iNet.mn дагах

“Жайка” агаарын бохирдлыг бууруулж буй төслөө танилцуулав

Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.


“Жайка”-гийн ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Нийтийн тээврийн автобусыг дизелийн тортгийн шүүлтүүр DPF-ээр тоноглож утааны РМ ялгарлын бууралтыг турших” төслийг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ирэх 9 дүгээр cap хүртэл үргэлжлэх юм. Төслийн хүрээнд “MoCobee СТ-3” загварын “DPF” шүүлтүүрийн иж бүрдлийг Зорчигч тээврийн нэгтгэл-1, “Автобус-3”, “Сутайн Буянт” гэсэн гурван компанийн их оврын 8 автобус, нийт 24 автобусанд суурилуулан туршиж байна.

“DPF” нь том оврын дизель тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах их хэмжээний тортгийг шүүж, утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм. “МоСоЬее” загварын шүүлтүүр нь утаанд агуулах РМ буюу тортгийн 99.9 хувийг бүрэн шүүх боломжтой аж.



“Жайка” төслийн багийн ахлагч Комори Масанори, “Өнөөг хүртэл хийсэн туршилтын ажлын үр дүнд том оврын автобус бүрээс өдөрт дунджаар 175 гр тортог шүүсэн. Энэ нь шүүлтүүргүй зорчиж буй автобус нэг бүрээс өдөрт дунджаар 175 гр РМ нарийн ширхэглэгт тоосонцор агаарт цацагдаж байна гэсэн үг юм. Нийслэлд өдөрт 800 гаруй том оврын автобус үйлчилгээнд зорчдог гэж тооцвол жилд нийт 55 тонн РМ буюу тортог агаарт дэгдэж байгаа юм. Иймээс нийслэлийн үйлчилгээнд өдөрт зорчиж байгаа бүх автобусанд бүрэн шүүлттэй DPF шүүлтүүрийг суурилуулж дээр дурдсан их хэмжээний агаарын бохирдлыг тэглэх боломжтой болохыг туршилтаар баталж байна. Цаашид нэг автобус гэлтгүй нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд энэхүү шүүлтүүрийг суурилуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн тодотгов.



Энэхүү шүүлтүүр нь тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний хүхрийн агууламжийн их багаас хамаарах доголдол үүсэхгүй, хуучин тээврийн хэрэгслээс гарах их хэмжээний утааны тортгийг ч шүүх хүчин чадалтай, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг нано тоосонцрын түвшинд хүртэл бүрэн шүүдэг нь бусад ижил төрлийн шүүлтүүрээс давуу талтай юм.

MoCobee СТ-3 шүүлтүүрийн иж бүрдэл нь 17.2 сая төгрөг, шүүлтүүр цэвэрлэх төхөөрөмж нь 11.5 сая төгрөгийн үнэтэй аж. Мөн шүүлтүүр суурилуулсан автобус ашиглалтаас хасагдахад өөр автобусанд шилжүүлэн ашиглах боломжтой, маш бат бөх гэдгийг ч онцолж байв

Үүний дараа ЖАЙКА, БОАЖЯ, НЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн III шатны ажилтай танилцав.



Өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй тус төслийн дэд ахлагч Саваки Нацүжи ярихдаа, “Улаанбаатар хотод түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа өвлийн улиралд халаалтын зорилгоор жилд 6 сая 300 мянган тонн нүүрс шатааснаас тоосонцрын бохирдол улам ихэсдэг. Төслийн хүрээнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, бусад холбогдох байгууллагын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, агаарын чанарын хяналтын тогтолцоо, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр ажилласан. Мөн иргэдэд агаарын бохирдол, чанарын талаар мэдээлэл хүргэх зорилготой тодорхой цэгүүдэд дэлгэц байрлуулан суурин харуулын хэмжилтийг шууд дамжуулах нөхцөлийг бүрдүүллээ. Цаашид агаарын бохирдлыг бодитоор бууруулахад үр дүнтэй арга боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах шаардлагатай байна” гэв.

