iNet.mn дагах

Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт их хөгжсөн соёл

 Цэргийн сургуулийн сонсогчоос ЗХЖШ-ын дарга, байлдагчаас хошууч генерал болтол
цэргийн албанд зүтгэж, өдгөө гавьяаныхаа амралтанд гарсан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай ярилцлаа. 
Гэхдээ энэ удаад түүнийг медальон цуглуулагчийнх нь хувьд онцлохыг зорьсон юм. Зэвсэгт хүчний 147 дахь генералын цэргийн албанд зүтгэсэн түүхийг медальон бүр нь "хуучилдаг тул" илүү үнэ цэнтэй, тиймдээ ч тэр бүхнээ дурсахдаа сэтгэл өег инээмсэглэн ярих юм билээ. 


-Таны цуглуулганд хэчнээн медальон байдаг вэ? 

-Сүүлийн таван жил цуглуулгаа далд хийчихсэн байлаа. Саяхан гаргаж, тооллого хийсэн юм. Миний медальон 800-гаас давсан байна. Үүний дотор хувь хүний медальон 200 гаруй байна. 

-Хувь хүний медальон гэдгийг тодруулбал?
-Удирдах албан тушаалын хүндтэй хүмүүс өөртөө хувийн медальон хийлгэдэг. Үүнийгээ хүндэтгэлийн ёслол, уулзалт зэрэгт очихдоо авч явах бөгөөд хамгийн хүндтэй хүндээ өгдөг юм. Ингэхдээ гарынхаа алганд нууж байгаад гар барих үедээ дамжуулдаг. “Second hand shake” гэж нэрлэдэг юм. Авсан хүн нь мөн л бусдад мэдэгдэхгүй. Энэ нь тухайн хүн өөрийг нь онцолж өгч байгааг илтгэдгээрээ сонирхолтой.  Хувь хүний медальоныг дэлгүүрт зарахгүй учир энэ нь маш үнэ цэнтэй дурсгал болдог.



-Медальоны соёл нь хаанаас үүссэн юм бол, цуглуулагч хүн энэ талаар сонин зүйл хуучлах байх?
-Судлаад үзэхэд, анх “Challenge coin” гэх нэртэй бөөрөнхий жижиг медальоныг АНУ-ын цэргийнхэн дэлхийн 1,2 дугаар дайны үед өөрийн анги, байгууллагын таних тэмдэг болгон ашигладаг байсан байна. Сүүлдээ үүнийгээ хүндтэй эрхэм хүмүүсдээ дурсгаж эхэлсэн юм билээ. Энэхүү дурсгалын хэв маяг хөгжсөөр өнөөдөр зарим медальон нь пентагон, таван хошуу, пайз, читоны зэрэг янз бүрийн хэлбэртэй болсон байх жишээтэй. Үүнээс цааш судлавал, Грек, Ромын үед шилдэг цэргүүдэд дурсгалын зоос өгдөг байснаас үүссэн гэж үзэж болох талтай. Олон улсад цэргийн байгууллагаар дамжин медальоны соёл дэлгэрсэн байдаг. 

-Ер нь хэзээнээс, яагаад медальон цуглуулах болов?
-Би 2001 онд АНУ-ын Хуурай замын цэргийн команд штабын сургууль төгссөн юм. Төгсөлтийн үеэр манай ангийн 15 оюутан өөрсдийн орны цэргийн анги, байгууллагын дурсгалын медальоныг бие биедээ дурсгал болгосон юм. 
Энэ үед л анх цэргийн том соёл бол медальон юм байна гэдгийг ойлгосон. Ингээд медальон цуглуулах санаа төрж байлаа. 
Сүүлийн үед гадаад, дотоодод цэргийн шугамаар явахдаа өөрийн медальоноо бусадтай харилцан солилцдог болсон. Хувь хүний 200 гаруй медальоныг бол уулзаж байсан зэвсэгт хүчний генерал, хурандаа нараас авсан.
Цэрэгт медальоны соёл ихээхэн хөгжсөн тул, надад цэргийн анги, байгууллагын медальоны дурсгал ирдэг. Сүүлийн үед цөөхөн медальонтой найзууд маань миний цуглуулгад "хандив өргөх" болсон.


