Нийгэм - iNET.mn Фото мэдээллийн портал
<description>Нийгэм - iNET.mn Фото мэдээллийн портал</description>
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ
<description><![CDATA[Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллаж, тус ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, алба хаагчдын ажиллах, амьдрах орчинтой танилцлаа.
Тус нэгтгэлийн хувьд олон жил тулгамдаж ирсэн халаалтын асуудлыг шийдвэрлэж, өмнө нь ашиглаж байсан нүүрсэн галлагаатай уурын зуухыг халж, бүрэн автомат хийн халаалтын системийг нэвтрүүлж эхэлжээ. Шинэ системийн автомат удирдлагын шийдлийг монгол инженерүүд боловсруулж, хийн нийлүүлэлтээс эхлээд халаалтын горим, ажиллагааг бүхэлд нь автоматжуулжээ. Ингэснээр нүүрс түлэх, үнс шаар гаргах, байнгын гар ажиллагаа шаардах хуучин тогтолцооноос татгалзаж, илүү цэвэр, аюулгүй, тогтвортой халаалтын нөхцөл бүрдсэн байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут мөн тус нэгтгэлийг жишиг цэргийн хотхон болгон хөгжүүлэх хүрээнд цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай танилцав. Үүнд гражийн дээврийн засвар, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, алба хаагчдын хаус хорооллын төслийг үргэлжлүүлэх, шаардлагатай техник, эмнэлгийн зориулалтын авто машины хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтаж байна.
Зуу гаруй жилийн түүхт, Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь Монгол Улсын 10 баатрыг төрүүлсэн түүхэн уламжлалтай. Харин өнөөдөр мотобуудлага, танк, артиллер, зенит, нисгэгчгүй нисэх хэрэгслийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.]]></description>
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
<description><![CDATA[Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийн ажилтай танилцав.
Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын гол зангилаа болсон энэ төвийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2018 онд ашиглалтад оруулсан юм. 128 га талбай бүхий энэ төв чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн гурван бүстэй бөгөөд хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай. Өргөн ба нарийн царигийн ачилт, буулгалтын 11.5 км төмөр зам, 50 тн даацтай 2 гүүрэн крантай. 3,200 контейнерийн багтаамж бүхий талбай, том оврын 133 автомашины зогсоол, гаалийн барилга, ажилчдын байр, механик засварын төв, 2 түвшинд огтлолцох хүнд даацын гүүрэн байгууламж, 1.6 км авто замтай.
Замын-Үүд Шилжүүлэн ачих анги нь үндсэн 4 талбайд БНХАУ-аас төмөр зам, автозамаар ирсэн ачааг вагоноос вагонд, автомашинаас вагонд 24 цагийн турш тасралтгүй ачиж, буулгаж байна. Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой Логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон бусад тээврийн коридортой өрсөлдөх таатай боломжтой бүрдсэн.
Царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацаа багасаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадал, манай улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа тухай салбарын удирдлагууд танилцуулав.
Энэ онд 1.8 сая тн ачаа боловсруулж, ачиж, буулгах чингэлгийн тоо 111 мянга хүрэх төлөвтэй байна. Цар тахлын улмаас агаарын болон автозамын тээвэр бүрэн зогссон үед Засгийн газар БНХАУ-ын талтай ачаа солилцох “0” цэгийг тохирч байсан. Энэ дагуу хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий 26 мянга гаруй чингэлгийг энэ төв рүү татан авч байжээ.
Логистикийн төв мөн “УБТЗ” ХНН, Тавантолгойн төмөр зам болон саяхан ашиглалтад орсон Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай байсан 30 гаруй мянган зам төмрийг ачиж нийлүүлсэн байна.]]></description>
УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ
<description><![CDATA[Увс аймгийн долоон сумын нутагт баавгай үзэгдэж, малчны хот руу дайрсан хоёр баавгайг устгаад байна. Хамгийн сүүлд өчигдөр Ховд суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ.
Ховд сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган баавгайг устгаж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Өнгөрсөн сарын 27-нд Малчин суманд мөн баавгай айлын хот руу дайрчээ. Тухайн үед малчин эхнэр, хүүхдийн хамт машинд явж байсан бөгөөд баавгай машины урд гэрэл, арын хэсгийг самардаж эвдсэн байна.
Мөн Тэс суманд баавгай үхэр барьж идсэн тухай мэдээлэл иржээ.
Байгаль орчны яамнаас Увс аймагт цагдаагийн байгууллагын хяналт дор гурван баавгай устгах зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор хоёр баавгайг устгаад байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэд, малчдад бамбаруушийг барьж, хашаа хороондоо хорихгүй байхыг анхааруулжээ. Учир нь эх баавгай бамбаруушаа даган ирж, хүний амь, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй юм.
