iNet.mn дагах

Л.Цэрэндолгор: Хэт их эрхлүүлсэн хүүхэд интернэт тоглоомд донтдог

Хүүхдийн эсрэг үйлдэж байгаа нийт гэмт хэргийн гуравдугаарт цахим орчинтой холбоотой гэмт хэрэг жагсаж байна гэсэн судалгаа бий. Дэлгэц ширтээд томоотой суугаа хүүхэд тань маш том ангал руу өнгийж байгаа юм биш биз. Энэ бол үнэхээр сэтгэл зовоох асуудал. Хүүхдийн эрүүл мэндээс эхлээд гэр бүл, цаашлаад нийгмийн хөгжилд олон сөрөг үр дагаврыг учруулах хор хөнөөлтэй энэ асуудлыг олон талаас нь хөндсөн цуврал сурвалжлага бэлтгэхээр бид зорьж байна. Энэ удаад СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой уулзаж, цахимд донтолтын эмгэг, түүний сэтгэцэд нөлөөлөх үр урхаг, хэрхэн түүнээс сэргийлэх тухай тодрууллаа.

-Танай төв хүүхдийн сэтгэцийн чиглэлээрх тусламж үйлчилгээ үзүүлдэг, улсдаа ганц эмнэлэг. Сүүлийн жилүүдэд танай төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоог, өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ямар байна вэ?

 -СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник кабинетын хувьд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс ирж үйлчлүүлдэг.2013 оноосцахим тоглоомыг хэтрүүлсэн хүүхэд хэвтэн эмчлүүлж эхэлсэн. 2013 онд 30 орчим хүүхэд манай төвд хэвтэж байсан бол, 2017 онд гурав дахин өссөн. Таван жилийн дотор хэвтэн эмчлүүлэх, амбулаториор үйлчлүүлэх, зөвлөгөө авах хүүхдийн тоо гурав дахин ихэссэн үзүүлэлт гарсан ч, 2018 онд харьцангуй буурсан. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдээ цахим донтолтод орж хүндрэхээс нь өмнө үзүүлэх, зөвлөгөө авах хандлага нэмэгдэж, хэрэглээнд нь хяналт тавьж анхаардаг болсонтой холбоотой. Кабинетын хэвтүүлэн эмчлэх тасаг 25 ортой. Энэ ор сурагчдын амралтын үеэр дүүрдэг. Одоо хичээл эхэлсэн учраас харьцангуй ачаалал багатай ч үзлэгийн кабинет дүүрэн байна.

-Нас, хүйсийн хувьд авч үзвэл?

-10-17насны хүүхдүүд их ханддаг. Хөвгүүд пс тоглоомыг хэтрүүлэх, донтох байдалтай байдаг бол, охидын хувьд, цахим хэрэглээ нь фэйсбүүк, твиттер, инстаграм, ютүб гэх мэт сошиал медиа тал руу их байгаа нь харагддаг.

-Интернэт донтолтын эмгэг гэж чухам юуг хэлэх вэ, хэрхэн илрэх вэ?
-Энэ жилээс ДЭМБ олон улсын өвчний ICT 11 дүгээр ангилалд “Интернэт донтолт” гэдэг өвчний кодыг шинээр оруулсан. Тэгэхээр донтох эмгэг мөн юм хэмээн хүлээн зөвшөөрч шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлох код, эмчлэх аргын талаар олон улсын оношийн шалгуурт оруулсан. Манай улсын хувьд, ICT 10 ангиллаар ангилж, цахимд донтохыг эмчилж байгаа. Интернэт донтолтын эмгэг нь бусад төрлийн донтой адил байдаг. Тухайлбал, хүүхдэд ихэвчлэн бие махбодын шинж тэмдгээр илэрнэ. Удаан хугацаагаар сууснаас бие нь хөших, чилэх, ядрах, сульдах, ойрын болон холын хараа муудах,  нүд аргаж хуурайших гэх шинж тэмдэгтэй. Өдөр нь унтаж, шөнө нь унтахгүй байх, нойр хүрэхээ болих, ойр ойрхон сэрэх, хар дарах, тоглоомын агуулгыг зүүдлэх, нойрондоо ярих, явах зэргээр нойр нь өөрчлөгддөг. Үүнээс улбаалж хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт муудах, хичээлдээ сонирхолгүй болох, амархан мартах, өмнө нь сонирхдог байсан зүйлээсээ татгалзаж, сурлагын амжилт нь буурдаг. Гүнзгий өөрчлөлт буюу хүүхэд удаан хугацаагаар тоглож донтож эхлэхээрээ хамгийн их илэрдэг шинж нь зан үйлийн өөрчлөлт юм. Хүүхдийн оюун ухааныг яаж тоглох вэ гэсэн бодол л эзэмддэг гэсэн үг л дээ.  Ямар нэг аргаар тоглохыг хүснэ, оролдлого хийнэ,  хориглоход хүчтэй эсэргүүцнэ, үүнийгээ түрэмгий авираар илэрхийлнэ, эсвэл худлаа ярина, ууртай болно. Түүнчлэн бүлэглэж тоглох мөнгөө олохын тулд эцэг эхээсээ мөнгө хулгайлах, бага насны хүүхдийн эд зүйлийг  дээрэмдэх байдал руу шилждэг.

