iNET.mn Фото мэдээллийн портал
Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө
Шигшээ тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 тамирчин оролцох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, Э.Баасансүрэн, ФИДЕ мастер Э.Энхнар, Г.Тэнгүүдалай, Н.Содбилэгт, Э.Болдоо нар эрхээ авсан. Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Хулан, ФИДЕ мастер Э.Хүслэн, Б.Буянхишиг, Б.Хүслэнзаяа, Н.Энхболор, кандитат мастер Х.Баясгалан, Э.Зол-Учрал, Н.Содгэрэлт, залуу мастер Б.Энхнамуун нар өрсөлдөх юм. Тэдэн дээр өнгөрсөн жилийн аварга их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар нэмэгдсэнээр эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 12 шатарчин аварга цолны төлөө найм хоногийн турш өрсөлдөнө.
Ирэх сарын 1-нд өндөрлөх тус тэмцээнээс ангилал тус бүрдээ шалгарсан эхний таван шатарчин Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авна. Багийн ААШТ ирэх сарын 9-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болох ажээ.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ
Тус нэгтгэлийн хувьд олон жил тулгамдаж ирсэн халаалтын асуудлыг шийдвэрлэж, өмнө нь ашиглаж байсан нүүрсэн галлагаатай уурын зуухыг халж, бүрэн автомат хийн халаалтын системийг нэвтрүүлж эхэлжээ. Шинэ системийн автомат удирдлагын шийдлийг монгол инженерүүд боловсруулж, хийн нийлүүлэлтээс эхлээд халаалтын горим, ажиллагааг бүхэлд нь автоматжуулжээ. Ингэснээр нүүрс түлэх, үнс шаар гаргах, байнгын гар ажиллагаа шаардах хуучин тогтолцооноос татгалзаж, илүү цэвэр, аюулгүй, тогтвортой халаалтын нөхцөл бүрдсэн байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут мөн тус нэгтгэлийг жишиг цэргийн хотхон болгон хөгжүүлэх хүрээнд цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай танилцав. Үүнд гражийн дээврийн засвар, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, алба хаагчдын хаус хорооллын төслийг үргэлжлүүлэх, шаардлагатай техник, эмнэлгийн зориулалтын авто машины хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна
Зена Густхард нь Майкл Жексоны "MJ The Musical", Дэнзэн, Шер нарын "Burlesque", "Bat Out of Hell" зэрэг дэлхийд алдартай томоохон шоу, мюзиклуудын бүжгийн дэглээчээр ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч, найруулагч юм. Боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй эргэцүүлэх, хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгож хүндэтгэх зэрэг XXI зууны ур чадварыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна.
Эдгээр чадварыг хөгжүүлэхэд урлагийн боловсрол чухал үүрэгтэй. Дуу хөгжим, урлагийн хичээл нь зөвхөн дуулах, хөгжим тоглох арга барил эзэмшүүлэх эсвэл мэргэжлийн уран бүтээлч бэлтгэх зорилготой бус, хүүхэд бүрийн авьяас чадвар, төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх, багаар ажиллах дадал төлөвшүүлэхэд чиглэдэг.
Боловсролын яамнаас дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өмнө нь “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах ажлыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр талууд урлагийн боловсролын өнөөгийн чиг хандлага, сургалтын арга зүй, багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог
Иймээс энэхүү ярилцлагадаа Монголын арьсан урлалын өнө эртний түүхэн оршихуй, урлахуйн дахин давтагдашгүй онцлог, түүний цаадах эрдэм ухаан, өв уламжлал, соёлын үнэ цэнийг судлаачийн шинжлэх ухаанч дүгнэлт, амьд жишээгээр танилцуулахыг зорьсон юм. Ингээд Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн тэргүүн, “Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжавын яриаг толилуулж байна.
-Нүүдэлчдийн амьдралын хэв маягтай уялдан хөгжиж ирсэн монголчуудын арьсан урлал орчин цагт ямар чиг хандлагаар баяжиж байна гэж судлаачид үзэж байна вэ?
-Орчин цагт Монголын арьсан урлаг нь энгийн хэрэглээний хүрээнээс бүрэн гарч, уламжлал ба орчин үеийн уран сэтгэлгээг холбосон бие даасан уран бүтээлийн салбар болон төлөвшиж байна. Монголчууд нүүдлийн ахуйдаа малын арьс, ширтэй хамгийн ойр амьдарч ирсэн ард түмэн учраас арьсыг давслах, элдэх, шар сүү, тараг зэрэг байгалийн гаралтай бодисоор боловсруулах уламжлалт мэдлэг бидний соёлын генд шингэсэн байдаг. Энэ нь монгол хүнийг “арьстай харьцах” төрөлхийн мэдрэмж, ур чадвартай болгосон гэж хэлж болно. Тиймээс арьсан урлал нь зөвхөн ахуйн хэрэгцээг хангах эд зүйл бус, монгол хүний ертөнцийг үзэх үзэл, байгальтай харьцах философи, гоо зүйн сэтгэлгээний илэрхийлэл болсоор иржээ.
Сүүлийн 10-аад жилд Монголын арьсан урлаг чанарын болон хэлбэрийн хувьд мэдэгдэхүйц шинэ шатанд гарснаараа онцлог.
Урьд нь хөөмөл, бүс, цүнх, түрийвч зэрэг уламжлалт эдлэл давамгайлж байсан бол өдгөө уран бүтээлчид арьсыг бие даасан “уран сайхны хэл” болгон ашиглаж, монгол зургийн дүрслэл арьсан дээр буулгах, сүлжмэл болон баримлын аргаар орон зайн бүтээл туурвих, түүхий арьсыг концепт урлагийн материал болгон ашиглах хандлага эрчимтэй хөгжиж байна. Мөн арьсыг мод, металл, эсгий зэрэг бусад материалтай хослуулснаар уламжлалт болон орчин үеийн, зөөлөн ба хатуу материалын харьцааг шинэлэг байдлаар илэрхийлэх боломж нээгдэж байна.
