Танхим - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Танхим - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
ЭМЯ: БНХАУ-аас бусад оронд “Ковид-19” халдварын тоо өссөөр байна
<description><![CDATA[“Ковид-19” халдварын тоо БНХАУ-аас бусад оронд нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн дотор БНСУ-ын Дэгү хотод 56 тохиолдол нэмж бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр,​“БНСУ-д​халдварын тохиолдол эрчимтэй өсөн 24 цагийн хугацаанд тоо гурав дахин нэмэгдлээ. Монгол Улсын 48 мянган иргэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа. “Ковид-19” халдварын 80 хувь нь Дэгү хотод бүртгэгдсэн. Тиймээс тус улсад ажиллаж амьдардаг иргэд БНСУ, Монгол Улсын ЭМЯ-ны заавар зөвлөмжийг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Иргэд “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн орон руу зорчихгүй байх, зорчсон бол 14-21 хоног өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх шаардлагатай. Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй” гэв.
"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарсан эсэхийг шалгаж байна
<description><![CDATA["Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарлаа хэмээн нэгэн иргэн хэвлэлийнхэнд хандсан билээ. 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу "Улаанбаатар гурил" ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.
“Дэлхийд алдартай 130 сэтгүүлтэй хамтардаг, 204 орны 500 мянган хэрэглэгчтэй WORLD PLUS”
<description><![CDATA[Энэ удаа бид Woovoo буюу дэлхийн олон хотын дэлгэрэнгүй танилцуулга бүхий контент бүтээгчээс M+ апп платформоор хүрээгээ тэлж, үргэлжлүүлэн дэлхийн зах зээлд World Plus буюу W+ нэрээр технологийн шинэ шийдлүүдээр бахдуулж буй байгууллагын соёлыг сурвалжилав.
Дуучин Бейонсегийн охин анхны хөгжмийн шагналаа авжээ
<description><![CDATA[АНУ-ын алдарт дуучин Бейонсе, рэпер Jay Zнарын 7 настай охин Блю Айви “Brown Skin Girl” дуугаараа анхны хөгжмийн шагналаа авжээ.  
ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮД ОУ-ЫН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД СУРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
<description><![CDATA[Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр тул сурагч ахуй наснаасаа чанартай боловсрол олж авах нь туйлын чухал байгаа билээ.
Үндсэн хичээлүүдээ англи хэлээр үздэг, 8-р анги төгсөөд олон улсын шалгалтуудад орох эрхтэй болдог, Мөн 12-р ангиа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг гээд хувь хүнд олон давуу талыг бий болгодог ОУ-ын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд манай улсад гарын 10 хуруунд тоологдох цөөхөн. Тэгвэл  Олон Улсын статустай буюу Кэмбриджийн сургалттай сургууль нэгээр нэмэгджээ.
Цагаан Дара Эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээнэ
<description><![CDATA[ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж.
Нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. 
ЖДҮ-ийнхэнд үзүүлэх зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ
<description><![CDATA[ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн бус нэг хэлбэр нь бизнесийн зөвлөх үйлчилгээ бөгөөд үүнийг санхүү, менежмент, маркетинг, хөрөнгө оруулалт гэсэн бүх чиглэлээр өргөжүүлэх нь чухал байгааг ЖДҮ-ийн зөвлөх уулзалтад оролцогчид онцолж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт“Блю Скай” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болсон юм.
Такси үйлчилгээний тарифийг нэг км дотор 1500 төгрөг болгожээ
<description><![CDATA[Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцсэн байна.
Таксины үйлчилгээний тарифыг төрөөс тогтоодог зохицуулалттай. Уг хуралдаанаар 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний 1 км дотор 1500 /нэг мянга таван зуун/ төгрөг, дараагийн 1 км тутамд 1000 /нэг мянган/ төгрөгөөр тооцохоор тогтоосон гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. 
Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээний найман аж ахуйн нэгж 500 гаруй тээврийн хэрэгслээр энэ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ нь олон улсын хотуудын стандартаас 8-10 дахин бага үзүүлэлт аж.  ]]></description>
Хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно
<description><![CDATA[Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа.
Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо]]></description>