iNet.mn дагах

Аман түүхийн амин чухал баримттай "Урианхай өргөжин тэлсэн түүх"

Монголчууд эвлэлдэн нэгдэж их төр улс үүсгэх ирээдүйн үйл хэргийг урианхайчууд хэрхэн угтан мэдэж, түүнд бэлтгэсэн, хар , шар, цагаан зэрэг олон өнгөөр нэрлэгдсэн урианхай нар, түүхэнд мөртэй зарим овог аймаг хэрхэн бий болсон зэрэг өмнө нь төдийлөн яригдаж сонсогдоогүй сонин содон домог түүхийг агуулсан  “Урианхай өргөжин тэлсэн түүх” номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид эмхэтгэн сар шинийн босгон дээр хэвлүүлжээ.Ðман ÑÒ¯Ò¯Ñийн амин ÑÑÑал баÑимÑÑай "УÑианÑай Ó©Ñгөжин ÑÑлÑÑн ÑÒ¯Ò¯Ñ"

Тэрээр номынхоо өмнөтгөлд “ Миний бие энэ удаад эртний болон дундад эртний урианхай нарын түүх судлалд санаа өгч мэдэхүйц үлгэр домгийг тэмдэглэн авснаа дэвтэрлэлээ. Шинжлэх ухааны судалгааны арга зүйд тулгуурлаагүй, баталгаа нотолгоогүй гэх шүүмжлэл энэ номтой холбоотойгоор гарах нь мэдээж боловч судлаачийн хувьд үнэнийг батлах нотлох зорилго тавиагүй, аман мэдээллийг судалгааны эргэлтэд оруулахаар хэвлүүлж байна” гэжээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан “Урианхай өргөжин тэлсэн түүх” номын нээлтийг хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, эрдэмтэн судлаач, уншигчдын саналыг сонссон нь шинэлэг, содон ажил боллоо. Энэ хэлэлцүүлэгт оролцсон зарим судлаачийн үгийг хүргэе.МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С. Амартүвшин:
-Домогт өгүүлж буй үйл явдал нь үнэний улбаатай байдаг. Монголчууд болсон явдлыг түүхлэн  үлдээхдээ аман болон бичгийн хэлбэрээр, тэр дундаа уран сэтгэмжээр  дүрслэн үлдээдэг гайхалтай ард түмэн юм.  ”Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” гээд  гайхалтай бүтээлүүдэд бидний өвөг дээдсийн үүх түүхийг уран сэтгэмжтэй, үнэнээр өгүүлсэн байдаг.  Ингэхэд Монголын бичгийн мэргэд  хэзээ ч худлыг бичдэггүй байсан бөгөөд  зохиож бичих арга барилд ихэд хожуу буюу 17 дугаар зууны үеэс суралцсан гэж үздэг.
Ðман ÑÒ¯Ò¯Ñийн амин ÑÑÑал баÑимÑÑай "УÑианÑай Ó©Ñгөжин ÑÑлÑÑн ÑÒ¯Ò¯Ñ"
 Энэ ном бөө мөргөл, шашин шүтлэгийн сурвалжтай мэт боловч тайлагдашгүй нууцыг дэлгэсэн эртний үүх түүхийг бодитоор хэлж өгчээ.  Энд  өгүүлэгдэж байгаа  түүхийг илүү нарийвчлан  судалбал   яасан юм бэ гэсэн саналыг  тавьж байна. Зохиолын баатрын явсан чиглэлийг нь гаргаад аялалын маршрутаар нь газрын зураг зохион судалж  болно. Хоёрдугаарт, энэ номыг уншиж байхад Алтайн магтаалыг сонсч байгаа мэт,  цуурын аялгуугаар хөглөгдөж байгаа мэт  мэдрэмж төрсөн. Бичлэгийн хэлбэр үнэхээр гайхалтай.  Бөөгийн яруу найраг, дүрслэлээр дамжуулан бидэнд өгч байгаа мэдээлэл нь уран сэтгэмжтэй, оюун санааны  өөр ертөнцөд хөтлөн аваачиж байна. Урианхайчуудын язгуур зан чанар, ёс суртахуун, сэтгэлгээг их тод илэрхийлжээ.  Угсаатны болон түүхэн талаас нь гүнзгийрүүлэн  судлах хэрэгтэй  үнэн түүхийг уран сэтгэмжээр өгүүлсэн утга зохиолын чухал өв гэж үзэж байна.

