iNet.mn дагах

ДЭЛХИЙН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЗАЛУУ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГ ЖОЕ ЛАУРЕНС

Өнөөдрийн дугаартаа бид дэлхийн хамгийн нөлөө бүхий залуу гэрэл зурагчин Жое Лауренсыг (Жоел) урьж оролцууллаа. Эртний эдлэл цуглуулагч аавынхаа нөлөөгөөр 8 настайгаасаа гэрэл зургийн камер барьж эхэлсэн Жоел өсвөр насандаа гэрэл зургийн тэмцээнүүдэд амжилттай оролцох болж, 18 настайдаа Twillight киноны постерын зургийг авчээ. Хөрөг зураг, орчны хөрөг зургаар мэргэшсэн тэрээр 2009, 2015 онуудад Олон улсын гэрэл зургийн шагналын хөрөг төрөлд тэргүүн байр эзэлж байжээ. 2015 онд Сирийн иргэний дайн анхаарлыг нь татах үед сайн дураар курдын босогч цэргүүдийг дагалдан Ирак, Сирид өрнөж байсан дайны нөхцөл байдал, үр дагаврыг хальснаа буулгасан байна. Жоел АНУ-ын Арми, Novartis, National Geographic, History Channel зэрэг томоохон байгууллагууд, медиа сувгуудын болон Роберт де Ниро, Дэвид Бекхам, Кристиан Бэйл, Карли Клосс зэрэг алдартнуудын зургийг авч байжээ. Түүний хийдэг гэрэл зургийн сургалт видеонууд, "Dudes with Cameras" гэх зураг авалтын хөшигний ардах үйл явцыг харуулдаг төсөл болоод бусад ажлууд нь гэрэл зураг сонирхогчдод гарын авлага, сургалтын материал болж, ихээхэн өндөр үнэлэлт авдаг ажээ.

Байршил: АНУ, Нью-Йорк
Эрхэлж буй ажил: Мэргэжлийн гэрэл зурагчин
Хэрэглэдэг гар утас: iPhone Xs Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15'
Хэрэглэдэг камер: Phase One XF body, Phase One IQ250 digital back + Leica SL + Fuji x100f
Сошиал хуудсууд: www.joeyl.com
Facebook: Joey L Photographer
Twitter: @joeyldotcom 
Instagram: @joeyldotcom 
Сургалтын сайт: www.learnfromjoeyl.com

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Интернэт дэх зургуудыг хараад хүмүүс гэрэл зураг бол энд тэнд аялаад зураг дарж явдаг гайхалтай ажил гэж бодох нь элбэг. Гэхдээ харагддаг шигээ дандаа гял цал байдаг ажил биш шүү. Зураг авахын өмнө төлөвлөнө, судалгаа хийнэ, үйлчлүүлэгчтэй имэйлээр харилцана, ярилцана гээд олон шат дамжлага байдаг. Яг камераа бариад зураг авах нь нийт ажлын ихдээ л 20 хувь байх. Үүний дараа post-production буюу зургуудаа сонгох, өнгө өгөх, засварлах, үйлчлүүлэгчдээ хүлээлгэж өгөх ажлууд үргэлжилнэ. 

Нүсэр багийн тоглолт шаарддаг киноны постерын зураг авалтыг эс тооцвол гэрэл зураг нэг хүнээс хамаарч, диктатур мэт нэг хүний удирдлагаар явдаг. Намайг бизнес гэж харалгүй хувь хүн хэмээн харж, миний нэрийг хөлсөлж ажиллуулдаг. Тиймээс би өөрөө бүх зүйлээ шийдэж, удирдлагыг гартаа авдаг гэж болно. 

Арга барилын хувьд гэвэл маш сахилга баттай, зохион байгуулалт сайтай байх ёстой. Би том багаар бус маш чадварлаг, ажилсаг цөөн хүнтэй баг болж ажиллахыг илүүд үздэг. Нью Йорк дахь студидээ нэг бүтэн цагийн туслах, 4 фрийнлансер (чөлөөт уран бүтээлч) туслахтай. Зураг авалтын цар хүрээнээс хамаарч хэдүүлээ явахаа шийднэ. Би аль болох бүх зүйлээ өөрөө гардаж хариуцаж хийх хүсэлтэй байдаг. Нарийн ширийн зүйлсэд их ач холбогдол өгдөг хүн.

