iNet.mn дагах

“60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар-нийслэл

УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан”  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ. УИХ дахь МАН-ын гишүүд АН-ынхныг оролцуулалгүйгээр 32:33-аараа талцсаны эцэст “Шударга ёс” ялсан. Үүн шиг НИТХ-ын  45 төлөөлөгч, тэр дундаа МАН-ын 34 төлөөлөгч нийслэлийн ЗД-д хэнийг дэмжихээс “60 тэрбум”-ынхны эрх мэдэл нийслэлд хадгалагдаж үлдэх эсэхийг шийдэх болоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ болон НИТХ-ыг бүрдүүлж буй улс төрийн хоёр намын хувьд аль алинд нь тооны хувь, харьцаа ойролцоо байгаа. Тиймээс У.Хүрэлсүх нарын эхлүүлсэн МАН дахь улс төрийн цэвэрлэгээ, шударга ёсны ялгаралд хэн ялах нь АН-ынхнаас хүссэн ч үл хүссэн ч хамаарах болчихоод байгаа.мөнÑÑÑлÑÑн зÑÑган илÑÑÑүүд
Ийм үед АН-ынхан сөрөг хүчний хувьд МАН-ын даргын  шинэчлэлийн бодлогыг хүчгүйдүүлэхийн тулд эсрэг талынхныг нь дэмжих тоглолт хийж буй. Энэ нь УИХ-д асуудал үүсгэж байсан шигээ өнөөдөр НИТХ-ыг талцуулсан саналын схем зурагдсаныг Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун болон С.Амарсайхан нарт өгсөн НИТХ-ын төлөөлөгчдийн саналаас харж болохоор байна.
Баримт сөхвөл, НИТХ-ын МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс С.Мөнхчулууныг 14 нь дэмжсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь С.Амарсайханыг дэмжжээ. Үүн дээр  С.Мөнхчулуун АН-ын 10 төлөөлөгчийн  дэмжлэгтэйгээр илүү санал авчээ. Энэ нь МАНАН-г задлах гэж тэмцэж буй МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахгүй байх гол үндэслэл болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. У.Хүрэлсүхийн хувьд МАНАН-г задлах, “60 тэрбум”-ынхантай тэмцэж МАН-ыг цэвэрлэнэ хэмээн ард түмэндээ амлаж, хүлээлт үүсгээд буй.
Ийм үед намын даргын хувьд  С.Мөнхчулууныг батламжлах нь улстөрчийн хувьд ёс зүйгүй,  байр сууринаасаа урвасан, нийслэлд дахин шинэ МАНАН үүсэхийг дэмжсэн явдал болох тул У.Хүрэлсүх үүнээс өөр шийдвэр гаргах боломжгүй байсан болов уу. Харин НИТХ дахь АН-ынхны хувьд ийм байдал үүсэхийг урьдчилан тооцоолж С.Мөнхчулууныг дэмжсэн нь тодорхой. Тэдэнд С.Мөнхчулууныг батламжилсан , батламжлаагүй ялгаагүй, улс төрийн хувьд ашигтай тоглолт. Харин нийслэлийн сая гаруй иргэд хувьд, монголчуудын хувьд улс оронд дахин улс төрийн тогтворгүй байдал үүсгэх,  маш том гацааг бий болгох магадлалтай юм. Мөн С.Мөнхчулууныг “60 тэрбум”-ын бүлэглэлийнх хэмээн ярьж буй.
МАН-ын өнгөрсөн 28 жилийн түүхээс харахад Улаанбаатар хот бол М.Энхболд болон түүний бүлэглэлийнхний мэдэлд байсан. Хотын фракц гэх нэр томьёолол ч бий.  М.Энхболдоос эхлээд Ж.Бадамжунай, Т.Билэгт, Ж.Батбаяр, Ж.Мөнхбаяр гээд Улаанбаатар хотын үе үеийн бүх удирдлагууд, НИТХ-ын дарга, Засаг дарга нар түүний ойр орчмын хүрээллээс сонгогдож, томилогддог бичигдээгүй хуультай байсан.
Энэ зарчмаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр хотын фракцын залуу үе болох Ц.Сандуй, Су.Батболд нар хамгийн сүүлд буюу хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотыг  удирдаж байсныг ард түмэн мартаагүй байх. “60 тэрбумын” схем 2016 оны сонгуулиар ил болсноос хойш бараг жил гаруй ард түмэн, шударга улстөрчид тэмцэж, эсэргүүцэж байж арай гэж салаад хэдхэн сар л өнгөрч байна.