Мөн шаардлагатай тохиолдолд баавгай устгах агнуурын багт ажиллах том буу эзэмшдэг иргэдийн судалгааг сум бүрд гаргаж, бэлэн байдлыг хангах чиглэл өгчээ.]]></description>
Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн
<description><![CDATA[Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн рүү халдсан баавгайг өчигдөр оройн 22:30 цагийн орчимд тухайн бүсээс 300 метрийн зайд байхад нь агнасан талаар холбогдох албанаас мэдээлсэн. Тэгвэл уг баавгайн дээжийг шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2026 оны аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө баавгай хүн рүү халдаж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Хэрэг явдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар болон ангийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллан, тухайн баавгайг аюулгүй болгосон. Уг баавгай нь нас бие гүйцсэн эр баавгай байсан бөгөөд хүний аминд халдсан тэр баавгай мөн эсэхийг эцэслэн тогтоохоор холбогдох дээжийг шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн.
Шинжилгээний хариу өнөөдөртөө багтан гарах бөгөөд одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн байгаль орчны газраас тухайн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зар]]></description>
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив
<description><![CDATA[Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн ажил энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон 200-250 орчим иргэн өнөөдөр мод тарив. Тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хэрэгжиж байна. Тус ажлын хүрээнд 30 төрөл зүйлийн нийт 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж байгаа аж. 
Намрын мод тарих аяны үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тарилтын инженер М.Шүрэнчимэгээс дараах мэдээллийг тодруулав.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ намрын мод тарих ажлаа хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Манай хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр 60 мянган ширхэг, ойжуулалтын чиглэлээр 40 мянган ширхэг буюу нийт 100 мянган мод тарьж ургуулаад байна.
Энэ намрын хувьд бид цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар 12 төрлийн 10 мянган ширхэг мод тарихаар бэлтгэлээ хангаад байна. Есдүгээр сарын 27-ноос эхлэн мод тарих захиалга авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллагатай хамтран ажилладаг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон 200-250 орчим иргэн мод тарих захиалга өгөөд байна. Одоогоор мод тарих бэлтгэл ажлаа бүрэн хангасан.
-Өнөөдөр ямар төрлийн мод тарих вэ?
-Манай орны нөхцөлд ургах боломжтой, гоёл чимэглэлийн ач холбогдолтой хэд хэдэн төрлийн мод тарихаар төлөвлөсөн. Тухайлбал, голт бор, монос, бургас, хайлаас, шар хуайс зэрэг цэцэг, навч, үр жимсээрээ орчноо чимдэг моддыг тарьж ургуулна.Эдгээр мод нь хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна ногоон байгууламжийг өргөжүүлэх, хотын экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой.
-“Мод тарих нь нэг хувь, арчилгаа нь 99 хувь” гэж ярьдаг. Тэгвэл тарьсан моддын арчилгаа, хамгаалалтыг хэрхэн хийдэг вэ?
-Мод тарих нь ажлын эхлэл бөгөөд тарьсан модоо ургуулж, амьдруулан үлдээхэд арчилгаа, хамгаалалт хамгийн чухал байдаг. Бид манай байгууллагад мод тарих захиалга өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын тарьсан модыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн түвшинд арчилж, хамгаалдаг. Арчлахдаа усалгаа, хөрсний арчилгаа, хортон шавжтай тэмцэх, модны ургалт, хэлбэрийг сайжруулах зорилгоор залуужуулах огтлолт хийх зэрэг шаардлагатай ажлыг мэргэжлийн болон мэргэшсэн ажилтнууд хуваарийн дагуу гүйцэтгэдэг. Ингэснээр тарьсан модны ургалтыг дэмжиж, урт хугацаанд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.
-Намрын мод тарих аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Монгол Улс цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс ой, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтын нэг юм. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноо мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, тарьсан модоо хайрлан хамгаалж, ургуулан үлдээхийг уриалж байна. Мод тарих нь зөвхөн өнөөдрийн төлөө бус, ирээдүй хойч үеийнхээ эрүүл, ногоон орчны төлөө хийж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140 сая мод тарьж, ургуулсан бөгөөд хөдөлгөөнийг бэлтгэл үе, тогтворжуулах үе, эрчимжүүлэх үе гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд тарьж, ургуулах модны тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж буй.
Намрын мод тарих аяны хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Тэд ирээдүй хойч үедээ эрүүл, цэвэр, ногоон орчныг үлдээхийн төлөө иргэн бүрийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалав]]></description>
ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо
<description><![CDATA[Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 36 аж ахуйн нэгжид нийт таван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, гурван үе шаттай сонгон шалгаруулсны үндсэн дээр олгожээ.