-Таны хамгийн анхны, хувь хүний медальон аль нь вэ?
-Надад эхэндээ цэргийн анги, байгууллагын медальон цуглардаг байлаа. Анх 2003 онд манай зэвсэгт хүчин Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцсон юм. Тэр үед энхийг сахиулах цэргийн багийг миний бие удирдаж явсан. Тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд асан Поул Волфавич энхийг сахиулах ажиллагаатай танилцах үеэрээ надад өөрийн медальонаа дурсгаж байлаа. Дараа нь Олон үндэстний дивизийн командлагч надад Польш Улсын гурван таван хошуутай дурсгалын медальон гардуулж байсан юм. Үүнээс хойш хувь хүний медальоныг нандигнан, хадгалах болсон. Цэргийн удирдах албан тушаалтан хүндэтгэлийн ёслолд оролцохдоо цөөхөн хүнийг онцолж, өөрийн медальоноо дурсгана гэдэг ихээхэн онцлогтой, үнэхээр бахархалтай л даа.

- Хувь хүний медальоноос бусдыг нь өөрөө худалдан авсан уу?
-Худалдаж авсан нь цөөхөн, 20 гаруй л байгаа байх.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн медальоныг тухайн улсад аялаж явахдаа худалдаж авсан.
Медальон цуглуулж эхэлснээс хойш цэргийн анги, байгууллагын медальоныг өөрөө олж авах, зарим нь дурсгал маягаар хайрцагтай бэлэглэдэг байсан. Миний цуглуулганд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон хоёр цэргийн багийн гаргасан медальон байна. Тухайлбал, Афганистанд айлчлах үеэрээ тус улсын тогтвортой эрх чөлөө ажиллагааны чиглэлээр гаргасан медальоныг олж авсан. Түүнчлэн Иракийн эрх чөлөөний ажиллагааны медальон, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны медальон зэргийг олж, цуглуулгандаа пирамид суурь хийлгэж, ангилаад цэгцтэй байдлаар хадгалах болсон юм.



- Монголд медальон цуглуулдаг хэчнээн хүн байдаг вэ. Хамгийн олон медальонтой монгол хүн нь та мөн үү? 
-Арми талаас медальон цуглуулгатай 100 орчим хүн байгаа ч дээд тал нь 20-30 медальонтой байдаг юм. Минийх шиг 200 гаруй хувь хүний медальон цуглуулах боломж байхгүй. Учир нь үүнийг дэлгүүрт зарахгүй бөгөөд цэргийн командлагч, удирдагч нартай уулзаж, тэднээс тэр бүр медальон дурсгал болгож авна гэдэг ховор. 

Саяхан би медальон цуглуулагчдын холбооныхонтой уулзаж байхад, Монголд хамгийн дээд тал нь дотоодын, 200 медальон цуглуулсан хүн байгааг дуулсан. Гадаад медальонгүй гэсэн үг л дээ. Ер нь цэргээс бусад салбарын хүмүүс гадаадад явахдаа тэр бүр дурсгалын медальон аваад байх боломжгүй юм байна л даа. Учир нь медальон дурсгах нь цэргийн салбарт л их хөгжсөн соёл юм.

-Таны цуглуулгыг харахад Монгол Улсын хууль, хүчний байгууллагын медальон ихээхэн харагдаж байна?
-Цэргийн хүн учраас улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүргийн байгууллагын медальоныг цуглуулах сонирхолтой. Одоогоор надад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, ТЕГ, ХХЕГ гэх мэт байгууллага тэдгээрийн дотоод нэгжийн нэлээд медальон байна. Сүүлийн үед байгууллага бүр медальон гаргах болсон. Тиймээс тэр бүрийг цуглуулахыг зорьж байна. 

-Хамгийн үнэ цэнтэй медальон тань аль вэ?
-Медальон бүр түүх, дурсамж өгүүлнэ. Тийм болохоор медальон бүр үнэ цэнтэй. Эдгээрээс онцлоход, Монгол Улсад байгаа АНУ-ын Батлан хамгаалахын Атташейн медальон хамгийн дурсгалтай санагддаг. Манай улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш Батлан хамгаалахын Атташе албатай болсон юм. Тэдний гурван атташе өөрийн хувийн медальон гаргасан байдаг. Тэрхүү медальоны онцлог нь өмнө талдаа АНУ-ын далбаа, нөгөө талдаа монгол орны онцлогийг харуулж, мөн монгол бичгээр бичсэн байгаа нь сонирхолтой санагддаг.