-Интернэт тоглоомд донтсон хүүхдийн ар гэрийн байдлыг судалж үзсэн үү? 
-2013 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар 82.3 хувь нь эцэг, эхийн хараа хяналт сул, хэт их эрхлүүлсэн хүүхэд интернэт тоглоомд донтож байгаа дүн гарсан.  Хүүхдээ хүссэнээр нь тоглуулдаг, дураар нь өсгөснөөс гадна, хүүхдээ хайхардаггүй, тоодоггүй, хүндэлдэггүй айлын хүүхэд бас тоглоомд донтож байгаа нь харагдсан. 2016 онд манай судлаачийн хийсэн судалгаанд, шийдвэр гаргах чадваргүй,  хариуцлага сул, өөрийгөө хянах чадваргүй хүүхэд илүү өртөж байгаа нь тогтоогдсон.
Аливаа зүйл хэмжээтэй юм байна, хэдхэн цаг тоглох ёстой юм байна, эсвэл зөвхөн чөлөөт цагаараа тоглох ёстой гэдэг ойлголт багаасаа суугаагүй хүүхдэд донтох байдал ажиглагдаж байна.

-Энэ эмгэгийг ямар аргаар эмчилдэг вэ. Хэр хугацаа зарцуулах вэ?
-Хамгийн гол нь сэтгэлзүйн гаралтай, гадаад шалтгаанаар үүсэж байгаа эмгэг учир, хүүхдэд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээг түлхүү хийдэг. Юунаас шалтгаалав гэдгийг илрүүлэн хүүхэдтэй ярилцана. Хүүхдийнхээ сэтгэл санааг нээх, ойлгуулах, стрессийг нь тайлах гэж ярилцахаас гадна удаан хугацаагаар тогловол ямар хор уршиг илэрдэг вэ гэдгийг танин мэдүүлнэ. Өөрөөр нь донтсон байна гэдгийг  нь хүлээн зөвшөөрүүлнэ. Сэтгэл заслын эмчилгээг ганцаарчилсан ярилцлагаас гадна бүлгээр ярилцах, арт терапи буюу урлагийн сэтгэл заслын аргаар хийдэг. Эдгээрийг хамтатгаж хийснээр тодорхой үр дүн гарна. Тэгээд хүүхдийг амьдралын зөв хэв маягт сургахад эцэг эхийн оролцоо нэн шаардлагатай. Гэтэл эцэг эх ажил гэсээр анхаарлаа тавихгүй бол хүүхэд буцаад сэдрэх аюултай байдаг. Тиймд  мөн эцэг эхэд нь зөвлөгөө өгөх, танин мэдэхүйн сургалт явуулдаг.  

-Энэ эмгэгээс ямар аргаар сэргийлж болох вэ?
-Бага насны хүүхэдтэйгээ эцэг, эх заавал хамтарч тоглох цаг гаргах ёстой. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом тоглох, унтахаас нь өмнө ном уншиж өгөх, зурагт ном будах зэргээр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Энгийн зүйлийг хүүхэдтэйгээ хамтарч хийхэд хүүхэд маш дуртай, хөөр хөгжилтэй болдог. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөж байгаа хүүхэд өөр бусад зүйлийг сонирхохгүй. Харин боль, битгий гэж хориглоход эсэргүүцнэ. Хүүхдийн өсөлт хөгжилтөд хөдөлгөөн, спорт, урлаг хамгийн чухал. Биеийн хөгжил, оюуны хөгжлийг нь дэмжихэд анхаараач гэж зөвлөмөөр байна.