Э.Төвшинтөр “Говь гурван сайхан”
-Орчин үеийн хиймэл материал олширсон энэ үед арьсны орлуулшгүй чанар юундаа байдаг вэ?
-Арьс бол хүний биед ойр, дулаан, амьтай материал. Ялангуяа хонины арьсыг уран бүтээл болгон “амилуулахад” үзэгчдэд байгалийн дулаан мэдрэмж төрүүлж, анх харахад л сэтгэл татах хүчтэй байдаг. Арьсан эдлэл, уран бүтээл нь хэрэглээний явцдаа улам өнгөлөгжиж, тос даан, цаг хугацаатай хамт “нүнжиг сууж”, эзнийхээ амьдралын мөрийг шингээдэг онцлогтой. Энэ чанар нь арьсан урлагийг түр зуурын хэрэглээнээс давж, цаг хугацааг туулах үнэ цэнтэй соёлын өв, уран сайхны биет дурсгал болгон тодруулж байна.
Арьс гэдэг бол энгийн нэг түүхий эд бус, байгалийн жамаараа “амьтай”, амьсгалж байдаг онцгой материал юм. Чийгийг өөртөө шингээж, буцаан гадагшлуулж чаддаг, дулаан хадгалах, дуу чимээ болон гаднын нөлөөг зөөлрүүлэх зэрэг олон талын шинж чанартай учраас хүн төрөлхтөн эртнээс арьсыг хамгийн үнэ цэнтэй эд зүйлдээ зориулж ирсэн. Бат бөх, уян хатан, удаан эдэлгээтэй энэ чанар нь арьсыг ном судар, бичиг захидлын сав, шашин шүтлэгийн эдлэл, тансаг хэрэглээний зүйлсийн гол материал болгож байжээ.
Цаашлаад, Оросын Эрмитаж музейд хадгалагдаж буй баримт, дурсгалуудаас үзэхэд дундад зууны Европ, Оросын хаад ноёд орд харшаа арьсан обойгоор бүрж, арьсыг тансаг хэрэглээний дээд зэрэглэлд тооцож байв. Энэ нь арьс тухайн цаг үедээ зөвхөн хэрэгцээний материал бус, эд баялаг, эрх мэдэл, гоо зүйн дээд илэрхийлэл болж байсныг харуулна. Иймээс арьс бол олон соёл, олон цаг үед “үнэ цэнтэй баялаг” хэмээн үнэлэгдэж ирсэн, байгаль ба хүний харилцааг илтгэх өвөрмөц материал юм. Орчин цагийн уран бүтээлд арьсыг дахин шинээр тайлж, уран сайхны хэл болгон ашиглах нь зөвхөн материалын сонголт бус, түүх, соёл, байгалийн философийг үргэлжлүүлэн амилуулж буй үйл явц гэж ойлгож болно.
Э.Амарзаяа "Сүм"
-Судлаач хүний хувьд, таныг хамгийн их гайхшруулсан, сонирхол татсан арьсан эдлэлийн баримт юу байсан бэ, монголын арьсан эдлэлүүд ер нь тухайн цаг үеийн сэтгэлгээ, үнэт зүйлийг хэрхэн илэрхийлдэг вэ?
-Нүүдэлчдийн соёлд арьсны байгалийн шинж чанарыг бүрэн ашигласан ухаалаг бүтээлийн тод жишээ бол хөхүүр юм. Хөхүүр нь зүгээр нэг сав бус, арьсны “амьсгалах”, шингээх, дотоод орчныг тэнцвэржүүлэх онцлогт тулгуурласан инженерийн шийдэлтэй бүтээл гэж хэлж болно. Айргийг хөхүүрт исгэхэд муудахгүй, эвгүй үнэр амтагдахгүй байдаг нь арьс чийг, агаарыг зохистой хэмжээнд дамжуулж, байгалийн жамаараа исэх үйл явцыг зохицуулж чаддагтай нь шууд холбоотой. Үүнтэй адил гадна талыг нь арьсаар бүрсэн авдар, хайрцагт хадгалсан эд зүйл удаан хугацаанд муудахгүй байдаг нь арьсны хамгаалах, амьсгалуулах чанарыг аухаалгаар ашигласны илрэл юм.
Түүхэн баримтаас харахад XIII зууны үед монгол цэрэг дайчид борц, ус, хүнсээ арьсан уут, дашмагт хадгалж, олон сар муутгалгүй хэрэглэж байсан нь арьсны практик үнэ цэнийг нотолдог. Энэ нь зөвхөн ахуйн хэрэгцээ бус, байгаль, материалын шинж чанарыг танин мэдсэн монголчуудын ухаалаг сэтгэлгээний илэрхийлэл байжээ.
"Хүрэл буга" нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтын бүтээл "Тэнгэрийн нүд"
-Орчин үеийн шилдэг уран бүтээлчид уламжлалыг хэрхэн “амилуулж” байна гэж та үздэг вэ?
-Орчин үеийн Монголын арьсан урлалын бүтээлүүдийг онцлохдоо, юуны түрүүнд монголчууд таван хошуу малынхаа онцлог шинж, чанар, шимийг нарийн танин мэдэж, арьс бүрийг зориулалт, агуулгад нь тохируулан ашиглаж ирсэн уламжлалт мэдлэгийг дурдах нь зүйтэй. Энэхүү материалтай “ярилцаж”, мэдэрч ажиллах соёл нь монгол арьсан урлал, арьсан урлагийн суурь болж, өнөөгийн уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээнд гүн суусан хэвээр байна.