Үүнээс гадна Афганистан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон манай улсын хоёр цэргийн баг медальон гаргасан юм. Тэдний дундаас Афганистан Улсын газрын зурган хэлбэртэй медальон хийсэн байгаа нь ихээхэн сонирхолтой санагддаг. Мөн Ирак Улсад энхийг сахиулах ажиллагаанд баг удирдаж явахдаа Саддам Хуссейны хөрөгтэй медальоныг зах дээрээс нь худалдаж авч байлаа. Энэ нь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын анхны цэргийн багийг удирдаж оролцсон үеийн маань маш том дурсамж хадгалдаг л даа. Эдгээр медальоныг үнэ цэнтэйд тооцдог.



-Медальон бүр өөрийн гэсэн дурсамж өгүүлдэг болов уу гэж санагдлаа?
-Тийм.  Эд бол тэр чигтээ л медальон цуглуулж эхэлснээс хойш миний цэргийн амьдралын дурсамжийг хадгалдаг. Иракт үүрэг гүйцэтгэж байсан үе гэх мэт олон дурсамжийг сэргээж байдаг юм. Эдний дунд АНУ-ын цэргийн командлагч Логлер Адмиралын медальон байна. Үүнийг л жишээ болгож дурсахад, тэрээр манай улсад айлчилж, таван толгойн хээрийн сургалтын төвд БХЯ-ны 100 жилийн ойд оролцож байсан. Энэ үеэр америкийн цэргийн командлагч Логлер Адмиралыг тэмээ унуулж байсан үеийг маань санагдуулдаг. Тэрбээр надад медальоноо дурсгаад нутаг буцаж байлаа.

-Нэр хүндтэй хүмүүсийн дурсгасан медальонуудаасаа арай дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-АНУ-ын хуурай замын цэргийн 21 дэх сайд Жон Макхью /John Michael McHugh/, тэнгисийн цэргийн 75 дахь сайд Рей Мабус/ Ray Mabus / нарын Монгол Улсад айлчлахдаа надад дурсгасан медальон, мөн тус улсын Батлан хамгаалахын сайд Чак Хагел / Chuck Hagel/ Монголд айлчлах үеэрээ таван хүнд дурсгасан медальоны нэг нь бий. Дээрээс нь дөрвөн таван хошууны зэрэглэлтэй генералуудын медальонууд бий. Тухайлбал, Японы жанжин штабын хуурай замын командлагч, генерал Эвата мөн л манай улсад айлчлах үеэрээ надад дурсгасан медальон байна. Цаашлаад, Солонгосын хуурай замын цэргийн командлагч, жанжин штабын дарга нарын дөрвөн медальон бий.  Польш Улсын жанжин штабын дарга Франчисек Гагор / Franciszek Gągor / манай улсад айлчлах үеэрээ надад дурсгасан медальон байдаг. Тэрээр ерөнхийлөгчтэйгөө ОХУ-ын Хатыний дурсгалд зориулсан ёслолд оролцохоор явахдаа онгоц нь осолдож нас барсан байдаг.   Ингээд цааш, номхон далайн орнуудын дөрвөн таван хошуутай цэргийн командлагч, генералын медальонууд энд чухал байр суурийг эзэлдэг юм.



Эндээс мөн онцлоход, АНУ-д цэргийн коллежид сурч байхад, надад хичээл заасан, тус улсын жанжин штабын дарга Петер Шюүмэйкерын/ Peter Schoomaker / медальон байна. Үүнийг хожим АНУ-д айлчилж байхдаа, түүний гэрт зочилж, дурсгал болгон авсан юм. 

-Өөрийн тань хувийн медальон одоо бий юу?
-Миний өөрийн хоёр төрлийн медальон байсан ч тараагаад дууссан. Эхний загварыг англи хэлээр 50, монгол хэлээр 50 ширхгийг хийлгэж байв. Дараагийн загварыг 200 ширхэг хийлгэсэн ч мөн л тараагаад дууссан даа. Гадаад, дотоодын зочдод бэлэглэсэн.  Ер нь медальоныг хүнд бэлэглэхэд, маш тод дурсамж үлдээж чаддаг. Учир нь түүнийг хэн ч хаяхгүй, насан туршдаа хадгалдаг юм. Зарим хүмүүс бурхан, тахил дээрээ залсан нь ч байх.



-Та медальоноо хаана хийлгэдэг вэ. Ярилцлагыг маань уншсан хүн хувийн медальонтой болох хүсэл төрж магадгүй юм?
-БНХАУ-д хоёр удаа захиалж хийлгэсэн. Нэг ширхэг нь монгол мөнгөөр 20 мянга орчим төгрөг болдог. Эхний загварыг эрхэлж байсан ажлаараа ЗХЖШ-ын дэд даргын загвараар хийлгэж байсан бол, удаах загвараа 147 дахь генерал гэж гаргаж байсан. Одоо гуравдахь загвараа монгол генералын тэмдэгтэй ижил хэрнээ, дээрээ 147 гэсэн тоотойгоор хийлгэнэ.