-Ер нь гар утас, компьютерыг огт хэрэглэхгүй байх боломжгүй үе тулгарч ирээд байна л даа. Харин ямар хугацаагаар хэрэглэвэл зохистой вэ?
-Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ дэргэд интернэт хэрэглээгээ хянах ёстой. Хүүхэд интернэт хэрэглэлээ гэхэд хяналт тавьдаг байх ёстой. Нас насанд нь тохирсон хугацаагаар хэрэглүүлэх олон улсын жишиг бий. Тухайлбал, ОХУ-д гурваас доош насны хүүхдэд утас огт хэрэглүүлэхгүй, хүүхэлдэйн киног бага хугацаагаар үзүүлдэг. Дэлгэцийг хэрэглээ гэж үзэн, түүнд утас, компьютер, зурагт багтдаг. Гурав хүртэл насны хүүхэд 15 минут, гурваас таван настай хүүхэд 30 минут, таваас долоон настай хүүхэд 45 минут гэхчлэн нас, насанд нь бага багаар ахиж хэрэглээг нь тэлж өгдөг. Ингэж сурсан хүүхэд өсвөр нас болон насанд хүрсэн хойноо ч аливаа зүйлийг хэмжээтэй тохируулдаг. Харин манай улсад эсрэгээрээ багад нь дураар нь орхиод, том болсон хойно нь хориглодог учир хүүхэд хүлээж авч чаддаггүй.
скачать dle 12.0

Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо

Өчигдөр, 19:25

Хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа

Өчигдөр, 17:24

Н.Энхболд: 38 орны цэрэг нэг дор цугладаг сургууль дэлхийд ховор

Өчигдөр, 17:22

Их дээд сургуульд элсэн суралцагчдын ЭЕШ 6 сарын 17 буюу маргааш эхэлнэ

Өчигдөр, 17:17

Нийслэлээс гарсан нийтийн тээврийн хэрэгслүүдийг буцааж байна

Өчигдөр, 17:15

Хотын удирдлагууд шар хашлагын хэргээр АТГ-т шалгуулж магадгүй нь

Өчигдөр, 17:14

Туул гол дагуух 18 аж ахуйн нэгжийн газрыг төрд буцаан авлаа

13/06/2019, 11:37

БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна

13/06/2019, 11:34

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

13/06/2019, 11:33

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй нэгдлээ

13/06/2019, 11:29

Хүний аминд хүрэхээ шахсан “Рапид архитектур констракшн” компанийн эзэд хариуцлагаас мултраад өнгөрөх үү

11/06/2019, 17:18

Хүний аминд хүрэхээ шахсан “Рапид архитектур констракшн” компанийн эзэд хариуцлагаас мултраад өнгөрөх үү

11/06/2019, 17:15

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 53

11/06/2019, 16:39

Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад айлчилна

11/06/2019, 10:47

Санкт-Петербург хотод Монголын соёлын өдрүүд эхэллээ

11/06/2019, 10:46

Энэ зун таны зорих рашаан, сувиллын мэдээлэл

10/06/2019, 12:27

"Улаантариа-2" буюу тэмбүү устгах хоёр жилийн аян эхлүүлж байна

10/06/2019, 12:14

“Яг түүн шиг” шоуны ялагчаар загвар өмсөгч С.Сарнай тодорлоо

10/06/2019, 11:58

Долоон настай Б.Оргил Юнител группийн супер азтан болжээ

10/06/2019, 11:54

Халх голын 80 жилийн ойн уралдааны шилдгүүд тодорлоо

10/06/2019, 11:52

Худалдааны нөхцөл байдал хийгээд “Huawei”-н асуудлыг ялгаж салгаж байхаар тохирчээ

10/06/2019, 11:27

"Чернобыль" 33 жилийн өмнөх явдлыг өнөөдөр болсон мэт мэдрүүлж чадлаа"

10/06/2019, 11:25

Ойрын өдрүүдэд хална

10/06/2019, 10:28

Хүүхдийн асрамжийн газарт гал гарч, 78 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

10/06/2019, 10:25

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч нарыг томилов

10/06/2019, 09:49

Хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ!

10/06/2019, 09:47

Худалдааны хурцадмал байдлыг зохицуулахыг уриалжээ

10/06/2019, 09:45

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан долоо хоног

10/06/2019, 09:40

“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ

10/06/2019, 09:35

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ

10/06/2019, 09:35

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

"Чингэлтэй фестиваль" долоо дахь жилдээ боллоо

27/05/2019, 10:43

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

26/09/2018, 10:41

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52