iNet.mn дагах

Хоёр дайны голомтоос мэдээлсэн ууган сонин 95 жилийн ойгоо тэмдэглэв

Зэвсэгт хүчнийг ард иргэдтэй холбох гүүр болсон “Соёмбо” сонины түүхт 95 жилийн ойн баярын хурал Офицеруудын ордонд өнөөдөр болов.


Тус сониныг анх Их зохиолч Д.Нацагдорж санаачилж, 1924 оны хоёрдугаар сарын 5-нд "Ардын цэрэг" нэртэй анхны дугаараа гаргаж байжээ. Энэ цагаас хойш, "Улаан од", "Тусгаар тогтнол" зэрэг нэртэйгээр уншигч олноо хүрч байсан юм.



Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар оролцож үе үеийн сэтгүүлчдэд баяр хүргэлээ. Мөн үеэр, монголын ууган сонин “Соёмбо”-ын хөгжил, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв.


Баярын хурлын хамгийн эрхэм хүндтэй зочноор өдгөө 100 насыг зооглож буй ахмад дайчин, "Улаан од" сонины эрхлэгч асан, хурандаа Ж.Ядмаа байв. Тэрбээр 1939, 1945 оны дайны голомтоос мэдээ мэдээллийг дамжуулж, ялалтын халуун мэдээг Монголынхоо ард түмэнд хүргэсэн төдийгүй сонины эрхлэгчээр 26 жил ажиллажээ. Тэрбээр, “энэхүү сониныг төр засаг өндрөөр үнэлж, алдар гавьяаг нь мөнхжүүлж ирсэн” хэмээн онцлоод, шинэ үеийн сэтгүүлчдэд улам их амжилтыг хүслээ.



Баярын хурлыг нээж Соёмбо сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр хэлэхдээ, “Аливаа ойн баярыг тэмдэглэнэ гэдэг нь өнгөрсөн түүхийг тодотгох, олон нийтэд сурталчлах, өнөөдрийн ололт амжилтаа үнэлэн, дараагийн зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой. Тиймээс сонины ойг тэмдэглэх нь бидэнд өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг тохиож байна” хэмээв.


Сонины эрхлэгч асан, хурандаа Б.Чинбат, “Соёмбо сонин нь Монголын ууган сонины нэг юм. Өнгөрсөн түүхэндээ зэвсэгт хүчин, нийгмийн гүүр болж, мэдээллийг дамжуулах үүргийг хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайны голомтоос нийт 80 гаруй дугаар гаргажээ. Төрөөс энэхүү гавьяаг нь үнэлж, “Сүхбаатар одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” зэргээр шагнасан” гэлээ.


Монгол Улсын Батлан хамгаалах салбар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, алдар цуугаа дэлхийн чихэнд цуурайтуулсан. Энхийг сахиулах ажиллагаанд тус сонины сэтгүүлчид оролцож, ажиллагааны газар орноос мэдээлэл, нийтлэл бичиж, Монголынхоо энхийг сахиулагчдын алдар гавьяаг олон улсад сурталчилдаг байна.


Тэдний нэг болох “Соёмбо” сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Б.Мөнхзориг, “Цэргийн сэтгүүлч нь хоёр төрлийн мэргэжлийг хослуулдаг маш онцлог алба бөгөөд энэхүү албанд зүтгэж байгаадаа бахархдаг. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд мэдээ, сурвалжлага бэлтгэнэ гэдэг эрсдэлтэй ч ховорхон тохиох нэр төртэй албыг хашсандаа баяртай байна” гэлээ.



Соёмбо сонины сурвалжлагч, дэслэгч Д.Болормаа, “Цэргийн сэтгүүлчид өнгөрсөн 95 жилийн түүхэндээ Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ утгаараа Батлан хамгаалахын салбарын дуу хоолой, өнгө жавхаа нь болдог. Энэ алдар хүндтэй сониныхоо ахмад сэтгүүлчдийнхээ алдар хүндийг унагаахгүй, өндөрт өргөж явахыг хичээдэг. Миний хувьд, эх орныхоо төлөө жагсаад, алхаж буй эх оронч хөвгүүдээ харахад сайхан санагддаг. Тэднийг хүндлэх, эх оронч үзлийг ард түмэндээ хүргэхээр нийтлэл бичихийг хүсэж, шатаж явдаг” гэлээ.  


Энэхүү сониноос төрөн гарсан төр, нийгмийн олон зүтгэлтэн байдаг аж. Тухайлбал, Монгол Улсын дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд асан Т.Ганди, СГЗ, хошууч генерал Л.Пүрэвдорж, Ардын армийн улс төрийн нэгдүгээр орлогч дарга асан, хошууч генерал Г.Дугарсүрэн, СГЗ А.Баярмагнай, Б.Чантуу, Д.Жамъян, Шинжлэх ухааны доктор, хурандаа Х.Шагдар, сэтгүүл зүйн доктор, хурандаа Г.Сумъяа зэрэг эрхэм хүндтэй хүмүүсийг өлгийдөж байжээ.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Коронавирусын халдварын сэжигтэй 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Өчигдөр, 19:53

Ухань хотод хөл хорио тогтоов

Өчигдөр, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

Өчигдөр, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

Өчигдөр, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Өчигдөр, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

Өчигдөр, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

Өчигдөр, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

Өчигдөр, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

Өчигдөр, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

22/01/2020, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

22/01/2020, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

22/01/2020, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

20/01/2020, 17:13

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

20/01/2020, 17:12

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

20/01/2020, 14:57

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

20/01/2020, 14:55

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

20/01/2020, 10:15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

20/01/2020, 10:13

Шинэ клип: Rapper MB - Зүрхэнд чинь

20/01/2020, 10:07

Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

20/01/2020, 10:02

Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

20/01/2020, 10:01

Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Өмнѳдэлгэр суманд ажиллав

20/01/2020, 10:00

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр шийднэ

20/01/2020, 09:59

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25