2016 оны тавдугаар сард агаарын бохирдлын түвшин хэмжих бүрэн автомат харуулын станцыг Улаанбаатар хотын СХД-ийн 7 хороонд байрлах байршлыг сонгон авч Баянхошуунд байршуулжээ. Энэхүү байршил нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээгээр их, гэр хорооллын суурьшлын бүсэд орох бөгөөд өвлийн улиралд Баянхошууны Баруун, Зүүн салааны гэр хороолол орчмын утаа уулын хөндийг дагаж энэ орчимд тунаран хуримтлагддаг байна.


Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Суурин харуул хариуцсан мэргэжилтэн Д.Санчирбаяр, “Энэхүү автомат суурин харуул нь Баянхошууны гэр хорооллын байршилд орчны агаарын бохирдлыг 24 цагийн турш тасралтгүй хэмжин интернэтээр шууд дамжуулдаг. PM 10 том ширхэглэгт тоосонцор, PM 2.5 жижиг ширхэглэгт тоосонцор, SO2-Хүхэрлэг хийн давхар ислийг хэмждэг. Хэмжсэнээ 30 минут тутамд төв сервер рүү дамжуулан нэг цагийн мэдээллийг болон agaar.mn сайт болон олон нийтийн сайтад түгээдэг. Ингэхдээ хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үүднээс агаарын чанарын индекст хөрвүүлэн боловсруулж нэг цагийн өмнөх мэдээллийг гаргадаг. Тухайлбал, өнөөдөр Баянхошуу орчимд агаарын бохирдол 476 гэж гарч байна. Өнгөрсөн өвөл агаарын чанарын индексийг давсан тохиолдол 2-3 удаа гарсан” гэв. 

Дашрамд дурдахад, Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1977 онд Говь комбинатыг барьж байгуулснаар эхэлжээ. Энэ харилцаа Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа бүрэн утгаараа хэрэгжих болсон бөгөөд өнөөг хүртэлх техникийн хамтын ажиллагаа, иенийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн нийт дүн 291.9 тэрбум иенд хүрээд байна. Мөн 1992 оноос 660 гаруй сайн дурын гишүүнийг Монголд томилж, Монголоос 4300 гаруй төрийн албан хаагчийг Япон улсад сургалтад хамруулах зэргээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж иржээ.скачать dle 12.0

Press photo гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Өчигдөр, 17:44

Г.Ханбүргэд сонгомол барилдаанаар мөнгөн медаль хүртлээ

Өчигдөр, 16:54

Монголын төр казах иргэдийн эрхийг хамгаалах бодлогоо тууштай хэрэгжүүлнэ

Өчигдөр, 16:53

Ойн талаарх иргэдийн ойлголтыг танджээ

Өчигдөр, 16:50

“70 АГШИН-70 ТҮҮХ” УРАЛДААН-23

Өчигдөр, 16:28

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

Өчигдөр, 16:20

БНХАУ-ын дарга Итали улсад төрийн айлчлал хийж байна

Өчигдөр, 16:10

Усны салбарт Засгийн газрын эрх бүхий байгууллага үгүйлэгдэж байна

Өчигдөр, 16:08

Иргэний үнэмлэхээ дахин авахад цахимаар захиалдаг боллоо

21/03/2019, 14:43

Амар мөрөн дээгүүрх гүүрийг холбох ажил дуусжээ

21/03/2019, 14:34

БНХАУ, Вьетнам хил дамнасан шинэ гүүрийг албан ёсоор нээжээ

21/03/2019, 14:17

Иранд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ гэв

21/03/2019, 14:16

Персийн булангийн хямралыг зохицуулахыг М.Помпео дахин уриалжээ

21/03/2019, 14:15

Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа

21/03/2019, 14:11

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

21/03/2019, 14:07

Каталон-Венесуэлийн нөхөрсөг тоглолтод тамирчдаа оролцуулахаас татгалзжээ

21/03/2019, 13:44

Ц. Нямдорж: "Эрдэнэт" улсын үйлдвэрийн статустай боллоо

21/03/2019, 13:37

Үндэсний аваргын цувралын эхний тоглолтод Дайчид хожлоо

21/03/2019, 13:35

Багануурын баг Өмнөговийн багийг хожлоо

21/03/2019, 13:34

Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид эрдэмтдийн судалгаатай танилцана