Түүхийн ухааны доктор Ц.Минжин:
-Энэ номыг бүтээхдээ судлаач маань бөөгийн онгодын хэлсэн домог үлгэрийг ашигласан байна. Хэл найруулгын хувьд  орчин цагийн монгол хэлнээ  яруу сайхан буулгасан, бие даасан сайн бүтээл болж чаджээ.  Хоёрдугаарт, Эзэнт гүрний түүх, Чингис хааны намтар түүхийг  голлон судалдаг эрдэмтний хувьд  надад энэ номонд болж буй үйл явдлууд  Монголын Эзэнт гүрний газар нутгийг тэр чигт нь  хамарч байгаа нь харагдаж байна. Маш өргөн нутаг дэвсгэрийг хамарсан. Дараагийн нэг сонирхолтой зүйл нь зүг зүгт тодорхой үүрэгтэйгээр тарж явсан хан хөвгүүдийн замд тааралдсан улс орнуудын аж байдлыг их тод өгүүлжээ. Шар айргийг яаж исгэж байна, үзэмний дарсыг яаж хийдэг, дарвуулт онгоц хийгээд усны  урсгал сөрж явж болдог сонин болгон өгүүлж байна. Ихэр мөрөн  гэхэд л газрын байршлыг нь уншихаар Амударьяа, Сырдарьяа мөрөн байж мэдэхээр байна.  Туйлын цагаан шөнийн тухай, цас мөсний оронд хүрч очсон тухай өгүүлж байна.
Эдгээр домог  газар зүйн  байршлын хувьд их үнэмшилтэй байна. Нэгдүгээрт, бидний амьдарч байгаа газар нутагтай маш сайн тохирч байна. Хоёрдугаарт, тухайн газар нутгуудад амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маягийг маш тод харуулж өгч байна. Энэ бол Энэтхэг, энэ бол Япон, гурван хааны улс гэдэг нь Солонгос байна гэхчилэн ойлгогдож байна. Хан төрийн хар сүлдний зэвийг бүтээлгэж авчирсан  учраас Зэвийн удам гэж нэрлэв гэхчилэн судалбал зохих сонин мэдээ занги элбэг байна. Энэ ном  уншсан хүн бүрийн сэтгэлийг хөглөх бүтээл болж чаджээ.

Угсаатны зүй судлаач, түүхийн ухааны доктор Н.Маралмаа:
-Монголын судлаачид бөө мөргөлийн талаар ихээхэн судалсан байдаг боловч онгодын хэлсэн үг, буултан дахь үйл явдал, домог үлгэрийн утга учрыг түүхэн талаас  судалсан нь цөөхөн. Сүүлийн үед угсаатны зүй судлаачдын сонирхол нь амьд домог руу хандаж,  эртний соёлыг судалдаг болсон. Гэхдээ онгодын хэлсэн үлгэр домгийг яг ингээд цаасан дээр буулгаад олон түмэнд хүргэсэн нь одоогоор цөөн байна. Энэ номонд урианхай түмнийг дотор нь хар урианхай, цоохор урианхай, халтар урианхай, шар урианхай гэх мэтээр яагаад нэрлэж байсан учрыг өгүүлсэн шинэ мэдээлэл их байна. Мөн хас тэмдгийн билэгдэл, утга учрыг тодорхой тайлбарласан, тэр нь бидний хувьд нэн шинэлэг байгаа нь сонирхол татаж байна.   Ер нь түүхэн баримтууд олонтой, уншаад байх тусам олон сайхан мэдээлэл гарч ирж байна. Бөө мөргөл судлалаар ажиллаж байгаа судлаачид энэ номыг үзэх хэрэгтэй гэдгийг  онцлон хэлмээр байна.

Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Буянзаяа:
-Монголын уран зохиолын түүхэнд урианхай түмнийг онцлог байдлаар тусгасан байдаг. Газар зүй, ахуй хэв шинжийнхээ хувьд их том тодруунаар бичигдсэн. Ер нь урианхайчууд бурхан гэдэг үгтэй их холбоотой ард түмэн. Бурхан Халдунд нутагладаг  байв.  Гэтэл 15 дугаар зууны сүүл,16 дугаар зууны эхэн үед Монголын уран зохиолд урианхайчуудын тухай шинэ мэдээ гарч ирсэн. Зургаан түмний  нэг урианхай хүмүүсийг хулан зээрээр хооллож, хулгар шараар зулам хийж, худгийн ус гаргаж, хулгай зэлгийг номхотгосон гэжээ. Тэгэхээр худгийн усыг урианхайчууд гаргажээ. Өгөдэй хаан нас барахаасаа өмнө өөрийн бүтээсэн дөрвөн сайн үйлийн  нэг нь усгүй газар  ус гаргасан гэж дурдсан байдаг. Энэ чухал үйлийг тэгэхээр урианхайчууд хийээ.13 дугаар зуунд худаг усыг бий болгосон нь Урианхайчууд юм. Энэ лүгээ адилаар монголчуудын түүхэнд урианхай нарын оруулсан хувь нэмрийг үнэлэхэд Галаарид судлаачийн эмхэтгэсэн энэ домгууд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх нь дамжиггүй.  Бас нэг сонирхолтой зүйл нь бидний өвөг дээдэс хаа нэгтээгээс ирэх биш, харин эсрэгээрээ харийн олон оронд очиж тэдний хаан язгуурыг бататгаж өгсөн тухай өгүүлж байгаа нь цоо шинэ хандлага юм.  Өөр ямар биет өв байгааг судалж өгөөч гэмээр байна.

“Сити” дээд сургуулийн багш, доктор Б.Мөнгөнхүлэг:
-Энэ номыг би амьтай, шүншигтэй ном гэж харж байгаа. Урианхайн өв соёл, түүхийг өгүүлсэн, бөөгийн онгодын хэлсэн домог яриаг эмхэтгэн буулгасан ийм гайхалтай ном одоо хэрнээ байхгүй. Миний өвөө Сүхийн Чойсүрэн гэж алдартай туульч байв. Намайг долоодугаар ангид байхад бурхны оронд явсан. Тэр хүртэл өвөөгийнхөө дэргэд байж Алтайн магтаалыг сонсч өссөн. Түүнээс хойш манай нутгаас Эрдэнэцогтын Баатаржав, Авирмэдийн Балдандорж нар төрийн туульч болсон. Урианхайчууд Бурхан Халдуны уугуул  гэдэг нь үнэн. Урианхайчуудын түүхийг мартуулахыг хүсдэг байдал 1990 оноос хойш арай өөрчлөгдсөн. Урианхайчуудын ан ав хийх, тууль хайлах, уран дархан хийх зан заншил нь цул соёл юм. 