Төв аймаг 2025 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд нийт найман тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Харин энэ жилийн зээлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулснаар үйл явцыг ил тод, хүртээмжтэй болгоход анхаарчээ.
Хөнгөлөлттэй зээл нь орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ брэнд бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэж байна.
Батсүмбэр сумаас 16 аж ахуйн нэгж зээлийн хүсэлт гаргаснаас найман аж ахуйн нэгжийн хүсэлтийг дэмжиж, нийт нэг тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон байна. Сумын Засаг дарга А.Эрдэнэбатын мэдээлснээр уг дэмжлэг нь үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд ач холбогдолтой аж.
Харин Жаргалант сумаас гурван аж ахуйн нэгж зээлийн сонгон шалгаруулалтад оролцсон байна. Сумын Засаг дарга Б.Гомбодорж өмнөх жилүүдэд зээл олголтын үйл явцад сумын түвшний оролцоо хангалтгүй байсан бол энэ удаа сумын удирдлагын саналыг авч ажилласан нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрэх дэмжлэгийг илүү бодитой болгоход ач холбогдолтой болсон тухай ярилаа. ]]></description>
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
<description><![CDATA[Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож, ирэх оны төсвийн төсөлд тусгаад буй. Үүнтэй холбоотойгоор ногдол ашгийг хэрхэн авах, юунд зарцуулах, мөн дэд бүтэц, цалин, тэтгэвэр болон бусад асуудлын талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.
-Азийн хөгжлийн банктай байгуулах 250 сая ам.долларын зээлийн шугамыг ямар тохиолдолд ашиглах вэ. Энэ нь шууд авч зарцуулах зээл гэсэн үг үү?
-250 сая ам.долларын зээлийн шугамыг бэлэн байдалд байлгах зорилготой. Тухайлбал, ган, зуд болох, хүнсний хомсдол үүсэх, нефть, түлшний нийлүүлэлт гэнэт тасалдах зэрэг онцгой нөхцөл байдал үүсвэл шаардлагатай эх үүсвэртэй байх үүднээс энэ зээлийн шугамыг авч байгаа.
Зээлийн шугам нээгдлээ гээд шууд авч хэрэглэнэ гэсэн үг биш. Шаардлагатай нөхцөл үүссэн тохиолдолд Гамшгийн тухай хуулийн дагуу үнэлгээ, дүгнэлт гарч, урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах зорилгоор ашиглана. Өнөөдөр эдийн засгийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал их байна. Жишээлбэл, шатахуун, бензиний нийлүүлэлт гэнэтийн шалтгаанаар тасалдвал шаардлагатай эх үүсвэр бий болгоход ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, болзошгүй эрсдэлийн үед ашиглах бэлэн эх үүсвэр гэж ойлгож болно.
-Засгийн газар 2027 онд Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсөвт тусгасан. Гэтэл энэ дүн эцэслэгдээгүй гэх тайлбарыг “Эрдэнэс Оюутолгой”-н удирдлага өгсөн. Ногдол ашиг авах асуудал яг ямар шатандаа байна вэ?
-Гэрээн дээр эцэслэсэн зүйл байхгүй. Гэхдээ Оюутолгой, “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийх хоёр ажлын хэсэг ажилласан. Нэгийг нь миний бие, нөгөөг нь Дамдинням сайд ахалж ажилласан. Тодорхой үр дүнгүүд гарсан.Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулсан. Зээлийн санхүүжилтийг эргэн харах хугацааг тохирсон. Менежментийн төлбөрийг бууруулсан. Мөн сая “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал ирж, ажлын хэсгийн хүрээнд гарсан өөрчлөлтүүдийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан.Ингэснээр 17 жилийн дараа Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анх удаа өөрчлөлт хийж, Монголын талд ирэх өгөөжийг нэмэгдүүлж чадсан. Монгол Улсад хэрэгтэй шийдвэр гарсан.Энэ хэлцлийн хүрээнд тохирсон нэг чухал зүйл нь 2037 оноос эхэлж авах байсан ногдол ашгийг 2027 оноос эхэлж авахаар хоёр тал тохирсон явдал. “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Монголын талд ногдол ашиг өгөхөө баталгаажуулж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид төсвийн төсөлдөө гурван их наяд орчим төгрөгийн ногдол ашиг авна гэж тусгасан.