Гэрэл зурагт төлөвлөлт их хэрэгтэй ч хэтэрхий нарийн төлөвлөөд байж болохгүй. Янз бүрийн асуудал, алдаж болшгүй агшин гээд юу ч гарч болно. Тиймээс нөөц хугацаатай цагийг календарь дээрээ зооно. Нөөц хугацаатай байхаар янз бүрийн юм турших, хөгжилтэй байж, бас багийнхандаа зааж сургах бололцоо бүрддэг.

Зарим зураг авалт, жишээ нь киноны постерын зураг авалт маш өртөг өндөр байдаг. Зураг авах гэж маш олон хүний ажлыг түр зогсооно гэсэн үг. Манай талаас 3-4 хүн гарлаа гэхэд зургийн талбай дээр 50-100 хүн байдаг. Тэр олон хүнд зураг иймэрхүү байдлаар явагдана гэж тайлбарлаад л ажилдаа орно доо. Маш хариуцлагатай, алдаа гаргах ёсгүй үйл явц байдаг.




ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажил мэргэжлийн хувьд PhotoshopCapture OnePhotomechanic зэрэг апп-уудыг ашигладаг. Capture One-аар янзлахад хүний арьсыг илүү бодит байдлаар рендерлэдэг. Photomechanic бол зураг сонгох цаг их авдаг процессийг хялбарчилдаг апп. Мөн Sunseeker гэх апп-аар нарны тусгал болоод нар хэзээ хаана гарахыг шалгадаг юм. Олон цагийн бүсэд орж ажилладаг тул хүмүүстэй цаг тохирох, дуудлага хийхэд Time Scroller-ийг ашигладаг юм байна. 

Онцолж хэлэх нэг апп бол Твиттер. Гэрэл зурагчид Твиттерт нэг их байдаггүй л дээ. Миний хувьд Твиттер дэх хэд хэдэн маш мэдээлэл сайтай групп чат, хувийн чатад нэгдсэн. Энэ сувгуудаас ихийг сурдаг. Мөн зураг засварлах үедээ подкаст их сонсдог. Жое Роганы подкастPopular FrontWar College зэргийг нэрлэнэ.

Миний гол камер бол Phase One XF bodyPhase One IQ250 digital back. Хөрөг зураг авдаг гол камер юм. Харин үйл явдлын, action зургийг Leica SL-аар авдаг. Ажлуудаа энэ хоёр камерыг хослуулан хийдэг гэж болно. Харин Fuji нь хөнгөн, хямдхан болохоор аялалд, ойр зуур юманд явахад ашигладаг. Заримдаа бас яаралтай зураг авах болоход хэрэг болдог л юм. Мөн G Techdrive хардандаа сүүлийн 3, 4 зураг авалтын зургаа байнга авч явж, шаардлага гарвал дээр нь ажилладаг. За тэгээд маш чухал нэг зүйл бол Memory Card-уудаа хадгалах, ус нэвтэрдэггүй хайрцаг. Камераа хаяж гээж болно, үүнийгээ л гээж болохгүй (инээв). Томоохон зургуудад бол туслахууд маань гэрэлтүүлэг зэрэг шаардлагатай зүйлсийг мэдээж авч явна.


ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би байнга л ажлаар аялдаг. 2018 оны 60 хувьд гадаадад ажилласан байна лээ. Үүнд Novartis-ийн ажил нэлээд жин дарсан. Энэ жил ч тиймэрхүү байх болов уу. Төсөл нь үргэлжлэх юм.