Өнөөдөр “Монголын арьсан урлаг” гэх ойлголтыг дэлхийн урлагийн орон зайд таниулахын төлөө тууштай ажиллаж буй чадварлаг, мэргэжлийн олон уран бүтээлч бий. Тэд арьсны ялгааг маш нарийн мэдэрч, тухайн арьсны онцлогт нийцүүлэн хэлбэр, агуулгыг ургуулан гаргадаг нь орчин үеийн монгол арьсан урлагийн гол давуу тал юм. Тухайлбал, залуу уран бүтээлч Н.Мөнхтуул “Монголын нууц товчоо”-г арьсаар урлан, Чингис хааны дүрийг товойлгон хийсэн нь Европын арьсан хавтастай номын уламжлалыг монголын түүх, соёлын агуулгатай уялдуулсан өвөрмөц шийдэлтэй бүтээл болсон. Энэхүү бүтээл нь Америкийн хувийн цуглуулагчийн сан хөмрөгт багтсан нь монгол арьсан урлаг олон улсын зах зээлд үнэлэгдэхүйц түвшинд хүрснийг илтгэнэ.
Мөн уран бүтээлч Э.Бямбабаярын шонхор шувууны сүлжмэл баримал нь арьсыг уламжлалт бус, орчин үеийн хэлээр илэрхийлсэн, уран сайхны өндөр түвшний бүтээлд тооцогддог. Ийм жишээнүүдээс харахад бид өөрсдөө ч анзааралгүй, монголын арьсан урлаг уран сайхны болон мэргэжлийн өндөр түвшинд хүрч, уран бүтээлчдийн бүтээл гадаад зах зээлд гарч эхэлжээ.
Э.Бямбабаяр 24 төрлийн сүлжээс буюу зангилааг ашиглаж хийсэн сүлжмэл "Шонхор"
Энэ үйл явцад уран бүтээлчдийн нэгдэл, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай “Хүрэл буга” нийгэмлэг гурав дахь удаагийн үзэсгэлэнгээ ХААН банкны ХААН галерейд амжилттай зохион байгуулж, уран бүтээлчдийн олон жилийн хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүн болсон арьсан урлагийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд толилуулсан. Тус үзэсгэлэнд, тухайлбал 1999 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн арьсан урлагийн ангийг төгссөн, “Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн зураач Г.Баттөрийн арьс болон металлыг хослуулсан модерн морины баримал онцгой анхаарал татсан. Өнгө, хэлбэрийн шийдэл, материалын уялдаа бүхий энэхүү бүтээлийг ХААН банкны галерей худалдан авсан нь арьсан урлагийг зөвхөн уламжлалт бус, орчин үеийн уран бүтээлийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулсан бодит жишээ юм.
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын гол зангилаа болсон энэ төвийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2018 онд ашиглалтад оруулсан юм. 128 га талбай бүхий энэ төв чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй бөгөөд хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай. Өргөн ба нарийн царигийн ачилт, буулгалтын 11.5 км төмөр зам, 50 тн даацтай 2 гүүрэн крантай. 3,200 контейнерийн багтаамж бүхий талбай, том оврын 133 автомашины зогсоол, гаалийн барилга, ажилчдын байр, механик засварын төв, 2 түвшинд огтлолцох хүнд даацын гүүрэн байгууламж, 1.6 км авто замтай.
Замын-Үүд Шилжүүлэн ачих анги нь үндсэн 4 талбайд БНХАУ-аас төмөр зам, автозамаар ирсэн ачааг вагоноос вагонд, автомашинаас вагонд 24 цагийн турш тасралтгүй ачиж, буулгаж байна. Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой Логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон бусад тээврийн коридортой өрсөлдөх таатай боломжтой бүрдсэн.
Царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацаа багасаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадал, манай улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа тухай салбарын удирдлагууд танилцуулав.
Энэ онд 1.8 сая тн ачаа боловсруулж, ачиж, буулгах чингэлгийн тоо 111 мянга хүрэх төлөвтэй байна. Цар тахлын улмаас агаарын болон автозамын тээвэр бүрэн зогссон үед Засгийн газар БНХАУ-ын талтай ачаа солилцох “0” цэгийг тохирч байсан. Энэ дагуу хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 26 мянга гаруй чингэлгийг энэ төв рүү татан авч байжээ.
Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ
Архивын ерөнхий газар энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургийн ховор нандин дээжээс олон нийтэд толилуулдаг билээ. Энэ жилийн үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж, Монголын эмэгтэй гэрэл зурагчдын түүх, уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлахыг зорьжээ.
Үзэсгэлэнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү болон түүний шавь Ц.Нина, С.Туяа нарын гэрэл зургийн бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж байна.
Эдгээр бүтээл нь Монгол Улсад гэрэл зураг үүсэж, хөгжсөн түүхийг харуулахын зэрэгцээ уг урлагийн хөгжилд эмэгтэй гэрэл зурагчдын оруулсан хувь нэмэр, тэдний хөдөлмөр, уран бүтээлийн үнэ цэнийг илтгэж буйгаараа онцлог юм.
Өмнө нь гэрэл зурагчдын уран бүтээлийг олон нийтэд толилуулсан үзэсгэлэн зохион байгуулж байсан бол энэ удаад эмэгтэй гэрэл зурагчдын бүтээл, түүхэн хувь нэмрийг онцлон танилцуулж байна. Энэ нь гэрэл зургийн түүхийг олон нийтэд таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, гэрэл зургийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн хөдөлмөр, гавьяаг алдаршуулан сурталчлах чухал ач холбогдолтой юм.