Энэ номд хар чулуу хайлуулж гэсэн нь  төмрийн хүдрийг  хэлээд байна. Судлах зүйл ихтэй ном болжээ.байна. Судалгааны  том эх сурвалжийг бий болгосон байна. Гарч байгаа зүйр үг хэллэг нь их чухал юм байна. Түүхэн сурвалжтай холбож судалбал гайхам үр дүнд хүрч мэдлэх  асар их мэдээллийг агуулсан  том бүтээл болжээ.Доктор Б.Галаарид:Ðман ÑÒ¯Ò¯Ñийн амин ÑÑÑал баÑимÑÑай "УÑианÑай Ó©Ñгөжин ÑÑлÑÑн ÑÒ¯Ò¯Ñ"
-Энэ номын өмнөх үгээс бусад  нь бөөгийн буулт. Би зөвхөн эмхэтгэж, өмнөтгөл  л бичсэн. Буулгасан бөө нь урианхай биш, бэсүд овгийн хүн. Мөлжүүртэй ном болсон нь үнэн. Түүх, соёл, угсаатны судлалд шинэ санаа, таамаг гаргах, түүнийгээ батлах нотлоход түүхий эд болохуйц олон сонин түүх, хууч энэ номд бий.  Жишээ нь, бид урианхайчуудыг  зүүн талын Хэнтий, Хянганаас наашилж, баруун талд гарсан ард түмэн гэж боддог. Гэтэл энэ номонд орсон домогт өгүүлж байгаагаар бол бүр эрт дээр үед, их улс байгуулагдахаас ч өмнө Тэнгэр уулнаас Монголын нутгаа нар зөв тойрон нүүдэллэжээ. Дараа нь бослого тэмцэл  гараад уруудаж буруудах үед төрийн цаазаар нар буруу эргүүлэн баруун зүгт нүүлгэсэн  зэрэг сонин түүх энд бий. Хувцасны тухайд гэхэд хаан хүн яагаад хар бараан хувцас өмсч болдоггүй юм, урианхай хүн яагаад улаан дээл өмсдөггүй болсон юм зэргийг тайлбарласан  мэдээлэл байгаа. Саха урианхай гэдэг нэрийг цагаан урианхай гэж домогт өгүүлж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бөө мөргөлийн зүүн зүгийн 44 тэнгэр, баруун зүгийн 55 цагаан тэнгэр гэдгийн анхдагч эх үүслийн талаар тайлбар болж мэдэхүйц мэдээлэл энэ домогт байгаа нь судалгааны ихээхэн ач холбогдолтой юм. Харын тэнгэр хэрхэн бий болов, харын тэнгэрт хатуу идээ яагаад өргөх болов, бөө хүн анх яаж тэнгэртэй харьцаж чаддаг болов гээд олон мэдээлэл эдгээр домогт бий.

Баян- Өлгий аймгийн Буянт сумын уугуул Д.Дарьчулуун:
-Энэ ном монгол түмний өнө эртний түүхийг агуулсан гайхамшигтай бүтээл  болжээ. Одоогийн бөө нар яагаад ийм зан үйл хийж байгаагаа мэддэгггүй, хүмүүс ч юу хийлгэж байгаагаа мэддэггүй. Харин энэ ном олон зан үйлийн утга учрыг тайлах сэжим өгсөн үнэхээр хэрэгтэй эх сурвалж  болжээ.

Доктор Б.Галааридын “Урианхай өргөжин тэлсэн түүх” хэмээх ном хэвлэгдээд удаагүй ч эрэлт ихтэй, хүмүүсийн анхаарал сонирхол татаж эхлээд байгаа нь номын хэлэлцүүлэгт нэлээд олон эрдэмтэн доктор, мөн ӨМӨЗО, Баян-Өлгий, Ховд, Эрдэнэтээс хүмүүс зорин ирж оролцсоноос  харагдаж байв. 


Ðман ÑÒ¯Ò¯Ñийн амин ÑÑÑал баÑимÑÑай "УÑианÑай Ó©Ñгөжин ÑÑлÑÑн ÑÒ¯Ò¯Ñ"скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Еcдүгээр сараас даатгалаараа фитнест явж эхэлнэ

22/08/2019, 11:12

"Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгээс

22/08/2019, 11:10

Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй

21/08/2019, 10:17

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Энх тайван цаг ирж буйг сурталчилж дугуйтай эргүүл хийв

21/08/2019, 10:14

Баруун аймгуудыг холбох автозам ашиглалтад орлоо

21/08/2019, 10:13

"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" байгуулах төсөлд санал авчээ

20/08/2019, 15:02

Шинээр хадны хөмөг, зоосон зураг илрүүлжээ

20/08/2019, 14:57

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Олон улсын гэрэл зурагчид Аварга тосон нуур орчмын хог цэвэрлэв

20/08/2019, 14:55

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

19/08/2019, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

19/08/2019, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

19/08/2019, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

19/08/2019, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

19/08/2019, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

19/08/2019, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58