Гэтэл одоо Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс Засаг даргад С.Мөнхчулууныг ил тод, улайм цайм дэмжиж эхэлсэн нь “60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар нь нийслэлийн Засаг даргын “суудал” болсныг  батлаад байна. Хуучнаар хотын фракцынхан, одоогийнхоор “60 тэрбумынханд” улс төрд дахин оршин тогтнох, эрх мэдлийн үлдсэн ганц боломж, орон зай нь нийслэл Улаанбаатар, нэр дэвшигч С.Мөнхчулуун юм. 
Хэвлэлд өгч буй мэдээллүүдээс харахад /erennews.mn/ Ц.Сандуй энэ удаад бусдыгаа манлайлж түүхэндээ анх удаа хотыг бие даагч даргатай болгоно хэмээн С.Мөнхчулууныг Засаг даргад дахин зүтгүүлэх гэж байгаа бололтой. Энэ тохиолдолд намынхаа шинэ дүрмийн дагуу нэгэнт МАН-ын гишүүнээс гарсан тэдний хувьд улс төрийн дэмжлэг байхгүй юм. Өөрөөр хэлбэл  НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч цаашид улс төрийн карьераа бодвол намын бодлого, дүрмийг хүндэтгэн тэднийг дэмжихгүй байх магадлал өндөр.
Магадгүй НИТХ-ын олонхын дэмжлэг аваад Засаг даргаар сонгогдсон тохиолдолд хувь хүнийхээ хувьд аядуу зөөлөн, өдий зэрэгт хүртлээ нөмөр нөөлөг, дэмжлэгийг нь авч байсны хувь хүний хувьд  С.Мөнхчулуун “60 тэрбумын” ах нарынхаа шууд хамааралд байна хэмээн улс төрийн тоймчид үзэж буй. Харин АН-ын бүлгийнхний хувьд МАН-ыг талцуулах, санал хуваахын тулд МАН-ын бодлогоос сөрж буй хэнийг ч дэмжихэд бэлэн бөгөөд нийслэлийн Засаг даргыг тойрсон улс төрийн маргаан, талцал удаан үргэлжлэх тусмаа сөрөг хүчний улс төрд ашигтай болж байна.
Эцэст нь хэлэхэд эрх баригч намын даргын хувьд олон том давааг давж, сөрж тэмцэж эрх мэдлийг төвлөрүүлсэн У.Хүрэлсүх “60 тэрбум”-ынхны сүүлчийн хорогдох байр болсон нийслэлийг алдах уу, аврах уу гэдгээс МАНАН-тай хийх тэмцлийн ирээдүй шалтгаалах болоод байна.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Еcдүгээр сараас даатгалаараа фитнест явж эхэлнэ

22/08/2019, 11:12

"Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгээс

22/08/2019, 11:10

Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй

21/08/2019, 10:17

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Энх тайван цаг ирж буйг сурталчилж дугуйтай эргүүл хийв

21/08/2019, 10:14

Баруун аймгуудыг холбох автозам ашиглалтад орлоо

21/08/2019, 10:13

"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" байгуулах төсөлд санал авчээ

20/08/2019, 15:02

Шинээр хадны хөмөг, зоосон зураг илрүүлжээ

20/08/2019, 14:57

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Олон улсын гэрэл зурагчид Аварга тосон нуур орчмын хог цэвэрлэв

20/08/2019, 14:55

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

19/08/2019, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

19/08/2019, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

19/08/2019, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

19/08/2019, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

19/08/2019, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

19/08/2019, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58