Нээлтийн үеэр Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын нэг С.Туяа, “Миний бүтээлүүд архивт хадгалагдаж байдаг гэж өмнө нь нэг их бодож байгаагүй. Харин энд дэлгэсэн гэрэл зургуудыг харахад олон сайхан дурсамж, түүх санаанд орж байна. Үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургуудыг харахад Монголын аж үйлдвэрийн хөгжил, тухайн үеийн нийгмийн амьдрал, үйл явдлуудыг маш тодорхой харуулжээ. Ялангуяа 1960-аад оноос эхэлсэн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөгжлийн түүхийг өнөөгийн залуу үед таниулж, ойлгуулахад ихээхэн ач холбогдолтой үзэсгэлэн болжээ. Би гэрэл зурагчнаар дөрвөн жил орчим ажиллаад, дараа нь редакторын ажилд шилжсэн учраас гэрэл зураг авах ажлаа цаашид үргэлжлүүлэх боломж бага байсан. Анх гэрэл зураг авч эхэлсэн үеэ эргээд бодоход их сайхан дурсамжууд бий. Арван жилд сурч байхдаа ангийнхаа хүүхдүүдийн зургийг авдаг байлаа. Тэр үеийн дурсамж одоо ч сэтгэлд тод үлджээ. Манай 33 дугаар сургууль 1966 онд ЗХУ-ын тусламжтай шинээр барьж, ашиглалтад орсон юм. Бид шинэ сургуульдаа хичээллэж эхэлж байхад гадаа нь Зөвлөлтийн цэргүүд мод тарьж байсан. Тэдний ажиллаж байгааг сонирхон харж, тэр бүхнийг гэрэл зурагт буулгадаг байлаа. Одоо эргээд бодоход тэр зургууд маань тухайн үеийн амьдрал, сургуулийн орчин, хүмүүсийн дурсамжийг хадгалсан түүхэн баримт болж үлджээ. Өнөөгийн дижитал гэрэл зургийн эрин үеийг бидний ажиллаж байсан үеийнхтэй харьцуулахад тодорхой ялгаа бий. Мэргэжлийн гэрэл зурагчин, сэтгүүлчид өнөөдөр ч бүтээлдээ анхааралтай хандаж, чанартай зураг сонгох нь чухал гэж боддог.
Гэрэл зураг гэдэг зөвхөн агшныг буулгах биш, тухайн үйл явдлын утга агуулгыг оновчтой харуулсан бүтээл байх ёстой гэж боддог.
Би тайзны гэрэлтүүлгийг зурагтаа оруулж, уран бүтээлчид болон урлагийн хүмүүсийн онцлогийг илүү тод харуулсан зураг авахыг хүсдэг байлаа. Тиймээс тайзны гэрэл, орчны уур амьсгалыг хамтад нь буулгахыг хичээдэг байсан. Өнөөдөр үзэсгэлэнд дэлгэсэн зарим гэрэл зураг маань тэр үеийн ажлын минь дурсамжийг сэргээж байна. Тухайн цаг үеийнхээ амьдрал, урлаг соёлын үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж явсан минь өнөөдөр эргэн дурсах сайхан түүх болжээ” хэмээн дурсан ярилаа.
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа, "Би хүүхэд байхаасаа гэрэл зураг авдаг байсан юм. 1980-аад оны эхэн үед зураг авч явахад хүмүүс намайг хараад “Энэ ямар хүүхэд зураг аваад яваа юм бэ? Аавынхаа аппаратыг авсан юм уу, ээжийнхээ аппаратыг авсан юм уу?” гэж асуудаг байлаа. Том хүмүүсээс жаахан эмээдэг байсан болохоор тийм асуултад бүр ч санаа зовдог байсан.Нэг удаа зураг авч явахдаа аппаратаа анхаараад явж байтал нэг эгч надтай таараад “Чи зураг авдаг юм уу? Юу хийдэг вэ? Дугуйланд явдаг уу?” гэх мэтээр асуусан юм. Би ч сандарсандаа “Манай аав зурагчин. Би Лхагвасүрэнгийн хүүхэд байгаа юм. Зураг авдаг” гэж хэлсэн. Тэгээд тэр эгч яваад өгсөн. Дараа нь аавд “Танай хүү юм уу? зурагчин болох хүүхэд байна. Юмыг их анхааралтай ажиглаж хардаг юм байна” гэж хэлсэн байсан. Тэр хүн Б.Улятайхүү эгч байсан юм билээ. Тэр үеэс хойш  ном, сэтгүүлээс нэрийг нь хайж, зургийг нь харахыг хүсдэг болсон. Бага байхад минь надад урам өгч, гэрэл зураг авах сонирхлыг минь дэмжсэн болохоор тэр хүнд их баярлаж явдаг. Харин Ц.Нина эгч манай аавын найз байсан. Би 1991 онд “Нийслэл” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Нэгэн үйл явдлыг сурвалжилж яваад яг дундуур нь орох үед хальс маань дуусчихсан. Тэгээд хальсаа сольж, бэлдэж байтал Ц.Нина эгч хажуугаар өнгөрөхдөө намайг харчхаад явсан юм. Үйл явдлын дараа ирээд “За, миний хүү, үйл явдалд орохоосоо өмнө аппаратаа бэлдэж, хальсаа шалгаж байх хэрэгтэй шүү” гэж зөвлөсөн. Би ч өмнөх хальс маань дуусаагүй байсан гэж тайлбарлахад “Хальсыг чинь ингэж дуусгадаг арга байдаг юм” гээд аргыг нь хүртэл зааж өгч билээ.