Нэг дурсамж өгүүлэхэд, Тавантолгойн хээрийн сургалтад явж байхдаа онц буудсан ганц байлдагчид нэг медальоноо дурсгаж байсан юм. Тэр медальон маань мөн хүндтэй газар байж байгаа болов уу л гэж боддог доо. 
Ер нь энгийн хананд өлгөдөг, жаазтай зүйл бэлэглэснээс хүнд медальон дурсгавал илүү дурсамж хадгалж үлдэх бөгөөд, хэзээ ч хаягддаггүй.
-Монгол медальонуудаасаа онцлон танилцуулбал?
-Аав маань Дундговь аймгийн Материал, техник хангамжийн удирдах газрын дарга байхдаа, зургаадугаар таван жилийн гавшгайч гэсэн медальон хүртсэн юм билээ. Хожим аавынхаа сейф дотроос түүнийг олж хадгалсан. Аавд минь нэгэн түүхийн дурсамж болсон бол, одоо надад бас нэгэн нандин өв болсон байх жишээтэй. 
Мөн, Эрдэнэт үйлдвэрийн анхны зэсээр урласан медальон надад бий. Дээрээ анх зэс олборлосон өдөр буюу 1978 оны 12 дугаар сарын 14-н гэж сийрүүлсэн байдаг.
Манжийн 12 хааны хөрөгтэй медальон байдаг. Үүнээс надад 11 нь бий. Үүнээс санаа аваад медальон үйлдвэрлэгчид монгол хаадын хөрөгтэй медальон хиймээр байгаа юм. Зоос гоёлын хийсэн таван монгол хааны медальон л байдаг. Тэдгээр медальоноор цуглуулгаа баяжуулсан.
Сонирхуулахад, хотын дарга асан Э.Бат-Үүл баатар цол авсны дараа өөрийн хувийн медальоноо хийлгэсэн байна билээ. Нийслэлийн "Монгол цэргийн жавхаа" уралдааныг шүүж байх үеэр надад гардуулсан юм. 



-Монголд медальоны соёл тэгэхээр нэлээд хөгжиж байгаа бололтой? 

-Тийм ээ. Медальоны соёл харьцангуй хөгжиж байна. Энэ соёлыг дэлгэрүүлэхээр генералууддаа үлгэрлэж байна даа. Хувийн медальонтой хэд хэдэн генерал бий. Цаашлаад, цэргийн удирдах албан тушаалтан өөрийн медальонтой болж эхэлж байна.

Гэрэл зургийг: Н.Батбаяр
скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Өчигдөр, 09:42

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын төв тасаг, нян судлалын лаборатори байгуулав

Өчигдөр, 09:36

Б.Элбэрэлт Тусгай олимпын алтан медальтан болов

Өчигдөр, 09:34

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

18/03/2019, 15:22

ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮД ОУ-ЫН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД СУРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

18/03/2019, 15:21

“70 АГШИН-70 ТҮҮХ” УРАЛДААН-21

18/03/2019, 12:53

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

5G технологийг ашиглан анхны алсын зайн мэс засал хийжээ

18/03/2019, 12:43

Тусгай олимпын Монголын багийн анхны медалийг жүдочид хүртлээ

18/03/2019, 12:41

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

18/03/2019, 12:17

Ерөнхийлөгчид "зориулсан" ээлжит бус чуулган

18/03/2019, 12:13

Зэвсэгт хүчний 98 жилийн ойн барилдаанд гарьд Б.Гончигдамба түрүүллээ

18/03/2019, 12:09

Монгол Улсын Ерөнхий сайд БНӨСУ-аас мэндчилгээ дэвшүүлэв

18/03/2019, 12:01

Д.Сумьяабазар: “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа

15/03/2019, 14:26

Дайчид дөрвөн жил дараалан аваргын төлөө шалгарч чадлаа

15/03/2019, 14:24

АНУ пуужин устгах гэрээгээр хориглосон пуужингууд үйлдвэрлэж эхэлжээ

15/03/2019, 14:23

А.АРИУНЗАЯА: Төр татвараа гүйцэд авч чадахгүй байна

15/03/2019, 14:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Д.Эрдэнэбилэг: Хатуу цагийн шалгуурыг давсан бүхэн БААТРУУД

15/03/2019, 12:32

​Өнөөдрөөс иргэний үнэмлэх болон гадаад паспортыг цахимаар захиалдаг боллоо

15/03/2019, 12:18

Бүсгүйчүүддээ барьж буй дуучин Мөнгөншагайгийн ээлжит бэлэг юу вэ?

