Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд түүхий нүүрсийг хориглоно гэсэн шийдвэрээ эргэн хар
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс түлшинд ашиглахыг хориглоно. Энэ шийдвэр хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх юм. Уг түлшний талаар өнөөдөр /2019.03.11/ ахмад дайчин С.Хорлоо мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж иргэдийг хохироосон энэ шийдвэрээ эргэн харахыг санууллаа.
Иргэн С.Хорлоо “Сайжруулсан шахмал түлшний талаар хүмүүс ам сайтай байхаар нь өнгөрсөн өвөл хоёр шуудайг авч түллээ. Цайны ус буцлах нь бүүхэл асахгүй, илчгүй юм билээ. Гэр халаахгүйгээс харвал өвлийн улиралд хөлдөөх шинжтэй. Шатаж дууссаныхаа дараа шаар л үлдэж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд түүхий нүүрсийг хориглоно гэсэн шийдвэрээ эргэн хар” гэв.
Түүхий нүүрсийг хориглосноор орлуулж сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айлууд хэрэглэх боломжоор хангахаар Засгийн газар ажиллаж байгаа. Харин иргэдийн зүгээс сайжруулсан түлш сайн муу гэсэн хоёр талын байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Мөн дээрх хэвлэлийн хурлын үеэр ахмад дайчин С.Хорлоо Ерөнхийлөгч Х.Баттулгыг улс орныг удирдах чадваргүй хүн Үндсэн хууль зөрчиж 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хэмээн үзэж буйгаа хэллээ.