Аялалд гарахдаа, ялангуяа эхэн үед янз бүрийн зүйлсэд их санаа зовдог, ядарчихна даа гэх мэтээр эмээдэг байлаа. Харин хэт их бодох, санаа зовох нь өөрөө асуудал юм гэдгийг ойлгоод, сүүлдээ санаа зовохоо больж, нөхцөл байдалд өөрийгөө тушаах болсон. Өөрийнхөө удирдах зохицуулах боломжгүй зүйлс дээр ийм л арга баримтлах нь цаг ч, энерги ч хэмнэдэг юм билээ.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Google Calendar дээр цагтай ажлуудаа зоож, өдөр бүр Task-ууд гаргадаг. Тэгээд сануулгууд тавина. Хийх юмнууд тодорхой байдаг учраас өдөр бүр шинэ жагсаалт гаргахаас илүү энэ арга тохирдог юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Сахилга баттай байхдаа гэж хэлнэ дээ. Надтай ойр ажилладаг хүмүүс л миний зургууд, хийж буй ажлууд сахилга батаас урган гардгийг харах боломжтой байдаг. Би хамтрагч нартайгаа байнга л ингэж ярьдаг юм: Энд тэнд очиход үйлчлүүлэгчид маань сайхан хүлээж авч, аль болох л тавтай байлгахыг боддог тул хөгжилдье, шоудъя, есөн шидийн зүйлсийг хийе гэвэл бидэнд маш их боломж их. Гэвч сайн ажиллаж, гараасаа чанартай зүйлсийг гаргах нь л бидний зорилго.

Миний хувьд бас ч гэж нэлээн залуудаа энэ салбарт амжилт гаргаад эхэлсэн. Залуудаа амжилт гаргасан хүмүүс бас буруу замаар орчих нь бий. Энэ эрсдэлээс надтай адил чөлөөт уран бүтээлчийн хэв маягаар ажилладаг аавын маань нөлөө сэргийлсэн байх гэж боддог. Надад босс гэж байхгүй ч зорилго маань миний босс юм даа.


ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Урьдчилж таамаглахын аргагүй байдал бол миний ажлын хамгийн сайхан, бас хамгийн бэрхшээлтэй тал гэж болох юм. Заримдаа чи жигтэйхэн өндөрт байна, амжилт олно. Ийш тийшээ аялж, мөнгө сайн олно, урам зориг өгөх хүмүүстэй уулзана. Гэвч заримдаа имэйл ирэхгүй байх, хүссэн ажлаа авч чадахгүй байх зүйлс тохиолдоно. 

Ер нь бусад хүмүүс шиг энгийн амьдралтай байх боломж хомс л доо. Мэдээж хэзээ нэгтээ гэр бүлтэй болж, харьцангуй тогтвортой болох байх. Одоохондоо бол энерги ихтэй, бүтээмж өндөр байгаа үедээ сайн л ажиллах ёстой. Сүүлийн хэдэн жилд би маш үр бүтээмжтэй байсан. Ирээдүйд арилжааны ажлуудаа болиод, зөвхөн хувийн төслүүд дээрээ төвлөрөх болно.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Хамгийн сүүлд Walt Disney Pictures-ийн нэгэн киноны постерын зураг авалтыг хийсэн. Энэ сарын сүүлээр Вьетнамд нэгэн хөдөө аж ахуйн судалгааны компанийн зурагтай.

Мөн миний "We Came From Fire" гэрэл зургийн бүтээл удахгүй гарах юм. Энэхүү номдоо курдууд Ирак болон Сирид ямар хүнд нөхцөлд буйг харуулах зургуудыг оруулж, тайлбар өгүүллүүдийг бичсэн юм. Уг нь өнгөрөгч 12-р сард гарах байсан ч нэг сонирхолтой явдлаас болоод гарсангүй. Миний номыг Туркд хориглосон. Паблишинг компани болох powerHouse Books номыг маань Хятадад хэвлүүлэхээр болоод байлаа. Гэвч туршилтын хувилбараа нааш цааш нь хэд хэд явуулж миний маш их цагийг авсны дараа тус хятад хэвлэлийн газар номыг хэвлэхээс татгалзсан. Хятад Турктэй сайн харилцаатай байх үүднээс засаг захиргааны хориг орж ирсэн юм болов уу гэж би хувьдаа таамаглаад байгаа. Мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ том улсууд миний номыг хориглоод байгаа нь нэр төрийн хэрэг болж байна (инээв). Ер нь ном, хэвлэмэл товхимлоо гаргаж байж л тухайн төслийг бүрэн дуусгалаа гэсэн мэдрэмж авдаг юм.