Ахмад гэрэл зурагчид залуу үеэ ингэж сургаж, зөвлөж, мэддэг чаддаг зүйлээ өвлүүлэн үлдээдэг байсан.
Мөн С.Туяа багш Монголын гэрэл зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа хүн. Тэрбээр “Хүүхэд ба дуран” төслийг хэрэгжүүлж, 2000-аад оны эхээр олон хүүхдэд гэрэл зураг авах арга ухааныг зааж сургасан юм. Төслөөс нь 80 гаруй хүүхэд суралцаж, тэдний дундаас хоёр нь Монголын гэрэл зургийн салбарт танигдсан, нэр хүндтэй уран бүтээлч болжээ. Тэдний нэг нь өдгөө Радио, телевизийн дээд сургуульд гэрэл зургийн багшаар ажиллаж байгаа" гэв.
Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч, доктор бол Г.Хишигжаргал, “Эрэгтэй гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэнг 2022 онд гаргаж байсан бол энэ удаад эмэгтэй гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан тэдний уран бүтээл, гэрэл зургийн өвийг олон нийтэд сурталчлан таниулж, гэрэл зурагчид, уран бүтээлчдийн бүтээлийг архивын сан хөмрөгт хүлээн авч, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал юм. Ахмад үеийн гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээрээ гэрэл зургийн үнэт өвийг бий болгосон. Харин өнөөдөр уран бүтээлээ туурвиж буй гэрэл зурагчид, залуу уран бүтээлчид та бүхэн өөрсдийн гэрэл зураг, кино, дуу дүрсний бүтээлээ архивт хүлээлгэн өгвөл бид олон жилийн турш хадгалж, хамгаалан, хойч үедээ өвлүүлэн үлдээх боломжтой.  Монгол Улсад кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг Үндэсний төв архивын холбогдох сан хөмрөгт хадгалж, хамгаалдаг. Эдгээр баримтыг хадгалахдаа чийг, дулааны зохистой орчныг бүрдүүлж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хадгалж байна. Архивын сан хөмрөгт 1936 оноос хойших уран сайхны болон баримтат кино, кино мэдээний ховор нандин баримтууд бий. Мөн гэрэл зургийн байгууллагууд, гэрэл зургийн алба болон МОНЦАМЭ агентлагийн сан хөмрөгөөс бүрдсэн 100 мянга гаруй гэрэл зураг архивт хадгалагдаж байна" хэмээв.
Энэ удаагийн үзэсгэлэнд ахмад болон эмэгтэй гэрэл зурагчдын бүтээлүүдээс түүвэрлэн дэлгэж байгаа ч архивын сан хөмрөгт 1950-1980-аад оны олон гэрэл зурагчны бүтээл хадгалагдаж байгаа аж. Түүхэн гэрэл зураг нь тухайн цаг үеийн үйл явдал, хүмүүсийн амьдрал, нийгмийн өөрчлөлтийг бодитоор харуулдаг үнэт баримт юм.
Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав
Иймд ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.
Богдхан уулын орчимд:
- Ганцаараа ой, уулын бүсээр зорчихгүй байх
- Баавгай харсан тохиолдолд ойртох, зураг авах гэж хөөцөлдөх, хооллох, өдөөн хатгахыг ХАТУУ ХОРИГЛОНО
- Баавгайн бамбаруушид ойртохгүй байх
- Баавгайн ул мөр, баас, үс зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн газраас даруй холдож, мэдээлэх
- Баавгайтай таарсан тохиолдолд тайван байж, ойртохгүй, араас нь хөөхгүй, аюулгүй зайд холдох
УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ
Ховд сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган баавгайг устгаж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Өнгөрсөн сарын 27-нд Малчин суманд мөн баавгай айлын хот руу дайрчээ. Тухайн үед малчин эхнэр, хүүхдийн хамт машинд явж байсан бөгөөд баавгай машины урд гэрэл, арын хэсгийг самардаж эвдсэн байна.
Мөн Тэс суманд баавгай үхэр барьж идсэн тухай мэдээлэл иржээ.
Байгаль орчны яамнаас Увс аймагт цагдаагийн байгууллагын хяналт дор гурван баавгай устгах зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор хоёр баавгайг устгаад байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэд, малчдад бамбаруушийг барьж, хашаа хороондоо хорихгүй байхыг анхааруулжээ. Учир нь эх баавгай бамбаруушаа даган ирж, хүний амь, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй юм.
Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн
Тэрбээр, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2026 оны аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө баавгай хүн рүү халдаж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Хэрэг явдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар болон ангийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллан, тухайн баавгайг аюулгүй болгосон. Уг баавгай нь нас бие гүйцсэн эр баавгай байсан бөгөөд хүний аминд халдсан тэр баавгай мөн эсэхийг эцэслэн тогтоохоор холбогдох дээжийг шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн.
Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...
ЭНЭ ТӨСӨЛ ДАХИН ЭХЭЛСЭН
- “Зүрх мартахгүй” төсөл анх хэрхэн эхэлсэн бэ?
-Энэ бол гэнэт бий болсон зүйл биш л дээ. Миний аав Ц.Бундан гэж зүрхний мэс заслын эмч хүн байсан. Зүрхний мэс засал, мэс заслын тасгийг Монголд 1969 оноос үүсгэн байгуулалцаж багт нь орж ажилласан хүн юм. Тэр үеэс л төвөөс алс аймаг, сумдын хүмүүст нарийн оношилгоо, эмчилгээ хүрэхгүй байгааг ойлгож, баг бүрдүүлээд хөдөө орон нутгаар явж үзлэг хийдэг байлаа. Алс холоос төв суурин, нийслэлийн эмнэлгийг зорьж ирэн үзүүлэх нь тэр үед, одоо ч хязгаарлагдмал л асуудал байсаар ирсэн. Ялангуяа энэ өвчний хувьд шүү.