2026 оны компанийн тайлан, баланс 2027 онд гарна. Хоёр талын ажлын хэсэг ногдол ашгийг хэрхэн тооцож авах талаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан тооцооллоо дуусгана. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг авах нь тодорхой болсон.Монголын талын барьж байгаа зарчим ч тодорхой. Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголын талд ирэх өгөөж 53 хувь байх ёстой. Үүнийг хангуулж ажиллана. Энэ хүрээндээ ногдол ашгаа авна.
-Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг эрчим хүч, боловсрол зэрэг салбарт зарцуулах нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль зөрчинө. Ногдол ашиг иргэдийн Хуримтлалын сан дахь нэрийн дансанд орох ёстой гэсэн байр суурийг АН-ын төлөөлөл илэрхийлсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Улс төрийг яаж ч хийж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлье. 2037 онд ирэх ёстой байсан ногдол ашгийг Засгийн газар 10 жилээр урагшлуулж, Монголын ард түмэнд ирэх өгөөжийг нааш нь татаж авчирч байна.Үүнээс нэг их наяд төгрөгийг иргэдийнхээ Хуримтлалын санд төвлөрүүлье. Харин хоёр их наяд төгрөгийг улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулъя гэж байгаа.Өнөөдөр төсвийн хэлэлцүүлгийн үеэр урсгал зардал тэлж байна гэж ярьж байгаа. Урсгал зардлын цаана төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр бий. Ахмадуудынхаа тэтгэврийг нэмье, төрийн үйлчилгээний ажилчид, төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг нэмье гэж байна.Мөн эдийн засгийн агшилттай энэ үед өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй зээл олгоё. Орон сууц авч чадахгүй байгаа иргэддээ ипотекийн зээлийн санхүүжилт олгоё гэсэн асуудлуудыг оруулж ирсэн.Эдгээр асуудлыг улс төржүүлэх шаардлагагүй. Хуралдаа суугаад ард түмнийхээ цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэх ёстой.
-Тэгвэл Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг дэд бүтцэд зарцуулах гол үндэслэл нь юу вэ?
-Бид хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн салбараа шинэчилж, хөрөнгө оруулалтын асуудлыг нэг мөр шийдвэрлэе гэж байгаа. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд хамгийн их саад болж байгаа салбар бол эрчим хүчний дэд бүтэц.Орон нутагт залуучууд орон сууцтай болох гэхээр аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр хүрэлцдэггүй. Дулааны асуудлыг нь шийдвэл хувийн хэвшлийнхэн орон сууц барина. Залуучууд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох боломж бүрдэнэ.Нөгөө талаар уул уурхайн бүлэг ордуудаа ашиглалтад оруулах, экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд эрчим хүчний эх үүсвэр дутагдаж байна. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай.Бид эдийн засгаа тэлж, эдийн засгийн өсөлтийг ард иргэдийнхээ амьдрал, өрх гэрт хүргэх бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа.Мэдээж хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ асууна. Иргэд ногдол ашгаа шууд авах уу, Хуримтлалын сандаа төвлөрүүлэх үү, эсвэл Оюутолгойгоос орж ирж байгаа анхны ногдол ашгаараа Монгол Улсын хөгжилд саад болж байгаа дэд бүтцийн асуудлаа шийдэх үү гэдгийг ярилцана.
Бид 10 аймгийн дулааны асуудлыг шийдэхээр ярьж байна. Аймгуудад дулааны эх үүсвэр бий болбол орон сууц баригдана. Нөгөө талд Засгийн газар бага хүүтэй ипотекийн зээлээр санхүүжүүлнэ. Орон нутагт бизнес эрхлэх иргэддээ бага хүүтэй зээл олгоно.Өнөөдөр банкны зээлийн хүү жилийн 20-24 хувьтай байна. Үүнийг жилийн 10 хувийн хүүтэй болгох бодлого ярьж байгаа. Мөн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 45 мянга орчим иргэн байна. Энэ асуудлыг нэг мөр шийдэх зорилготой.
-Төсөвтэй хамт нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ хуулийн төсөл оруулж ирж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Яагаад тусгайлан нэг удаагийн хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзсэн бэ?
