Хууль эрх зүй - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Хууль эрх зүй - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
<description><![CDATA[УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Монгол Улс нь өвөрмөц онцлогтоо нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгийг бий болгохын зэрэгцээ эрчим хүчний салбарт өсөлт, либералчлал хийх асуудлыг тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний томоохон төслүүдийг эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох шаардлага бий болж байгаа ч эдгээр төслийг эхлүүлэх худалдан авалт, хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.
Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах нөхцөлийг тодорхой зааж, эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, эрчим хүчний эх үүсвэрийг барих, өмчлөлийг төрд шилжүүлэхтэй холбоотой харилцааг шалгуур үзүүлэлт болгон тогтоох замаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа гэлээ. Иймд эрчим хүчийг либералчлах бодлогыг нэвтрүүлж, эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчийг либералчлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба эрчим хүчний төслийг эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний эх үүсвэрийг төрд нийлүүлэх хугацаа, нийлүүлэх хэмжээ зэргээс хамаарч сонгон шалгаруулах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтыг санхүүгийн хувьд бүрэн бололцоотой оролцогчдыг үнэлэх замаар хэрэгжүүлэх тул эрчим хүчний гацсан олон төслийг хөдөлгөх бодитой нөлөөлөл үзүүлэх аж. Улмаар Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг хөдөлгөх суурь нөхцөл болж, цаашид улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх ба үүнийг дагаа ажлыг байр нэмэгдэх, иргэдийн ая тухтай амьдрал хангагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
“MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авна
<description><![CDATA[НЗДТГ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын ашигладаг “MD-Video AI” программыг  хүлээлгэн өглөө.
Уг программыг мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийн газраас хураан авсан чанарын шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг тодруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлийг таньж олох, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэхэд ашиглах юм.
Тухайн программыг БНСУ-ын GMD soft компани эзэмшдэг бөгөөд ашиглах боломжгүй болсон гар утаснаас хэрэгцээтэй программ болон зураг, бичлэг сэргээдэг давуу талтай юм. Энэхүү программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн ослын гэмт хэргээс гадна бусад гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа, шатахуун зардал хэмнэх, алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд өндөр ач холбогдолтой юм. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ярихдаа,“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажиллаж байна. Эдгээрийг нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв хянаж байгаа. Нэгдсэн төв нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх AI программ хангамж бүхий ухаалаг камерын системээр бүрэн хангагдсан. “MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, техник болон программ хангамжийн хувьд томоохон ахиц дэвшил гарч байна” гэв. 
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Хосбаяр, “Гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хамгийн чухал хэдий ч урьд өмнө байрлуулсан аж ахуйн нэгжийн камерууд чанарын шаардлага хангахгүйгээс үүдэн нотлох ажиллагаанд саад учирч, хэрэг шийдвэрлэхэд хугацаа алдах сөрөг талтай. Ийнхүү “MD-Video AI” программыг  үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нотлох баримтыг цуглуулах ажилд маш том дэмжлэг болж байна” гэв.
Программ хангамжаас гадна өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерын хангамжийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр болсон байна.]]></description>
Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно
<description><![CDATA[Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас автомашины бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар шалгалт хийжээ.
Уг шалгалтаар жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон, эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон зэрэг нийтлэг зөрчил ихээр илэрсэн байна. Тиймээс цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа.
Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халалт үүсдэг зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэлээ аравдугаар сарын эхээр базаах ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн машинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог журамтай” гэв.]]></description>
ӨНӨӨДӨР: Үйл явдал
<description><![CDATA[Аравдугаар сарын 15-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: “Новотель” зочид буудалд: "Төрийн бодлого-байгаль орчин" эрдэм шинжилгээний олон улсын хурал болно. Хуралд 8 орны эрдэмтэн оролцож байна.
09:30-15:00 цагт:МУИС-д: Атомын энергийн агентлагийн экспертүүд оролцсон хэлэлцүүлэг үргэлжилж байна.
09:00-16:00 цагт:“Галлерей Улаанбаатар” төвд: ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, АШУҮИС хамтран "Сэтгэцийн эрүүл мэнд-2024” Үндэсний чуулган зохион байгуулна. Утас: 9906-2682.
