцох эрсдэлтэй

21/09/2023, 16:20

НҮБ-ын цэцэрлэгт сүндэрлэсэн Монголчуудын бэлэг

21/09/2023, 16:18

Арслантай гүүрийг буулгаж, шинээр барихаар тендер зарлажээ

21/09/2023, 16:16

Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

19/09/2023, 14:09

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

19/09/2023, 14:08

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19