-Оюутолгойн ногдол ашиг бол төсвийн байнгын, тогтвортой орлого биш. Тиймээс нэг удаагийн хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзсэн.Цаашдаа 2028, 2029 оны төсвөө төлөвлөж, Монгол Улсын төсөв цаг хугацааны дарааллаараа явна. Тиймээс дараа дараагийн төсөвт дарамт учруулахгүйн тулд нэг удаагийн хуулиар зохицуулалт хийж байгаа.Засгийн газрын оруулж ирсэн төсөл ард иргэдийн амьжиргааг эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах вэ гэдэгт чиглэж байгаа. Төрийн албан хаагчид, ахмадуудын орлогыг инфляцын нөлөөллөөс хамгаалах, цалин, тэтгэврийг тогтвортой түвшинд барих, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа дотоодын бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгасан.Гэтэл энэ асуудлыг хэлэлцэхгүй, байнгын хороод болон чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь ойлгомжгүй байна. Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснээс хойш 20 гаруй хоног өнгөрсөн ч дөнгөж гуравдугаар хэлэлцүүлэг рүү орж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо ч хуралдаж чадсангүй.Ард түмний амьдрал хэцүү байна гэж ярьдаг. Тэр асуудлыг шийдэхээр төсөл оруулж ирэхэд хэлэлцэхгүй, хуралдахгүй байгааг би ойлгохгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]></description>
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна
<description><![CDATA[Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, байгалийн хийн хамаарлаа бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах технологид чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд түлхэц өгч байна. АНУ-Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн дайны улмаас эрчим хүчний зах зээлд үүссэн нийлүүлэлт болон үнийн огцом хэлбэлзэл нь эрчим хүчний импортоос хамааралтай Европ, Азийн улс орнуудын нийлүүлэлтийн аюулгүй байдлын бодлогыг өөрчлөн шинэчилж, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хуримтлуулах технологид оруулах хөрөнгө оруулалтын стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн ихээхэн хэсэг дамжин өнгөрдөг Ормузын хоолойд үүссэн нийлүүлэлтийн саатал нь шатах ашигт малтмалын импортоос хамааралтай эдийн засгууд геополитикийн эрсдэлд хэр эмзэг болохыг дахин харуулав. Дайн эхлэхээс өмнөх үе буюу 2-р сарын 27-нд мегаватт-цаг тутамд 31.96 еврогийн үнэтэй байсан байгалийн хийн үнэ 9-р сарын 11-ний өдөр мегаватт-цаг тутамд 80.82 евро болж, дээд цэгтээ хүрчээ. Брент маркийн түүхий газрын тосны үнэ хоёрдугаар сарын 27-нд баррель нь 76.3 ам.доллар байсан бол дөрөвдүгээр сарын 30-нд 126.41 ам.доллар болж өссөн байна. Баруун техасын түүхий газрын тосны үнэ дөрөвдүгээр сарын 7-нд 117.63 ам.долларт хүрчээ. Есдүгээр сарын 11-ний байдлаар Брент маркийн газрын тос баррель нь 105.62 ам.доллараар, харин Баруун техасын газрын тос 100.87 ам.доллараар тус тус арилжаалагдаж байна.
Эрчим хүчний үнийн өсөлт нь шатах ашигт малтмалаас татгалзаж, эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэхийг зорьж буй улс орнуудад дотоодын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт оруулах хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлогыг улам бэхжүүлэв. Урт хугацаандаа Ираны дайн ялангуяа шатах ашигт малтмал импортлогч орнуудад сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах технологид чиглэсэн хөрөнгө оруулалтын эдийн засаг, стратегийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах зэрэг нь дайны улмаас эрчим хүчний зах зээлд үүссэн сөрөг нөлөөг сааруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн нэг хэсэг юм.
Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна
<description><![CDATA[Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад туулан гарах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, Starlink интернэтийн төхөөрөмжтэй түргэн тусламжийн авто машинуудыг хүлээлгэн өглөө.
ЭМЯ-ны мэдээлснээр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатны хүрээнд 80 авто машин нийлүүлж байна.
Цас, зуд, зам давааны хүндрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээний хүртээмж тасалдахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ алсалсан сумдын эрүүл мэндийн байгууллагын шуурхай тусламжийн чадавх, мэдээлэл, холбооны хүртээмжийг сайжруулахад эдгээр авто машин чухал ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутагт бодитоор сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэх аж.]]></description>
23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ
“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зурагчдын фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.
Фестивалийн хүрээнд 9 дүгээр сарын 03-09-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршлуудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулагдана. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох арга хэмжээ, түүх, соёлын дурсгалт газруудад зураг авалт хийх юм. Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.
Фестивальд:
- Бүгд Найрамдах Сингапур улс – 25 оролцогч
- Малайз улс – 18 оролцогч
- Бүгд Найрамдах Солонгос улс – 13 оролцогч
- Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк улс – 6 оролцогч
- Бүгд Найрамдах Филиппин улс – 34 оролцогч
- Бүгд Найрамдах Индонез улс – 23 оролцогч
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс – 9 оролцогч
- Австралийн Хамтын Нөхөрлөлийн улс – 12 оролцогч
- Монгол улсаас 10 оролцогч гэх мэт нийт 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч фестивальд оролцохоор хүрэлцэн ирээд байна. 