10:00-15:00 цагт:УИХ-ын Ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
13:00 цагт:НӨАТ-ын И-баримтын сугалааны тохирол явагдана.
14:00-17:00 цагт:“Блью Скай” зочид буудалд: “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг”нээлттэй хэлэлцүүлэг болно.
-Аймаг,ороннутагтхугацаат цэргийн 2-р ээлжийнцэрэгтатлага эхэллээ.
-Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Эрүүл хооллолт-эрүүл амьдрал” аяныг 10-р сарын 7-28 хүртэл зохион байгуулж байна. ]]></description>
ТӨВ: Камерын хяналтын дэд төвд Зуунмод сумын 6 багийн 119 камерыг холболоо
<description><![CDATA[“Телекамер” хөтөлбөрийн хүрээнд 2024 онд нийтийн эзэмшлийн зам, талбай, авто замын уулзваруудыг камержуулан, эдгээр камерыг нэгдсэн байрлалаас хянах “Камерын хяналтын дэд төв”-ийг байгуулсан юм. Эхний ээлжид тус төвд Зуунмод сумын 6 багийн 119 камерыг холболоо.
"Камерын хяналтын дэд төв"-ийг орон нутгийн төсвийн 300 сая төгрөгөөр байгуулсан ба тус төвд шаардагдах тоног төхөөрөмж, камер, ухаалаг системд суурилсан программ худалдаж авах тендерт шалгарсан “Өнө тэгш арвижих” ХХК-ийн хамт олон ажлыг гүйцэтгэжээ.  
"Телекамер" хөтөлбөрийг 2024-2027, 2027-2029 оныг хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн гаднах орчны камерыг үе шаттай холбохоор ажиллаж байна.
Мөн энэ онд аймгийн хэмжээнд 14 сум орон нутгийн хөгжлийн сангийн 556 сая төгрөгийн санхүүжилтээр камержуулалт хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна
Хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоход Их Британи улстай хамтран ажиллана
<description><![CDATA[Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг  хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг эхлүүлсэнд талархал илэрхийлж, энэ судалгаа нь цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байгааг онцлов.
ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт “Монгол Улс төрийн байгууллагуудын нэгдсэн вебсайтыг хөгжүүлж, төрийн мэдээ мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод түргэн шуурхай үзүүлэхээр ажиллаж буйг сайшааж, үүний хажуугаар кибер аюулгүй байдлыг анхаарч, хоёр улсын хамтын ажиллагааг эхлүүлж буйд талархал илэрхийллээ.
Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн захирал Майкл ГолдСмит, Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох зорилгоор төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, судалгааг авсан гэдгийг дуулгаж, монголчууд судалгаанд идэвхтэй оролцож буйг онцлов. Тэрбээр судалгааны үр дүн энэ оны төгсгөлд гарах бөгөөд ЦХИХХЯ-тай хамтран үр дүнгээ танилцуулах болно гэдгийг дуулгасан юм
Үүний зэрэгцээ, Ц.Баатархүү сайд “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, мөн хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Фиона Блайт “Их Британи нь Монгол Улстай боловсролын салбарт маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд залууст дижитал ур чадвар зэрэг хамтын ажиллагааны үндэс нь кибер аюулгүй байдлын судалгаа болж байна гэдгийг онцолсон юм.]]></description>
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ
<description><![CDATA[УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эх сурвалж:www.polit.mn ]]></description>
Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ
<description><![CDATA[Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-нд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.
Тодруулбал,хурд хэтрүүлсэн 830, үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 825, гэрлэн дохио зөрчсөн 299, ачилтын торгууль 1542,"E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил 3004, автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон 51,144, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 3448 зөрчил бүртгэсэн байна. ]]></description>
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр болж байна
<description><![CDATA[Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын 40 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 29-ний өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад 23 сул орон тоонд 31 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 201 дүгээр тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын 14 сул орон тоонд 15 иргэний, удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 4 албан хаагч, иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 19 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгнө. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 9 дүгээр сарын 09:00 цагт эхэлнэ.]]></description>
“Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа
<description><![CDATA[Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүү-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.
Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэв.]]></description>