iNet.mn дагах

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хий

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.


Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Көвер Ласлог Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Манай хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлалын давтамж хадгалагдаж байгааг тодотгоод, эртний түүхэн харилцаат Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын харилцааг өргөжүүлэх бодит үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудыг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт талууд санал нэгдлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой. Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон Парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гээд, хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв. Мөн УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгааны хүрээлэн болон Унгар Улсын Үндэсний Ассамблейн Мэдээллийн үйлчилгээний төв хооронд шууд харилцаа тогтоох, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх чиглэлээр тохирсон арга хэмжээг бодит үр дүнд хүргэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. 

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүдийг тааламжтай цагтаа Унгар Улсад айлчлахыг урив. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглээд, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэв. Мөн хоёр орны хооронд бодит хамтын ажиллагаа өрнүүлэх УИХ-ын даргын санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Унгар Улсад суралцаж буй монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Унгар Улсын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих боломжтой болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг тодотгов.

Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, геологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хадгалахаа талууд нотлов. Энэхүү айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарахын төлөө хоёр улсын парламентын тэргүүн нар бүх талаар дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны 6 дугаар сард Монгол Улсад болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал болон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганд төлөөлөгчөө оролцуулахыг хүслээ. Хэлэлцээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд С.Баатаржав, Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Хорват Ласло, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Др.Верешш Ласло, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Гадаад харилцааны газрын захирал, Төрийн нарийн бичгийн дарга Др.Шарди Питер, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Силади Золтан, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанский болон албаны бусад хүмүүс байлцав.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласлогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 
скачать dle 12.0

НУТАГТАА ОЧИХООРОО МОНГОЛ НАЙЗУУДАА ИХ САНАДАГ

Өчигдөр, 20:37

МАН: Ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн

Өчигдөр, 18:59

Мэдэгдэл

Өчигдөр, 18:43

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд танилцуулж байна

Өчигдөр, 18:41

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Өчигдөр, 18:37

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Өчигдөр, 18:32

"Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

Өчигдөр, 18:30

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх даваа гарагт эхэлнэ

Өчигдөр, 18:28

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

Өчигдөр, 18:26

Улаанбаатар хот бондоо олон нийтэд танилцуулж байна

Өчигдөр, 18:24

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Өчигдөр, 18:23

Монголын жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль авлаа

27/09/2023, 21:20

“Байгальд ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг “Өргөсгүй тор” уриан дор дэлгэлээ

27/09/2023, 21:15

Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

27/09/2023, 17:04

М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасав

27/09/2023, 17:03

"Эргэж ирэхгүй намар" кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

27/09/2023, 17:02

УИХ, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна

22/09/2023, 13:22

Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хоёр дахин нэмэгдлээ

22/09/2023, 13:20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

22/09/2023, 13:18

ӨМНӨГОВЬ: “Мастер ралли-2023” анхдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

22/09/2023, 13:08

БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг эхлүүлнэ

22/09/2023, 13:06

Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих журмыг боловсруулжээ

22/09/2023, 13:02

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

22/09/2023, 12:58

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн анхны үзэсгэлэн болно

21/09/2023, 17:40

Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

21/09/2023, 16:21

WADA зургаан шаардлагынхаа хэрэгжилтийг хангалтгүй гэж үзвэл ирэх оны олимпод Монгол Улс “Цагаан туг”-тай оролцох эрсдэлтэй

21/09/2023, 16:20

НҮБ-ын цэцэрлэгт сүндэрлэсэн Монголчуудын бэлэг

21/09/2023, 16:18

Арслантай гүүрийг буулгаж, шинээр барихаар тендер зарлажээ

21/09/2023, 16:16

Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

19/09/2023, 14:09

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

19/09/2023, 14:08

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19