Би өөрөө ч хөдөө суманд эмч, ерөнхий эмчээр ажиллаж байхдаа иргэд эмчилгээ авахын тулд хэд хоног замд явж, асар их зардал гаргаж байгааг нүдээрээ харсан. Тэрхүү анзаарсан туршлага, аавынхаа ажлын үргэлжлэл болж “Зүрх мартахгүй” төслийг дахин эхлүүлсэн.
-Дахин эхлүүлсэн гэхээр аавынхаа багтай ажиллаж байжээ?
-Би 1988 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн эмчээр ажиллаж байлаа. Тэр намар аавын ахалсан зүрхний мэс заслын баг аймгийн маань нэгдсэн эмнэлэгт ирж 14 хоног үзлэг хийсэн юм. Арваад хүүхдэд хагалгаа хийхэд нь би оролцлоо. Хөдөөгийн үзлэгт мөн хамт явав. Энэ үед аав, түүний мэс заслын баг хөдөө, орон нутгаар үзлэг оношилгоо, хагалгаа хийж эхлээд 10-аад жил болчихсон байсан үе л дээ. Тэдэнд туршлага ч байсан.
СУУРИАС НЬ ЭХЛЭХИЙГ БОДСОН
-Энэхүү төсөл анхнаасаа л хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэж байв уу?
-Би ажлынхаа гарааг 1988 онд Төгрөг сумынхаа эмнэлэг, 1989-1990 онд Дорноговь аймгийн Хар Айраг сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, мэс заслын эмч, төрөх, эмэгтэйчүүд, ариун цэвэр, ер нь бүгдэд ажилласан. Тийм болохоор хөдөөгийн хүний хэрэгцээг мэднэ. Үүнийг шийдэх ямар арга байгааг аав минь бас л бодож байжээ. Сүүлийн зургаан жилд нь ерөнхий, төрөл бүрийнх биш зөвхөн хүүхдийн оношилгоо, эмчилгээ, хагалгааны эмчилгээг түлхүү хийх болсон. Сууриас нь эхлэхийг бодсон.
-Хөдөөгийн иргэдэд эмчилгээ хүргэхэд хамгийн том бэрхшээл юу вэ?
-Монгол шиг уудам оронд хүн ам тархай суурьшсан учраас сум, аймагт нарийн мэргэжлийн оношилгоо хийх боломж хязгаарлагдмал. Зарим аймгаас хотод ирэхэд гурав, дөрөв хоног явна, их зардал гарна. Энэ бол өвчтөн тээвэрлэх тухай шүү. Газар нутгийн хэмжээ багатай оронд бол энэ магадгүй асуудал биш байж болно. Тиймээс манай орны нөхцөлд эмч нар өөрсдөө очих нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн. Гэлээ гээд бидэнд санхүүгийн болоод дэмжлэгийн асуудал тулгарах нь зайлшгүй.
-Монгол Улсад зүрхний төрөлхийн гажиг хэр түгээмэл байдаг вэ?
-Дэлхийн хаана ч адилхан, 100 төрөлтөд нэг хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай төрдөг. Энэ бол цаг үеэс хамаарахгүй, үргэлж байсан, цаашид ч байх зүйл. Чулуун зэвсгийн үед ч ирээдүйд ч ийм л байна. Шалтгаан нь олон янз. Удамшил, жирэмсний үеийн нөлөөлөл, эсвэл зүрх бүрэлдэх явцад гарсан алдаа байж болно. Өмнө нь ийм хүүхдүүд амьд үлдэх боломж бага байсан бол одоо хагалгаагаар бүрэн эдгэрч, хэвийн амьдрах боломжтой болсон.
-Жилд дунджаар хэдэн хүүхэд зүрхний хагалгаанд орж байгаа тойм ч гарах нь ээ?
-Нэг хэсэг төрөлт их байх үед 70-80 мянган эх төрж байсан бол сүүлийн гурван жилд 60 мянга руу буурч байна. Төрөлт тутмаас тооцохоор 80 мянган эх төрсөн жил 800 хүүхэд зүрхний ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. Иргэдийн хагалгааны төлбөр төлөх боломжоос шалтгаалан манай эмнэлэгт 100 хүрэхгүй хүүхэд л эмчлүүлдэг. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд гадагшаа явж эмчлүүлэхийн тулд хандив гуйх, бололцоогоо хэн нэгнээс эрэх нь ихэссэн. Бүх мэдээллийн сувгаар ийм зүйл цацагдаад ирэхээр хэцүү шүү дээ. Тэгээд л өөрийн мэргэжлээ монголчууддаа чадах чинээгээрээ хүргэхийг хүссэн. Гэвч заримдаа хязгаарт тулна. Өмнөх жилүүдийн эмчлэгдээгүй, оношлогдоогүй тохиолдлууд нэмэгдэнэ. Тиймээс бодит хэрэгцээ үүнээс ч их. Би шидтэн биш шүү дээ...
ҮНЭГҮЙ ЗҮЙЛИЙН ТУХАЙ ЭНЭ СЭДЭВ ДЭЭР ЯРИХ БОЛОМЖГҮЙ
-Мэдээж, иргэдийн боломж харилцан адилгүй байдаг байх?