15/03/2019, 12:01

Японы Олимпын хорооны ерөнхийлөгч огцорно

15/03/2019, 11:59

90 настай эмээ Токио 2020-оос өмнө англи хэл сурах зорилт тавьжээ

15/03/2019, 11:58

Б.Баярмаа: Бичил бизнесийн зээл барьцаа хөрөнгө шаардахгүй

15/03/2019, 11:56

Эмэгтэйчүүдийн 17,78 хувь нь цалингүй хөдөлмөр эрхэлдэг

15/03/2019, 11:52

“МАГНАЙ ТРЕЙД” ХХК ДОРНОД АЙМГИЙН САВ ГАЗАРТ АЙЖ ИЧИХЭЭ УМАРТАН САНААРХСААР БАЙНА

15/03/2019, 11:49

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд дэлхийн цомын АШТ маргааш эхэлнэ

15/03/2019, 11:47

Эрчим хүчний ухаалаг систем нэвтрүүлж буй Их Британийн туршлагаас хуваалцав

15/03/2019, 11:45

Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт их хөгжсөн соёл

15/03/2019, 11:43

Ирэх сонгуулийн чимээ буюу нэр дэвшигчид тойргоо өнгөлж эхэллээ

14/03/2019, 16:12

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

????????? ????, ???????? ??? ??????? ?????? ???????

19/09/2018, 11:40

11/09/2018, 14:08

?????? ?????? ?????? ??????? ?????? ?????? ???????? ????????

14/09/2018, 14:23

??-20 ????? ????? ?????????? ????????????? ???????? ????? ????????

19/09/2018, 12:31

??????: ???-?? ?????? ???????? ??????????? ?????? ??????? ?????? ???????? ????????

26/09/2018, 10:45

???? ?????????? ?????????? ????????? ?????? ?????? ????? ???? ??????

19/09/2018, 12:33

???-?? ??????? ?????????? 73 ?????? ???????? ??????? ????? ???????? ?????

26/09/2018, 10:42

?????? ?????? ???-?? ??-? ????? ???? ????????? ??????

26/09/2018, 12:38

??????? ???? ?.???????? ??????? ?????? ?????????????? ???????

24/09/2018, 12:44

???? ????? ??????? ?????? ?????? ????????? ??????????

24/09/2018, 10:34

??? ???????? ????????? ????? ??????? ??????? ?????????

26/09/2018, 10:40

??????? ???? ?.???????? ??????? ???????? ??????????? ?????????????? ??????

24/09/2018, 12:43

?.???????????: ?????? ??????? ??????? ?????????? ??????? ?????????

24/09/2018, 13:13

??????? ??????? ???????, ???? ??? ????? ???? ???????

26/09/2018, 10:35

??????? ?????????????? ???????????? 500 ????? ??? ???????

24/09/2018, 10:36

????-???? ??????? ?.?????? ?????? ????? ??????? ?????????? ??????? ???? ???? ???????? ????????? ???????? ???? ??????

24/09/2018, 12:50

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

28/02/2019, 09:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Aхмад гэрэл зурагчин Ж. ДАВААСАМБУУ Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо.

3/02/2019, 14:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Оскарын УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛООС

25/02/2019, 10:04

“Миний сайхан ээжүүд” 2019 уламжлалт тоглолт гуравдугаар сарын 7-нд ганцхан удаа болно

20/02/2019, 14:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

?????????? ????? ??????? ??????????????? ????????? ????????? ?????

21/09/2018, 11:51

“Сэтгүүлч М.Батдорж” сангаас оюутны шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

7/03/2019, 10:36

Фэйсбүүкийн бүх мессэжийг дундаас нь унших боломжгүй болгох гэж байгааг Марк Зукербэрг зарлалаа

7/03/2019, 10:31

Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

7/03/2019, 10:21

“ХИЙМОРЬ” ТҮҮХЭН УСК СОЛОНГОС УЛСАД ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО

5/03/2019, 13:59

Монголын Кэндогийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Самади сонгогдлоо

5/03/2019, 10:07