Зарим хувийн төслүүдийн хувьд, би гэрэл зургийн сургалт видео их хийдэг байсан. www.learnfromjoeyl.com гэдэг вэбтэй. Гэвч 2014 оноос хойш шинэ видео хийгээгүй л байна. Түүнээс хойш хэтэрхий завгүй болчихжээ. Гэхдээ шинэ цуврал хиймээр л байгаа. Багшлах нь надад таалагддаг. Одоо сургалтын видео хийвэл арай өөр арга хэлбэрээр хийнэ. Студидээ 20 гэрэл зураг сонирхогч уриад ч лайв байдлаар хийх ч юм уу. Мастеркласс ч юм уу. 

Бас бидний Dudes with Cameras гэх сонирхолтой төсөл байдаг. Гэрэл зураг авалтын хөшигний цаана юу болдгийг харуулдаг, өгүүлдэг тийм цуврал юм. Фото подкаст л гэсэн үг юм даа. Үүн дээр бас нэг төлөвлөгөө байгаа шүү. 



ТА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ЯАЖ ОЛДОГ ВЭ? ТОМООХОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ТАЛААР?

Мэдээж агент бий. Агент болгон нэлээд тооны уран бүтээлчдийг төлөөлдөг шүү дээ. Хуучин цагт үйлчлүүлэгчид голдуу сэтгүүлээс гэрэл зурагчдыг мэдэж авч хайдаг байсан бол өдгөө интернэт энэ асуудлыг хялбархан шийддэг болсон. Агент руу шууд холбогдоно, эсвэл надтай шууд холбогдох үед би агент руугаа чиглүүлдэг.

Томоохон үйлчлүүлэгчид гэвэл, хүмүүсийн сайн мэдэхээс гэвэл алдарт жүжигчин Роберт де Ниро, Кристиан Бэйл, алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхам нарыг дурдаж болно. Де Нирог яг өөрийг нь, Кристиан Бэйлийг киноных постер зурганд авч байлаа. Иймэрхүү алдартай хүмүүсийн зураг дээр нэг анхаарах юм бол "од шинж"-ийг нь зургийн мөн чанартайгаа баланслах байдаг. Өөрөөр хэлбэл од болохоор тэр нь ялгараад, зургийн чанар нь орхигдох вий гэсэн үг. Гудамжинд дарсан бусад хүмүүсийн зурагтай чанарын хувьд адил байлгах нь өөрөө нэг сорилт байдаг гэх үү дээ.




Байгууллага гэвэл National GeographicUS ArmyNovartisWalt DisneyLavazzaVanity FairSunday TimesCanada Goose болон WaterAidOxfam зэрэг ТББ-уудыг дурдаж болно. WaterAid-тэй би Сиерра Лионд, Oxfam-тай Иракт ажилласан юм. ТББ-уудад сайн дурын ажил хийх нь (заримдаа үнэгүй, заримдаа тун бага хөлсөөр) илүү бүтээлч байх боломжийг олгодог. 

Жишээ нь Сиерра Лионд усны дэд бүтэцтэй холбоотой төслөөр очсон. Бусад зурагчид тэр газрын хүмүүсийг ядуу харагдуулахад л анхаараад байлаа. Харин би тэд бол эв нэгдэлтэй, ажилсаг хүмүүс, гагцхүү дэд бүтэц л дутуу байна, тэрийг нь хийгээд өгчихвөл өөрсдөө цааш нь тогтвортой үргэлжлүүлээд явж чадна гэсэн өнцөг гаргасан юм. Миний зургууд тус газрын нөхцөл байдлыг илүү бодитоор харуулж, энэ том төсөлд хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг. Иймэрхүү тохиолдолд л би "Хөөх, би ч үнэхээр дажгүй ажил хийчихлээ шүү" гэж өөрийгөө үнэлдэг. Яг үнэндээ хожим хойно ийм л ажлууд дурсагдана, ийм л ажлууд намайг илэрхийлж үлдэнэ.


ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би ном их уншдаг, бас их сонсдог. Саяхан уншсан, уншиж буй номууд гэвэл Эрнест Хемингвэйн "Хэнийг дуудаж хонх цохив", Себастиан Жунгерийн "Fire", Стэвэн Прэссфилдийн "The War of Art", Мюррей Бүүкчиний "The Next Revolution" зэрэг номууд байна.