-Үнэгүй зүйлийн тухай энэ сэдэв дээр ярих боломжгүй. Бид хүүхдийн зүрхийг зогсоогоод мэс ажилбар хийж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зүрх, уушгины аппарат, оёдол, сэхээн амьдруулах эмчилгээний зардал, үйлчилж байгаа эмч, сувилагчдын цалин гээд хамгийн багаар тооцоход 15, 16 сая төгрөгөөс буухгүй л дээ. Мэс заслын нэг удаагийн хэрэглээний зүйлсийг АНУ-ын том компаниудаас өндөр үнээр авдаг. Тэгэхээр иргэдэд ч, эмнэлгийн хувьд ч бэрхшээл ижил тулгарна.
Гадаадын эмч нар ирээд яагаад үнэгүй үзлэг оношилгоо хийж, үнэгүй мэс засалд оруулаад байгаа юм гэхээр тэднийг дэмжсэн санхүүгийн асуудал найдвартай, өдрийн ажлын хөлсийг ч тооцсон байдаг. Япон, Солонгос, Америкийн эмч нар том компани, сүмүүд, хувь хүмүүсийн дэмжлэгтэй ирдэг. Эмийг нь Засгийн газар нь даадаг ч байх жишээтэй. Үүнийг манайхан үнэгүй хийдэг мэтээр ойлгодог юм өрөөсгөл. Хагалгаа бүр давтагдахгүй өөр өөр. Хүний биеийн бүтэц, оношноос хамаараад. Ижил хагалгаа гэж байхгүй.
-Эмчилгээ, хагалгааны түвшин өмнөх үеэс хэр өөрчлөгдсөн бэ?
-Маш их өөрчлөгдсөн. Өмнө нь зүрхийг түр зогсоож, биеийн температурыг бууруулж байж хагалгаа хийдэг байсан, эрсдэл өндөр. Харин одоо зүрх, уушгины хиймэл аппарат ашиглаж, зүрхийг аюулгүй зогсоогоод, хагалгаагаа хийж, буцаан ажиллуулж байна. Оношилгооны хувьд ч асар дэвшил гарсан. Эхо, ангиографи, компьютер томограф гээд олон дэвшилтэт технологи ашиглаж байна. Хиймэл оюун оношилгоонд орж ирлээ. Тэгэхээр эрс сайжирсан гэсэн үг.
-Гадаадаас хүүхдүүд ирж эмчлүүлэх болсон нь юутай холбоотой вэ?
-Манай эмч нарын хийж байгаа ажил гадаадад хүрч эхэлсэн. Монгол эмч нарын чадвар аль ч орны эмч нараас дутахгүй. Зарим оронд зүрхний мэс засал хөгжөөгүй байдаг. Жишээлбэл, Бутан улс жилдээ олон хүүхэд гадагшаа явуулж эмчлүүлдэг. Мөн Киргиз, Казахстан зэрэг улстай хамтарч ажиллаж, тэндхийн хүүхдүүдийг Монголд авчирч хагалгаа хийж байна. Энэ нь манай эмч нарын ур чадвар, туршлагыг үнэлж байгаа хэрэг. Бид ч олон оронд очиж эмчилгээ, мэс засал амжилттай хийсэн.
МАШ ЭНГИЙНЭЭР НЭГ ЗҮЙЛ ТАЙЛБАРЛАЯ
-Олдмол зүрхний өвчний шалтгаан юу вэ?
-Хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, хоолойн халдварын дараах иммунологийн буюу дархлааны урвал зүрхэнд нөлөөлдөг. Хоёрдугаарт, амьдралын хэв маяг. Монголчууд хамгийн сайн цагтаа амьдарч байна. Хуучны үгэнд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэж бий. Хэт их идэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, стресс бүгд.
Энэ нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлж байна. Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хүмүүс хангалуун болсон ч буруу хэрэглээнээс үүдэлтэй зүрхний өвчин нэмэгдсэн. Ардчилсан хувьсгалын жагсаалд Сүхбаатарын талбайд 100 мянган хүн багтаж байсан бол одоо 100 мянган хүн талбайд багтахгүй. Маш энгийнээр ингэж тайлбарлаж болно.
-Робот, хиймэл оюун мэс заслыг орлох боломжтой юу?
-Бүрэн орлохгүй. Робот мэс засал аль хэдийн бий болсон зүйл л дээ. Зарим стандарт, давтагддаг ажлыг хийж чадна. Гэхдээ хүн бүрийн биеийн бүтэц өөр, нөхцөл байдал өөр учраас шийдвэр гаргалт, туршлага маш чухал. Тиймээс ойрын үед зүрхний мэс заслыг бүхэлд нь робот хийх боломжгүй.
Бодъё л доо. Цөсний хагалгааг бараг хийчих байх гэж бодож байна. Олгойны 80-90 хувь, хатигны 99 хувь, зүрхний 40 гаруй хувийг хийх байх. Бүрэн хэзээ ч хийхгүй байх аа. Би түгээмэл үзэгдлийн буюу Гауссын тархцаар тооцож хэлээд байгаа юм.
ХҮН БАЙХ ХАМГИЙН ЧУХАЛ ШИНЖ БОЛ БУСДАД ТУСЛАХ СЭТГЭЛ
-“Зүрх мартахгүй” төслийн гол зорилго юу вэ?