21/03/2019, 13:33

Н.Энхбаяр: Цагдаагийн байгууллага намайг мэдүүлэг өг гэж дуудсан

21/03/2019, 13:08

Зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр хамтран ажиллана

21/03/2019, 12:38

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Ази тивийн шилдэг залуу бөхчүүд Улаанбаатарт хүчээ сорьж эхэллээ

21/03/2019, 11:47

АХБ Монголын нарны станцыг анхлан санхүүжүүллээ

21/03/2019, 11:39

Г.Дашнямтай хамт ЕРӨНХИЙ САЙД асны дүү байжээ

20/03/2019, 15:35

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шалгуулахаар АТГ-т өглөө

20/03/2019, 13:53

20 мянгаар ааруул худалдан авдаг 60 сая малтай Монгол

20/03/2019, 13:48

Хойд дүр нь Энэтхэгт тодорно гэх мэдэгдэлд тайлбар өгчээ

20/03/2019, 13:46

Бангладешт сонгуулийн штабын ажилтнууд амиа алджээ

20/03/2019, 13:44

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

Өчигдөр, 16:20

Дугуйчид оны анхны аяллаа хийлээ

20/03/2019, 13:37

????????? ????, ???????? ??? ??????? ?????? ???????

19/09/2018, 11:40

11/09/2018, 14:08

?????? ?????? ?????? ??????? ?????? ?????? ???????? ????????

14/09/2018, 14:23

??????: ???-?? ?????? ???????? ??????????? ?????? ??????? ?????? ???????? ????????

26/09/2018, 10:45

??-20 ????? ????? ?????????? ????????????? ???????? ????? ????????

19/09/2018, 12:31

???? ?????????? ?????????? ????????? ?????? ?????? ????? ???? ??????

19/09/2018, 12:33

???-?? ??????? ?????????? 73 ?????? ???????? ??????? ????? ???????? ?????

26/09/2018, 10:42

?????? ?????? ???-?? ??-? ????? ???? ????????? ??????

26/09/2018, 12:38

???? ????? ??????? ?????? ?????? ????????? ??????????

24/09/2018, 10:34

??????? ???? ?.???????? ??????? ?????? ?????????????? ???????

24/09/2018, 12:44

??? ???????? ????????? ????? ??????? ??????? ?????????

26/09/2018, 10:40

??????? ???? ?.???????? ??????? ???????? ??????????? ?????????????? ??????

24/09/2018, 12:43

?.???????????: ?????? ??????? ??????? ?????????? ??????? ?????????

24/09/2018, 13:13

??????? ?????????????? ???????????? 500 ????? ??? ???????

24/09/2018, 10:36

9/10/2018, 12:01

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

28/02/2019, 09:52

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Дугуйчид оны анхны аяллаа хийлээ

20/03/2019, 13:37

“ХИЙМОРЬ” ТҮҮХЭН УСК СОЛОНГОС УЛСАД ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО

5/03/2019, 13:59

А.Меркель "Niners Chemnitz" багийн тоглолтыг үзжээ

4/03/2019, 16:33

Засгийн газар хуралдаж байна

27/02/2019, 10:55

Жүдочид “Дюссельдорфийн их дуулга”-аас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

26/02/2019, 10:21

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа

26/02/2019, 09:51

Оскарын УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛООС

25/02/2019, 10:04

Дэлхийн хамгийн сайхан номоор Хятад ном шалгарчээ

20/02/2019, 15:25

“Миний сайхан ээжүүд” 2019 уламжлалт тоглолт гуравдугаар сарын 7-нд ганцхан удаа болно

20/02/2019, 14:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

????? ??????? ??????? ??????? ??? ???? ????? ???????

30/12/2018, 16:37