Түүх, антропологи сонирхдог хүнд бол "With the Armies of Menelik 2" номыг санал болгоно. Энэ бол Этиопд очсон орос цэргийн тэмдэглэл юм. Үнэнийг хэлэхэд миний хамгийн дуртай ном байх.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Би зурагчны карьераа рок хамтлагуудын зургийг аван эхэлж байсан. Тэдэнтэй хамт Канад, АНУ, Европоор аялан тоглолтод нь явдаг байлаа. Одоо бүх л төрөл жанрын хөгжим сонсдог ч тэр л хамтлагуудын хөгжимд, хард рокд илүү дуртай гэж хэлнэ. 

Миний зураг авах хамгийн дуртай үе бол нар мандах үе. Тиймээс заримдаа өглөө 3 цагт босож суух нь бий. Тиймэрхүү үед бол сэргээх чанга хэмнэлтэй хөгжим сонсдог. Туслах маань электро хөгжмийн жагсаалт хийж өгсөн.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Би ч хүмүүстэй харилцаж, тэдэнтэй гүнзгий холбоо үүсгэн нээж гаргадаг хүн шүү дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Зураг авах хамгийн дуртай үе маань нар мандах үе. Тэгэхээр зураг авалттай үед бэлдэхийн тулд үүрээр 3 юм уу 4 цагт босно. Зураггүй үед голдуу 8 цагт босно. Өдөрт 8-10 цагт унтаж сайн амрахыг хичээдэг. Гэхдээ ажилтай үед бол мэдээж хүссэнээрээ унтаж чадахгүй.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хобби гэвэл миний хувийн төслүүд юм даа. Би соёл, антропологи, улс төр, мөргөлдөөний талаар сонирхдог. Очсон газруудаа энэ сэдвийн хүрээнд сонирхож, илүү ихийг мэдэхийг хүсдэг. Музей үзнэ. Би эдгээр сэдвүүдийг гүнзгий сонирхохдоо, судлахдаа гэрэл зургийг ашигладаг юм. Сурахыг хүссэн зүйлийнхээ талаар, тэр сэдвээр зураг авдаг. Тэгэхээр камер бариад явж байна гэдэг нь дандаа ажлаа хийж байна гэсэн үг биш. Камер байхгүй байсан ч хувийн төслүүд, сонирхдог сэдэвтэйгээ холбоотой зүйлсийг хийж л байх болно.

Бас аялалтай холбоотой нэг зүйл бол би хэдэн улсад очсоноо тоолдоггүй, ач холбогдолтой зүйл гэж боддоггүй. Харин тухайн улсад очоод юу юу үзэж, хамгийн гол нь юу мэдэрсэн бэ, ямар туршлагыг олж авсан бэ гэдэг л чухал санагддаг. 

Мөн чөлөөт цагаараа ном их уншдаг. Бас баримтат кино, телевизийн цувралуудыг их үздэг. Энийгээ судалгаа хийж байна гэж зөвтгөнө (инээв). 2018 оны хувьд би найзуудтай сайн уулзалдаж чадаагүй. Энэ жил харин найзуудтайгаа эргэж уулзалдах, хаана юу юу хийж яваагаа мэдэлцэх зорилт тавьсан шүү.




ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэрэл зургийн ачаар би олон шинэ хүнтэй танилцаж, олон шинэ газрыг үздэг. Зургийг нь авч байсан хүмүүсээс найз нөхөд болсон хүмүүс олон. Жишээ нь тархи судлаач хүн, ISIS-тай тулалдаж яваа цэрэгтэй найз болно гэдэг хүн болгонд олдоод байдаггүй ховор завшаан байх. Энэ бүхнээс, бас хүмүүнлэгийн ажлуудаас их урам зориг авдаг. 

Мэргэжлийн тал дээр надад бүтээлч салбарт ажиллаж буй хэдэн дотнын найз, хамтрагчдын жижиг хүрээлэл байдаг. Зарим нь зураач байх жишээтэй. Би ямар нэг шинэ төсөл хийхээрээ, шинэ бүтээл хийхээрээ тэдэн рүү илгээж "Хайр найргүй шүүмжлээрэй" гэдэг. Ингэж өөрийн хийж буй бүх ажлуудыг итгэдэг хүмүүсийнхээ шүүлтүүрээр оруулдаг даа. Тэд бол миний урам зориг, үлгэр дууриал авдаг хүмүүс. 



ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Намайг ахлах сургууль төгсөхөд сургуулийн зөвлөх маань модны мужаан болохыг зөвлөж байсан юм. Ямар нэг мэргэжил эзэмших нь зөв, гэрэл зургаа хобби болгоод явна биз гэдэг байдлаар. Энэ бол Канадад боломжийн цалинтай, их хэрэгцээтэй ажил л даа. Гэхдээ би тухайн үед гэрэл зургаараа хэдийн ажиллаад эхэлчихсэн байв. Энэ бол өрсөлдөөнтэй салбар. Чи энэ салбарт хүч үзэхээр шийдсэн бол өөр давхар ажил эрхлээд байх боломжгүй. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд их цаг зарцуулах хэрэгтэй. Харин өөрөө фрийнлансер байсан аав минь үүнийг ойлгоод, өөрийн хүсдэг зүйлийг хийхийг дэмжсэн юм. Угаас Канадад нийгмийн халамж нь сайн болохоор хүн яаж ч бүтэлгүйтлээ гэсэн өлсөж цангах хэмжээнд доройтдоггүй. "You're a starving artist. Not starved to death." Тиймээс эрсдэл хийх боломжтой. Тэгэхээр үндсэндээ аав минь намайг Б төлөвлөгөөгүй байхад сургасан, уриалсан хэрэг. Ингээд би коллежид явалгүй, гэрэл зурагт бүх бооцоогоо тавьсан. Надтай өдгөө өрсөлдөж буй хүмүүс ч бас л гэрэл зурагт бүх л амьдрал, зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс байгаа.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Бусад залуу гэрэл зурагчдад, ер нь бүтээлч салбарын хүмүүст миний хэлдэг нэг санаа байдаг. Үйлчлүүлэгчид өөрсдийнх нь хүсэж байгаа зүйлтэй төстэй зүйлийг өмнө нь хийсэн уран бүтээлчдэд, гэрэл зурагчдад итгэх өндөр итгэх магадлалтай. Тэгэхээр зөвхөн арилжааны ажлууд биш өөрөө сонирхлоор хувийн төслүүд хийдэг байх нь чухал. Ингэж бэлэн жишээ ажлуудтай болоод, түүнийг боломжит үйлчлүүлэгч нарт үзүүлбэл "Аа, бид яг иймэрхүү юм хиймээр байна" гэж хэлдэг. 

Ер нь байнга л арилжааны ажил хийгээд байвал 5 жил болоод л карьер чинь дуусна. Энэ төрлийн ажлыг байнга хийгээд байвал хүн хөгждөггүй. Байнга төрөл бүрээр өөрийгөө хөгжүүлж, туршилт хийж, өөрийгөө шинэлэг байлгах хэрэгтэй. 


ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Оном сангийн гүйцэтгэх захирал Нараа эмчийг санал болгоё. Би өнгөрсөн зун Novartis-ийн урам зориг өгөхүйц түүхтэй дэлхийн зарим эмч нарыг онцлох төслөөр Монголд ирээд Нараа эмч болон зарим өвчтөнүүдийнх нь зургийг авсан юм. Энэ хүн хөгжилтэй оронд ажиллаж хавьгүй өндөр түвшинд амьдарч болох ч Монголд хамгийн түгээмэл байгаа элэгний өвчтэй хүмүүсийг анагаан, эх орондоо хувь нэмэр оруулж байгаа нь гайхалтай. Эмнэлэг нь ч олон оронд байгаад байдаггүй түвшний эмнэлэг байна лээ.
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:20

    Las causas de disfuncion erectil son variadas y dependen de cada hombre en particular, presentándose una gran diferencia entre aquellas orgánicas (relacionadas con algún trastorno o enfermedad), psicológicas (relacionadas con trastornos psicológicos) y las relacionadas con el consumo de sustancias. Quero comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

Өчигдөр, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

Өчигдөр, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

Өчигдөр, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

Өчигдөр, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

Өчигдөр, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19