-Зөвхөн эмчилгээ биш. Хоёр гол санаа бий. Нэгдүгээрт, монголчууд өөрсдөө өөртөө тусалдаг болох. Хоёрдугаарт, чаддаг зүйлээрээ бусдад туслах. Бид заавал бусдаас гуйх биш, өөрсдөө хийж чадна гэдгээ ойлгох хэрэгтэй. Би олон оронд очиж ажилласан. Тэндхийн эмч нэг зүйлийг чаддаг бол эргээд би түүний гаршаагүй нэг зүйлийг чадна. Тэгэхээр гадаадынхан чаддаг гэсэн ойлголтоос бүрэн салах хэрэгтэй. Бидэнд бусдын адил уураг тархи, гар хөл бий. Ялгарах, ялгагдах дутуугийн зүйл ерөөсөө ч байхгүй. Үүний тулд би өөрийн чаддаг зүйлээрээ бусдад туслахыг зорьсон.
-Хүүхдүүд эдгэрсний дараа ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?
-Хүнд өвчтэй хүүхдүүд их онцлог. Тэд илүү тэвчээртэй, илүү мэдрэмжтэй болчихдог. Амьдралын үнэ цэнийг бусад хүүхдээс эрт ойлгосон байдаг. Маш ухаантай болчихдог юм. Чи бод л доо. Тоглож наадаж булчингаа бэхжүүлж байх насандаа тэд зөвхөн өвдөхгүй нэг хоног унтахын сайхныг мэдрэх гэж бүх хүчээ нөөдөг. Өөрийн эрчмийг хэрэггүй зүйлд зарцуулахгүй зөвхөн нүдээ хөдөлгөөд л...
-Хүүхдүүд баярласнаа Танд хэрхэн илэрхийлдэг бол?
-Чи яруу найрагч хүн учраас уянга нэхээд байна. Тийм зүйл байхгүй. Тэдний ихэнх нь юу болсныг ч сайн ойлгохгүй. Магадгүй олон жилийн дараа нэг эмч намайг эмчилсэн л гэж санах байх. Түүнээс биш намайг тэвэрч аваад, баярласнаа илэрхийлээд байх тийм зүйл байхгүй. Эцэг эх нь харин баярласнаа хэлэлгүй яах вэ. Надад эдгэрсэн хүүхдүүд зурсан зураг, зурвас олныг үлдээсэн байдаг юм. /харуулав./
Гэхдээ хүүхдүүд яг юу болсныг сайн ойлгодоггүй ч биеэрээ мэдэрсэн зүйл нь тэднийг өөр болгодог.
-Эмч хүний хувьд таны үзэл бодол юу вэ?
-Эмч хүний хийж чадах зүйл бол амь аврах, амьдралыг уртасгах. Харин яаж амьдрах нь тухайн хүний өөрийн сонголт. Би дээр хэлсэн дээ, монголчууд чадах зүйлээ л маш сайн хийж нэгэндээ туслах цаг ирсэн. Магадгүй би зүрхний өвчтэй хэн нэгнийг тав, 20, 40, 50 жил урт наслуулж чадна. Гэхдээ би өөрөө хугацаатай.
-Эрүүл мэндэд сэтгэл хэр нөлөөлдөг вэ?
-Маш их нөлөөлнө. Хүн бол зөвхөн бие биш. Уутанд хийсэн цус, шуудайд хийсэн мах гэж биеэ бодож болохгүй. Бие, оюун, сэтгэл гурвын нэгдэл. Гэтэл бид зөвхөн биеэ л эмчилдэг. Энэ чинь зөвхөн нэг зүйлийн тухай ойлголт. Сэтгэлийн асуудлаа орхигдуулдаг нь том алдаа. Тэгэхээр бид 99 хувиа орхигдуулсан гэсэн үг л дээ. Тэгэхээр сэтгэлийн боловсрол, сэтгэлээ удирдахыг чухалчлах хэрэгтэй. Сэтгэлийн тухай ярих бол бид хоёр дахиад л 99 зүйлийн тухай тус бүрээр эхнээс нь ярих болно.
Яах вэ? Хүн хэн бэ гэж...? Галыг эзэмшсэнээрээ ч гэдэг юм уу, бурхны сургаалыг ухамсарлаад ч гэдэг юм уу тайлбарлаад байж болох л байх. Олон өнцөгтэй. Хүн байх хамгийн чухал шинж бол бусдад туслах сэтгэл юм.
БИД НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮМҮҮС
-Бидний яриа өөр өөр сэдэв рүү эргэсэн ч сэдвийн хүрээнээс халиагүй хэсгээ энд буулгалаа. Харин Монгол эр улсын санаа нийлсэн нэгэн санааг үндэстнээрээ бодоорой хэмээн өгүүлээд яриагаа өндөрлүүлж байна.
-Чи үүнийг бичвэрээсээ битгий хасаарай. Монголчууд өөрсдийгөө сүүлийн хэдэн зуун жилд хоёрдугаар зэрэглэлийн хүний түвшинд ойлгож ирлээ. Орос ах л гэнэ, япон, америкийн дараа л гэнэ. Үгүй. Бид хэцүү цаг үеүдэд бусад оронд тусалж л байсан. БНАСАУ, Вьетнам, Орос, Хятад гээд л...
Би одоо худлаа ярихааргүй насан дээрээ байна. Угаасаа энэ мэргэжил чинь худлаа байх боломжгүй шүү дээ. Тиймээс ямар ч улс орон бай, ямар ч улсын хүн бай хамаагүй нэг өдөр ч болтугай өөрийн чаддаг зүйлээрээ нэг хүний ч болов амийг аврах нь л үндсэн санаа минь юм.
Бид аль ч төрөлд чаддаг зүйлээрээ бусдад, нэгэндээ, өөр улсуудад тусалж чадна. Монгол хил хязгаартай тусгаар улс. Бид эх орондоо, ер нь үндэсний ухамсартаа хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс биш. Нэгдүгээр зэрэглэлд өөрсдийгөө тавих ёстой. Тэгж л бид хөгжинө. Монгол улс болно.